Семинар
1 Коринт 15:13–28


1 Коринт 15:13–28

“Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан”

Painting of Jesus Christ looking up to heaven with His arms raised up. He is by the tomb where He was laid.

Есүс Христ хэзээ ч амилж байгаагүй гэж хоромхон зуур төсөөлөөд үз дээ. Энэ нь дэлхий ертөнцийн хувьд болон таны хувьд ямар утга агуулгатай байх вэ? Есүс Христийн Амилалт яагаад ийм чухал вэ? Коринтын гэгээнтнүүд Амилуулалтын талаарх үнэнүүдэд эргэлзэх үед Паул Аврагчийн Амилалт тэдний хувьд ямар утга учиртай болох талаар тэдэнд хандан захиа бичжээ. Энэ хичээл нь танд үхлийг ялсных нь төлөө Есүс Христийг илүү ихээр хайрлаж, хүндлэн бишрэхэд тусална.

Хичээлийг заахдаа суралцагчдын хэрэгцээ шаардлагыг бодож үзэх. Сурч байгаа хүмүүсийн хувьд үүргээ амжилттай биелүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд заах арга барилаа тэдэнд тохируулж, өөрчил. Жишээлбэл: Хэрэв суралцагчид ядарсан харагдаж байвал тэднийг суралцах үйл ажиллагаанд оролцуулахын тулд бусад суралцагчтай хамт ажиллахад урьж болно. Хэрэв суралцагчид сэргэлэн цовоо, эрч хүчтэй харагдаж байвал тэдэнд үүргээ биелүүлэхэд нь туслахын тулд тэднээс бие даан суралцахыг хүс.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараах асуултыг гэр бүлийн гишүүн эсвэл найз нартайгаа ярилцаад, байж болох хариултыг хуваалцахаар бэлдэж ирэхэд урь: Ямар өдөр түүхийн голдирлыг хамгийн ихээр өөрчилсөн бэ? Яагаад?”

Боломжит суралцах үйл ажиллагаа

Түүхийг өөрчилсөн өдөр

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф өмнө нь судалж байсан нэг асуултаа хуваалцсан. ChurchofJesusChrist.org дээрх “Энэ Хүнийг харагтун!” видеог цагийн код 1:37-оос 2:31 хүртэл үз эсвэл дараах мэдэгдлийг унш.

2:3
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Би саяхан “Ямар өдөр түүхийн голдирлыг хамгийн их өөрчилсөн бэ?” гэсэн асуултын хариултыг интернэтээс хайсан юм.

Хариултууд нь гайхмаар, хачин жигтэйгээс эхлэн бодлогошроход хүргэм гээд янз бүр байв. Тэдгээр хариултад балар эртний үед Юкатан хойгт унасан солир, 1440 онд Йоханнес Гутенберг хэвлэх машинаа хийж дуусгасан мөн мэдээж 1903 онд ах дүү Врайт хүн үнэхээр нисэж чадна гэдгийг харуулсан өдөр зэрэг мэдээлэл орсон байлаа.

Хэрэв та нараас ингэж асуусан бол юу гэж хариулах байсан бэ?

(Дийтр Ф.Угдорф, “Энэ Хүнийг харагтун!,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 134)

  • Ямар өдөр түүхийн голдирлыг хамгийн их өөрчилсөн гэж та хэлэх вэ? Яагаад?

Ахлагч Угдорф түүхийн голдирлыг хамгийн ихээр өөрчилсөн гэж бодож буй нэг үйл явдлыг хуваалцжээ. “Энэ Хүнийг харагтун!” видеог цагийн код 4:20-оос 4:55 хүртэл үз эсвэл дараах мэдэгдлийг унш.

2:3
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Түүхийн туршид ард түмэн, үндэстнүүдийн хувь заяанд хүчтэй нөлөөлсөн олон үйл явдал болж байсан. Гэхдээ тэдгээрийг бүгдийг нэгтгэсэн ч Христийн амилсны баярын өглөө болсон үйл явдлын ач холбогдолтой харьцуулахын аргагүй.

Есүс Христийн хэмжээлшгүй золиосол, Амилалтыг чухам юу дэлхийн дайн, аймшигт гамшиг, амьдралыг өөрчилсөн шинжлэх ухааны ололт нээлтээс илүү, түүхэн дэх хамгийн чухал үйл явдал болгодог вэ?

(Дийтр Ф.Угдорф, “Энэ Хүнийг харагтун!,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 135)

  • Та яагаад Аврагчийн Цагаатгал ба Амилалтыг түүхэн дэх хамгийн чухал үйл явдал гэж бодож байна вэ?

  • Есүс Христийн Амилалт яагаад танд чухал вэ?

