Семинар
Төгс эзэмших сургаал: 1 Коринт 11:11


Төгс эзэмших сургаал: 1 Коринт 11:11

Эрэгтэй, эмэгтэй аль аль нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд амин чухал

Young couple stands outside the Ogden Utah Temple. They are looking out at the temple in the background with the Angel Moroni being almost top center of the image. He is wearing a dark blue suit with white collared shirt. She is in a white dress. It is late afternoon/early evening.

Та 1 Коринт 11-ийг судлахдаа Бурхан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өвөрмөц, тэнгэрлэг үүргийг хэрхэн хардаг талаар сурч мэдсэн. Энэ хичээлийн зорилго нь танд 1 Коринт 11:11-ийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх, сургаалыг тайлбарлах, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд хэрэгжүүлэх замаар эдгээр сургаалыг төгс эзэмших чадвараа нэмэгдүүлэхэд туслах явдал юм.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Арван хоёр төлөөлөгчийн чуулган ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Их Эзэний ажилд” гэх өгүүллийн 3-р хэсгийг уншаад (Лиахона, 2014 оны 4-р сар), эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн тухай Бурханы сургаалын талаар ойлгох ёстой үнэнүүдийг олж мэдэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын хэсгийн талаарх хичээлийг 1 Коринт 11:11 хэмээх төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хам сэдвийн талаарх “1 Коринт 11”-р хичээлийн дараа заахаар зориулсан болно. Хэрэв төгс эзэмших сургаалын энэ хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хам сэдэв бүхий хичээлийг нь тухайн долоо хоногт нь заасан байхад анхаар.

Тайлбарлах ба цээжлэх

Гарын талаарх дараах ажиглалтыг Линда К.Бөртоны хэлсэн “Хамтдаа өсөж хөгжицгөөе” (2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 12–15) үгээс сэдэвлэн авсан болно.

Гараа хараарай. Хоёр гараа хоорондоо хэр адилхан, хэр өөр болохыг ажигла.

  • Хэрэв гар бүр тус тусдаа үйлдэл хийж чаддаг юм бол яагаад Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ хоёр гар өгсөн гэж та бодож байна вэ?

  • Хоёр гар тань өөр хоорондын ялгаатай байдаг нь үүрэг даалгавраа хийж гүйцэтгэхэд эсвэл авьяас чадвараа ашиглахад хэрхэн танд тусалдаг вэ?

  • Гарын талаарх эдгээр ажиглалт 1 Коринт 11:11 -тэй хэрхэн холбогдож болох вэ?

Суралцагчдад 1 Коринт 11:11 -ийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх боломжийг олго. Дараах нь байж болох цээжлэх бас нэгэн үйл ажиллагаа юм. Тохиромжтой бол суралцагчдыг энэ хэсгийг давтаж, цээжлэхдээ Doctrinal Mastery аппликэйшныг ашиглахыг уриал.

Дараах үйл ажиллагаа нь танд төгс эзэмших сургаалын эшлэл 1 Коринт 11:11 -ийг болон “Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм” гэх судрын түлхүүр үг хэллэгийг нь цээжлэхэд тусална.

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бич. Үгсийг нь нэг нэгээр нь арилгаж эсвэл устгаж үг хэллэг, эшлэлийг хэд хэдэн удаа уншиж, цээжээр хэлээрэй. Тухайн судрын түлхүүр үг хэллэг, эшлэлийг харахгүйгээр давтан хэлж чаддаг болтлоо үргэлжлүүл.

Амьдралд хэрэгжүүлэх дадлага

Судлах тэмдэглэлдээ сүнслэг мэдлэг олж авах дараах зарчмуудыг бичиж тэмдэглэ.

  1. Итгэлээр үйлдэх

  2. Утга санаа болон асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  3. Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх

Зарчим тус бүрийг хоёр эсвэл гурван өгүүлбэрээр тайлбарла. Та мэдлэгээ шалгаж, орхигдуулсан байж болох аливаа чухал мэдээллийг нэмэхийн тулд 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын 5–12-р догол мөрийг уншиж болно.

