Семинар
1 Тесалоник 4–5


1 Тесалоник 4–5

Христ дэлхий дээр эргэж ирэх үе

Зураг
“He Comes Again to Rule and Reign” by Mary R. Sauer. Jesus Christ is descending to Earth at his Second Coming. There are men, women, and children surrounding him. He is wearing a red robe and is looking down at those who are gathering.

Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар бодоход ямар асуулт эсвэл бодол танд орж ирдэг вэ? 4–5-р бүлгүүд дээрх тесалоникчуудад бичсэн анхны захидалдаа төлөөлөгч Паул Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тухай чухал мэдээллийг болон бид үүнд хэрхэн бэлтгэх талаар заажээ. Энэ хичээл нь тэр үед юу өрнөх, Есүс Христ дэлхий дээр эргэн ирэх үед хэрхэн өөрийгөө бэлдэх талаар ойлгоход танд туслах зорилготой.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас Аврагч дахин ирэхэд ямар байхыг төсөөлөхийг хүс. Тэднийг дараах асуултуудад судлах тэмдэглэлдээ эсвэл цаасан дээр хариулахад урь. Хоёр дахь ирэлтийн юу нь таныг догдлуулдаг вэ? Юу нь тавгүйтүүлдэг вэ?

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаарх асуултууд

Хичээлийн эхэнд байгаатай адил Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг дүрсэлсэн зургийг харуул. Дараах асуултуудын талаар ярилцсанаар суралцагчийн бэлтгэх үйл ажиллагааг суралцагчдад сануулж болох юм.

  • Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар та юу мэдэх вэ?

  • Та ямар ямар зүйлийг мэдэхгүй вэ?

Хичээлийн энэ хэсэг нь Хоёр дахь ирэлтийн талаарх суралцагчдын мэдэх бүхий л зүйлийг хамруулах эсвэл байгаа бүх асуултад нь хариулах зориулалттай биш юм. Харин энэ нь заримыг нь ойлгож байсан ч өөр бусад зүйлийн талаар асуумаар байсан Тесалоникийн гэгээнтнүүдийг ойлгоход туслах зорилготой.

Тесалоникийн гэгээнтнүүдэд ч гэсэн Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаар асуух зүйл байсан. Эдгээр бүлэг дээрх Паулын сургаалд тулгуурлан, тэд “Нас барсан хайрладаг хүмүүс маань хэзээ амилуулагдах вэ?,” “Есүс Христийн Хоёр дахь ирэлт хэзээ тохиох вэ?” эсвэл “Бид Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө хэрхэн бэлтгэх вэ?” зэрэг асуултуудыг асууж байсан байж болох юм. Магадгүй танд ч гэсэн тэдэнд байсантай адилхан асуулт байж болно. Дараах суралцах үйл ажиллагаануудаар эдгээр асуултыг авч үзнэ.

Дараах суралцах үйл ажиллагаанууд нь Хоёр дахь ирэлтийн талаар тесалоникчуудад заасан Паулын сургаалыг судлах, тайлбарлахад суралцагчдад туслах зорилготой.

Үүнийг хийх нэг арга зам бол ангийнхныг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваагаад, бүлэг тус бүрд дараах тараах материалуудын нэгийг өгч хамтад нь судлуулан, ярилцуулах явдал юм. Дараа нь бүлэг тус бүрээс нэг хүнийг гарч ирээд бүлгээрээ судалж олж мэдсэн зүйлийнхээ тоймыг ангийнхантай хуваалцахыг хүсэж болно.

Эсвэл суралцагчдыг гурав гурваар нь бүлэг болгон хуваагаад, суралцагч бүрд тус тус бие даан гүйцэтгэх өөр өөр тараах материалыг оноон өгч болно. Дараа нь бүлгийн суралцагч бүр олж мэдсэн зүйлээ бүлгийнхээ бусад гишүүнд тоймлон хэлж өгч болох юм.

Суралцагчид цаасныхаа ар талыг ашиглан хариултаа бичиж болно.

Суралцах үйл ажиллагаа 1: Есүс Христийн Хоёр дахь ирэлтээр амьд болон нас барсан хүмүүст юу тохиох вэ?