Есүс Христийн Амилалт

Паул Амилуулалт гэж байхгүй гэсэн буруу итгэл үнэмшлийг засан залруулахын тулд Коринтын гэгээнтнүүдэд захиа бичжээ. Түүний үгийг судлахдаа судрын нарийн ширийн мэдээлэл, үнэнүүдийн зэрэгцээ Ариун Сүнснээс хүлээн авсан өдөөлтүүдээ бичиж тэмдэглэх дараахтай адил хүснэгтийг зур. Ийн хийх нь судруудыг илүү сайн ойлгож, илүү хүчирхэг суралцах туршлага хуримтлуулж, Аврагчийг гэх хайрыг тань болон Түүний үхлийг ялласан үйл явдлын талаар ойлголтоо гүнзгийрүүлэхэд танд тусална.

Уг хүснэгтийг самбарт зураад, ангиараа хамт нөхөж бичих талаар бодож үз. Суралцагчдыг судлах тэмдэглэлдээ хүснэгтийг зурахад урь.

Хэрэв Есүс Христ амилаагүй байсан бол …

Есүс Христ амилсан учраас …

Суралцагчдыг дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэхдээ хосоороо эсвэл жижиг бүлгээр ажиллахад урих талаар бодож үз.

1 Коринт 15:13–19 -ийг унш. Эдгээр шүлгээс олж мэдсэн зүйл дээрээ тулгуурлан хүснэгтийнхээ зүүн талд хоёр эсвэл гурван мэдэгдэл нэм.

  • Хэрэв Есүс амилаагүй байсан бол энэ нь танд болон бусдад хэрхэн нөлөөлөх байсан бэ?

Одоо 1 Коринт 15:20–22 -ыг унш. Есүс Христийн Амилалтын ачаар юу болсон болохыг олж мэд. Үүнийг хүснэгтийнхээ баруун баганад нэм. 20-р шүлэг дэх “анхны үр жимс” гэсэн үг нь Есүс Христ бол амилсан анхны хүн болохыг хэлж байгааг анхаар.

  • Паул Есүс Христийн Амилалтын ачаар юу болно гэж тодотгож байна вэ?

Энэ хэсэг нь бидэнд Есүс Христийн Амилалтын ачаар хүн бүр амилуулагдах болно гэдгийг ойлгоход тусална. Адам, Ева хоёрын Уналтын улмаас бүх хүн бие махбодын үхэлтэй нүүр тулах болсон. Есүс Христ бүгдийн төлөө энэхүү үр дагаврыг үнэгүй бэлэг болгож даван туулсан.

Түр зогсоод, бүгд амилуулагдах энэхүү бэлэг нь Есүс Христийн талаар юуг танд зааж байгааг бод.

  • Аврагч бүх хүний төлөө бие махбодын үхлийг ялан дийлсэн нь Түүний талаар танд юу зааж байна вэ?

     

2:3
  •  

Дараах асуултуудыг тавихдаа болгоомжтой ханд. Суралцагчдыг хариулахад урамшуулан дэмжихийн тулд хувийн туршлагаа хуваалцах талаар бодож үз. Хэрэв тэд ангийнхантайгаа хуваалцахад бэлэн биш байвал судлах тэмдэглэлдээ хариулж болно.

Хичээлийн эхэнд тавьсан асуултыг эргэж бод. “Амилуулалт таны хувьд яагаад чухал вэ?”

  • Энэ асуултад өгөх таны хариултад өнөөдөр судалсан зүйлс хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Есүс Христ танд болон таны хайртай хүмүүст шинэ амийг өгөхөд Түүний талаар ямар мэдрэмж төрнө гэж та бодож байна вэ?

Түүний Амилалт бидний хувьд ямар утга учиртай вэ?

Эртний болон орчин үеийн Сүмийн удирдагчид Аврагчийн үхлийг ялсан явдал бидний хувьд ямар утга агуулгатай болохыг гэрчилсэн.

1 Коринт 15:51–58 , Алма 11:42–44 болон охиноо хорт хавдраар алдсан Далын ахлагч Пол В.Жонсоны дараах мэдэгдлийг уншина уу. Олж харсан чухал мэдээллийг хүснэгтдээ нэм. “Үл муудах” ( 1 Коринт 15:52) гэдэг нь үүрд үргэлжлэх, муудахгүй гэсэн утгатай болохыг анхаар.

Elder Paul V. Johnson of the Quorum of the Seventy takes an official portrait, 2021.

Хүн бүрд бие махбод, оюун санаа, сэтгэл хөдлөлийн хязгаарлалт, сул тал гэж байдаг. Эдгээр саад бэрхшээл … эцсийн эцэст шийдвэрлэгдэх болно. Биднийг амилуулагдсаны дараа эдгээр асуудлын аль нь ч бидэнд саад болж чадахгүй. …

… Бидний юу ч гэмтсэн байлаа гэсэн Христ эдгээж чадна гэдгийг бид мэддэг. “Тэр [бидний] нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно” [Илчлэл 21:4] гэдгийг мэднэ.

(Пол В.Жонсон, “Тэнд цаашид үхэл үгүй болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 111–113)

Суралцагчдыг ахлагч Жонсоны мэдэгдлээс хүснэгтдээ нэмсэн зүйлсээ хуваалцахад урь.

Хүснэгтээ дахин хар. Таны бичиж тэмдэглэсэн зүйлс Есүс Христийн талаарх бодол санаанд тань хэрхэн нөлөөлснийг тунгаан бод.