Суралцагчдыг хичээлд бэлтгэхдээ сурч мэдсэн зүйлээ эргэн санахад урамшуулан дэмж. Суралцагчдыг дараах асуултыг ярилцаж байх үед тэдний хариултыг самбарт бичих (эсвэл өөрсдөөр нь бичүүлэх) талаар бодож үз. Тэдний санаануудыг бичиж тэмдэглэх нь суралцагчдад суралцаж буй зүйлсдээ хамааруулахад нь тусална.

Та 1 Коринт 11:11 дээрээс Эрэгтэй, эмэгтэй хоёр хоёулаа Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд амин чухал болохыг олж мэдсэн.

  • Энэ үнэнийг одоогийн нийгэмд хэрхэн буруугаар ойлгож эсвэл үл тоомсорлож байна вэ?

  • Таны амьдралд энэ үнэнийг зааж эсвэл хамгаалах боломжтой ямар ямар нөхцөл байдал үүсэж байсан бэ?

Өөрт илүү ач холбогдолтой болгохын тулд өмнөх асуултад өгсөн суралцагчдын хариултуудад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах талаар бодож үз. Шаардлагатай бол хичээл дээр өгөгдсөн жишээг ашигла.

Color Handouts Icon

Дараах асуултуудыг хэлэлцүүлгээр үзүүлэх эсвэл суралцагчдад дагалдах тараах материалыг өгөх нь тустай байж болно.

Суралцагчид энэ үйл ажиллагаанаас хамгийн сайнаар хэрхэн суралцаж болох талаар бодож үз. Тэд ганцаараа, жижиг бүлгүүдээр эсвэл ангиараа ажиллаж болно. Тэдний олж илрүүлсэн зүйлсийн талаар ярилцахын тулд хичээлийн төгсгөлд хэсэг хугацааг нөөцлөх нь тустай байж болно.

Heavenly Father’s plan.

Дараах жишээнүүдийн нэгийг сонгоод, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүргийн талаарх 1 Коринт 11:11 дээрх үнэнийг ойлгоход нь хэн нэгэнд хэрхэн туслах талаар бод.

  1. Келигийн охин дүү Эллэ сургууль дээрээ хэсэг хөвгүүний эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүсээс илүү чухал гэж хэлж байхыг сонссон байна. Эллэ Келигээс, “Би хөвгүүд шиг үнэ цэнтэй биш гэж үү?” гэж асуужээ.

  2. Рэйд өөрийнх нь явдаг чуулгын хэсэг гишүүн эмэгтэйчүүдийн талаар хүндэтгэлгүйгээр ярьж байхыг сонссон нь санааг нь зовоосон байна.

  3. Нэгэн алдартай кино үзсэнийхээ дараа бүлэг найз эцгийн дүрийн гаргасан инээдтэй үйлдлийг шоолж хөгжилдөв. Хэдэн найз эцэг огт хэрэгцээгүй байсан гэдэгтэй санал нийлээд, нэг найз нь “Аз жаргалтай гэр бүлийг бий болгохын тулд эрэгтэй хүн хэрэггүй гэдэг чинь ийм учиртай юм шүү дээ” гэж хэлжээ.

  4. Эстэбан, Клара хоёр ариун сүмд гэрлэхээр төлөвлөж байна. Эцэг эх нь тэднийг ирээдүйн гэр бүлдээ тус тусдаа ямар үүрэг хариуцлага хүлээх талаар ярилцах нь зүйтэй гэж зөвлөв.

Итгэлээр үйлдэх

  • Та эсвэл уг жишээн дээр гарч буй хүн хөндөгдөж буй асуудалд хариу үйлдэл үзүүлэхдээ ямар аргаар итгэлээр үйлдэж болох вэ?

  • Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн онцгой, амин чухал үүргийг үнэлэх нь Есүс Христийг дагахад танд хэрхэн туслах вэ?

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Та үүнтэй адил нөхцөл байдалтай тулгарсан үед тус болж болох Тэнгэрлэг Эцэг, мөн Түүний төлөвлөгөөний талаар юу мэдэх вэ?

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ямар ямар үүрэг байдаг вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их мэдээлэл олохыг эрэлхийлэх

  • 1 Коринт 11:11 дээр заасан үнэнүүдийн талаарх таны ойлголт ба гэрчлэл энэ нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэхэд тань хэрхэн туслах вэ?

