Семинар
Ефес 2–5


Ефес 2–5

Мөнхийн үнэнүүдийг олох нь

Young woman sitting in home reading open scriptures that have been underlined. (horiz)

Та судрууд дээрх үнэнүүдийг олох чадвартаа хэр итгэлтэй байна вэ? Бошиглогчид бидний сайн сайхны төлөө Тэнгэрлэг Эцэгээс ирсэн үнэнүүдийг заадаг. Жишээлбэл: Паул Ефесийн гэгээнтнүүдэд дэлхийг ялан дийлж, Есүс Христтэй илүү адилхан болох тухай үнэнүүдийг заасан. Энэ хичээл нь таны амьдралд тусалж, Аврагчтай илүү ойртуулах үнэнүүдийг судруудаас хэрхэн олох талаар олж мэдэхэд танд туслах зорилготой.

Судраас суралцах ур чадвараар дадлага хийх. Суралцагчдад судруудыг амьдралтайгаа адилтгах, сургалтын материалыг ашиглах, сэдэв, загваруудыг тодорхойлох, бэлгэ тэмдгүүдийг ойлгох, Ерөнхий чуулганы эх сурвалжуудыг олох, судруудад тэмдэглэл хийх, жагсаалт гаргах, уншсан зүйлээ нэгтгэн дүгнэх, холбогдох эшлэлийг олж ашиглах, хэцүү үгийг тодорхойлох гэх мэт судраас суралцах ур чадвараар дадлага хийх нь тустай байж болох юм.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг одоогийн болон дараагийн хичээлийн хооронд судраас суралцаж, судруудын заасан үнэнүүдийг олж мэдэхэд урь. Тэднийг эдгээр үнэнийг тодорхойлох өөр өөр арга замын талаар тунгаан бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Үнэ цэнийг нээн илрүүлэх

“Үйрмэг алт” гэх алтны эрэлд гарсан хоёр эрийн тухай түүхийг унш.   Түүхийг уншаад, үүнээс мэдэж авсан аливаа сүнслэг сургамжийнхаа талаар бод.

3:15
Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Түүхэд өгүүлдэгчлэн 1849 онд Калирфорнийн алтны эрин үед Бостоны худалдаачин залууд тохиолдсон шиг зүйл бидэнд олон удаа тохиолддог. Залуу бүх хөрөнгөө зараад, ганц хүн даахааргүй том шижир алтаар дүүрэн байдаг гэж сонссон Калифорнийн голын сав газар луу азаа туршихаар явжээ.

Урт өдрийн төгсгөлд залуу эр шигшигч саваа голын усанд дүрсэн ч хоосон гарсаар, ганцхүү чулуу л овоорсоор байв. Сэтгэлээр унаж, урам нь хугарсан эрийг арай гэж ганц өдрийг өнгөрөөж няцдагийн даваан дээр нэгэн туршлагатай хөгшин хайгуулчин түүнд “Хүү минь чи ч эндээс овоо их чулуу овоолжээ” гэжээ.

Залуу эр хариуд нь “Энд алт алга. Би гэр лүүгээ буцлаа” гэв.

Хөгшин хайгуулч овоолсон чулуу руу нь дөхөн “Хүүе, наана чинь алт байна шүү дээ. Чи зөвхөн хаанаас хайхаа л мэдэх хэрэгтэй” гэж хэллээ. Тэр хоёр чулуу аваад хооронд нь цохив. Нэг чулууны хагархайгаас үйрмэг алт нарны туяанд гялалзсаар гарч ирлээ.

Гэтэл залуу эр хайгуулчийн бүсэлсэн түнтгэр арьсан цүнхийг хараад “Би ийм жижиг үйрмэгүүд биш харин таны цүнхэн дэх шиг цул алтыг л хайж байна даа” гэжээ.

Хөгшин хайгуулч цүнхээ залуу эр лүү сарвайхад дотор нь цул шижир алт байгаа гэж бодсон залуу яаран өнгийн хараад хөшсөн мэт болов. Цүнх үйрмэг алтаар дүүрэн байлаа.

