Ром 8:1–17
“Христийн хамтран залгамжлагчид”
Тухайн үед Ром дахь Сүмийн гишүүд эв нэгдэлгүй мөн хэдэн чухал асуудлаар санал нийлэхгүй байсан бөгөөд Паул тэдэнд өөрсдийн унасан мөн чанарыг ялан дийлэхийн тулд Сүнсийг дагаж, Есүс Христийн Цагаатгалаас хэрхэн хүртэж чадах талаар бичжээ. Паул хэрэв тэд ийн үйлдэж чадвал Тэнгэрлэг Эцэгт байгаа бүхнийг Есүс Христтэй хамт залгамжлан авах болно гэж амласан. Судалж байхдаа та Сүнсийг дагаж, Тэнгэрлэг Эцэгт байгаа бүхнийг хүлээн авах хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэхийг эрэлхийл.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та юу залгамжлан авахыг хүсэж байна вэ?
-
Хэрэв та ямар зүйлийг хэнээс өвлөн авахаа сонгох байсан бол хэнийг сонгох байсан бэ? Яагаад?
-
Та тэр хүнээс юуг өвлөж авахыг хүсэх байсан бэ?
Төлөөлөгч Паул Ром дахь гэгээнтнүүдэд хандан Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэдээ өв залгамжлуулан өгдөг зүйлийн талаар бичсэн. Ром 8:16–17, 32 -ыг уншаад, Тэнгэрлэг Эцэг бидэнд юу өгөхийг хүсдэг болохыг тэмдэглэ. Өв залгамжлагч гэдэг нь “биет болоод сүнслэг бэлгүүдийг өвлөх нэрлэгдсэн хүн” гэдгийг мэдэх нь тустай байж болох юм (Судруудын удирдамж, “ Өв залгамжлагч ,” scriptures.ChurchofJesusChrist.org).
-
Та ямар үг, хэллэгийг тэмдэглэсэн бэ?
-
Есүс Христтэй “хамтран залгамжлагч” болно гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ?
Эдгээр шүлгээс бид Тэнгэрлэг Эцэг Өөрт байгаа бүхнээрээ биднийг адислахыг хүсдэг гэсэн үнэнийг ойлгоход тусалсан (мөн Сургаал ба Гэрээ 76:55 ; 84:38 -ыг үзнэ үү).
Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өвлүүлэн өгч, адислахыг хүсдэг зүйлсийн талаар Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн заасан.
Бүх зүйл энэ амлалттай хамааралтай байна гэхэд төсөөлөхийн аргагүй юм. Гэхдээ энэ нь агуу, тэнгэрлэг, мөнхийнх бөгөөд амьдралынхаа туршид гаргасан бүх хүчин чармайлтаа бодсон ч үүнд харамсахгүй гэдгийг би мэднэ.
(Дийтр Ф.Угдорф, “Дөрвөн нэр,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 73)
Тэнгэрлэг Эцэгт байгаа бүхнийг өвлөн авах гэдэг нь юу гэсэн утгатай байж болох талаар бодоход хэдэн хором зарцуулаад, энэ үнэний талаар танд ямар ямар асуулт байж болохыг эргэцүүлэн бод. Та Тэнгэрлэг Эцэгээс ямар шинж чанар, зан байдал болон бусад адислалыг өв залгамжлан авахыг хүсэж байгаагаа бодож үз. Өнөөдөр үргэлжлүүлэн судлахдаа Тэнгэрлэг Эцэгийн танд залгамжлуулан адислахыг хүсдэг өвийг болон үүнийг хүлээн авах шаардлагыг хангахын тулд юу хийж болохыг илүү сайн ойлгоход туслах үнэнүүдийг олж мэд.
Тэнгэрлэг Эцэгийн залгамжлуулан өгөх өвийн талаар илүү ихийг сурч мэдэх
Дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ зур.
Тэнгэрлэг Эцэгийн бидэнд өвлүүлэхийг хүсдэг адислалууд |
Энэ өвийг хүлээн авах болзлыг хангахын тулд бид юу хийж чадах вэ? |
Бидний эрин үед Тэнгэрлэг Эцэгийн бидэнд залгамжлуулан өгөхийг хүсдэг өвийн талаар Их Эзэн илүү дэлгэрэнгүй илчилсэн. Бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн, одоо Сургаал ба Гэрээ 76 -р хэсэгт цэдэглэгдсэн илчлэлтийн нэгэн хэсэг болгож, Их Эзэн хэзээ нэгэн цагт селестиел хаант улсыг өвлөн авах хүмүүсийг дүрсэлсэн.
