Семинар
Төгс эзэмших сургаал: 1 Коринт 6:19–20


Төгс эзэмших сургаал: 1 Коринт 6:19–20

“Та нарын бие бол Ариун Сүнсний сүм”

Two youth walk across a bridge. It is fall. The boys seem to be in conversation. The bridge goes over a lake. In the distance you can see fields and playground equipment.

Та 1 Коринт 6-г судлах явцдаа бэлгийн харилцааны цэвэр ариун байдал, махан биеийн ач холбогдлын талаар олж мэдсэн. Энэ хичээл нь танд 1 Коринт 6:19–20 дээрх судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх, сургаалыг тайлбарлах, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломжийг олгох замаар эдгээр сургаалыг төгс эзэмших чадвараа нэмэгдүүлэхэд тусална.

Үнэнийг хайраар заах. Сайн мэдээг Аврагчийн адилаар заахаар оролд. Үнэнийг тодорхой боловч үргэлж хайр энэрлийн сүнсээр заа. Хайраар заах нь хайртай хүмүүс нь сайн мэдээний зарим зарчмыг судлахад бэрхшээлтэй байгаа эсвэл сайн мэдээний дагуу амьдрахгүй байгаа суралцагчдад үнэнийг олж мэдэж, үүний дагуу амьдрах урам зориг төрүүлэхэд тусална.  

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчидтай энэ хичээл дээрх дадлага хийх жишээг хуваалцаж, тэднийг хэрхэн хариулах талаараа бодож эхлэхэд урих талаар бод.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын хичээлийг төгс эзэмших сургаалын судрын хэсэг 1 Коринт 6:19–20 -ийн хам сэдвийн талаарх хичээл болох 1 Коринт 6-ийн дараа заахаар зориулсан болно. Хэрэв төгс эзэмших сургаалын энэ хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хам сэдэв бүхий хичээлийг нь тухайн долоо хоногт нь заасан байхад анхаар.

Тайлбарлах ба цээжлэх

Ангийн нэгэн залуухан суралцагч “Ариун явдлын хууль гэж яг юу юм бэ?” гэж багшаас асуух үед өөрийгөө анги, чуулгын хэлэлцүүлэг дээр байна гэж төсөөл. Багш таныг оролцуулаад бусад суралцагчийг хариулахыг хүсэж байна.

Төгс эзэмших сургаалын судрын хэсэг болох 1 Коринт 6:19–20 -д заасан үнэнүүдийг ашиглан бэлгийн харилцааны цэвэр ариун байдал, ариун явдлын талаарх Их Эзэний жишгийн тухай болон энэ нь яагаад чухал гэдгийг ойлгоход нь ангийнхандаа туслахын тулд юу хуваалцахаа төлөвлө.

  • 1 Коринт 6:19–20 -д цэдэглэгдсэн сургаалуудыг ашиглан, та Их Эзэний ариун явдлын хуулийг мөн энэ нь яагаад чухал болохыг хэн нэгэнд хэрхэн тайлбарлах вэ?

Суралцагчдын хариултыг анхааралтай сонсож, тэдний ойлголтод үнэлгээ өг. Шаардлагатай бол 1 Коринт 6 дээрх хичээлээс судрууд болон зарчмуудыг дахин давт.

Суралцагчдад төгс эзэмших сургаалын судрын хэсэг болох Лук 6:19–20 -ийн эшлэл, дагалдах түлхүүр үг хэллэгийг цээжлэх боломж олго. Үүнийг хэрхэн гүйцэтгэж болох жишээг доор өгөв.

Суралцагчдад төгс эзэмших сургаалын судрын хэсэг болох Лук 6:19–20 -ийн эшлэл, “Та нарын бие бол Ариун Сүнсний сүм” гэсэн түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь туслахын тулд энэ хэсгийг болон заагдсан сургаалыг илэрхийлэх зураг, меме эсвэл зургийн эвлүүлэг үүсгэх талаар бодож үз. Таны үүсгэсэн үзүүлэн таниулах материал цээжлэхэд боломжтой байх ёстой хэдий ч энд зааж буй сургаал, судрыг дээдлэн, хүндэтгэсэн байх ёстой. Та 1 Коринт 6-г авч үзэх хичээлийн үйл ажиллагаагаар зурсан ариун сүмийн хажууд зогсож буй хүний зургаа ашиглаж болно. Зургийнхаа хажууд 1 Коринт 6:19–20 -ийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бичсэн байхад анхаар.

Өөрийн үүсгэсэн эсвэл сонгосон үзүүлэх материалаа харж байхдаа судрын хэсгийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээрээ хэлж чаддаг болох хүртлээ дотроо давт.

Амьдралд хэрэгжүүлэх дадлага

Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг дахин давтахад нь тусал. Үүнийг хэрхэн гүйцэтгэж болох жишээг доор өгөв. Хоёрдогч хувилбар болгож гурван суралцагчийг эдгээр зарчмыг ангийнхандаа товчхон дүгнэж өгч, заахын тулд урьдчилан бэлтгэхэд урих талаар бодож үз.

