Семинар
1 Тимот 3:1–7; Тит 1:6–9


1 Тимот 3:1–7; Тит 1:6–9

Харгалзагч буюу бишоп: “Сайн гэрчлэлтэй” хүн

A young man meets with his Bishop.

Паулын амьдарч байсан цаг үед бишопууд Сүмд үйлчилдэг байсан гэдгийг та мэдэх үү? Бишоп, салбарын ерөнхийлөгчид таны амьдралыг хэрхэн адисалж чадах вэ? Паул Тимот, Тит хоёрт бичсэн захидалдаа, бишопоор дуудагдсан эрчүүдэд тавигддаг шаардлагыг тоймлосон байна. Энэ хичээл нь бишоп, салбарын ерөнхийлөгчдийн зан чанарыг болон Их Эзэний эдгээр үйлчлэгч таны амьдралд хэрхэн тусалж чадах талаар илүү сайн ойлгоход танд тусална.

Анхаарал тавих. Суралцагчдыг болон хичээлийн үеэр тэдний хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг ажигла. Хэрэв суралцагчид ойлгохгүй байгаа мэт харагдвал тэднийг асуухад урь. Хэрэв суралцагчдад хэлэх зүйл байгаа мэт харагдвал тэднийг хуваалцахад урь.

Суралцагчийн бэлтгэл: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчөөр дамжуулан таныг болон таны гэр бүлийг адисалсан бэ? гэсэн асуултыг бодож үзээд, санал бодлоо хуваалцах бэлтгэлтэй ангид ирэхэд суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Та хэнд хандах вэ?

Таны амьдралд том асуудал тулгарсан байна гэж төсөөл. Магадгүй энэ нь таны ирээдүйн талаарх шийдвэр, тулгарч буй сорилт бэрхшээл эсвэл өөрчлөхийг хичээж буй муу дадал хэвшил байж болно.

  • Та том асуудалтай тулгарахдаа хаашаа хандан удирдамж заавар авдаг вэ?

  • Та хэнтэй ярьдаг вэ мөн яагаад?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л. Күкийн дараах мэдэгдлийг уншина уу.

Official portrait of Elder Quentin L. Cook. Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

Эрхэм залуу хүмүүс та нар … амьдралдаа гаргах хамгийн чухал шийдвэрүүдийнхээ босгон дээр ирсэн байна. Эцэг эх, бишопынхоо аль алинтай өмнөө байгаа чухал сонголтуудын талаар зөвлөлдөөрэй. Бишопыг өөрийнхөө найз, зөвлөгч болохыг зөвшөөр.

(Квинтин Л.Күк, “Бишоп бол Их Эзэний сүргийг хариулдаг хоньчин,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60)

Цаг гарган дараах асуултуудыг тунгаан бод.

  • Та өөрийн бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчийг найз, зөвлөгч гэж боддог уу?

  • Та чухал шийдвэр гаргах бол эсвэл танд сүнслэг тусламж хэрэгтэй бол бишопоосоо зөвлөгөө авах магадлал хэр өндөр вэ? Яагаад?

  • Өөрийн бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчид хандан зөвлөгөө авах нь танд хэрхэн тусалдаг вэ?

Та энэ хичээлийг судлахдаа, бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч тулгарсан сорилт бэрхшээл, гаргах хэрэгтэй шийдвэр, Есүс Христэд итгэх итгэлд тань тусламж дэмжлэг үзүүлж болох арга замуудыг хайж ол.

Энэ хичээлийн туршид аль нэгэн суралцагчид өөрийн бишопын талаар ямар нэг сөрөг бодол эсвэл шүүмжлэх зүйл байгаа мэт харагдвал ахлагч Жэффри Р. Холландын хэлсэн “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх мэдэгдлийг хуваалцах талаар бодож үз.