Хөгшин хайгуулч түүнд “Хүү минь, чи том шижир алт хайгаад завгүй байсаар үнэ цэнтэй үүрмэг алтаар цүнхээ дүүргэхээ мартсан юм шиг байна даа. Жижиг үүрмэгүүдийг тэвчээртэй цуглуулсан минь надад агуу баялгийг авчирсан юм” гэжээ.

(М.Рассэлл Баллард, “Хайрын үйлчлэлээр баяр баясгаланг олох нь,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73–74)

  • Энэ түүх нь судраас үнэнүүдийг олохтой хэрхэн холбогдож болох вэ?

Дараах мэдэгдлүүдийг уншаад, тэдгээр нь таны хувьд хэр үнэн болохыг нэгээс тав хүртэлх хэмжүүрээр үнэлнэ үү (нэг = миний хувьд огтхон ч үнэн биш; тав = миний хувьд ямагт үнэн)__ Би Ариун Сүнсний тусламжтайгаар судраас мөнхийн үнэнүүдийг олох чадвартай гэдэгтээ итгэлтэй байна.

__ Судраас үнэнүүдийг олох нь миний амьдралд адислал болдог төдийгүй Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртож байгаагаа мэдрэхэд надад тусалдаг.

Суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааг хийж дууссан суралцагчдыг туршлагаа хуваалцахад урих талаар бодож үз.

Судар дээрх үнэнүүдийг олох

Судар дээрх зарим үнэнийг олох нь бусдаасаа хэцүү байдаг. Паулын Ефесийн гэгээнтнүүдэд өгсөн захиас дээрх үнэнүүдийг тодорхойлоход Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийл. Ариун Сүнс эдгээр үнэнийг танд гэрчлэх замаар тусална ( Моронай 10:5 ; Иохан 16:13 -ыг үзнэ үү).

Энэ хэсэг нь судрын шүлгүүд дээрх үнэнүүдийг хэрхэн тодорхойлохыг олж харахад нь суралцагчдад туслах жишээг өгөх зорилготой болно. Хэрэв суралцагчдад илүү тустай гэж үзвэл Ефес 2–5 дээрх бусад үнэнийг ашиглах талаар бодож үз.

   

Суралцагчдыг судар дээрх үнэнүүдийг хэрхэн тодорхойлдгоо хуваалцахад урь.

2:39

Ромд гэрийн хорионд байхдаа Паул ефесчүүдэд хэрхэн үргэлжлүүлэн Есүс Христэд илүү ойртож, чөтгөрийн сүнслэг дайралтуудыг даван гарах талаар зөвлөж, урамшуулан зоригжуулахаар захидал бичжээ. Паулын эдгээр гэгээнтэнтэй хуваалцсан зүйлсээс үнэнүүдийг тодорхойлох дадлага хий.

Дараах нь судруудаас суралцах явцдаа мөнхийн үнэнүүдийг хайж олох нэг арга юм. Ефес 2:4–10 -ыг уншаад, дараах алхмуудыг хий.

Суралцагчдад хичээлийн үеэр эдгээрийг эргэж харах боломж олгохын тулд дараах алхмуудыг самбарт бичих талаар бодож үз.

  1. Нэн чухал санагдсан үг, хэллэг эсвэл шүлгийг хайж ол. Тэдгээрийг судар дээрээ тэмдэглэх талаар бодож үз.

  2. Эдгээр үг, хэллэг эсвэл шүлгийн үндсэн санааг хураангуйлан бич. (Жишээлбэл: Та 8-р шүлэгт Паул нигүүлслийн талаар юу гэж хэлснийг хураангуйлж чадах уу?)

  3. Олж мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой үнэний мэдэгдэл болгож өөрчил.

  • Таны олсон нэг үнэн юу вэ? Та тэр үнэнийг хэрхэн тодорхойлсон бэ?

Хэдэн суралцагчаас хуваалцахыг хүс. Тэднийг хүчин чармайлт гаргасанд нь магтаж сайшаа. Тэдний хуваалцсан үнэнүүд Бурхан өршөөнгүй бөгөөд биднийг хайрладаг ( Ефес 2:4 -ийг үзнэ үү); бид Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлснээр Түүний нигүүлслээр аврагддаг ( Ефес 2:5, 8 -ыг үзнэ үү); бидний үйлс дангаараа биднийг аврахад хангалтгүй ( Ефес 2:8–9 -ийг үзнэ үү) зэрэг байж болох юм. Суралцагчдыг хариулахад нь дараахтай адил дагалдах асуултуудыг асуух талаар бодож үз.