Сургаал ба Гэрээ 76:50–70 -ыг болон Ром 8:1, 5–9, 13–14 дэх Паулын сургаалыг Ром 8:8–9 -ийн зүүлт тайлбар дээрх Иосеф Смитийн Орчуулгатай хамт илүү сайн судал. Судлахдаа уншсан амлалтуудаа болон шүлгүүдэд өгүүлснээр эдгээр амлалтыг хүртэх шаардлагыг хангахын тулд юу хийсэн байх ёстойг хүснэгтдээ нэм. Хэдийгээр эдгээр шүлгийн заримд “хөвгүүд,” “хүмүүс” зэрэг үгсийг ашигласан боловч Бурханы амлалтууд Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд адилхан хамаатай болохыг санаарай ( Сургаал ба Гэрээ 25:1 -ийг үзнэ үү). Мөн Ром 8 дээрх “махбодын” гэсэн үг нь дэлхийн эсвэл материаллаг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлдэг хүнийг хэлж байгааг мэдэх нь тустай байж болно. Энэ нь бас бие махбодын дур хүслийг хэлж байгаа (Судруудын удирдамж, “ Мах, маханбод ,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).
-
Судалсан шүлгүүдийн тань аль нь таны хувьд хамгийн утга учиртай байсан бэ? Яагаад?
-
Эдгээр шүлэг Бурханы танд залгамжлуулахыг хүсдэг өвийн талаар юуг илүү сайн ойлгоход тусалсан бэ? Та тэрхүү өв залгамжлан авах шаардлагыг хангахын тулд юу хийж чадах вэ?
Судлах тэмдэглэл дээрх хүснэгтдээ бичсэн зүйлээ, тэр дотроо Тэнгэрлэг Эцэгийн танд өвлүүлэн өгөхийг хүсдэг адислалуудыг эргэж хар.
-
Эдгээр амласан адислал нь танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юуг ойлгоход тусалж байна вэ?
-
Энэхүү өвийг хүлээн авахад Аврагч ямар үүрэг гүйцэтгэн тусалдаг вэ? ( Сургаал ба Гэрээ 76:69 -ийг үзнэ үү).
Энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
Тэнгэрлэг Эцэгийн танд залгамжлуулан өгөхийг хүсдэг өвийг ойлгох нь таны амьдралд болон сонгох сонголтод тань хэрхэн нөлөөлж болох талаар хэдэн хором бод.
Одоо таны өнөөдөр судалсан үнэнүүд дараах жишээнүүдэд гарч буй өсвөр үеийнхэнд хэрхэн нөлөөлж болох талаар бодож үз.
-
Эстэлл амьдралдаа маш их зовлон бэрхшээлтэй тулгарсан бөгөөд урам нь хугарчээ. Тэр сүмд үргэлжлүүлэн явах бас зарлигуудыг сахих нь хэрэгтэй эсэхэд эргэлзэх болов.
-
Калвин дэлхийн санал болгосон гайхалтай техник технологид маш дуртай. Тэр ихэнх цагаа видео тоглоом тоглох, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглах юм уу видео үзэхэд зарцуулдаг.
-
Лиз өөрийгөө доогуур үнэлдэг нэгэн бөгөөд өөрт нь санаа тавьдаг хүн үнэхээр байдаг гэдэгт эргэлздэг.
Өмнөх жишээнүүдээс нэгийг сонго (эсвэл өөр жишээ бодож ол). Өөрийн жишээн дээр гарч буй хүнд хичээл дээр судалсан үнэнүүд болон судруудаас нөхцөл байдалд нь туслах зарим нэг зүйлийг бичиж өг. Захиагаа бичихдээ дараах асуултуудыг авч үзэх нь тустай байж болно.
-
Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт байгаа бүхнийг хүлээн авах боломжтой гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ?
-
Энэхүү залгамжлан авах өвийг ойлгох нь таны сонгосон жишээн дээрх хүнд хэрхэн туслах вэ?
-
Бидэнд эдгээр адислалыг хүлээн авах боломж олгохын тулд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр юу хийсэн бэ?
-
Таны жишээн дээрх хүн өөрийнх нь нөхцөл байдалд тус болох ямар ямар зүйлийг хийж эхлэх боломжтой вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Өөрсдийнхөө залгамжлан авах өвийг санаж явах нь бидэнд хэр тустай вэ?
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан, ерөнхийлөгч Илэйн С.Далтон энэ сургамжийг харуулсан нэгэн хааны тухай түүхийг хуваалцсан.
