Семинар
Суралцахуйгаа үнэлэх 8


Суралцахуйгаа үнэлэх 8

Ром 1–16; 1 Коринт 1–7

Students talking in a seminary class.

Энэ хичээл танд Шинэ Гэрээг судлах явцад тавьсан зорилго, олж авсан хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой. 

Суралцагчийн суралцах үйл явцыг үнэлэх. Суралцагчдад суралцаж буй зүйлсээ үнэлж дүгнэх боломж олгох нь Бурхан тэдэнд сурч мэдэж, өсөж хөгжихөд нь хэрхэн тусалж буйг эргэцүүлэхэд тусална. Суралцагчдад амжилтаа болон сайжруулах боломжтой арга замуудаа танин мэдэхэд нь тусал. Тэд ахиц дэвшил, сорилт бэрхшээлийн талаар бодож үзсэнээр Есүс Христтэй илүү адил болохын тулд авах боломжтой дараагийн алхмын талаар илчлэл хүлээн авах болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гаргасан ахиц нь хувийн сүнслэг зорилттой нь хэрхэн холбож байгааг тунгаан бодоход урь. Мөн тэднийг Ромыг болон 1 Коринт 1–7-г судлах явцдаа тавьсан зорилго эсвэл олж мэдсэн зүйлсийнхээ талаар бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэ хичээл нь суралцагчдад тавьсан зорилго, Шинэ Гэрээний сургаалуудыг тайлбарлах чадвар эсвэл сайн мэдээний дагуу амьдрах хандлага, хүсэл, чадвар нь хэрхэн өөрчлөгдөж буйг үнэлэхэд туслах зорилготой. Ром 1–16 ; 1 Коринт 1–7 -г ангиараа судалсан нь дараах үйл ажиллагаанууд дээр байгаагаас өөр бусад үнэнийг тодотгож өгсөн байж болно. Хэрэв тийм бол тэдгээр үнэнийг оруулан үйл ажиллагааг тохируулан өөрчилж болно.

Есүс Христийн шавь болох

  • Та хаа нэг шинэ газар аялах боломжтой байсан бол хаашаа явахыг хүсэх байсан бэ?

  • Аялахдаа зөв зам дээрээ явж буй эсэхээ үнэлж дүгнэх нь яагаад чухал байх вэ? Хэрэв тэгээгүй байсан бол юу тохиолдох байсан бэ?

Өөрсдийнхөө сүнслэг аяллыг үнэлж дүгнэх нь мөн чухал юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард сүнслэг зорилтуудаа биелүүлэхийн төлөө ажиллахын ач холбогдлыг заасан бөгөөд дараах зүйлсийг нэмжээ.

Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Төвлөрсөн хэвээрээ байхын тулд би өөрөөсөө “Би хэр сайн байна вэ?” гэж асуух цаг гаргах хэрэгтэйг олж мэдсэн.

Энэ нь өөрөө өөртэйгөө ганцаарчлан ярилцахтай төстэй юм. …

Ирж буй долоо хоногуудад амьдралын зорилго, төлөвлөгөөгөө дүгнэж цэгнэх цаг гаргаж мөн тэдгээр нь бидний аз жаргалын төлөөх Тэнгэрлэг Эцэгийн агуу төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэхийг нягтлан үз. Хэрэв та нар наманчилж, өөрчлөгдөх хэрэгтэй бол үүнийг хийх талаар бодож үзээрэй. …

Тэнгэрлэг Эцэг, Эхтэйгээ болон хайрт Аврагч, Их Эзэн Есүс Христтэй үүрд хамт амьдрахаас илүү эрхэм зорилго мөнх бус амьдралд байхгүй гэдгийг би гэрчилж байна. Гэхдээ энэ нь бидний зорилгоос ч илүү бас Тэдний зорилго юм. Тэд биднийг төгс хайрладаг бөгөөд энэ нь бидний ухаарч чадахаас илүү хүчирхэг хайр юм. Тэдний сэтгэл бүхэлдээ үүрд бидний төлөө байдаг. Бид бол Тэдний ажил мөн. Бидний алдар суу бол Тэдний алдар суу юм. Тэд биднийг гэртээ эргэн очоосой хэмээн юу юунаас ч илүү хүсдэг.

