1 Коринт 1–7
Тойм
Энэ долоо хоногийн хичээл нь Паулын коринтчуудад бичсэн захианы эхний долоон бүлгийн талаар авч үзнэ. Коринтын гэгээнтнүүд дэлхий ертөнцийн үзэл бодлуудын дунд төөрөлдсөн байсан бөгөөд Паул тэдэнд мөнхөд үргэлжлэх сүнслэг үнэнүүдийг хэрхэн олж мэдэхээ олж харахад нь туслахаар оролджээ. Түүний хүчирхэг сургаалууд Коринтын гэгээнтнүүдийг хүчирхэгжүүлэн, засаж залруулж, гэрээний зам руу нь буцаан чиглүүлсэн байна. Энэ долоо хоногт мөн суралцаж буй зүйлсээ үнэлж дүгнэхэд тань туслах хичээлийг багтаасан.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
1 Коринт 1–4
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христийн суурин дээр амьдралаа босгох нь дэлхий ертөнцийн сорилт бэрхшээлүүдийг даван туулахад бидэнд хэрхэн тусалдаг болохыг ойлгоход нь суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэр бүлийн гишүүн эсвэл найзаасаа Есүс Христийн суурин дээр амьдралаа босгох нь тэдэнд амьдралдаа тохиолдсон төрөл бүрийн сорилтуудыг зохицуулахад хэрхэн тусалсан болохыг тайлбарлахыг хүсэхэд урь.
-
Суралцагчдад зориулсан материалууд: Хуудас цаас эсвэл судлах тэмдэглэл
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Цагаан самбарын онцлогийг ашиглан, нэг суралцагчийг суурь бүхий байшингийн зураг зурахад урь. Дараа нь ангийнхныг өөрсдөдөө тулгарч буй зарим сорилт эсвэл сөрөг нөлөөнүүдийг уг байшинг тойруулан бичихэд урь. Мөн тэднийг байшингийн суурийг тойруулан амьдралаа Аврагч дээр суурилуулахын тулд юу хийж чадах талаараа бичихэд урь.
1 Коринт 2
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь сүнслэг зүйлсийг олж мэдэхдээ тусламж авахын тулд Ариун Сүнсийг урихад суралцагчдад туслах болно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараах асуултад хариулт бэлтгэхэд урь: Та Ариун Сүнсээр дамжуулан ямар үнэнүүдийг олж мэдсэн бэ? Ариун Сүнс эдгээр үнэнийг танд хэрхэн баталгаажуулсан бэ?
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Та 1 Коринт 2:9–14 -ийн бичвэрийг үзүүлэх талаар бодож үз. Тэмдэглэгээ хийх хэрэгсэл ашиглан суралцагчдыг сүнслэг үнэнийг дамжуулдаг үг, хэллэгүүдийн доогуур зурахад эсвэл дугуйлахад урь. Тэднийг яагаад ингэж тэмдэглэсэн болохоо тайлбарлахад урь.
1 Коринт 6
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь таны бие махбод, бэлгийн харилцааны хувьд цэвэр ариун байхын ач холбогдлыг ойлгоход тань туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг бэлгийн харилцааны цэвэр ариун байдлын талаарх Их Эзэний стандартын талаар мэддэг зүйлсээ эргэцүүлэн бодож, бэлгийн харилцааны цэвэр ариун байдлын талаар өөрт байгаа аливаа асуултаа асуухад бэлтгэхэд урь.
-
Суралцагчдад зориулсан материалууд: Боломжтой бол суралцагч тус бүрд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын хуулбарыг өг
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг 1 Коринт 6:18–20 дээрх зарчмуудыг тодорхойлсны дараа, нэгэн өсвөр насны хүүхдийн болон ариун сүмийн зураг харуулах талаар бодож үз. Чатын онцлогийг ашиглан суралцагчдыг махан бие, ариун сүм хоёрын хоорондох ижил төстэй зүйлсийг жагсаан бичихэд урь. Мөн тэднийг энэ харьцуулалт биднийг өөрсдийнхөө биеийг хэрхэн авч үзэж, хандахад яаж нөлөөлөх талаар ярилцахад урь.
Төгс эзэмших сургаал: 1 Коринт 6:19–20
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь 1 Коринт 6:19–20 -ийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжийг суралцагчдад олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчидтай энэ хичээл дээрх дадлага хийх жишээг хуваалцаж, тэднийг хэрхэн хариулах талаар бодож эхлэхэд урих талаар бодож үз.
-
Суралцагчдад зориулсан материалууд: Уг жишээг харуулах нь суралцагчдад тустай байж болно. Ингэснээр суралцагчид сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэх үедээ тэдгээрийг харах боломжтой.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдаар ариун явдлын хуулийг болон 1 Коринт 6:19–20 дээрх сургаалыг ашиглах нь яагаад чухал талаар тайлбарлуулж, дүр бүтээлгэхийн тулд өрөөнүүдэд хуваа. Боломжтой бол суралцагчид энэ үнэнийг хэр сайн ойлгож байгаадаа үнэлэлт өгөхийн тулд төрөл бүрийн салаалсан өрөөнд сонсож болно. Түүнчлэн суралцагчдад 1 Коринт 6:19–20 -ийг төлөөлөхийн тулд өөрсдийн зурсан зураг, меме эсвэл эвлүүлгийнхээ зургийг байршуулах боломжийг олгохын тулд чатын онцлогийг ашиглах талаар бодож үз.
Суралцахуйгаа үнэлэх 8
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Шинэ Гэрээнээс суралцах явцдаа олж авсан хувийн өсөлт хөгжил, тавьсан зорилгоо үнэлэхэд туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гаргасан ахиц нь хувийн сүнслэг зорилготой нь хэрхэн холбоотой болохыг тунгаан бодоход урь. Нэмэлтээр тэднийг Ромыг болон 1 Коринт 1–7-г судлах явцдаа тавьсан зорилго эсвэл олж мэдсэн зүйлсийнхээ талаар бодоход урь.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад нэгдмэл байдлын талаар тунгаан бодож, дадлага хийхэд нь туслахын тулд анги доторх хүн бүрийг харагдахуйцаар галлерейн харагдацыг сонгохын тулд тэднийг урь. Суралцагч тус бүрийн хувьд ангийн гишүүд өөр өөр дарааллаар харагдах өндөр магадлалтай. Зарим хэрэгсэлд үүнийг дэлгэцийн цонхыг хүссэн дараалалд чирж аваачих замаар өөрчилж болдог. Боломжтой бол суралцагч тус бүрийг ангийнхныгаа дэлгэц дээр ижил дараалалд байрлуулахад урь. Дараа нь суралцагч тус бүрээр дэлгэц дээр гарч ирж буй дарааллын дагуу нэг удаад нэг үг хэлүүлэх замаар Ром 14:19 эсвэл Ром 15:1 -ийг цээжээр хэлүүлэхээр оролд.