1 Тесалоник 4:13–18 -ыг уншаад, Есүсийг эргэж ирэх үед зөв шударга хүмүүст юу тохиох талаарх ойлголтыг олж мэд. Нас барсан болон Хоёр дахь ирэлтийн үеэр амьд байгаа хүмүүст тохиолдох зүйлсийн ялгааг тэмдэглэ. (Эдгээр шүлэг дээрх “нойрсогчид” ба “нойрсогч” гэсэн үгс нь нас барсан хүмүүсийг хэлж байна.) 1 Тесалоник 4:15, 17 -ийн Иосеф Смитийн Орчуулгыг унших нь тустай байж болох юм (15-р шүлэг, зүүлт тайлбар a ба 17-р шүлэг, зүүлт тайлбар a дээр буй).

  • Эдгээр шүлгээс юу нь танд онцгой санагдсан бэ?

Дараа нь Сургаал ба Гэрээ 88:96–98 -ыг уншаад, эдгээр үйл явдлын талаар нэмэлт ойлголтыг олж мэд. (Мөн та энэ амьдралдаа Есүс Христийг хүлээн аваагүй хүмүүст юу тохиолдох талаар олж мэдэхийн тулд 99–101-р шүлгийг уншиж болно.)

  • Та ямар шинэ ойлголтууд олж авсан бэ?

Та Хоёр дахь ирэлтээс өмнө нас барсан үнэнч гэгээнтнүүд Христийг дахин ирэх үед амилуулагдах болно гэх үнэнийг тодорхойлсон байж болох юм.

“Өргөгдөх” ( 1 Тесалоник 4:17) гэх нэр томьёо нь Аврагчийг ирэхэд хамтдаа нэгдэн, Түүнтэй уулзахаар ирсэн зөв шударга хүмүүсийг хэлж байгаа болно. Христэд итгэгч олон хүн энэ цаг үеийн талаар ярихдаа хөөрөх (“өргөгдөх” гэсэн утгатай латин нэг томьёоноос гаралтай) гэдэг үгийг ашигладаг.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн энэхүү ариун үйл явдлын талаар дараах зүйлийг хуваалцжээ.

Зураг
Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Христийн тухай ярих хүслийг маань Түүний эргэн ирэх талаарх төсөөлөл хамгийн их бадраадаг. Түүний хэзээ ирэхийг бид мэдэхгүй ч эргэн ирэх үеийнх нь үйл явдлууд үнэхээр гайхалтай байх болно! Тэрээр бүх ариун тэнгэр элчийнхээ хамт сүр хүч хийгээд агуу алдар суугаар тэнгэрийн үүлэн дундуур гарч ирэх болно. Зөвхөн цөөн хэдэн тэнгэр элч ч биш, харин бүх ариун тэнгэр элчтэйгээ ирнэ. Энд Валентины картан дээрээ хардаг Рафаэлын зурсан улаан хацартай херубимын тухай яриагүй байна. Тэд бол олон зуун дамнан арслангуудын амыг тагласан, шоронгийн хаалгуудыг нээсэн, Түүний удаан хүлээсэн төрөлтийг тунхагласан, Түүнийг Гетсеманид тайвшруулсан, тэнгэр лүү дээш явах үед нь Түүний шавь нарт амлалт өгсөн мөн сайн мэдээний гайхамшигт сэргээлтийг нээсэн тэнгэр элч нар юм.

Хөшигний наад эсвэл цаад талаас нэгэн цагт Түүнтэй уулзахаар өргөгдөх болно хэмээн та төсөөлж чадах уу? Энэ бол зөвт хүмүүст өгөх Түүний амлалт юм. Энэхүү гайхамшигтай үйл явдал бидний бодгалийг мөнхөд өөрчлөх болно.

(Нийл Л.Андэрсэн, “Бид Христийн тухай ярьдаг,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 99)

Аврагчийг ирэх үед зөв шударга хүмүүсийн дунд тоологдох нь ямар байх талаар цаг гарган төсөөл.

  • Тэр өдөр танд ямар бодол эсвэл мэдрэмж төрөх вэ? Ирэх үед нь таныг Өөртэй нь нэгдээсэй хэмээн Аврагч хүсдэг болохыг мэдэх нь танд ямар санагдаж байна вэ? Тэрхүү ирээдүйн өдрийн талаар төсөөлөх нь танд өнөөдөр хэрхэн нөлөөлж байна вэ?