(М.Рассэлл Баллард, “Эргэж очоод, хүлээн ав,”2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51–54)

Та өөртэйгөө хувийн, ганцаарчилсан ярилцлага хийж буй мэтээр дараах асуултуудыг өөрөөсөө асуухад цөөн хэдэн минутыг зарцуул. Хариултуудаа судлах тэмдэглэлдээ бичих талаар бодож үз.

  • Би Ариун Сүнсээр дамжуулан аль нэг үнэний гэрчлэл олж авахын тулд саяхан юу хийсэн бэ? Ариун Сүнсээр дамжуулан илчлэл хүлээн авах талаар бид юу олж мэдэж байна вэ? (Та 1 Коринт 2 -ыг судлах үедээ энэ талаар авч үзэхэд цаг гаргасан байх ёстой.)

  • Би Аврагчид илүү ойртож очиж, Түүний шавь болохын тулд ямар ямар зорилго тавьсан бэ? Би ямар амжилт гаргаж байна вэ? Би ямар саад бэрхшээлтэй нүүр тулж байна вэ? Их Эзэний тусламжийг эрэлхийлж, сүнслэг аялалдаа үргэлжлүүлэн ахиц дэвшил гаргахын тулд би юу хийх ёстой вэ?

Суралцагчдыг эдгээр асуултын талаарх бодол санаагаа хуваалцахад урь. Зарим зорилго, туршлагууд хувийн эсвэл ганцаарчилсан байж болох тул суралцагчдаас хуваалцахыг шаардах хэрэггүй болохыг санаарай. Суралцагчдын амжилтад нь баяр хүргэ. Хэрэв суралцагчид даван туулахад хүндрэлтэй саад бэрхшээлтэй нүүр тулж байгаа бол ангийн үлдсэн хэсгээс дараахтай адил асуултууд асуух талаар бодож үз: Бид энэ жил Шинэ Гэрээнээс судалснаар бидэнд тус болох юуг олж мэдсэн бэ? Та тус болж болох ямар туршлага олж авсан бэ? Суралцагчдыг зорилгууд дээрээ үргэлжлүүлэн ажиллаж, Түүнтэй адилхан болохыг хичээх үед Тэнгэрлэг Эцэг тэдэнд тусална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийл.

Есүс Христийн ач ивээлийг тайлбарлах

Саяхан судалсан сайн мэдээний чухал үнэний талаарх ойлголтдоо хандахдаа туслалцаа авахын тулд дараах үйл ажиллагааг гүйцэтгэ.

Номлогчид таньтай холбогдсон гэж төсөөл. Тэд Христийн ач ивээлийг ойлгоход бэрхшээлтэй байгаа таны насны хэн нэгэн хүнд хичээл зааж байгаа ажээ. Номлогчид танаас дараагийн товлосон хичээлийн цаг дээр тэднийг дагалдаж очоод, Аврагчийн ач ивээлийн талаар мэддэг зүйлсээ болон Есүс Христийг дагах нь таны амьдралыг хэрхэн адисалсан талаар хуваалцахыг хүссэн байна.

Тус болж болох шүлэг, үнэнүүдийг хайж олохын тулд судруудыг хайхад хэсэг хором зарцуул. Дараах шүлгүүдийн заримыг унших нь тустай байж болно:

Ром 3:10–12, 20–28

Ром 4:16 (Тайлбар зүүлт 4:16 дээрх Иосеф Смитийн Орчуулгыг багтаагаад a)

Ром 5:1–2, 21

  1. Та Аврагчийн ач ивээлийг өөрийн үгээр хэрхэн тайлбарлахаа жагсаан бич.

  2. Ромоос нэг судар ашиглаад, Аврагчийн ач ивээлийн талаарх нэг үнэнийг болон бид үүнийг өөрсдийн амьдралдаа хэрхэн хүлээн авч болох талаар хуваалц. Эдгээр үнэнийг мэдэж байх нь таныг Аврагч руу хэрхэн ойртуулсан талаар багтаах талаар бодож үз.

