Семинар
Суралцахуйгаа үнэлэх 10


Суралцахуйгаа үнэлэх 10

Галат–2 Тесалоник

A young man dressed in New Testament era armor with a sword and shield.

Энэ хичээл танд Шинэ Гэрээг судлах явцад тавьсан зорилго, олж авсан хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой. 

Суралцагчдын хувь нэмрийг үнэлэх. Суралцагч тус бүр бусдаас суралцахад хувь нэмрээ оруулах чадвартай. Хичээлд оролцсоноор бусдад эергээр нөлөөлөх боломжтой гэдгийг ойлгоход нь тэдэнд туслаарай. Суралцагчдыг нөхдийгөө ярьж, нэг нэгнийхээ сэтгэгдэлд хариулж байх үед чин сэтгэлээсээ сонсоход уриал. Суралцагч тус бүр бусад суралцагчийг адислах боломжтой өөрийн гэсэн онцгой санаа бодлыг ангид тээн авчрах болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 2 Тесалоникоор дамжуулан Галатыг судлахдаа, тавьсан зорилгынхоо талаар бодоход урь. Гаргасан ахиц дэвшлээ болон тэдгээр зорилгод хүрэхийн тулд ажиллах явцад тулгарсан саад бэрхшээлээ хуваалцах бэлтгэлтэй ирэхийг тэднээс хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Таны сүнслэг ахиц дэвшил

Энэ хичээл нь тавьсан зорилго болон Шинэ Гэрээний сургаалуудыг тайлбарлах чадвар эсвэл сайн мэдээний дагуу амьдрах хандлага, хүсэл, чадвар нь хэрхэн өөрчлөгдөж байгааг үнэлэх боломжийг суралцагчдад олгох зорилготой. Ангиараа Галат–2 Тесалоникийг судлах нь дараах үйл ажиллагаанууд дээр байгаагаас өөр бусад үнэнийг тодотгож өгсөн байж болно. Хэрэв тийм бол тэдгээр үнэнийг оруулан, үйл ажиллагааг тохируулан өөрчилж болно.

Тогтмол, тасралтгүй хүчин чармайлт гаргахыг шаарддаг чадвар, авьяас эсвэл зан чанарын талаар бод.

  • Сайжруулахын тулд цаг, хүчин чармайлтаа зарцуулахад танд чухам юу сэдэл болдог вэ?

  • Та ахиц дэвшил гаргахаар чармайн ажиллахдаа, таны хүчин чармайлт үр бүтээлтэй болохыг тань мэдэхэд тусалдаг ямар зүйл болно гэж найддаг вэ?

Бидэнд дэлхий ертөнц дээр амьдрах явцдаа Аврагчтай адил болохын тулд хичээх олон боломж гардаг бөгөөд эдгээр нь биднийг Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй амьдрахаар буцаж очиход бэлтгэдэг. Ахиц дэвшлээ тогтмол үнэлж, шаардлагатай аливаа өөрчлөлтийг хийж байх нь тустай.

Энэ хичээлийн зорилго нь танд сүнслэг ахиц дэвшлээ үнэлэх боломжийг өгөх юм. Танд Шинэ Гэрээнээс өнөөг хүртэл олж мэдсэн зүйлсээ үнэлж, олж мэдсэн зүйлсийнхээ ачаар тавьсан зорилготойгоо холбоотой ахиц дэвшлийг үнэлэх боломж олдох болно.

Шинэ Гэрээг саяхан судалсан талаараа болон судалж буй зүйлсийнхээ ачаар хийсэн үйлдлийнхээ талаар цаг гарган бод. Та өөрийн тавьсан зорилгыг болон хүлээн авсан сэтгэгдлийг тодорхойлохын тулд саяхан тэмдэглэл дээрээ бичсэн эсвэл судар дээрээ тэмдэглэсэн зүйлээ эргэн харж болно.

Суралцагчид санаа бодлоо тэмдэглэлдээ бичиж тэмдэглэж болно. Суралцагчдад бичих хангалттай цаг гаргаж өгсний дараа, бичсэн зүйлээ хуваалцахад урь. Дараах асуултууд нь юу хуваалцахаа мэдэхэд суралцагчдад тусална.

  • Та Есүс Христ рүү ойртож очиход тань тусалсан юуг Шинэ Гэрээнээс судалсан бэ?

  • Та Шинэ Гэрээнээс өөрт тань онцгой санагдсан, Түүний талаарх юуг олж мэдсэн бэ?

Хэрэв суралцагчид доор жагсаасан туршлагуудаас өөр их хэмжээний суралцах туршлага хуваалцаж байгаа бол сурч мэдсэн зүйлсээ болон туршлагынхаа ачаар хэрхэн өсөн хөгжсөн болохоо үнэлэхэд нь тэдэнд туслахын тулд цаг гарга. Үгүй бол дараах үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл бүгдийг нь ашигла.

A үйл ажиллагаа: Их урвалт болон Сэргээлтийг тайлбарлах

An old 1946 Chevy

Энэ хоёр зургийг хараад, ямар нэг зүйлийг сэргээх гэдэг нь юу гэсэн утгатай талаар бод.

