Семинар
Төгс эзэмших сургаал: 1 Коринт 15:20–22


Төгс эзэмших сургаал: 1 Коринт 15:20–22

“Христ дотор бүгд амьд болгогдоно”

One oil painting of Mary seeing the resurrected Christ. The tomb is in the background, Mary is seen dressed in brown, her back to the viewer. Christ is seen with marks on his hands, dressed in a white robe.

Та өмнөх хичээлээр Аврагчийн Амилалтын ачаар Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд амилуулагдах болно гэдгийг олж мэдсэн (1 Коринт 15:20–22-ыг үзнэ үү). Энэ хичээл нь танд 1 Коринт 15:20–22 дээрх төгс эзэмших сургаалын эшлэл болон судрын түлхүүр үг хэллэгийг цээжилж, Амилалтын сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хайртай хүн нь нас барсан үед тухайн хүнд ямар байх талаар тунгаан бодоход урь. Тэднийг эдгээр туршлагаас үүдэн гарсан сорилтууд болон Есүс Христэд итгэх итгэл нь эдгээр сорилттой тулгарч буй хүмүүст хэрхэн туслах талаар ярилцах бэлтгэлтэй ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээлийг төгс эзэмших сургаалын 1 Коринт 15:20–22 -ын хам сэдвийн талаарх хичээл болох “1 Коринт 15:13–28”-ын дараа заахаар зориулсан болно. Хэрэв энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол тухайн долоо хоногийн үеэр холбогдох хам сэдвийн хичээлийг заасан байхад анхаар.

Цээжлэх ба тайлбарлах

Ерөнхийлөгч Гордон Б. Хинкли (1910–2008) “хүн төрөлхтний түүхэн дэх бүх үйл явдлаас Бурханы Хүүгийн Амилалт шиг тийм чухал нь үгүй” хэмээн заажээ (“Хоосон булш гэрчлэл хуваалцана,” Ensign, 1988 оны 5-р сар, 65).

Яагаад Аврагчийн Амилалт хүн төрөлхтний түүхэнд хамгийн чухал үйл явдал болохыг тайлбарлахын тулд 1 Коринт 15:20–22 дээрх Есүс Христийн Амилалтын ачаар бүх хүн амилах болно зэрэг үнэнүүдийг ашигла. Энэ нь таны хувьд яагаад чухал болохыг багтаа.

Цөөн суралцагчийг тайлбараа ангийнхантайгаа хуваалцахад урь. Энэ хичээлийг цааш үргэлжлүүлэхээс өмнө суралцагчдад Амилалтын талаарх сургаалын тухай нэмэлт заавар шаардлагатай эсэхийг тодорхойл.

1 Коринт 15:20–22 -ын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд хэдэн хором зарцуул. Дараах алхам нь үүнийг хийх нэг арга зам юм.

Суралцагчдыг энэ үйл ажиллагаанд ашиглаж буй цаасаа ирээдүйн хичээлд лавлах болгон ашиглахаар хадгалахад урь.

  1. Цаасны дээд хэсэгт 1 Коринт 15:20–22 -ын дараах судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бич. “Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно.”

  2. Цаасныхаа дээд хэсгийг нугал, ингэснээр та юу бичсэнээ харах боломжгүй болно. Дараа нь энэ судрын эшлэл, түлхүүр үг хэллэгээс цээжээр хэлж чадах хэмжээндээ аль болох олныг бич.

  3. Зөв бичсэнээ шалгаж, алдаагаа засахын тулд нугалсан дээд хэсгээ задал.

  4. Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээрээ төгс бичдэг болох хүртлээ энэ алхмыг дахин давт.

Дадлага хийх үйл ажиллагаа

Адам, Ева хоёрын Уналтын улмаас дэлхийд мөнх бус амьдралыг туулсан Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүр үхэх болсон ( 1 Коринт 15:21–22 -ыг үзнэ үү). Ойр дотнын хэн нэгнээ нас барахад бид маш ихээр гашууддаг. Хэдийгээр энэ үйл явдал хүн бүрд өөр өөрөөр нөлөөлдөг ч Есүс Христийн сайн мэдээний үнэнийг ойлгож, амьдралд хэрэгжүүлэх нь энэхүү уй гашууд тусална.

