Семинар
Төгс эзэмших сургаал: 2 Тимот 3:15–17


Төгс эзэмших сургаал: 2 Тимот 3:15–17

“Ариун судрууд … авралд чамайг мэргэн болгох чадалтай”

A young man sits on his bed and reads the scriptures. He is dressed in a blue suit and reading in Spanish.

Судар тогтмол судлах нь эцсийн өдрүүдэд олон сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд туслахаас гадна өөр олон арга замаар таны амьдралыг адисална. Энэ хичээл танд 2 Тимот 3:15–17 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд ашиглахад тусална.

Жүжигчлэн үзүүлэх. Жүжигчлэн үзүүлэх нь сайн мэдээний үнэнүүдийг тайлбарлах үнэ цэнтэй туршлагыг хуримтлуулах, тэдгээр нь бодит амьдралын нөхцөл байдалд хэрхэн хэрэгждэгийг илүү сайн ойлгоход суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Судраас өдөр бүр судлахад саад болдог аливаа саад бэрхшээлийн талаар бодоход суралцагчдыг урь. Тэдгээр саад бэрхшээлийг даван гарахад сүнслэг мэдлэг олж авах зарчмууд хэрхэн тус болж болох арга замын талаар бодоход тэднийг урамшуул.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг төгс эзэмших сургаалын судрын хэсэг болох 2 Тимот 3:15–17 -ийн хам сэдвийн талаарх хичээл “2 Тимот 3”-ын дараа заахад зориулсан болно. Хэрэв энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол тухайн долоо хоногийн хам сэдвийн талаарх хичээлийг заасан байхад анхаар.

Цээжлэх ба тайлбарлах

Цаасны ихэнх хэсгийг эсвэл цаасыг бүхэлд нь дүүргэсэн нээлттэй судрын номыг зур. Зургийнхаа дээд хэсэгт 2 Тимот 3:15–17 гэж бич. Зургийнхаа доод хэсэгт Ариун судрууд … авралд чамайг мэргэн болгох чадалтай гэсэн судрын түлхүүр үг хэллэгийг бич. Үг хэллэгийг ямар нэг зүйлээр далдлаад, үүнийгээ дахин цээжээр бич. Зөв эсэхийг шалгаад, зургаа дүүртэл уг дасгалыг хэд хэдэн удаа давт.

Суралцагчдыг зургаа зурж дууссаны дараа хос болгон хуваагаад, судрын түлхүүр үг хэллэгийг ээлжлэн бичихэд урих талаар бодож үз.

Өмнөх хичээлээр та бид судраас судалснаар, Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан биднийг авралд хөтлөх мэргэн ухааныг олж авах боломжтой гэх ойлголтыг олж авсан. 2 Тимот 3:15–17 -г дахин уншаад, энэ зарчмын нотолгоог болон судар судалснаар бидний хүлээн авч болох бусад адислалыг олж мэд.

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваахыг бод. Ингэснээр тэд дараах жишээг жүжигчлэн үзүүлэх боломжтой. Анги дундуур явж, “номлогчид” “сонирхогчдод” хэрхэн зааж байгааг сонс. Дараа нь энэ туршлагын юу нь хялбар эсвэл юу нь хэцүү байсан тухай суралцагчдаас асуухыг бодож үз.

Та өөрийгөө Сурави нэртэй залуу эмэгтэйд хичээл зааж буй номлогч гэж төсөөл. Сурави Сэргээлтийн талаарх захиасыг хүлээн авч байсан ч таны болон хамтрагчийн тань өгсөн судрын хэсгүүдийг уншихгүй л байв. Зочлох үеэрээ та Суравигаас судраас уншихад юу саад болж байгааг асуужээ. Тэрээр судраас унших дургүй, уйтгартай байдаг гэж хариулав.

2 Тимот 3:15–17 -г ашиглаад, судраас судлахын адислал, ашиг тусыг Суравийд сэдэл төрүүлэх байдлаар тайлбарлан хариултаа бич. Боломжтой бол хариултдаа хувийн туршлага, гэрчлэлээ нэмэх талаар бодож үз.