Паул бишопт тавигдах шаардлагуудын талаар заав

Паулын захидлууд гэдгээрээ танигдсан 1 Тимот, 2 Тимот болон Тит номыг ихэвчлэн пасторын захидал хэмээн нэрлэдэг. Учир нь эдгээр захидалд Сүмийн пастор, удирдагчдад зориулсан Паулын зөвлөгөө байдаг (пастор гэдэг нь хоньчин гэсэн латин үгээс гаралтай). Тимот, Тит хоёр бол номлолын аяллынх нь өөр өөр цаг үед Паултай хамт үйлчилж байсан итгэлийг нь олсон хамтрагчид байсан юм. Тухайн үед Тимот Ефес дэх Сүмийн удирдагчаар үйлчилж байсан бол Тит Грекийн арал болох Критэд байжээ.

Паулын эдгээр сүнслэгээр өдөөгдсөн захидалд заасан олон үнэн дунд тэрээр бишопоор дуудагдсан хүмүүст тавих хэд хэдэн шаардлагыг жагсаасан. Бишоп бол тойргийг эсвэл цуглааныг тэргүүлдэг дээд пристээр томилогдож, онцгойлон адислагдсан хүн юм. Бишоп нь цуглааны материаллаг болон сүнслэг ажил хэргийг удирдан явуулах үндсэн үүрэгтэй. Салбарын ерөнхийлөгч үүнтэй төстэй үүрэг хариуцлага хүлээдэг. Их Эзэн бишопыг илчлэлт эрэлхийлж буй гадасны ерөнхийлөгчөөр дамжуулан сонгодог. Дуудагдахаас нь өмнө бишопыг зохистой бөгөөд үйлчлэх боломжтой гэдгийг Тэргүүн зөвлөл баталдаг.

1 Тимот 3:1–7 болон Тит 1:6–9 -ийг уншаад, бишопт тавигддаг шаардлагуудыг олж мэд. Эдгээр шаардлагаас бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчид таны амьдралыг чиглүүлж, адислахад нь тусалдаг гурван зан чанарыг ол.

Суралцагчдыг бишопын зан чанарыг тодорхойлсны дараа дараах үйл ажиллагааг гүйцэтгэх талаар бодож үз. Суралцагчдад барихад эвтэйхэн, зөөлөн бөмбөг ашиглан, нэг оролцогчийг сайн дураараа гарч ирэн суралцагчид руу бөмбөг шидэхэд урь. Бөмбөгийг барьж авсан бол тухайн суралцагч бишопт байх ёстой нэг зан чанарыг сонгоод, уг зан чанар нь үйлчилдэг хүмүүсээ удирдан чиглүүлж, тэдэнд үйлчлэхэд түүнд хэрхэн тусалж болох талаар тайлбарлаж болно. Суралцагч тайлбарласныхаа дараа бөмбөгөө өөр суралцагч руу зөөлөн шиднэ. Барьж авсан суралцагч дээрх үйл явцыг давтана. Хэд хэдэн суралцагч бөмбөгийг барьж аван, өөр өөр зан чанарын талаар ярилцаж дуусах хүртэл үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.

  • Есүс Христ тэдгээр зан чанарыг хэрхэн үлгэрлэн үзүүлдэг вэ? (Эдгээр шүлгийг 1 Петр 2:25 -тай холбогдох эшлэл болгох талаар бодож үз. Энд Петр Аврагчийг “Хоньчин буюу сэтгэлийн Харгалзагч” хэмээн нэрлэсэн.)

  • Эдгээр зан чанарыг эзэмших нь хэрхэн бишопт эсвэл салбарын ерөнхийлөгчид Аврагчийн адил танд туслах боломжийг олгодог вэ?

  • Та бишоп, салбарын ерөнхийлөгчийн талаар олж мэдсэн зүйлээ хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

  • Та өөрийн бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчөөс Христийнхтэй адил ямар зан чанарыг олж харсан бэ? Эдгээр зан чанар нь хэрхэн түүнд Их Эзэний мутар дахь зэмсэг байх боломжийг олгож байсан бэ?

  • Бишоп хэрхэн танд Есүс Христэд илүү ойртож, Түүнд итгэх итгэлээ бэхжүүлэхэд тусалсан эсвэл тусалж болох вэ?

Их Эзэний сүргийг хариулдаг хоньчин

Бишопын заах үүргийг онцлон тэмдэглэсэн аливаа үг эсвэл хэллэгийг 1 Тимот 3:2 эсвэл Тит 1:7–9 -д тэмдэглэх талаар бодож үз.

Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч нь хурал, хичээл дээр мөн ганцаарчилсан ярилцлагын үеэр болон өөрийн үлгэр жишээ гэх мэт олон арга замаар дамжуулан зааж болно.

  • Бишоп, салбарын ерөнхийлөгчийн зөвлөгөө эсвэл заавар таныг эсвэл таны таньдаг хүнийг хэрхэн адисалсан бэ?

  • Их Эзэн бишоп, салбарын ерөнхийлөгчөөр дамжуулан өөр ямар арга замаар биднийг харж халамжлан, тусалдаг вэ?

Бишоп бидэнд наманчлахад тусалдаг

Их Эзэн бишоп, салбарын ерөнхийлөгчдийг наманчлалын үйл явцаар дамжуулан, нэн ялангуяа ноцтой гэм нүгэл үйлдсэн тохиолдолд бидэнд тусалж, удирдамж заавар өгүүлэхээр дуудсан.

Далын ахлагч К. Скотт Грөү ийн заасан.

Official Portrait of Elder C. Scott Grow. Photographed March 2017.

Бишоп нь томилгоо болон зөв шударга амьдралаараа тойргийнхоо гишүүдийн талаар, тухайлбал таны талаар Ариун Сүнснээс илчлэлт хүлээн авах эрхтэй.

Бишоп таны эцэг эх, бусад удирдагчийн өгөх боломжгүй арга замаар наманчлалын үйл явцаар дамжуулан танд тусалж чадна. …

… Бишоп Их Эзэний үйлчлэгчийн хувиар таныг сонсож байхдаа эелдэг байж, таныг ойлгох болно. Дараа нь тэр наманчлалын үйл явцаар дамжуулан танд туслах болно. Тэр бол Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан цэвэр ариун болоход тань туслах ач ивээлээр дүүрэн Их Эзэний элч юм.

(C. Scott Grow, “Why and What Do I Need to Confess to My Bishop?New Era, Oct. 2013, 28–29)

Өөрийн бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчид богино захиа, э-мэйл эсвэл мессеж бичихэд цаг гарга. Түүний заасан хичээл, үзүүлсэн үйлчлэл, үлгэр жишээнд талархаж байгаагаа илэрхийлэх тухай бодож үз. Түүнчлэн танд тус болж байсан тодорхой арга замуудыг оруул. Түүнд байгааг ажигласан, талархдаг Христийнхтэй адил аливаа үлгэр жишээг онцлон дурдах талаар бодож үз. Боломжтой бол та түүнтэй уулзаж гаргах ёстой хэцүү шийдвэр, өөрт байгаа асуудалд зөвлөгөө авах эсвэл наманчлах үйл явцдаа тусламж авахыг хүсэж болно.

Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчийн суралцагчдын амьдралд өгч чадах адислалыг гэрчлэх талаар бодож үз.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

1 Tимот 3:1. Шинэ Гэрээн дэх харгалзагч буюу бишоп гэх нэр цол хаанаас үүдэлтэй вэ?

Бишоп гэх нэр цол нь episcopos гэсэн грек үгээс гаралтай бөгөөд epi гэдэг нь “дээгүүр,” scopos гэдэг нь “харах” эсвэл “ажиглах” гэсэн утгатай. Тиймээс episcopos буюу бишоп нь сүргийг харж ханддаг хүн буюу зааварлагч, асрамжлагч юм.

Яагаад би гэм нүгэл үйлдсэнээ хүлээхийн тулд бишоп руу очих ёстой вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г. Скотт (1928–2015) ийн заасан.

Final official portrait of Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, 2004. Passed away 22 September 2015.

Садар самуун гэх мэт ноцтой гэм нүглийн наманчлах үйл явцыг олонд дэлгэхгүйгээр зохих ёсоор гүйцэлдүүлж, эцэслэн шийдвэрлэсэн байхад анхаарахад бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч гэх мэт эрх мэдлийн түлхүүрүүдийг атгадаг хүний тусламжийг авсан байх шаардлагатай.