  • Энэ үнэн нь таныг гэсэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрыг мэдрэхэд эсвэл Тэдэнтэй илүү адил болоход хэрхэн туслах вэ?

  • Та энэ үнэнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлсэн бэ эсвэл хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

Үнэнүүдийг тодорхойлох дадлага хийх

Үнэнүүдийг бие даан ажиллан хайж олох боломжийг суралцагчдад олгох нь тустай байж болох юм. Дараа нь тэд яг адилхан хэсгийг судалсан өөр нэг суралцагчийг ангиасаа олоод, олсон үнэнүүдээ өөр хоорондоо харьцуулах боломжтой.

Өмнө нь жагсаасан алхмуудыг ашигла. Дараах бүлэг шүлгийн нэг эсвэл хоёрыг нь сонгоод, доторх мөнхийн үнэнүүдийг хайж ол.

  • Ефес 3:13–19

  • Ефес 4:20–32 “ыг болон зүүлт тайлбар 26a дахь Иосеф Смитийн Орчуулга (Эдгээр шүлэг дэх “хуучин хүн” гэдэг нь өмнөх нүгэлт байдлыг нь хэлж байгаа бол “шинэ хүн” гэдэг нь Есүс Христийн ачаар зөв шударга амьдралаар амьдарч байгааг бэлгэдэж байгаа болно.)

Олсон үнэнүүдээсээ нэгийг нь сонгоод, энэ нь хэрхэн танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын таныг гэх хайрыг мэдрэхэд эсвэл Тэдэнтэй илүү адилхан болоход хэрхэн тусалсан талаар тунгаан бод.

Өөрт байгаа нөөц боломжоо (цаас, өнгийн харандаа, цахим хэрэгслүүд болон бусад) ашиглан, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлд оруулж болох зурагт хуудсыг хий. Зурагт хуудсандаа дараах зүйлсийг багтаа.

  • Өөрийн тодорхойлсон үнэн болон үүнийг олсон судрын шүлэг эсвэл шүлгүүд

  • Уншигчдад уг үнэнийг ойлгоход туслах эсвэл хэн нэгэн уг үнэнийг амьдралдаа хэрхэн ашиглаж болохыг дүрсэлсэн энгийн зураг эсвэл зурсан зураг

ChurchofJesusChrist.org дээрээс зарим зурагт хуудсыг жишээ болгон үзүүлэх талаар бодож үз. Дараах холбоос тус болж болох юм: https://www.churchofjesuschrist.org/media/collection/inspirational-picture-quotes-images?lang=eng.

Эсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн хамгийн сүүлийн дугаарт зурагт хуудас байгаа эсэхийг хар.

Суралцагчдыг зурагт хуудсаа хуваалцаад, тайлбарлахад урь. Дараахтай адил дагалдах асуултуудыг тавих талаар бодож үз. Тухайлбал: “Та энэ үнэнийг хэрхэн олсон бэ?” “Энэ нь хэрхэн танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын таныг гэх хайрыг мэдрэхэд туслах вэ?” “Энэ үнэний дагуу амьдрахыг хичээхэд Их Эзэн таныг хэрхэн адисалсан бэ?”

Үнэнийг хайж олох талаар эргэцүүлэн бодох

Судраас мөнхийн үнэнийг хайж олж байсан туршлагынхаа талаар бод.

  • Та ямар арга замаар амжилтад хүрсэн бэ?

  • Юу нь хэцүү байсан бэ?

  • Үнэнийг хайх нь хэрхэн танд Тэнгэрлэг Эцэгийн таныг гэх хайрыг мэдрэхэд тусалсан бэ?

  • Та өнөөдөр олж мэдсэн зүйлээ хувиараа эсвэл гэр бүлээрээ судраас суралцахдаа хэрхэн ашиглаж болох вэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Eфес 2:4–9 . Нигүүлсэл буюу ач ивээл гэж юу вэ? Энэ нь миний хувьд ямар ач холбогдолтой вэ?