Бэлтгэхэд хангалттай цагийг суралцагчдад олго. Суралцагчид дуусах үедээ ангийнхантайгаа ажиллаж, эдгээр зүйлийг номлогчдын хичээл зааж буй хэн нэгэнтэй хуваалцаж буй мэтээр бие биетэйгээ ээлжлэн хуваалцаж болно.

Христ дотор нэгдмэл байх хүслээ нэмэгдүүлэх

Паулын ромчуудад болон коринтчуудад бичсэн захидлуудын өөр нэг чухал ойлголт бол эв нэгдэл байв.

Суралцагчдыг Паулын нэгдмэл байдлын талаар заасан нэг эсвэл хоёр шүлгийг сонгоход урь (жишээлбэл: Ром 14:19 эсвэл Ром 15:1). Дараах үйл ажиллагаануудын нэгийг хий.

  1. Ангиараа уг шүлгийг эсвэл шүлгүүдийг нэгдмэл байдлаар унш.

  2. Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, тэднийг судрын мөр тус бүрийг ээлжлэн чангаар хэлэх замаар шүлгийг эсвэл шүлгүүдийг уншихад урь. Хэрэв суралцагчид нэмэлт сорилт хүсвэл үг тус бүрийг ээлжлэн хэлж болно.

  3. Суралцагч тус бүр өөр үг хэлэх замаар нэг удаад нэг үг хэлж, ангиараа шүлэг эсвэл шүлгүүдийг цээжээр хэл.

Суралцагчдаас хэр сайн хамтран ажилласан болохоо үнэлж дүгнээд, энэ үйл ажиллагаагаар дамжуулан олж мэдсэн аливаа ойлголтоо хуваалцахыг хүс. Паул уг шүлэг эсвэл шүлгүүд дээр юу гэж заасан болохыг үнэлж дүгнэхэд суралцагчдыг урь.

a. Христ дотор бусадтай нэгдэх талаар утга учиртай үнэнийг танд заасан ямар шүлгийг Ром эсвэл 1 Коринт дээр олж болохоо мэд. Зарим жишээг Ром 12:10–21 ; 14:10–13, 19 ; 15:1–7 ба 1 Коринт 1:10–13 ; 3:3–9 дээрээс олж болно. Таны сонгосон шүлэг ямар үнэнийг зааж байна вэ?

б. Таны сонгосон хэсэг дээрх Паулын зааж буй зүйлийг туулж өнгөрүүлсөн үеийнхээ талаар бод. Христ дотор нэгдэх хүчин чармайлтад тань юу хамгийн их хувь нэмэр оруулсан гэж та бодож байна вэ?

в. Дараах асуултуудын хоёрт нь хариул.

  • Хамтдаа сайн ажиллаж, Есүс Христээр болон Түүний сайн мэдээгээр дамжуулан нэгдсэн байхын хооронд ямар ялгаа байна вэ?

  • a хэсэг дээр сонгосон үнэн таны хувьд яагаад утга учиртай вэ?

  • Өнгөрсөн сард та бусадтай эвлэлдэн нэгдэх хүслээ мөн энэ талаарх ойлголтыг хэрхэн илүү нэмэгдүүлсэн бэ?

  • Та Христ дотор бусадтай илүү эвлэлдэн нэгдсэн байхын тулд юу хийсэн бэ?

  • Та бусадтай илүү эвлэлдэн нэгдсэн байхаар хичээхдээ ямар сорилтуудтай нүүр тулж байна вэ?

Их Эзэн таныг Христ дотор бусадтай илүү эвлэлдэн нэгдсэн байхыг хүсэж буй арга замуудыг мэдэж авахдаа туслалцаа авахын тулд Ариун Сүнсний зааварчилгааг эрэлхийл. Мөн өөрт тулгарч буй аливаа сорилтыг хэрхэн даван туулах талаар илчлэлт эрэлхийл.

Сүнслэг аяллаа үргэлжлүүлэн урагшлуулж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртож оч. Тэд таныг хайрладаг бөгөөд таны хүчин чармайлтад туслахад бэлэн буйг мэдэж аваарай.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар болон тэдний туслах гэсэн хүслийн талаарх гэрчлэлээ хуваалц.