Өөрийн хэн гэдгийг баттай мэддэг [нэгэн хаан] байжээ. Бага залуу байхад нь эцгийг нь хаан ширээнээс буулгасан хорон санаат хүмүүс түүнийг хулгайлсан байна. Уг хүмүүс түүний ёс суртахууныг эвдэж чадах юм бол, тэр хаан ширээг залгамжлан авах боломжгүй болно гэдгийг мэдэж байжээ. Тиймээс тэд зургаан сарын турш амьдралд байж болох хамгийн бузар муу муухай зүйлийг түүгээр хийлгэхийг оролдсон ч тэр дарамт шахалтад нь автсангүй. Энэ нь түүнийг олзолсон хүмүүсийг гайхшируулсан бөгөөд тэд бодож байсан бүх зүйлээ гүйцэлдүүлснийхээ дараа, яагаад ёс суртахууны хувьд ийм агуу хүчтэй байгааг нь түүнээс асуужээ. Түүний хариулт энгийн байв. Тэрээр “Би хаан байхаар төрсөн учраас та нарын хүссэн зүйлийг хийж чадахгүй” гэж хэлсэн гэдэг [Vaughn J. Featherstone, “The King’s Son,” New Era, Nov. 1975, 35-ыг үзнэ үү].
Хааны хүүтэй адил, та нарын хүн нэг бүр төрөлхийн язгууртан гаралтай. Та нарын хүн нэг бүр тэнгэрлэг өвтэй билээ.
(Elaine S. Dalton, “Remember Who You Are!,” Ensign эсвэл Liahona, May 2010, 121)
Сүнсийг тасралтгүй дагаж, Тэнгэрлэг Эцэгт байгаа бүхнийг хүлээн авахын тулд ямар хүчин чармайлт гаргасан байх шаардлагатай вэ?
Далын гишүүнээр үйлчилж байхдаа ахлагч Брүс С.Хафэн ийн тайлбарлажээ.
Хэрэв бид “Эцэгт минь байгаа бүхн[ийг]” [ Сургаал ба Гэрээ 84:38 ] авахыг хүсвэл, Бурхан биднээс бидэнд байгаа бүхнийг хүсэх болно. Ийм онцгой тансаг эрдэнэсийг авах шаардлагыг хангахын тулд бид ямар ч арга барилыг хэрэглэсэн бай, Христ өөрт байгаа бүхнийг, сүүлчийн дусал цусаа ч үлдээлгүй өгсний нэгэн адил өгсөн байх ёстой. “Хэр зэрэг хүчтэйг чи мэдэх нь үгүй, тийм ээ, тэвчихэд хэр зэрэг хэцүүг чи мэдэх нь үгүй” [ Сургаал ба Гэрээ 19:15 ]. Паул “хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол,” бид “Христийн хамтран залгамжлагчид юм” хэмээн хэлсэн [ Ром 8:17 ; тодотгол нэмэгдсэн]. Тэрээр бүх зүрх сэтгэлээрээ, бид ч бүх зүрх сэтгэлээрээ.
(Bruce C. Hafen, “The Atonement: All for All,” Ensign эсвэл Liahona, May 2004, 98)
Бүгд Түүний хүүхдүүд атал бид яагаад Бурханы хөвгүүд болох ёстой хэмээн Паул заасан бэ?
Хэдийгээр хүн бүр Тэнгэрлэг Эцэг Эхийн жинхэнэ сүнсэн хүүхэд боловч “Үрчлэлийн сүнс” болон “Бурханы хөвгүүд [ба охид]” ( Ром 8:14–15 -ыг үзнэ үү) болох талаарх Паулын сургаал бидэнд сайн мэдээний гэрээнд Христийн хөвгүүд, охидын хувиар сүнслэгээр дахин төрөх буюу үрчлэгдэх боломжтой гэдгийг ойлгоход тусалдаг (Судруудын удирдамж, “ Гэрээ ,” scriptures.ChurchofJesusChrist.org-г үзнэ үү).
Хаан Бенжамины хүмүүс энэ маягаар сүнслэг байдлын хувьд дахин төрсөн бөгөөд тэр хүмүүс нь “Мөн эдүгээ, та нарын хийсэн гэрээний учир та нар Христийн хүүхдүүд, түүний хөвгүүд, мөн түүний охид гэж нэрлэгдэх болно; учир нь болгоогтун, энэ өдөр тэрээр та нарыг оюун санаагаар тань төрүүл[сэн]” ( Мозая 5:7) болохыг ажигласан. Сүнслэг байдлаар дахин төрснөөр Есүс Христийн хөвгүүд, охид болох нь Тэнгэрлэг Эцэгт байгаа бүхнийг хүртэх шаардлагыг хангахад нэн чухал ( Мозая 27:25–26 -г үзнэ үү).