1–2 Tимот; Tит; Филемон
Тойм
Энэ долоо хоногийн хичээлээр Паулын үгсийг судлах нь “Бишопын үүрэг юу вэ?” “Эцсийн өдрүүдийн сорилт бэрхшээлийг даван туулахад туслах ямар онцгой бэлгийг Бурхан бидэнд өгсөн бэ?” “Бид хэрхэн эцсээ хүртэл тэвчих вэ?” зэрэг олон асуултад хариулахад тусална. Та өмнө нь Паулын өөр өөр хот амьдарч байсан ижил итгэл үнэмшилтэй гишүүдэд бичсэн захидлыг судалсан. Энэ долоо хоногт та Паулын Tимот; Tит; Филемон гэсэн гурван хүнд бичсэн захидал дээрх тус болох үнэнүүдийг судлах болно.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлдсэн байх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багш нарт өгдөг:
1 Тимот 3:1–7; Тит 1:6–9
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь бишоп, салбарын ерөнхийлөгчдийн зан чанарыг болон Их Эзэний эдгээр үйлчлэгч амьдралд нь хэрхэн туслах талаар илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараах асуултыг авч үзээд, бодол санаагаа хуваалцахаар ангид бэлдэж ирэхэд урь. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчөөр дамжуулан таныг эсвэл танай гэр бүлийг хэрхэн адисалж байсан бэ?
-
Суралцагчдад зориулсан материал: Бишоптоо зурвас эсвэл захидал бичих материал
-
Эд зүйл: Бөмбөг
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Боломжтой бол одоогийн эсвэл өмнөх бишопыг хичээлд ирж оролцон, сэргээгдсэн Сүмд гүйцэтгэдэг бишопын нэн чухал үүргийн тухай гэрчлэхэд урих талаар бодож үз. Зочилж ирэн үг хэлэх хүнийг ангид урихаасаа өмнө зохицуулагчаас эсвэл хөтөлбөрийн удирдагчаас зөвшөөрөл авахаа бүү март. Хэрэв та одоогийн биш, өмнөх бишопоо уривал тухайн хүний орон нутгийн санваарын удирдагчаас зөвшөөрөл аваарай.
1 Тимот 4:12–16
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь бага залуу наснаасаа эхлэн Есүс Христийн шавийн үлгэр дуурайлыг үзүүлэхийг хичээхэд нь суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараах асуултын талаар бодож, бодол санаагаа хуваалцахаар бэлдэж ирэхэд урь. Хэрэв хэн нэгэн таныг долоо хоногийн турш дагах юм бол тэр Есүс Христийг дагахыг хичээж байна гэсэн ямар нотолгоог танаас олж харах байсан бэ?
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Паулын дүрсэлсэн өөр өөр арга замаар үлгэр дуурайл үзүүлдэг хүмүүсийн талаар бодож байхад, бодсон нэг эсвэл хоёр хүнийхээ нэрийг чаат үйлдлийг ашиглан бичихэд тэднийг урь. Эдгээр нэрд ангийн бусад гишүүний нэр багтаж болно. Дараа нь яагаад тухайн хүний нэрийг бичсэнээ тайлбарлаж, тэр хүн хэрхэн тэдэнд үлгэр жишээ үзүүлдэг талаар хуваалцахыг хэдэн суралцагчаас хүс. Суралцагчдыг одоо таньж мэддэг болон өмнө таньж мэддэг байсан хүмүүсийн, нэн ялангуяа Аврагчийн талаар бодоход урь.
2 Tимот 3
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь судраас судлах хүсэлтэй болоход нь суралцагчдад туслах зорилготой бөгөөд энэ нь тэднийг энэ цаг үеийн муу муухайгаас хамгаалахад туслах юм.
-
Суралцагчийн бэлтгэл: Ерөнхийлөгч Томас С. Монсоны (1927–2018) дараах мэдэгдлийг хуваалц. “Өдөр бүр цаг гарган огтхон ч эргэлзэхгүй судраас судлах үед бидний итгэлийн суурийг төдийгүй үнэний гэрчлэлийг маань бэхжүүлнэ” (“How Firm a Foundation,” Ensign or Liahona, Nov. 2006, 68). Суралцагчдыг энэхүү мэдэгдлийн талаар тунгаан бодож, энэ нь үнэн болохыг харуулдаг хувийн туршлагынхаа талаар бодоход урь.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийг эхлүүлэхдээ, суралцагчдаас эцсийн өдрүүдэд амьд байх талаарх өөрийн бодол санааг төлөөлөх хэдэн эмоожийг чаат үйлдлийг ашиглан тавихыг хүсэх талаар бодож үз. (Жишээлбэл: Тэд талархаж, бухимдаж эсвэл аль алиныг нь мэдэрч болно.)
Төгс эзэмших сургаал: 2 Тимот 3:15–17
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь 2 Тимот 3:15–17 дээрх төгс эзэмших сургаалын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Судраас өдөр бүр судлахад саад болдог аливаа сорилт бэрхшээлийн талаар бодоход суралцагчдыг урь. Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд нь саад бэрхшээлээ даван гарахад хэрхэн тусалж болох арга замуудын талаар бодоход тэднийг урамшуулан дэмж.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг номын зурган дээр төгс эзэмших сургаалын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бичихийн оронд чаат үйлдлийг ашиглан судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг гурваас дөрвөн удаа бичихэд урь. Тэдэнд хуулж тавихын оронд үг бүрийг шивж бичих ёстойг хэл. Тодорхой хугацаанд судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг хэдэн удаа бичиж байгааг харах нь үр дүнтэй арга зам байж болох юм (жишээлбэл: 90 секундэд).
2 Tимот 4
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь насан туршдаа Есүс Христийн шавь байх эсвэл шавь хэвээр үлдэх үүрэг амлалт өгөхөд нь суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийг дагахын тулд гаргаж буй хүчин чармайлтдаа сэтгэл хангалуун бус байгаа хүнтэй хуваалцах судрын хэсгийг олоход урь.
-
Харуулах зураг: Тулаан, уралдааны зураг
-
Суралцагчдад зориулсан материал: Суралцагч бүрд зориулсан жижиг цаас
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Боломжтой бол Есүс Христийг дагахыг хичээхээ болиход уруу татаж болох жишээг хуваалцах боломжийг суралцагчдад олгохын тулд нэрийг нууцалсан судалгаа авах хэрэгсэл ашиглахыг бодож үз. Хайрладаг хүнийхээ Есүс Христийг дагахаа болихоор шийдсэн жинхэнэ шалтгааныг хуваалцаж болно гэдгийг суралцагчдад хэл.