Дадлага хийх үйл ажиллагаа

  • Хэрэв та сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг нэг үгээр нэгтгэн дүгнэх хэрэгтэй бол юу гэж хэлэх байсан бэ?

Шаардлагатай бол 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг давтахад хэдэн минут зарцуул.

Нэг суралцагчийг сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмын аль нэгийг сонгоод, нэгтгэн дүгнэсэн өгүүлбэрүүдийнхээ нэгийг чанга уншихад урих талаар бодож үз. Энэ өгүүлбэр аль зарчимтай холбогдож байгааг тодорхойлохыг ангийнхнаас хүс. Энэ үйл ажиллагааг хэд хэдэн удаа давт. 

Хэдийгээр бид судраас судлахын адислалыг ойлгож, мэддэг ч гэсэн тогтмол, үр дүнтэй гүйцэтгэхэд заримдаа хэцүү байж болох юм.

  • Судраас тогтмол, үр дүнтэй судлахад ямар ямар саад бэрхшээл хүндрэл учруулдаг вэ?

Суралцагчдын хариултыг самбарт бичих талаар бодож үз.

Дараах үйл ажиллагааны үеэр сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах боломжийг суралцагчдад олгохын тулд Сүнсний өдөөлтийн үүдийг нээхэд нь туслах зорилгоор суралцагчдын төлөө дотроо залбирах талаар бодож үз.

Судраас тогтмол, үр дүнтэй судлахад саад болдог нэг эсвэл хоёр бэрхшээлийг тодорхойлохын тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. (Хэрэв танд ямар нэгэн саад бэрхшээл байхгүй бол найз эсвэл гэр бүлийн гишүүнд тань тулгарч байж болох саад бэрхшээлийн талаар бод.)

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашигласнаар танд эдгээр саад бэрхшээлийг даван гарахад туслах дор хаяж гурван арга замыг бич. Дараах асуулт, санаанууд тусалж болох юм.

Дараах гурван асуултыг самбарт бичих талаар бодож үз.

Мөн та судраас байнга, чин сэтгэлээсээ судлах нь тэдний мөнхийн өсөлт хөгжилд хэрхэн нөлөөлөх талаар бодоход суралцагчдыг урьж болно. Тэд аль хэдийн олж авсан аливаа эерэг туршлагаа болон эдгээр туршлагаас олж мэдсэн мөнхийн үнэнүүдээ авч үзэж болох юм.

  • Судраас судлах үйл явцад тань тулгардаг саад бэрхшээлийг та хэрхэн мөнхийн талаас нь шинжлэн судалж болох вэ?

  • 2 Тимот 3:15–17 дээрх үнэнүүд нь судраас судлахад саад бэрхшээл тулгарах үед хэрхэн танд мөнхийн талаас нь шинжлэн судлахад туслах вэ?

  • Та тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголттой болохыг хэрхэн эрэлхийлж болох вэ?

Зарим санааг өгөв.

  1. ChurchofJesusChrist.org дээрх Судруудын удирдамж эсвэл Topical Guide-аас судар судлахтай холбоотой хэсгүүдийг хайж олоод, тулгарч буй саад бэрхшээлд тань туслах адислал, амлалтуудыг олж мэд. Иошуа 1:8 ; 2 Нифай 32:3 ; Сургаал ба Гэрээ 1:37 зэрэг судрууд тус болж болох юм.

  2. Тэд яагаад өдөр бүр судраас судалдгийг мөн саад бэрхшээлээ хэрхэн даван гарах талаар тэд юу санал болгож болох талаар итгэл хүлээсэн хэн нэгнээс асуу.

  3. Тустай байж болох Сүмийн сэтгүүл дээрх нийтлэл эсвэл Ерөнхий зөвлөлийн мэдэгдлийг хайж ол. Жишээлбэл: Дараах мэдэгдэл нь судар судлахад цаг гаргаж чадахгүй байгаа хүнд тус болж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г. Скотт (1928–2015) ийн заасан.

Final official portrait of Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, 2004. Passed away 22 September 2015.