Энэ нь суралцагчдын хувьд хичээлийн бэлтгэлээрээ олж мэдсэн зүйлсээ хуваалцах боломж байж болно.

  • Итгэл үнэмшилтэйгээр хариу үйлдэл үзүүлэхэд тань туслах судрууд дээрх эсвэл Сүмийн удирдагчдын өөр бусад ямар урам зориг төрүүлсэн сургаал байна вэ?

Төгс эзэмших сургаалын давтлага

Дараа дараагийн заах хичээлээр дараах давтах үйл ажиллагааг ашиглавал зохино.

1 Коринт 11:11 -ийн судрын түлхүүр үг хэллэгийг самбарт бичээд, хоосон зайд түлхүүр үгийг сольж тавь. Суралцагчдыг хоосон зайг зөв бөглөөд, судрын түлхүүр хэсэг, эшлэлийг бичиж эсвэл цээжээр хэлэхэд урь. Суралцагчдаас судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг хэд хэдэн удаа давтахыг хүс.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжууд

Суралцагчдыг уг жишээнд хариулт өгөх үед эдгээр эсвэл бусад тэнгэрээс томилогдсон эх сурвалжийг санал болгох талаар бодож үз.

M.Рассэлл Баллард, “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Их Эзэний ажилд,” Лиахона, 2014 оны 4-р сарЛинда К.Бөртон, “Хамтдаа өсөж хөгжицгөөе2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 12–15Жийн Б.Бингам, “Бурханы ажлыг гүйцэлдүүлэхдээ эв нэгдэлтэй байх нь,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73–77

Моникагийн түүх

Шашны институт, семинарт зориулсан сургалтын нэвтрүүлгийн үеэр Чаад Х.Вэбб ах сүнслэг мэдлэг олж авах зарчим нь Моника нэртэй залуу эмэгтэйн түүхтэй хэрхэн холбогдох талаар онцолсон юм. Сүм эмэгтэйчүүдийг үнэлдэггүй гэсэн буруу ташаа ойлголттой тулгарсныхаа дараа Моника ямар хандлага гаргахаа мэдэхгүй байв.

Суралцагчдад 1 Коринт 11:11–12 дээрх үнэнүүдийг ярилцахдаа Моникагийн түүхийг ашиглан, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлж дадлага хийх нь тустай байж болно. Вэбб ахын үгээс хэсгийг тасалж аван, суралцагчдад зориулан эх сурвалж болгон бэлтгэх талаар бод.

Чаад Х.Вэбб, “Төгс эзэмших сургаал” (Шашны институт, семинарын жил тутмын сургалтын нэвтрүүлгийн үеэр хэлсэн үг, 2016 оны 6-р сарын 14), broadcasts.ChurchofJesusChrist.org.

Ижил хүйстний гэрлэлтийг авч үзэх

Суралцагчид 1 Коринт 11:11 дээрх үнэнүүдийг заах эсвэл хамгаалах шаардлага гарах нөхцөл байдлын талаар ярилцахдаа ижил хүйстний гэрлэлтийн талаарх сэдвийг авч үзэхийг хүсэж болох юм. Энэ сэдвийг болгоомжтой, хайр энэрлээр авч үзэхэд анхаар.   1 Коринт 11:8–9, 12 болон “ Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг ” (ChurchofJesusChrist.org)-ын 2, 7-р догол мөрийг багтаах нь мөн тустай байж болно.

Эдгээр үйл ажиллагааны зорилго бол багш нь бүх хариултыг өгөх биш харин суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглан дадлага хийх боломжийг олгох гэдгийг санагтун. Суралцагчдыг сонсож, асуудлаа боловсруулахад нь туслахын тулд асуулт тавих өдөөлтийг хүлээн авахдаа Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Дараах жишээг энэ хичээлд багтсан жишээний оронд ашиглаж болно.

Оливиад ижил хүйстэндээ татагддаг хэдэн найз байдаг. Тэр “Сүм яагаад ижил хүйстний гэрлэлтийг буруу гэж заасаар байгааг би сайн ойлгохгүй байна. Яагаад ижил хүйстний хоорондын үнэнч харилцаанаас ирэх аз жаргалыг мэдрэх боломжийг хүмүүст өгөхгүй байгаа юм бол?” гэлээ.