Төгс эзэмших сургаалын давтлага 18
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг ашиглах
Төгс эзэмших сургаалын зорилгын нэг бол төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдэд заасан сургаалыг бодит амьдралд ашиглахад тань туслах явдал юм. Энэ хичээл нь Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын зарим хэсгийг амьдралдаа ашиглах дадлага хийх боломжийг танд өгөх болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд
https://pixabay.com/photos/soccer-goalie-goal-tender-game-1501546/https://pixabay.com/photos/soccer-football-soccer-player-1477569/
Дэлхийн 150 шилдэг тамирчин хөл бөмбөгийн элит багийн хамгаалагч болохоор өрсөлдөж байна гэж төсөөл. Дасгалжуулагчдад зөвхөн ганц тамирчныг сонгох нь хэчнээн хэцүү байхыг та төсөөлж байна уу?
-
Дасгалжуулагчид сонгох хүмүүсийнхээ тоог цөөлөхийн тулд ямар шалгуур ашиглах байх гэж та бодож байна вэ?
Шинэ Гэрээнд бараг 8000 шүлэг байдаг. Эдгээр шүлгийн зөвхөн 53 нь (150 шүлэг бүрээс ойролцоогоор 1 нь) Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын 24 хэсэгт багтжээ. Шинэ Гэрээний судрын аль хэсгийг нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг болгож судлахаар сонгох нь хэр хэцүү болохыг төсөөл.
-
Хэрэв танаас төгс эзэмших сургаалын судрын хэсгээс сонголт хийхэд туслахыг хүссэн бол та ямар шалгуур ашиглан аль аль хэсгийг сонгох байсан бэ?
Та төгс эзэмших сургаалын судрын дараах хэсгүүдээс өөрийнхөө сайн мэдэхгүй хоёрыг нь сонгоорой. Судрынхаа энэ хэсгийг бүхэлд нь уншаад, тэдгээр хэсгийг дэлхий даяарх өсвөр үеийнхний төвлөрч унших төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд болгож сонгосон шалтгаануудыг тодорхойл.
Шинэ Гэрээний төгс эзэмших сургаал: 1 Коринт–Илчлэл
“Та нарын бие бол Ариун Сүнсний сүм.” | |
“Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.” | |
“Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно.” | |
Амилалтад гурван түвшний алдар суу байдаг. | |
“Цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд … бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.” | |
Сүм нь “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.” | |
“Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй.” | |
“Авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүд.” | |
Тэнгэрлэг Эцэг бол “сүнсний Эцэг.” | |
“Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, Бурханаас гуйг.” | |
“Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.” | |
“Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан.” | |
“Үхэгсэд үйлсийнхээ дагуу … шүүгдэв.” |
Таны Бурхантай харилцах харилцаа
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг сонгосон нэг шалтгаан нь тэдгээр нь таны Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг бэхжүүлэх үнэнүүдийг агуулдагтай холбоотой юм.
-
Таны Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг бэхжүүлэхэд тусалсан төгс эзэмших сургаалын судрын нэг хэсэг юу вэ? Энэ нь танд хэрхэн тусалсан бэ?
-
Та судрын энэ хэсгээс Тэдний талаар ямар ямар үнэнийг мэдэж авч байна вэ?
Судрын хэсгүүдийг ашиглах
Төгс эзэмших сургаалын зорилгын нэг нь танд одоогийн болон ирээдүйн амьдралдаа тулгарч болох нөхцөл байдлуудад төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд дээрх үнэнүүдийг ашиглахад тань туслах явдал юм. Жишээлбэл: 1 Петр 4:6 дээрх, сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан хэмээн заасан сургаал нь хайртай хүнээ алдсан найзыг тань тайвшруулж эсвэл таныг өвөг дээдэстээ зориулж ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийхэд уриалж болох юм.
Өнөө үед ашиглах нь
-
Өнөө үед өсвөр насныхан хүснэгт дээр жагсаасан төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн нэгтэй холбоотой байж болох ямар бодит байдалтай нүүр тулж болох вэ? Та өөрт, өөрийн таньдаг хэн нэгэнд тохиолдсон эсвэл өсвөр үеийнхэнд нийтлэг тохиолдож болох нөхцөл байдлуудын талаар бичиж болно.
-
Эдгээр төгс эзэмших сургаалын судрын хэсгийн аль нь таны бичсэн нөхцөл байдалд ашиглахад хамгийн тохиромжтой байна вэ? Тухайн судрын хэсэг дээрх үнэнийг уг нөхцөл байдалд хэрхэн ашиглах вэ?
Ирээдүйд ашиглах нь
-
Та нас ахисан хойноо төгс эзэмших сургаалын судрын аль нэг хэсэг өөрт тань тусалж эсвэл чиглүүлж чадах ямар нөхцөл байдалтай тулгарч болох вэ?
-
Эдгээр төгс эзэмших сургаалын судрын хэсгийн аль нь уг нөхцөл байдалд ашиглахад хамгийн тохиромжтой байна вэ? Тухайн судрын хэсэг дээрх үнэнийг уг нөхцөл байдалд хэрхэн ашиглах вэ?