  • Энэ хүснэгтийг ашигласан нь таны суралцах үйл явцад хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Бичиж тэмдэглэсэн зүйлс тань Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг гэх таны хайранд болон Тэдний таныг гэх хайрын талаарх бодол санаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Хичээлийн төгсгөлд “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” (Hymns;, ду. 70) дууллын үгийг унших талаар бодож үз.

2:3

Хүснэгтийнхээ доод хэсэгт өнөөдөр сурч мэдсэн эсвэл мэдэрсэн зүйлсээсээ өөрт хамгийн утга учиртай санагдсан зүйлээ мөн яагаад гэдгийг нь бич.

Суралцагчдад бичих хангалттай цаг өг. Дараа нь Аврагчийн талаарх мөн үхлийг ялсан Түүний хүч таны хувьд ямар утга учиртай болох тухай гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Христийн Амилалтын хүчийн талаарх мэдлэг надад хэрхэн нөлөөлж болох вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн тайлбарласан.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Амилуулалт эхнэр, нөхөр, үр хүүхэд, эцэг эх—гэр бүлтэйгээ хамт байх боломжийг өгнө гэсэн баталгааг Сэргээгдсэн сайн мэдээ өгдөг. Энэ нь мөнх бус амьдралд гэр бүлийнхээ өмнө хүлээдэг үүрэг хариуцлагаа биелүүлэхэд хүчтэй түлхэц болдог. Энэ нь дараагийн амьдралдаа баяртайгаар дахин нэгдэж, уулзахыг тэсэн ядан хүлээн, энэ амьдралд хамтдаа хайран дунд амьдрахад бидэнд тусалдаг.

(Dallin H. Oaks, “Resurrection,” Ensign эсвэл Liahona, May 2000, 16)

   

2:3

Аврагчийн Цагаатгал ба Амилалт мөнх бус амьдралд бидэнд тохиолддог үхэл хагацалд хэрхэн тусалдаг вэ?

   

2:3

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн заасан.

Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Аврагч бүх зүйлийг зөв болгодог. Мөнх бус амьдрал дахь шударга бус байдал, тэр байтугай үхэлд хүртэл төгсгөл ирнэ. Учир нь Тэр амьдралыг сэргээдэг бөгөөд Түүний төгс шударга ёс, төгс нигүүлслийн улмаас гэмтэл бэртэл, хөгжлийн бэрхшээл, хууран мэхлэлт, хүчирхийлэл зэрэг нь бүгд эцэстээ нөхөн төлөгдөх болно.

(Д.Тодд Кристоффэрсон, “Есүс Христийн Амилалт,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 133)

Хүн бүр нэгэн зэрэг амилуулагдах уу?

“Паул Амилуулалт нь тогтсон дарааллыг эсвэл эрэмбийг дагадаг болохыг тайлбарласан ( 1 Коринт 15:23 -ыг үзнэ үү). …

“Есүс Христ хамгийн анх амилсан хүн байлаа. Түүний Амилалтын дараахан зөвт гэгээнтнүүд булшнаас гарсан ( Матай 27:52–53 -ыг үзнэ үү). Хоёр дахь ирэлтээр Амилуулалт үргэлжлэн, ‘Түүнийг ирэхэд Христийнхэн’ болох бусад зөвт гэгээнтэн босож ирнэ ( 1 Коринт 15:23). Бид хожмын үеийн илчлэлтээр дамжуулан энэ хүмүүс селестиел хаант улсыг өвлөн авна гэдгийг олж мэдсэн [ Сургаал ба Гэрээ 76:50–70 ; 88:97–98 -ыг үзнэ үү]. Дараа нь террестриел алдар сууг хүлээн авах хүмүүс амилуулагдана [ Сургаал ба Гэрээ 76:71–79 ; 88:99 -ийг үзнэ үү]. Тэдний араас Мянган жилийн төгсгөлд телестиел алдар сууг хүлээн авах хүмүүс амилуулагдана [ Сургаал ба Гэрээ 76:81–86 ; 88:100–101 -ийг үзнэ үү]. Эцэст нь, Амилуулалт нь … алдар суугийн ямар ч зэргийг хүлээн авахгүй, ‘хүлээн авахад бэлэн байгаа түүнийгээ эдлэхийн тулд байрандаа дахин буцаж очих болно, учир нь тэд хүлээн авч болох байсан үүнийг эдлэхийн тулд тэд бэлэн байгаагүй’ ‘мөхлийн хөвгүүд’ боссоноор төгсөнө [ Сургаал ба Гэрээ 76:31–39, 43–44 ; 88:28–32, 35, 101–102 ]” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2014], 385-ыг үзнэ үү).

Мөнх бус амьдралын өмнөх амьдралд эсэргүүцэн бослого гаргаж, мөнх бус биеийг хүлээн аваагүй тэдгээр сүнс амилуулагдсан хүмүүсийн дунд байхгүй ( Сургаал ба Гэрээ 76:32–39 -ийг үзнэ үү).

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

1 Коринт 15:20–22 -ыг судлах үйл ажиллагаа