Тэргүүн зөвлөлийн гишүүнээр үйлчилж байхдаа ерөнхийлөгч Дийтр Ф. Угдорф Бурханы нигүүлслийг “биднийг сул дорой, хязгаарлагдмал байдлаас ‘үнэнд алдаршиж мөн бүх зүйлийг мэдэх хүртлээ үнэн ба гэрлийн’ [ Сургаал ба Гэрээ 93:28 ]” өргөмжлөгдсөн байдал руу ороход өгөгдөх тэнгэрлэг тусламж мөн хүч чадлын бэлэг юм” хэмээн тодорхойлсон (“Ач ивээлийн бэлэг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95). Нигүүлслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бүрэн үгийг ChurchofJesusChrist.org дээрээс унших талаар бодож үз.

Аврагчийн нигүүлслийн талаар нэмэлт ойлголт авах бол Мозая 2:20–24 ба Филиппой 2:12–13 -ыг уншина уу.

Ефес 4:22 . “Хуучин хүнээ тайлах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Бид баптисмын ёслолыг хүлээн авах сонголтыг хийснээр хуучин замналаа төгсгөл болгох (буюу “хуучин хүнээ тайлах” [ Ефес 4:22 ]) гэрээ байгуулдаг бөгөөд Есүс Христийн дагалдагчийн хувиар шинэ амьдралаа эхлүүлдэг ( Ром 6:1–6 ; Сургаал ба Гэрээ 20:37 -г үзнэ үү) болохыг Паул заасан. Үүнд гэм нүгэл, биднийг Тэнгэрлэг Эцэгт илүү ойртоход саад болдог аливаа зүйлийг ардаа орхих багтана. Энэ үйл явцыг бид дан ганцаараа эхлүүлдэггүй. Энэ нь зөвхөн Есүс Христ ба Түүний Цагаатгал, Ариун Сүнсний ариусгагч нөлөөний ачаар өрнөдөг.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Үнэнийг илүү гүн гүнзгий ойлгох

Ефес дээрх үнэнийг тодорхойлсных нь дараа үнэнийг илүү гүн гүнзгий ойлгоход суралцагчдыг урьж болно. Тэд түлхүүр үг хэллэгийг хайхдаа судрын эх сурвалж, Gospel Topics (topics.ChurchofJesusChrist.org), Gospel Library аппликэйшн эсвэл өөр байгаа эх сурвалжуудыг ашиглаж болно. Тэднийг дараа нь үнэнүүдийн талаар мөн тэдгээрийг хэрхэн амьдралынхаа нэгэн хэсэг болгож болох талаар олж мэдсэн зүйлээ хуваалцахад урьж болох юм.

Есүс Христийн нигүүлсэл буюу ач ивээлийн талаарх Мормоны Номон дээрх ойлголтууд

Хэрэв судар дээрх зарчмуудыг олохын оронд Есүс Христийн нигүүлсэл буюу ач ивээлийн талаар ярилцах нь суралцагчдад тус болно гэж үзвэл, тэднийг Ефес 2:1–12 -ыг судлаад, Есүс Христийн нигүүлсэл, ач ивээлгүйгээр тэдний амьдрал ямар байхыг ( 1–3-р шүлгийг үзнэ үү) Түүний нигүүлсэл, ач ивээл байвал ямар байхтай ( 4–8-р шүлгийг үзнэ үү) харьцуулахад урь. Дараа нь тэд Аврагчийн нигүүлсэл, ач ивээлийн талаар заадаг Мормоны Номын хэсгүүдийг ( 2 Нифай 10:24–25 ; Иаков 4:6–7 ; Хиламан 12:24 ; Ифер 12:27 ; Моронай 10:32–33 -ыг үзнэ үү) судлаад, Аврагчийн нигүүлсэл, ач ивээл тэдэнд ямар хэрэгтэй болохыг тодорхойлж, Түүний нигүүлсэл, ач ивээлийг байнга эрэлхийлэх төлөвлөгөө гаргаж болно.