  • Яагаад ямар нэг зүйлийг сэргээх ёстой болох вэ?

  • Эдгээр зургийг Урвалт, Сэргээлттэй хэрхэн харьцуулах вэ?

Урвалт, Сэргээлтийн хоорондын холбоог эргэн харахын тулд дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Номлогчид танай гэрт найзуудын тань нэгд хичээл зааж байна гэж төсөөл. Тэд танаас Урвалт, Сэргээлтийн талаарх дараагийн хичээлийн хэсгийг заахыг хүсжээ. Та найзыгаа Библийн талаар мэддэг гэдгийг мэдэх тул хичээлийн үеэр Шинэ Гэрээнээс зарим шүлгийг ашиглах нь сайхан санаа шиг санагдсан байна.

Үйлс 3:21 ; Ефес 1:10 ; Ефес 2:19–22 ; 2 Тесалоник 2:1–3 -ыг (эсвэл өөрийн сонгосон бусад эшлэлийг) ашиглаад, Аврагч яагаад Өөрийн сайн мэдээг дэлхий ертөнцөд сэргээх хэрэгтэй гэдгийг ойлгоход нь найздаа туслах юуг хичээлийн үеэр хэлж болохоо бич.

Суралцагчдыг хариултаа хос хосоороо, жижиг бүлгээр эсвэл ангиараа хуваалцахад урьж болно.

Б үйл ажиллагаа: Есүс Христийг хайрлах хайр, Түүнд үйлчлэх хүслээ нэмэгдүүлэх

Хэрэв суралцагчид “Филиппой 3” хичээл дээр ирээдүйн өөртөө захидал бичсэн бол Бурханыг хайрласан хайраа үнэлэхэд нь тэдэнд туслахын тулд дараах үйл ажиллагааг ашиглахыг бод.

Филиппой 3” хичээл дээр танд ирээдүйн өөртөө захидал бичих боломж гарсан бөгөөд ингэснээр та Есүс Христийг илүү сайн мэдэж авч, мөнхийн амийг олж авахад бэлтгэхэд тань тус болох золиоснуудыг тодорхойлсон.

Хэрэв танд ийм боломж олдсон бол бичсэн захидлаа эргэн хар. Есүс Христийн талаарх одоогийн мэдрэмж эсвэл Түүнд үйлчлэх хүслээ тэрхүү захидлыг бичихэд төрсөн мэдрэмж, хүсэлтэйгээ харьцуул. Хэрэв сүүлийн үеийн туршлага дээрээ тулгуурлан захидал дээр нэмэхийг хүсэж байгаа ямар нэг зүйл танд байгаа бол одоо нэмээрэй.

Захидлыг эргэн харах үед төрсөн аливаа ойлголт, санаа бодлоо сайн дураараа хуваалцах суралцагчдыг урих талаар бодож үз. Дараах асуултууд нь бодол санаагаа хуваалцаж, эргэцүүлэн бодоход суралцагчдад тусалж болох юм.

  • Энэ захидлыг эргэн харах зуур Есүс Христэд өгсөн хайранд тань ямар нэг өөрчлөлт гарсныг ажигласан уу? Хэрэв тийм бол яагаад ийн өөрчлөгдсөн гэж бодож байна вэ?

  • Сүүлийн үеийн таны ямар туршлага Бурханыг хайрлах хайр, Түүнд үйлчлэх хүслийг тань нэмэгдүүлсэн бэ?

  • Бурханд өгсөн хайраа нэмэгдүүлэхийн тулд хийж болох дараагийн зарим алхмыг юу гэж бодож байна вэ?

В үйл ажиллагаа: Бурханы өвч хуяг дуулгыг өмсөгтүн.

Page from the New Testament Seminary Teacher Manual. Put on the Whole Armor of God.
  • Та Бурханы хуяг дуулгын талаар юу санаж байна вэ? Та үүний хэсэг тус бүрийн утгын талаар юу санаж байна вэ? Хэрэв танд тусламж хэрэгтэй бол хариулт авахын тулд Ефес 6:14–18 -ыг үзнэ үү.

Энэ зургийг самбар дээр зурж, суралцагчдыг хуяг дуулганы хэсэг тус бүрийн сүнслэг утгыг бодож олоод, нэмэхэд урих талаар бодож үз.

  • Та “Бурханы өвч хуяг дуулгыг өмсөх” гэдэг нь юу гэсэн утгатай гэж нэгтгэн дүгнэх вэ? ( Eфес 6:11).

Тэмдэглэлдээ хүний дүрс зур.

  • Бурханы хуяг дуулгыг өмсөхийн тулд та ямар хүчин чармайлт гаргаж байна вэ?

Тэдгээр хүчин чармайлтыг илэрхийлдэг хуяг дуулгын хэсэг эсвэл хэсгүүдийг зур.

  • Та хүчин чармайлтаасаа ямар нэг үр дүн олж авсан уу? Хэрэв тийм бол ямар үр дүн олж авсан бэ? Хэрэв үгүй бол үргэлжлүүлэн хичээж чармайснаар ямар үр дүнд хүрнэ гэж бодож байна вэ?