(Richard G. Scott, “The Power of Righteousness,” Ensign, Nov. 1998, 69–70)

1 Tимот 3:1. Бишопын “сайн ажил” гэж юу вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л. Күк бишопын үндсэн үүргийн талаар ийн заасан.

Official portrait of Elder Quentin L. Cook. Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

Бишоп тойргоо тэргүүлэн удирдах таван үндсэн үүрэг хариуцлага хүлээдэг. Үүнд:

1. Тэр бол тойргийн тэргүүлэх дээд прист.2. Тэр бол Аароны санваарын ерөнхийлөгч.3. Тэр бол олон нийтийн шүүгч.4. Тэр тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах зэрэг аврал, өргөмжлөлийн ажлыг зохицуулдаг.5. Мөн тэрээр бүртгэл, санхүү, цуглааны байрын ашиглалт зэрэгт хяналт тавьдаг.

Тэргүүлэх дээд пристийн гүйцэтгэх үүргийнхээ хүрээнд, бишоп бол тойргийнхоо “сүнслэг удирдагч.” Тэр “Есүс Христийн итгэлтэй шавь” юм …

Тэрээр ганц бие залуучууд гэх мэт өсөж буй үеийнхнийг Есүс Христ рүү удирдан чиглүүлэх хоньчноор үйлчлэх амин чухал үүрэгтэй.

(Квинтин Л.Күк, “Бишоп бол Их Эзэний сүргийг хариулдаг хоньчин,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 58)

Тит 1:7. Паулын “харгалзагч нь гэм зэмгүй байх ёстой” гэж хэлсэн нь ямар утгатай вэ?

Харгалзагч буюу бишопыг Их Эзэн сонгодог бөгөөд өндөр ёс суртахуунтай, зохистой нэгэн байх ёстой. Гэхдээ бүх бишоп төгс бус тул үйлчлэлийнхээ үеэр алдаа гаргах үе бий.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р. Холланд ийн заасан.

14:43
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Хүмүүний алдааны тухайд аядуу зөөлөн хандаж сур, өөрийн алдаа байна уу эсвэл сайн дураараа үйлчилж буй мөнх бус хүмүүсээр удирдуулдаг энэ Сүмд чамтай хамт үйлчилдэг бусад хүний алдаа байна уу хамаагүй. Түүний цорын ганц төгс Хүүг эс тооцвол, Бурхан төгс бус хүмүүстэй л ажиллаж ирсэн. Түүнд хэцүү л байдаг байх, гэхдээ Тэрээр болгоод л байдаг. Бид ч мөн ингэх ёстой. Иймээс төгс бус аливаа зүйлийг анзаарвал, энэ нь тэнгэрийн энэхүү төгс ажилтай огт хамаагүй гэдгийг санаарай. … Тиймээс уужуу, эелдэг, өршөөнгүй байгтун.

(Жэффри Р.Холланд, “Эзэн минь, би итгэж байна,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Бишоп гэж хэн бэ?

Хичээлийг дараах жишээгээр эхлүүлэх талаар бодож үз. Та хэдэн найзтайгаа гадуур явж байхдаа өөрийн бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэй таарч, “Сайн байна уу?” гэж мэндэлсэн гэж төсөөлье. Сүмийн гишүүн биш найз тань “Энэ хэн байсан бэ? Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч гэж хэн бэ? Тэр юу хийдэг вэ?” гэж асуужээ. Найздаа бишопын талаар ойлгуулж, бишопт итгэж найдахад тустай ямар арга замаар хариулж болохоо бодоход суралцагчдыг урь.

Аврагчийн үлгэр жишээ

Суралцагчдыг 1 Тимот 3:1–7 , Тит 1:6–9 дээрх бишопын зан чанаруудыг тодорхойлсны дараа дөрөв эсвэл тавыг нь сонгоод, тэдгээрийг үлгэрлэн харуулсан Аврагчийн жишээг судруудаас олоход суралцагчдыг урих талаар бодож үз. Жишээлбэл: Есүс хуримын найран дээр эхдээ усыг дарс болгон хувиргаж өгсөн тухай түүх ( Иохан 2:1–11 -ийг үзнэ үү) нь Түүний “зочломтгой байдлын” ( 1 Тимот 3:2) жишээ байж болох юм.