Бурханы үгээс өдөр бүр хүртэх нь нойр, хичээл, ажил төрөл, телевизийн цэнгээнт нэвтрүүлэг, видео тоглоом юм уу олон нийтийн мэдээллийн хэрэгслээс илүү чухал. Та нар Бурханы үгийг судлахад цаг гаргахын тулд эн тэргүүнд тавих зүйлсээ дахин зохион байгуулах хэрэгтэй болж мэднэ. Хэрэв тийм бол ийн үйлдээрэй.

(Ричард Г.Скотт, “Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь,2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 106)

Өөрийн нэг санаан дээр ажиллаж эхлэхэд хэдэн минут зарцуул.

  • Та өдөр бүр судраас үр дүнтэй судлахад тулгардаг саад бэрхшээлийг даван гарахын тулд хэрхэн итгэлээр үйлдэж болох вэ? Хэд хэдэн санаагаа судлах тэмдэглэлдээ жагсаан бич.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа хэдэн суралцагчийг туршлагынхаа хамгийн чухал хэсгийг энэ хичээлийн үеэр хуваалцахад урь. Бүгдэд нь биш ч бидний ихэнхэд өдөр бүр судраас үр дүнтэй судлахад саад бэрхшээл тулгардаг бөгөөд бодол санаа, ойлголт, туршлагаа ангийн бусад суралцагчтай хуваалцах нь тус болж болох юм гэдгийг тэдэнд сануул. Мөн хувийн бодол санаа, гэрчлэлээ хуваалц.

Төгс эзэмших сургаалын давтлага 

Дараагийн хичээлийн үеэр энэ хичээлийн эхэнд хийсэн цээжлэх үйл ажиллагааг ашиглан төгс эзэмших сургаалын судрын хэсгийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг давтахад хэдэн минут зарцуул.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Тэнгэрээс томилогдсон эх сурвалж

Суралцагчдыг тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан хэрхэн тусламж эрэлхийлэх талаар бодож байх зуур нэг суралцагчийг “өөртөө туслах” хэдэн ном одоо боломжтой байгааг интернэтээс хайж олоход урь. Тэдэнд хэдэн арван мянган сонголт гарч ирэх нь тодорхой. Дараахтай адил асуултуудыг тавих талаар бодож үз. Үүнд:

  • Дэлхийд яагаад ийм олон өөртөө туслах ном байдаг гэж бодож байна вэ?

  • Судрууд хэрхэн бидний амьдралд туслах тусламж, зааврын хүчирхэг эх сурвалж байж болох вэ?

Суралцагчдыг 2 Тимот 3:15–17Сургаал ба Гэрээ 88:118 -тай холбогдох эшлэл болгоход уриад, Их Эзэн “сайн номууд” гэж хэлэхдээ ямар утга агуулгыг илэрхийлсэн гэж бодож байгааг нь асуу. Бидэнд мэргэн ухаантай болж, бэрхшээлээ даван гарахад туслахаар зориулагдсан олон үнэт эх сурвалж дэлхий дээр бий гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг давтаад, ариун судрууд бол амьдралынх нь мэргэн ухаан, мэдлэгийн амин чухал эх сурвалж гэдгийг онцолсон үгс, хэллэгүүдийг тодорхойлоход урь.

Итгэлээр үйлдэх жишээ

Судруудыг ойлгоход хэцүү байвал, итгэлээр үйлдэхийн тулд юу хийж болох талаар суралцагчдаас асуухыг бод. Суралцагчдыг бодол санаагаа хуваалцсаны дараа дараах жишээнүүдийн заримыг эсвэл бүгдийг нэмэх талаар бодож үз.

  • Судлахаасаа өмнө ойлгохын төлөө залбир.

  • Ерөнхий ойлголттой болохын тулд бүлгийн гарчгуудыг унш.

  • Сүмд болон семинар дээр багш нараасаа асуух замаар судруудыг ойлгохыг эрэлхийлэх дадлага хий.

  • Заримдаа эцэг эх зэрэг өөрийн итгэл хүлээсэн хүнтэй хамт унш. Тэд судруудыг тайлбарлан, танд тусалж чадна.

  • Gospel Library аппликэйшн эсвэл ChurchofJesusChrist.org дээрх Семинарын суралцагчийн гарын авлага зэрэг гарын авлагуудыг ашигла.