Семинар
1 Коринт 8–13


1 Коринт 8–13

Тойм

Паул коринтчууд руу үргэлжлүүлэн захиа бичихдээ бид өөрсдийгөө уруу таталтаас салгахыг сонгох ёстой гэж заасан. Тэрээр эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд хамтдаа ажиллаж, Их Эзэнийг дагахад бие биенээ дэмжихээр заяагдсан гэж тайлбарлажээ. Тэрээр хэрэв бүх гишүүн Их Эзэнээс хүлээн авсан сүнслэг бэлгээ танин мэдэж, ашиглаж чадвал тэд бие махбодын олон хэсэг нэгдмэл байдлаар хамтран ажилладаг шиг байж болно гэж заажээ. Тэрээр мөн Христийнхтэй адил хайр, энэрлийн талаар болон бид яагаад үүнийг олж авах ёстой талаар дэлгэрэнгүй бичжээ.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

1 Коринт 10

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь уруу таталтыг даван туулахад Есүс Христэд найдахад суралцагчдад туслах болно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023 дээрх “1 Коринт 10:1–13: Бурхан уруу таталтаас зайлсхийх арга замыг зааж өгдөг” хэсгийг судлахад урь. Тэд үүнийг судлахдаа “Тэнгэрлэг Эцэг танд уруу таталтаас зайлсхийх ямар ямар арга замыг өгсөн бэ?” гэсэн энэ асуултын талаар тунгаан бодож болно.

1 Коринт 11

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд хамгийн өндөр түвшний адислалуудыг олж авахын тулд эрэгтэй, эмэгтэй хүмүүс яагаад бие биедээ хэрэгтэй болохыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтран ажиллаж, нэг нэгнээ дэмжиж буйг олж харсан үеэ нэхэн санахад урь. Тэднийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өөр өөр харах өнцөг, чадвар, хүч чадал нь гэрлэлт, гэр бүлийн амьдрал, эргэн тойрныхонд нь болон Сүмийн харилцаа холбоонд хэрхэн эергээр нөлөөлдөг талаар бодоход уриал.

Төгс эзэмших сургаал: 1 Коринт 11:11

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх, сургаалыг тайлбарлах, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээрх нөхцөлд хэрэгжүүлэх замаар 1 Коринт 11:11 -ийг төгс эзэмших чадвараа нэмэгдүүлэхэд танд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Их Эзэний ажилд” (Лиахона, 2014 оны 4-р сар) нийтлэлийн 3-р хэсгийг уншаад, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаарх Бурханы сургаалыг ойлгоход бидэнд шаардлагатай байгаа үнэнүүдийг олж мэд.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэгтэй холбоотойгоор суралцагчдын танилцуулсан буруу ойлголт эсвэл нөхцөл байдалтай уялдуулан дадлага хийх ажиллагааг тохируулан өөрчлөх талаар бодож үз. Хэрэв суралцагчид янз бүрийн буруу ойлголт эсвэл нөхцөл байдлын талаар танилцуулсан бол тэдгээрийн талаар ярилцахын тулд тэднийг салаалсан өрөөнд байрлуулж болно.

1 Коринт 12

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь бусдыг адисалж, Өөрийн Сүмийг хүчирхэгжүүлэхийн төлөө Их Эзэний тэдэнд өгсөн сүнслэг бэлгүүдийг таньж мэдэхэд нь суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хүлээн авсан сүнслэг бэлгүүдээсээ нэгийг эсвэл хоёрыг тодорхойлоход урь. Тэд үүнийг хийхдээ гэр бүлийн гишүүд, хайрлаж итгэдэг бусад хүнээсээ тусламж хүсэж болох юм. Суралцагчдаас бэлгүүдийнхээ талаар болон бусдыг адислахад тэдгээрийг хэрхэн ашиглаж байгаагаа тунгаан бодохыг хүс. 

  • Үзүүлэнт хичээл: Сав баглаа боодолтой бэлэг

  • Үзүүлэх материал: Сайн танигдаагүй сүнслэг бэлгүүдийн талаарх ахлагч Марвин Ж.Эштоны мэдэгдэл

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг чатаар сүнслэг бэлгүүдийн талаар асуулт асуухад урих талаар бодож үз. Тэдний асуусан асуултуудыг авч үзэхийн тулд хичээлийг тохируулан өөрчил.

1 Коринт 13

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь тэднийг гэсэн Есүс Христийн цэвэр ариун хайрыг мэдэрч, бусдын төлөө тэрхүү хайрыг мэдрэх энэрлийн бэлгийг эрэлхийлэхэд нь суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг харилцаагаа илүү сайн болгохыг хүсэж буй гэр бүлийн гишүүн, найз эсвэл бусад хүний талаар бодоход урь. Энэ хүнд хайраа илүү ихээр харуулснаар хоорондын харилцаа холбоонд нь ямар нөлөө үзүүлж болох талаар бодож үзэхийг суралцагчдаас хүс.

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Энэрлийн шинж чанаруудыг болон Аврагч тэдгээрийг хэрхэн харуулсан талаар ярилцах боломжийг суралцагчдад олгохын тулд салаалсан өрөөг ашиглах талаар бодож үз.