1 Коринт 13
“Энэрэл хэзээ ч дуусдаггүй”
Есүс Христ мөнх бус амьдралынхаа өдөр бүр агуу хайрыг харуулж байсан. Тэрээр эцэст нь Өөрийн амийг бидний төлөө сайн дураараа золиослон төгс хайраа харуулсан. Төлөөлөгч Паул Христийнхтэй адил хайр, энэрлийн талаар мөн бид яагаад үүнийг олж авах ёстой болохыг дэлгэрэнгүй бичжээ. Энэ хичээл нь таныг гэсэн Есүс Христийн цэвэр ариун хайрыг мэдэрч, бусдын төлөө тэрхүү хайрыг мэдрэхийн тулд энэрлийн бэлгийг эрэлхийлэхэд танд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бусадтай харьцах бидний харилцаа
Илүү сайн харилцаатай болохыг хүсдэг нэг хүнийхээ талаар бод.
-
Та яагаад энэ харилцааг сайжруулахыг хүсэж байна вэ?
-
Та уг харилцааг сайжруулахын тулд юу хийсэн бэ? Юу нь болж байсан бэ? Юу нь болсонгүй вэ?
-
Хайраа илүү ихээр харуулах нь хоорондын харилцаанд ямар нөлөө үзүүлж болно гэж та бодож байна вэ?
1 Коринт 13 -ыг судлахдаа Аврагчийн адил бусдыг хайрлах арга замуудыг сурч мэд. Сурч мэдсэн зүйлээ одоогийн нөхцөл байдалдаа ажил хэрэг болгон хэрэгжүүлэхийн тулд юу хийхээ мэдэхийн тулд Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийл.
Есүс Христийн цэвэр ариун хайр
Төлөөлөгч Паул Коринтын Сүмийн гишүүдэд сүнслэг бэлгийн талаар заасныхаа дараа амьдрах “илүү давуу замыг” ( 1 Коринт 12:31) харуулна гэж хэлжээ. 1 Коринт 13:1–3 -ыг уншаад, энэхүү илүү давуу замыг юу болохыг олж мэд.
-
Энэрэл яагаад ийм чухал болохыг ойлгоход тусалсан юуг та мэдэх вэ?
Мормоны Ном бидэнд энэрлийн ач холбогдлыг илүү сайн ойлгоход тусална. Энэхүү эртний бичвэрийн төгсгөлд Мороной өөрийн эцэг Мормоны зарим үгийг багтаажээ. Мормон энэрлийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тоймлож, юу болохыг нь тодорхойлсон ( Мороной 7:43–48 -ыг үзнэ үү).
Мороной 7:46–47 -г уншаад, энэрлийн талаар олж мэдэж болох зүйлсийг хайж ол.
-
Та эдгээр шүлгээс энэрлийн талаар ямар үнэнүүдийг мэдэж авсан бэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.
Энэрэл буюу ‘Христийн цэвэр хайр’ ( Моронай 7:47) нь үйлдэл биш, харин нөхцөл байдал буюу байгаа байдал юм. Энэрлийг хөрвөлтийн үр дүн болох байнгын үйлдлээр дамжуулан олж авдаг. Энэрэл бол хэн нэгний өөрчлөлт юм.
(Dallin H. Oaks, “The Challenge to Become,” Ensign, Nov. 2000, 34)
-
Ерөнхийлөгч Өүксийн мэдэгдэл энэрлийн талаарх таны ойлголтыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ?
Шинэ Гэрээний Паул, Мормоны Номын Мормон хоёр хоёулаа энэрлийн талаар дүрслэхдээ ижил үг, хэллэг ашигласан. Тэдний үгсийг ойлгосноор бид эцсийн эцэст Есүс Христтэй хэрхэн илүү адилхан болохын тулд юу хийхээ мэдэж авах боломжтой.
a. Энэрлийг хэрхэн тайлбарласан болохыг олж мэдэхийн тулд 1 Коринт 13:4–7 эсвэл Мороной 7:45 -ыг унш.
б. Энэрлийг дүрсэлдэг хоёр, гурван үг, хэллэгийг сонгоод, тэдгээрийг судлах тэмдэглэлдээ бич.
в. Тайлбар бүрийн хажууд өөрийнхөө үгээр ямар утгатай болохыг нь бич. Та ашиглах боломжтой сургалтын аль ч хэрэгслийг ашиглаж болно. Жишээлбэл: удаан тэсвэрлэх эсвэл онгирч хөөрөх зэрэг нэр томьёоны тодорхойлолтыг толь бичгээс харж болно. Мөн тухайн зан чанар нь Аврагчтай адил болоход хэрхэн танд туслах талаар бич.
-
Та судалсан өөр өөр тайлбараасаа Аврагчийн тухай юу сурч мэдсэн вэ?