Дараах жишээ нь дадлага хийх үйл ажиллагаанд юуг ашиглаж болохын жишээ юм. Эсвэл өөрийн болон суралцагчийн мөн хичээлийн бэлтгэлээрээ хуримтлуулсан эсвэл Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Рэина И. Абурто эгчийн “Булшинд ялалт гэж үгүй” (цагийн код 4:22-оос 4:49 хүртэл үзнэ үү) үгэндээ хуваалцсан туршлагыг жишээ болгон ашиглаж болно. Энэ видео ChurchofJesusChrist.org дээр тавигдсан байгаа.

Далын ахлагч С. Марк Палмэр эцэг эх нь Есүс Христийн сайн мэдээний талаар олж мэдэхээсээ өмнө охиныхоо үхэлтэй хэрхэн нүүр тулсан талаарх туршлагыг дүрслэн ярьжээ.

ChurchofJesusChrist.org дээрх “Уй гашуу маань баяр хөөрөөр солигдох болно” видеог цагийн код 3:27-оос 4:26 хүртэл үзнэ үү эсвэл доорх мэдэгдлийг уншина уу.

8:51
Former Official portrait of Elder S. Mark Palmer. Replaced March 2017.

Эцэг эх маань Шинэ Зеландад хонины аж ахуй эрхэлдэг байсан бөгөөд амьдралдаа сэтгэл хангалуун хүмүүс байв. Залуу хосын хувьд тэд гурван бяцхан охиноор адислагдсан байсан. Бага охиноо тэд Анн гэж нэрлэжээ. Нэгэн өдөр тэднийг гэр бүлээрээ нуурын эрэгт амарч байх үед 17 сартай бяцхан Анн алхаад явчихаж. Түүнийг цөхрөнгөө бартал хайсны эцэст, уснаас амьгүй байдалтай олсон байна.

Энэхүү эмгэнэлт үйл явдал үгээр илэрхийлэхийн аргагүй уй гашууг авчирсан бөгөөд амьдралынх нь баяр хөөрт зарим мөч үүрд алга болсон хэмээн олон жилийн дараа аав маань бичсэн байдаг. Энэ явдал мөн “Бидний хайрт Аннд юу тохиолдох бол? Бид түүнтэй дахин уулзах болов уу? Манай гэр бүл яаж дахин аз жаргалтай болох юм бэ?” гэсэн амьдралын хамгийн чухал асуултуудын хариултыг хайх хүслийг түүнд төрүүлжээ.

(С.Марк Палмэр, “Уй гашуу маань баяр хөөрөөр солигдох болно,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87–89)

  • Танд эсвэл таны таньдаг хэн нэгэнд хайртай хүнээ алдсаны дараа ахлагч Палмэрын эцэг эхэд төрсөнтэй төсөөтэй мэдрэмжийг мэдэрч байсан үе бий юү?

  • Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний тухай мэдэхгүй байх нь эдгээр нөхцөл байдлыг хэрхэн илүү хэцүү болгож болох вэ?

Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд нь бидэнд Палмэрын эцэг эхэд тохиолдсонтой адил хүнд хэцүү нөхцөл байдлыг итгэл үнэмшилтэйгээр даван туулахад тус болно.Та өөрийгөө Анныг алдсанаас хойш одоо хүртэл асуулт, сорилтуудтай нүүр тулж буй Аннын эгч нарын нэгтэй нөхөрлөдөг гэж төсөөл. Та түүнд урам зориг, дэмжлэг өгөх захиа бичиж болно. Эсвэл захиа бичээд, үүнийгээ уг захиа тус болж болох хэн нэгэнд өг.

