Ром 7–16
Тойм
Паул Ромын гэгээнтнүүдэд бичсэн захидалдаа Аврагчийн Сүмийн гишүүний хувиар нэгдмэл байхын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн. Тэрээр мөн дэлхий дээрх муу нөлөөг болон өөрсдийн дутагдалтай мөн чанарыг даван туулах, Бурханы өөрчлөгдөшгүй хайрын тухай болон Түүнийг чин үнэнчээр дагаж, Сүнстэй хамт алхсанаар Есүс Христээр дамжуулан бидний хүлээн авдаг адислалуудын талаар заажээ.
Заахад бэлд
Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилсан бэлтгэсэн байх шаардлагатай санааг багш нарт өгдөг.
Ром 7–12
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад сул талаа даван туулахын тулд Есүс Христэд илүү их итгэхэд нь туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Ром 7:14, 18–19, 24–25-ыг 2 Нифай 4:17–20, 26–32-ын хамт уншихад урь. Тэднээс Мормоны Номын судрын энэхүү хэсэг Ром 7 дээр заасан зүйлсийн талаарх ойлголтыг нь хэрхэн нэмэгдүүлсэн эсвэл тодруулж өгсөн талаар хуваалцах бэлтгэлтэй ирэхийг хүс. Мөн суралцагчдад ангид өөрсдийн Мормоны Номыг авчрахыг сануул.
-
Хүснэгт: Ром болон Мормоны Номын судрын хэсгүүдийн хичээл дээрх хүснэгтийг харуул.
Ром 8:1–17
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Сүнсийг дагаж, Тэнгэрлэг Эцэгт байгаа бүгдийг хүлээн авах хүслээ нэмэгдүүлэхэд суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 76:55–70-ыг уншаад, эдгээр шүлэгт дүрсэлсэн адислалуудыг яагаад хүлээн авахыг хүсэж байгаагаа хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.
-
Харуулах: Хичээлийн төгсгөлд буй гурван жишээг болон уг жишээнүүдийг дагалдан гарах зааварчилгааг харуулахад бэлтгэ.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг өвлөн авна гэж найдаж буй бие махбодын эсвэл сүнслэг бэлгийг илэрхийлсэн эд зүйл эсвэл зураг авчрахад урих талаар бодож үз. Тэднийг юу авчирснаа мөн уг бэлгийг яагаад өвлөн авахыг хүсэж байгаагаа хуваалцахад урь.
Ром 8:18–39
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад сорилт бэрхшээл, тодорхойгүй байдалтай тулгарах үедээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайраар дамжуулан итгэл найдвар, тайвшрал мэдрэхэд тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг гэр бүлийн гишүүндээ үгнээс илүү үйлдлээрээ хайраа харуулах ямар нэг зүйлийг хийж, энэ туршлагаас олж авсан зүйлсээ хуваалцахад бэлтгэхэд урь.
-
Суралцагчдад зориулсан материал: Суралцагч тус бүрд өгөх нэг жижиг хуудас цаас
-
Дуу: “Тэр хүүгээ илгээсэн” (Хүүхдийн дууны ном, 20–21)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Энэ хичээлийн “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх Ерөнхий чуулганы видеонуудыг үзүүлэх талаар бодож үз.
Ром 12–15
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Аврагчийн Сүмийн гишүүдтэй илүү нэгдмэл болох арга замуудыг олоход туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 38:27-г уншаад, Их Эзэн Өөрийн Сүмийн гишүүдийг яагаад нэгтгэхийг хүссэн талаар бодож үз.
-
Төгс эзэмших сургаалын давтлага 18
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын зарим хэсгийг амьдралдаа хэрэгжүүлэх дадлага хийх боломжийг суралцагчдад өгөх болно.
Жич: Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болох юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээл бүрийг семинарын үеэр заахын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал, зохицуулагчийн өгсөн цагийн хуваарийг үзнэ үү.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хоёр, гурван найз эсвэл гэр бүлийн гишүүнээсээ энэ дэлхий дээрх бүх өсвөр үеийнхнээс судалж, амьдралдаа хэрэгжүүлээсэй гэж хүсэж буй Шинэ Гэрээний судрын нэг хэсгээ хуваалцахыг хүсэхэд урих талаар бодож үз. Суралцагчдыг найз нөхөд, гэр бүлийнхнийхээ хуваалцсан эшлэлүүдийг жагсаан бичээд, дараа нь тэдгээр эшлэлийг хичээл дээр хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.
-
Эд зүйл: Таваг эсвэл ямар нэг саван дотор хийсэн зуун тавин жижиг цаас
-
Хүснэгт: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд болон тэдгээрийн судрын түлхүүр үг хэллэгийн талаарх хичээлд багтсан хүснэгтийг харуул.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь бэхжүүлнэ гэж бодож буй төгс эзэмших сургаалын судрын хэсгийг хуваалцахын тулд чаатын онцлогийг ашиглахад урь. Дараа нь яагаад уг судрын хэсгийг сонгож хуваалцах болсон талаараа ангийнханд тайлбарлах зарим суралцагчийг сонго.