Төгс үлгэр жишээ
Есүс Христ бол хайр энэрлийн бүх тодорхойлолтын төгс үлгэр жишээ юм. Энэрлийн талаар судлах тэмдэглэлдээ бичсэн зүйлээ ашиглан Есүс Христ тухайн арга замаар Өөрийн цэвэр ариун хайрыг харуулсан судар дээрх жишээнүүдийн талаар бод. Дараах зургууд нь судалсан үг хэллэгүүдээ Аврагчтай холбоход танд тусалж болох юм.
-
Аврагч эдгээр нөхцөл байдалд хэрхэн хайр энэрлээ үзүүлсэн бэ?
-
Та Аврагчийн таныг гэсэн эсвэл бусдыг гэсэн хайрыг хэрхэн өөрийн нүдээр харж байсан бэ?
-
Таныг гэсэн Аврагчийн хайрын талаар бодох нь Түүний талаарх таны бодол санаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Энэрлээр дүүрэн амьдрах
Бошиглогч Мормон энэрлийн талаарх сургаалаа хойшлуулалгүй үйлдэхэд урьсан урилгаар төгсгөсөн. Моронай 7:48 -ыг уншаад, энэ урилгыг ол.
-
Энэрлийн бэлгийг хүлээн авахад юу хэрэгтэй болохыг ойлгоход танд ямар үг, хэллэг тусалж байна вэ?
Есүс Христ амьдралынхаа туршид ямар ч нөхцөлд хайр энэрэлтэй байх боломжтой гэдгийг үлгэрлэн харуулсан. Хэрэв та бүх нөхцөлд энэрлээ үзүүлэн Аврагчийн үлгэр жишээг дагасан бол энэ нь таны амьдралд ямар нөлөө үзүүлэх байсан талаар төсөөлөн бодохыг хичээ. Хичээлийн эхэнд бодсон тодорхой харилцаа холбооныхоо талаар бод. Илүү их энэрэлтэй байх нь уг харилцаа холбоог хэрхэн адислах талаар бодож үз.
-
Илүү их энэрлийг харуулахын тулд та юу хийж болох вэ?
-
Түүний тусламжийг хүсэж байгаагаа Тэнгэрлэг Эцэгт харуулахын тулд та юу хийх вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Бид бусдад энэрлээ хэрхэн харуулж болох вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Марвин Ж.Аштон (1915–1994) ийн заасан.
Энэрэл нь биднийг нэг нэгэндээ эелдэг хандаж, бусдыг шүүж шүүмжлэхгүй байж, бие биеийнхээ сайн сайханд итгэн, тайван дөлгөөн байснаар ирдэг гэж болно. Энэрэл нь хэн нэгний ялгаатай зан байдал, дутагдлыг хүлээн зөвшөөрөхийг хэлдэг. Мөн сэтгэлээр унагасан хүмүүст тэвчээртэй хандаж, хэн нэгэн бидний хүссэнээр ямар нэгэн зүйлийг хийгээгүйгээс болж гомдохгүй байхыг хэлдэг. Энэрэл нь хэн нэгний сул талыг ашиглахыг эсэргүүцэж, биднийг гомдоосон хүмүүсийг уучлахад бэлэн байхыг хэлдэг. Энэрэл нь бие биеэсээ хамгийн шилдэг сайн талыг олж харахыг хэлдэг.
(Marvin J. Ashton, “The Tongue Can Be a Sharp Sword,” Ensign, May 1992, 19)
Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) Ерөнхий чуулганаар өгсөн “Charity Never Faileth” хэмээх захиасандаа энэрлийн талаар заасан (Ensign or Liahona, Nov. 2010, 122–125). Та мөн ChurchofJesusChrist.org дээрээс энэ захиасны видеог цагийн код 15:05-аас 17:22 хүртэл үзэж болох юм.
Яагаад Есүс Христийн цэвэр ариун хайр болох энэрэл хэзээ ч дуусашгүй вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.
“Жинхэнэ энэрлийг … Христийн бидний төлөөх цуцашгүй, хязгааргүй, цагаатгагч хайр цэвэр ариун, төгс төгөлдрөөр харуулсан. Энэрэл буюу бидний төлөөх Түүний цэвэр хайргүйгээр бид хэн ч биш, найдвараа алдаж, бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүн дундаас хамгийн өрөвдөлтэй нь байх болно. Үнэндээ эцсийн өдөр Түүний цэвэр хайрын адислалууд болох Цагаатгал, Амилалт, мөнх амьдрал, мөнхийн амлалтыг өөртөө эзэмшсэн хэн боловч түүнд сайн байх болно.
Амьдралд айх, бүтэлгүйтэх үе бий. Заримдаа юм санаснаар болдоггүй. Мөн эдийн засаг, бизнес эсвэл засгийн газар биднийг сэтгэлээр унагадаг. Цагаас цагт үүрд мөнхөд биднийг сэтгэлээр унагадаггүй нэг зүйл бол Христийн цэвэр хайр … юм.
(Jeffrey R. Holland, Christ and the New Covenant [1997], 336–337)