1 Тесалоник 4:18 -д Паул гэгээнтнүүдийг “эдгээр үгсээр бие биенээ тайвшруулахад” уриалсан.

  • Паулын сургаал таныг хэрхэн тайвшруулдаг вэ? Тэдгээр нь ирээдүйд тулгарч болох нөхцөл байдалд хэрхэн тайвшрал өгөх вэ?

Зураг
New Testament Seminary Teacher Manaul - 2023

Суралцах үйл ажиллагаа 2: Есүс Христийн Хоёр дахь ирэлт хэзээ тохиох вэ?

Танд Есүс Христийн Хоёр дахь ирэлт хэзээ тохиох талаар эсвэл үүнд бэлтгэлтэй байгаа эсэхээ бодож байсан үе байгаа юу? Тесалоникын гэгээнтнүүдэд ийм асуулт байсан нь гарцаагүй.

1 Тесалоник 5:1–3 -ыг уншаад, Есүсийн дэлхийд эргэж ирэх цаг хугацааг дүрслэхдээ Паулын ашигласан зүйрлэлийг олж мэд.

  • Та юу олж мэдсэн бэ?

  • Хулгайч, төрж буй жирэмсэн эмэгтэй хоёрын талаарх Паулын зүйрлэл танд Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаар юу зааж байна вэ?

1 Тесалоник 5:4–6 -г уншаад, Хоёр дахь ирэлтэд бэлтгэх талаар Паулын заасан үнэнүүдийг олж мэд. Эдгээр сургаалыг Сургаал ба Гэрээ 106:4–5 -тай харьцуул.

  • Та ямар ямар ойлголтыг олж авсан бэ?

Паулын сургаалаас хэрэв бид Есүс Христийг дагах замаар “гэрлийн хүүхдүүд” болохыг чармайвал Түүнийг дахин ирэхэд бэлтгэгдсэн байх болно гэх үнэнийг мэдэж авч болно.

Их Эзэн биднийг ямар ямар арга замаар гэрлийн хүүхдүүд болоход урьдаг талаар илүү ихийг олж мэдэхийн тулд 3 Нифай 18:24 ; Сургаал ба Гэрээ 50:23–25 ; 88:67–68 -ыг унш. Гэрлийн хүүхэд хэрхэн болж болох талаар ойлгоход танд тусалсан олж мэдсэн зүйлсээ судлах тэмдэглэлдээ жагсаан бич.

  • Та Их Эзэний гэрлийг өөрийн амьдралд хэрхэн урьж авчирдаг вэ? Та Их Эзэний гэрлийг өөрийн амьдралд хэрхэн илүү ихээр урьж авчирч болох вэ?

Зураг
New Testament Seminary Teacher Manaul - 2023

Суралцах үйл ажиллагаа 3: Бид Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд өөрсдийгөө хэрхэн бэлтгэх вэ?

Паул гэгээнтнүүд Аврагчийн Хоёр дахь ирэлтээр Түүнтэй уулзахад хэрхэн илүү сайн бэлтгэгдэж болох талаар зөвлөж, тесалоникчуудад бичсэн анхны захидлаа өндөрлөсөн.

1 Тесалоник 5:14–22 -ыг уншаад, бэлтгэгдcэн байх талаар ямар ойлголт олж авч болохоо хар. Аль сургаал нь танд илүү тустай байж болох талаар орж ирсэн бодол санаанд нээлттэй бай.

  • Эдгээр сургаалын аль нь танд бусдаас илүү онцгой санагдсан бэ? Яагаад?

Таны сонгосон сургаалын талаарх ойлголтыг тань гүнзгийрүүлэхэд туслах нэг эсвэл хоёр судар ол. (Та холбогдох судрыг олохын тулд Судруудын удирдамж эсвэл Topical Guide дээрх гарчгийг хайх эсвэл зүүлт тайлбарыг ашиглаж болно.)

