1 Коринт 14–16
Тойм
Коринтчуудад бичсэн анхны захидлынхаа төгсгөлд Паул Амилуулалтын талаар олон үнэнийг заасан. Тэр үхлийг ялан дийлсэн Аврагчийн ялалт, Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд зориулсан Амилуулалтын бодит байдал, амилуулагдсан биесийн хүлээн авах алдар суугийн зэрэглэлүүдийн талаар гэрчилжээ. Тэр мөн нас барагсдын төлөөх баптисмын талаар заасан.
Заахад бэлд
Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.
1 Коринт 15:13–28
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь үхлийг ялсан Есүс Христийн ялалтад агуу хүндлэл, хайрыг мэдрэхэд суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараах асуултыг гэр бүлийн гишүүн эсвэл найзуудтайгаа ярилцаад, байж болох хариултыг хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь. “Ямар өдөр түүхийг хамгийн их өөрчилсөн бэ? Яагаад?”
-
Видео: “Энэ Хүнийг харагтун!” (17:31; цагийн код 1:37-оос 2:31 болон 4:20-оос 4:55 хүртэл үзнэ үү).
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Амилсан байхыг нь харахыг хүсэж буй хэн нэгний зургийг авчрахад суралцагчдыг урь. Хэрэв энэ нь цахим зураг бол суралцагчид өөрсдийн зураг дээрх хүнийг ангийнхандаа ээлжлэн тайлбарлаж, дэлгэцээ хуваалцаж болно.
Төгс эзэмших сургаал: 1 Коринт 15:20–22
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь 1 Коринт 15:20–22 -ын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, Амилалтын сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хэн нэгний хайртай хүн нь нас барсан үед тухайн хүнд ямар байх талаар тунгаан бодоход урь. Тэднийг эдгээр туршлагаас үүдэн гарсан сорилтуудад болон Есүс Христэд итгэх итгэл нь эдгээр сорилттой тулгарч буй хүмүүст хэрхэн туслах талаар ярилцах бэлтгэлтэй ирэхэд урь.
-
Видео: “Уй гашуу маань баяр хөөрөөр солигдох болно” (8:51; цагийн код 3:27-оос 4:25 хүртэл үзнэ үү)
1 Коринт 15:29
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажилд илүү утга учиртай оролцохыг хүсэж, төлөвлөхөд туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэр бүлийн модоо хуваалцах эсвэл сайн мэдээг олж мэдэж чадаагүй, аврал, өргөмжлөлийн ёслолыг хүртэх боломжгүй байсан өвөг дээдсийнхээ түүхийг ярих бэлтгэлтэй ирэхэд урь.
-
Зураг: Хичээлийн эхэнд ашиглахаар төрөл бүрийн зургууд бэлтгэх тухай бодож үз.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг нас барагсдын төлөөх баптисмын талаар судалсны дараа тэднийг энэхүү сургаалыг мэдэхгүй хүнд хэрхэн тайлбарлах талаараа хуваалцах дадлага хийх (эсвэл дүр бүтээн жүжигчлэн тоглох) боломжийг олгож, онлайн жижиг өрөөнүүдээр хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваахыг бодож үз.
1 Коринт 15:32–54
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христээр дамжуулан селестиел амилалтыг олж авахуйц зохистой болохоор хичээхэд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг бүх амилуулагдсан бие юугаараа ижил болохыг олж харахын тулд Алма 40:23 -ыг уншаад, дараа нь амилуулагдсан биес дунд орших ялгааг олж харахын тулд 1 Коринт 15:40–42 -ыг уншихад урь.
-
Амттан: Хичээл дээр тодорхой нэг өнгийн хувцас өмсөж ирсэн суралцагч тус бүрд өгөх жижиг амттан авчир.
-
Видео: “Бурхан бидний дунд” (15:45; цагийн код 5:01-ээс 6:58 хүртэл үзнэ үү)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Зарим суралцагчийг авралын төлөвлөгөөг ангийнханд тайлбарлахдаа камерын өмнө авралын төлөвлөгөөний талаар зурсан зургаа барихад урих талаар бодож үз.
Төгс эзэмших сургаал: 1 Коринт 15:40–42
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь 1 Коринт 15:40–42 -ын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг 1 Коринт 15:40–42 -ыг уншаад, энэ хэсэг дээр заасан сургаал тус болж мэдэх бодит амьдралын жишээг хуваалцах бэлтгэлтэйгээр хичээлд ирэхэд урь.