Суралцагчдад бие даан захиа бичих цаг гаргаж өгөхөөсөө өмнө тэднийг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваагаад, тэднийг сүнслэг мэдлэг олж авах зарчмуудтай холбоотой доор жагсаасан асуултуудын талаар ярилцахад урь. Суралцагчдыг гурван хүнтэй бүлэгт хуваагаад, бүлгийн хүн тус бүрд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын нэгийг судлуулахаар өгч, энэ талаараа бүлгийн бусад гишүүндээ заахыг хүс.

Тэднийг дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэхдээ хичээлийн бэлтгэлээсээ олж авсан ойлголтоо ашиглахад урь.

Энэ захиаг бичихэд бэлтгэхийн тулд Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсэг дээрх 5–8, 11 дэх догол мөрийг унш. Таны захиа бичиж буй хүнд тустай байж болох үг, хэллэг, судар эсвэл үнэнийг хайж олоод, тэмдэглэ.

  • Зориулан захиа бичиж буй хүнээ Тэнгэрлэг Эцэг болгож харахыг оролдох нь таны тэдэнд бичиж буй зүйлсэд ямар өөрчлөлт оруулах вэ?

Аннын эгчид эсвэл өөрийн сонгосон хэн нэгэнд захиа бич. Сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмын ойлголтуудыг багтаа.

Бичихдээ дараах санаануудын заримыг авч үз.

Суралцагчдыг бичиж байх үед харагдаж байхаар дараах санаануудыг харуул.

Итгэлээр үйлдэх

  • Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэх нь тэдний нөхцөл байдалд ямар харагдах бол?

  • Христэд итгэх итгэлээр үйлдэх нь хайртай хүнээ алдсанаа даван туулахад бидэнд хэрхэн туслах вэ?

  • Есүс Христэд итгэн үйлдэх нь үүнтэй төстэй сорилтыг даван туулахад танд тусалсан таны эсвэл таны таньдаг хэн нэгний олж авсан ямар туршлага байна вэ?

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Тэнгэрлэг Эцэг ба Түүний төлөвлөгөөн дэх ямар үнэнүүд таны хандан захиа бичиж буй хүнд тулгарсан нөхцөл байдлыг намжаахад туслах вэ? Яагаад?

  • Асуудлыг мөнхийн талаас нь авч үзэх нь тэдэнд өөрсдийнхөө байгаа нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхэд яаж туслах вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн ойлголттой болохыг эрэлхийлэх

  • 1 Коринт 15:20–22 дээрх ямар үг хэллэгүүд тэдэнд тустай байх вэ? Яагаад?

  • Ямар бусад тэнгэрээс томилогдсон эх сурвалж тэдэнд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд туслах вэ?

Гэрчлэлээ хуваалцах замаар захиагаа бичиж дуусга.

Ангийнхантайгаа сайн дураараа захиагаа хуваалцах хүсэлтэй суралцагчдыг урь. Тэднийг амьдралдаа тулгарсан сорилт эсвэл асуултуудаа шийдвэрлэхэд нь зааварчилгаа өгөх сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглахад урь.

Төгс эзэмших сургаалын давтлага

Дараа дараагийн хичээлийн эхэнд эсвэл төгсгөлд энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг дахин давтахад 3-5 минут зарцуул. Суралцагчдыг 1 Коринт 15:20–22 -ыг цээжлэхэд ашигласан нугалсан цаасаа хайж олоход урь. Өмнө нь бичсэн зүйлээ харах боломжгүй болгож цаасыг нугалаад; эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээр хэлж, бичихээр оролдоход суралцагчдыг урь. Хэрэв тэд үүнийг туслалцаа авалгүйгээр хийж чадахгүй бол тэднийг нугалсан цаасыг задлаад, шаардлагатай үед дахин давтахад урь. Тэд эшлэл, үг хэллэгийг цээжээрээ бичиж чаддаг болох хүртлээ цаасаа нугалж, бичихээ үргэлжлүүлж болно.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Дадлага хийх үйл ажиллагааны хоёрдогч хувилбар

  Суралцагчдыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ыг судлаад, Даррэны сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ямар хэлбэрээр ашигласныг болон ингэснээрээ түүний хэрхэн адислагдсан талаар судлахад урь.

4:45