  • Есүс Христ хэрхэн таныг Өөрийнх нь Хоёр дахь ирэлтэд бэлэн байхад тусалсан бэ эсвэл туслах вэ? Та эндээс Түүний талаар юу олж мэдсэн бэ?

Зураг
New Testament Seminary Teacher Manaul - 2023

Өнөөдөр олж мэдсэн үнэний талаар мөн таныг Аврагчтай дахин уулзахдаа илүү бэлтгэлтэй, баяр баясгалантай байхад туслах хийхээр өдөөгдсөн үйлдлүүдийнхээ талаар эргэцүүл. Бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.

Христийг дэлхийд дахин ирэх үед бэлтгэлтэй байхын тулд энгийн боловч утга учиртай алхмуудыг хийснээр хүлээн авах адислалуудаа гэрчил.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

1 Тесалоник 5:2 . Аврагчийн Хоёр дахь ирэлтийн цаг үеийг шөнийн хулгайчтай хэрхэн зүйрлэж болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) шөнийн хулгайч ихэвчлэн “гэнэт бөгөөд анхааруулахгүйгээр” ирдэг болохыг тайлбарласан (Doctrinal New Testament Commentary [1973], 3:54). Энэ зүйрлэлээр Аврагчийн Хоёр дахь ирэлт зарим хүнд гэнэтийн зүйл байх болно гэж зөвлөсөн.

1 Teсалоник 5:21 . Паул “бүхнийг шалга; сайнаас зуур” гэж хэлэхдээ ямар утгыг илэрхийлсэн бэ?

Паул Teсалоникийн гэгээнтнүүдийг “бүхнийг шалгахад” буюу сайн эсвэл муу болохыг нь мэдэхийн тулд тэдгээрийг шалгаж, сориход мөн ”сайнаас зуурахад” урьжээ. Сүмийн гишүүдийн хувьд бидэнд сайн мэдээг судлахаас гадна энэ талаар тунгаан бодох, залбирах, эцэст нь ойлгох талаар заадаг ( 3 Нифай 17:1–3 ; Сургаал ба Гэрээ 68:25–26 -г үзнэ үү). Дараа нь бид ойлгож авсан сайн сайхнаасаа чанга, итгэлтэйгээр зууран барих хэрэгтэй.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

1 Тесалоник 4:11–12 ; 2 Тесалоник 3:10–11 . Ажлын ач холбогдол

Ажлын ач холбогдлын талаар ярилцах нь суралцагчдад тустай гэж үзвэл дараахыг ашиглах талаар бод.

Суралцагчдаас өөрсдийн хийж байсан хамгийн хүнд хэцүү ажлаа дүрслэхийг хүс. Энэ нь яагаад хүнд хэцүү байсан бэ? Үүнийг хийж гүйцэтгэснээр ямар үр дүн гарсан бэ?

Суралцагчдыг 1 Тесалоник 4:11–12 , 2 Тесалоник 3:10–11 -ийг уншаад, Паул ажлын талаар юу гэж заасныг олж мэдэхэд урь. Ойлголтоо хуваалцах боломжийг суралцагчдад олго. Ажлын үнэ цэнийг хэрхэн үнэлдэг болсноо хуваалцахыг суралцагчдаас хүсэх талаар бод.

Суралцагчдыг мөн Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын “Ажил хөдөлмөр ба бие даасан байдал” ([2011], 40–41) хэсгийг уншиж, ярилцахад урьж болно.

Суралцагчдаас хөдөлмөрч байх нь хэрхэн тэднийг Аврагчтай илүү адилхан болоход туслах талаар асуу.

1 Tесалоник 5:11–22 . Өөр заах санаа

Суралцагчдыг эдгээр шүлгийн аль нэгэн үг хэллэгийг сонгоод (жишээлбэл: “үргэлж баяртай бай” [ 16-р шүлэг ]), ийм гарчигтай нийтлэлийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр нийтлэх эсвэл меме хийхэд урь. Суралцагчид яагаад энэ үг хэллэг тэдэнд чухал болох мөн энэ нь хэрхэн хэн нэгэнд Есүс Христэд илүү ойртож, Түүний ирэлтэд илүү сайн бэлтгэгдсэн байхад туслах талаарх бодол санаагаа багтааж болно.

Хэвлэх