Семинар
Төгс эзэмших сургаал: 2 Тесалоник 2:1–3


Төгс эзэмших сургаал: 2 Тесалоник 2:1–3

“Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй”

Image of man at a desk writing on parchment

Өмнөх хичээлээр та Есүс Христийн Хоёр дахь ирэлтээс өмнө Түүний Сүмд урвалт болно хэмээн эртнээс бошиглосон болохыг олж мэдсэн (“2 Тесалоник 2”-ыг үзнэ үү). Энэ хичээл нь танд 2 Тесалоник 2:1–3 -ын төгс эзэмших сургаалын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, Урвалтын талаарх сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд ашиглахад тусална.

Суралцагчдад итгэлийн байр сууринаас асуултуудад хандахад туслах. “Суралцагчдын маань олонх нь итгэгчийн зүрх сэтгэлийн бэлгээр адислагдсан. Ихэнхэд нь асуулт байдаг боловч тэд эргэлздэггүй. Төгс эзэмших сургаалыг хүргэх арга барил нь итгэлийг бататгаж, суралцагчдыг асуултдаа өөрсдөө хариулж, бусдад туслахад нь бэлтгэх ёстой. Гэхдээ үүнийг ямар ч үед эргэлзээ төрүүлж, итгэлийг нь бөхөөх арга замаар гүйцэтгэж болохгүй” (Чад Х.Вэбб, “Төгс эзэмших сургаал” [Шашны институт, семинарын жил тутмын сургалтын нэвтрүүлэг дээр хэлсэн үг, 2016 оны 6-р сарын 14]).

Суралцагчийн бэлтгэл: “Христийн шашин нь аль хэдийн байр сууриа олж, олон хүн Библид итгэдэг болсон байхад яагаад Бурхан Өөрийн Сүмийг сэргээхийн тулд Иосеф Смитийн өмнө гарч ирэх хэрэгтэй байсан бэ?” гэсэн асуултыг тунгаан бодоод, үүнд хэрхэн хариулахаа тайлбарлахаар бэлдэж ирэхэд суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү хичээлийг төгс эзэмших сургаалын судрын хэсэг 2 Тесалоник 2:1–3 -ын хам сэдвийн талаарх хичээл болох “2 Тесалоник 2”-ын дараа заахад зориулсан болно. Хэрэв энэ хичээлийг сургуулийн хичээлийн хуваарьт нийцүүлэн өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол хам сэдвийн хичээлийг мөн хамт шилжүүлэхэд анхаар.

Цээжлэх ба тайлбарлах

Зөвхөн 2 Тесалоник 2:1–3 судрын эшлэлийг харуулаад, суралцагчдыг дараах асуултад хариулахад урь.

2 Тесалоник 2:1–3 -ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжил. Үүнийг үйлдэх нэг арга зам бол дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэх юм (эсвэл Doctrinal Mastery гар утасны аппликэйшныг ашиглан үүнтэй адилхан өөр үйл ажиллагаа).

Суралцагчид дараах үйл ажиллагааг бие даан эсвэл ангиараа самбарт гүйцэтгэж болно.

2 Тесалоник 2:1–3: “Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй” гэж судлах тэмдэглэл эсвэл цахим төхөөрөмж дээрээ бич.

Судрын эшлэл болон түлхүүр үг хэллэгийг чангаар эсвэл дотроо хэд хэдэн удаа давтан хэл.

“Эхлээд урвалт” гэх мэт хэллэгийг арилгаж эсвэл устгаад, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бүтнээр нь дахин давтахыг хичээ.

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бүхэлд нь цээжээрээ хэлж чаддаг болтол үг хэллэгийг үргэлжлүүлэн устга эсвэл арилга.

Та 2 Тесалоник 2 -ыг судлахдаа, Есүс Христийн Хоёр дахь ирэлтээс өмнө Түүний Сүмд урвалт тохионо гэдгийг эртнээс бошиглосон тухай олж мэдсэн гэдгийг судалснаа санаж байгаа байх.

Дараах үйл ажиллагааны хүрээнд суралцагчдаар Их урвалтын тайлбарыг бичүүлэхийн оронд тэднийг хоёр хоёроор нь хувааж, Их урвалтыг нэг нэгэндээ ээлжлэн тайлбарлахад урих талаар бодож үз. Хэрэв суралцагчид энэ үйл ажиллагааг хийж гүйцэтгэхийн өмнө Урвалт, Сэргээлтийн талаарх сургаалыг илүү сайн ойлгох хэрэгтэй бол өмнөх хичээлийн материалыг эргэж харахад хэдэн минут зарцуулахыг бод.

Их урвалт гэж юу болох, энэ нь яагаад тохиосон талаар тайлбар бич. Урвалтыг хүүхдэд тайлбарлаж байгаа мэт бичээрэй. Тайлбарынхаа нэг хэсэг болгож 2 Тесалоник 2:1–3 дээрх үнэнүүдийг ашиглан, Христийн Сүмийн бүрэн Сэргээлт яагаад хэрэгтэй байсан талаарх ойлголтыг багтаа.

Дадлага хийх үйл ажиллагаа

Шаардлагатай бол суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтах боломжийг олго. Ийн давтах нэг арга зам бол бие дааж мөн хосоороо эсвэл жижиг бүлгээр хийж гүйцэтгэн, дараах тохируулах асуулт хариултыг тэдэнд үзүүлэх явдал юм. Эсвэл суралцагчид хүчин чадал сайтай төхөөрөмжийг ашиглах боломжтой бол уг асуулт хариултыг онлайн тоглоом маягаар цахимаар өгч болно. Зөв хариултууд: (1) c; (2) a; (3) b.