Судлах тэмдэглэлдээ мэддэг зүйлээ товчхон бичиж тэмдэглээд, бусад эх сурвалжийг харахгүйгээр сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын талаар цээжил. Дууссан хойноо өөрийн мэдлэгээ шалгаж, дутуу орхисон байж болох аливаа чухал мэдээллийг шалгахын тулд Төгс эзэмших сургаалын үндсэн баримт бичиг (2022)-ийг үзнэ үү.

Дараах нөхцөл байдлын талаар тунгаан бод. Дараа нь сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг болон 1 Коринт 6:19–20 дээр заасан Бидний бие бол Ариун Сүнсний сүм гэсэн сургаалыг ашиглан урган гарах асуултуудад хариул. Эсвэл та өөртөө эсвэл танай хэсэг дээрх өсвөр үеийнхэнд илүү хамааралтай өөр жишээ үүсгэж болно.

Бидний бие бол Ариун Сүнсний сүм гэсэн мөнхийн зарчмыг ариун явдлын хуулиас өөр бусад нөхцөл байдалд ашиглаж болно. Дараах жишээг суралцагчдад илүү их хамааралтай болгохын тулд тохируулан өөрчлөх тухай бодож үз.

Нэгэн өсвөр насны хүүхэд ариун явдлын хуулийн талаарх Их Эзэний стандартыг мэдэж өссөн боловч найз охинтойгоо нэлээдгүй хугацаанд үерхсэний дараа бэлгийн харилцаанд орох замаар мэдрэмжээ илэрхийлэхийг хүсэж буйгаа мэдэрсэн байна. Түүний гэр бүлийн гишүүд, мөн найзууд нь гэрлэхээсээ өмнө бэлгийн харилцаанд орж байсан бөгөөд бүгдээрээ аз жаргалтай байгаа мэт санагдаж байв.

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлахАрван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар “Өөрийн хүүхдүүддээ зориулсан Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөг бүрэн дүүрэн хүлээн авсан үед л ариун явдлын хуулийн мөнхийн ач холбогдлыг ойлгож чадна” (“Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50) хэмээн онцолжээ.

  • Та энэ нөхцөл байдалд байгаа хэн нэгнийг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний ямар хэсгийг ойлгож, үнэлж дүгнээсэй гэж хүсэх байсан бэ?

  • 1 Коринт 6:19–20 дээрх үнэнүүд ариун явдлын хуулийг болон таны Бурхан тэргүүтэнийг харах хандлагад хэрхэн нөлөөлж байна вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэхТаны сонгосон жишээнд туслах, ашиглах боломжтой үнэнүүдийг хайхын тулд тэнгэрээс томилогдсон дараах эх сурвалжуудын нэгийг эсвэл хэд хэдийг сонгох талаар бодож үз.

Дараах асуултад хариул.

  • Та энэ нөхцөл байдалд туслах юуг олж мэдсэн бэ?

Итгэлээр үйлдэх

  • Энэ нөхцөл байдалд хэн нэгэн хувь хүн итгэлээр үйлдэхийн тулд ямар өөр аргуудыг сонгож болох вэ?

  • Таныг Тэдэнд итгэж, Тэдний сургаалыг дагахад туслах ямар туршлагыг та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос олж авсан бэ?

Сүнслэг мэдлэг олж авах зарчим тус бүрийг уг жишээнд хэрхэн ашиглаж болохыг нэгтгэн дүгнэ. Хэрэв та өөрийн гэсэн жишээ үүсгэсэн бол тэрхүү нөхцөл байдлын талаар товч тойм багтаахаа бүү мартаарай.

Суралцагчдад өмнөх асуултуудыг тунгаан бодож, хариулах хангалттай цаг өгсний дараа тэднийг ашигласан жишээгээ хуваалцаж, хариултаа ярилцахад урих талаар бодож үз. Үүнийг гүйцэтгэх нэг арга нь өрөөний урд хэсэгт хоосон сандал байрлуулаад, тухайн жишээн дээрх хүн уг сандал дээр сууж буйгаар төсөөлөхөд суралцагчдыг урь. Нэг суралцагчаас тухайн хүнтэй хуваалцаж болох ямар нэг зүйлийн талаар бодохыг хүс. Дараа нь өөр нэг суралцагчаас эхний суралцагчийн хэлсэн зүйлс дээр юм нэмэхийг хүсэж байгаа эсэхийг нь асуу. Хэд хэдэн суралцагчийг энэ нөхцөл байдалд байгаа хүнд туслах санаануудыг хуваалцахад урь. Суралцагчдыг сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг ашиглахад уриал.

Төгс эзэмших сургаалын давтлага

Ирээдүйд заагдах хичээлээр дараах давтах үйл ажиллагааг ашиглах нь зүйтэй байж болно.

Суралцагчдыг 1 Коринт 6:19–20 -ийг төлөөлсөн зурсан зургаа эргэн санахад эсвэл үзүүлэхэд урь. Тэднийг энэ хэсэгтэй холбоотой гол түлхүүр үг хэллэгийг санаж байгаа эсэхээ олж харахад урь. Шаардлагатай бол төгс эзэмших сургаалын энэ хэсгийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээр хэлэх дадлага хий.