Энэ хичээлийг үргэлжлүүлэх явцад танд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглахад нь хэн нэгэнд туслах боломж олдоно. Эдгээр зарчмыг хэр сайн санаж байгаагаа олж мэдэхийн тулд дараах мэдэгдлүүдийг тэдгээрийг дүрсэлсэн сүнслэг мэдлэг олж авах зарчмуудтай тохируулахыг оролд.

  1. “Үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлэгчид найдваргүй эх сурвалжаас болгоомжлох хэрэгтэй.”

  2. “Бурханд итгэж, Түүнд хандан чин сэтгэлээсээ залбирч, Түүний сургаалаас суралцан, зарлигуудыг нь дуулгавартай дага.”

  3. Авралын төлөвлөгөө болон Аврагчийн сургаалуудын агуулга дахь асуултуудыг авч үз.”

a. Итгэлээр үйлд.b. Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судал. c. Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийл.

Хэрэв та эдгээр зарчмыг цааш нь давтах хэрэгтэй бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12 дахь догол мөрийг уншина уу.

Суралцагчдыг дараах дадлага хийх үйл ажиллагааг гүйцэтгэж дуусаад, хичээлд хэрхэн бэлтгэхээ эргэцүүлэн бодоход урь.

Та Христийн өөр сүмийн гишүүн болох найз Кийшаундаа зурвас бичиж байна гэж төсөөл. Тэр Есүс Христэд туйлын үнэнч бөгөөд Библийг тогтмол судалдаг. Кийшаун бичсэн зурвастаа “Өнөөдөр манай пастор танай Сүмийн гишүүдийг зөвхөн өөрсдийн сүмийг цорын ганц үнэн сүм, бусад сүмийг худал хуурмаг гэдэгт итгэдэг гэж заасан. Энэ үнэн үү? Би сүмийнхээ ачаар Бурханд илүү ойрхон байгаагаа мэдэрдэг. Яагаад энэ нь Бурханаас ирээгүй гэж?” хэмээн бичжээ.

  • Яагаад бусад сүмийн гишүүдэд үүнтэй адил асуултуудыг тавьдаг вэ?

  • Та Кийшаунд Христийнхтэй адил арга замаар хэрхэн хариулж болох вэ?

Та Кийшаун руу хариу бичээд, бодууштай асуулт тавьсанд нь талархжээ. Та түүнээс маргааш хариултыг нь өгч болох уу гэж асуухад тэр зөвшөөрсөн байна.

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглан Кийшаунд өгөх хариултаа бэлд. Бүх гурван зарчмыг ашигласан байхад анхаар. Хариултаа бэлдэхдээ дараах асуулт, үйл ажиллагаануудыг ашигла.

Суралцагчид хариултаа бичихийн өмнө дараах асуултуудын талаар хосоороо эсвэл жижиг бүлгээрээ ярилцах боломжтой.

Хариултынхаа хуулбарыг шалгуулахаар өгөх нь суралцагчдад тустай байж болно. Суралцагчид Урвалт, Сэргээлтийн талаарх сургаал, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хангалттай сайн ойлгосон байхад анхаар.

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх

Та Кийшаунд туслахын тулд 2 Тесалоник 2:1–3 -т заасан үнэнүүдийг хэрхэн ашиглаж болох вэ?

Энэ нөхцөл байдалд тус болж болох дор хаяж гурван нэмэлт судар, илтгэл эсвэл нийтлэлийг ол. Дараах эх сурвалжуудыг ашиглах талаар бодож үз.

  1. Судруудын удирдамж дээрх “ Урвалт ,” “ Сайн мэдээний сэргээлт ” хэсгүүдийг унш эсвэл Topical Guide-аас ижил төстэй хэсгийг хайж ол. Эдгээрийг scriptures.ChurchofJesusChrist.org дээрээс олох боломжтой.

  2.  

  3. 2 Тесалоник 2” хичээл эсвэл Миний сайн мэдээг номло (2018)-ын х. 31–46 дээрх “1-р хичээл: Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн захиас” дахь судрууд болон мэдэгдлүүдийг үзнэ үү.

  • Кийшаунд хариулахад танд туслах ямар ямар судрын хэсэг эсвэл өөр бусад эх сурвалжийг та олсон бэ?

Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Та Сэргээлт болох хэрэгтэй байсныг ойлгоход нь Кийшаунд туслахын тулд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх ямар ямар үнэнийг хуваалцахыг хүсэж байна вэ?

Итгэлээр үйлдэх

  • Та Кийшаунд Христийн Сүмийн Сэргээлт яагаад чухал байсан талаар олж мэдэх боломж олгохын тулд ямар ямар үйлдлийг хийхэд түүнийг урьж болох вэ?

  • Кийшаун эдгээр үйлдлийг хийсэн бол ямар ямар туршлага олж авах боломжтой вэ?

  • Итгэлээр үйлдэхэд түүнийг урих нь хэрхэн таны хувьд итгэлийн үйлдэл вэ?

Хүсэж байвал өөрсдийн хариулт, тус болж болох олсон аливаа судрын хэсэг, хэлсэн үг эсвэл өөрсдийн олсон нийтлэлийг хуваалцахад суралцагчдыг урь. Хэрэв цаг гарвал, Сэргээлтийн талаарх гэрчлэлээ хэрхэн олж авснаа сайн дураараа хуваалцах суралцагчдыг урих тухай бодож үз.

Төгс эзэмших сургаалын давтлага

Дараа дараагийн хичээлийн эхэнд эсвэл төгсгөлд энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг давтахад хамгийн багадаа гурваас таван минут зарцуул. Энэ хичээлээр суралцагчдын өмнө нь хийж гүйцэтгэсэн цээжлэх үйл ажиллагааг ашигла.