Семинар
1 Коринт 11


1 Коринт 11

Эрэгтэй, эмэгтэй хүний өвөрмөц бөгөөд тэнгэрлэг үүргүүд

A group of young men and young women hold each other’s hands in a circle and smile at each other to encourage one another.

Паул Коринтын гэгээнтнүүдэд удирдамж заавар, тусламж дэмжлэг үргэлжлүүлэн өгөхдөө эрэгтэй, эмэгтэй хүмүүс Их Эзэнийг дагахдаа хамтран ажиллаж, нэг нэгийгээ дэмжих ёстой гэж заасан. Энэ хичээлийн зорилго бол яагаад эрэгтэй, эмэгтэй хүмүүс Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний хамгийн эрхэм дээд адислалыг хүртэхийн тулд бие биедээ хэрэгтэй болохыг илүү сайн ойлгоход танд туслах зорилготой.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтран ажиллаж, нэг нэгийгээ дэмжиж байхыг харж байсан үеэ эргэн санахад урь. Тэднийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өөр өөр харах өнцөг, чадвар, хүчтэй талууд гэрлэлт, гэр бүлийн амьдрал, нийгэмд болон Сүмийн харилцаа холбоонд хэрхэн эергээр нөлөөлдөг талаар бодохыг урамшуулан дэмж.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Эрэгтэй, эмэгтэй хүний үүргүүд

Хичээлийг эхлүүлэх өөр нэгэн арга бол ерөнхийлөгч Жийн Б.Бингамын хэлсэн “Бурханы ажлыг гүйцэтгэхээр эвлэлдэн нэгдэх нь” үгийн нэг хэсгийг цагийн код 9:45-аас 10:54 хүртэл үзүүлэх талаар бодож үзэх явдал юм.

A couple rides their tandem bike for morning exercise.

Та мотоциклийн багийн цуваа бүхий энэхүү зургийг харахдаа дараах асуултуудыг бодож үз.

  • Энэ багт амжилтад хүрэхэд нь ямар ямар чадвар эсвэл ур чадвар хэрэгтэй вэ?

  • Хувь хүмүүсийн хоорондын ялгаа хэрхэн тэдний түншлэлийг бэхжүүлж, илүү нэгдмэл болоход нь тусалж болох вэ?

1 Коринт 11 -ийг судлахдаа эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэрхэн өөр өөрийн тэнгэрлэгээр томилогдсон үүрэг хариуцлагыг биелүүлж, мөнх амьдралын болзлыг хангахын төлөө эрх тэгш хамтрагчийн хувиар хамтдаа зөв шударгаар ажиллаж болох талаар тунгаан бод.

Паулын зарим сургаал тухайн цаг үеийн соёлын жишигтэй холбоотой байсан тул ойлгоход хэцүү байж болохыг ойлгоход нь суралцагчдад тусал. Паулын бичвэрийг болон тухайн цаг үед амьдарч байсан хүмүүсийг Их Эзэний өнөө үед илчилсэн жишгийн дагуу шүүхгүй байхыг суралцагчдад сануул.

1 Коринт 11:1–16 -д Паул тухайн цаг үеийн коринтчуудын нийгмийн харилцаанд дагаж мөрддөг байсан ёс заншил эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэнгэрлэг үүрэг хариуцлагын талаарх Их Эзэний үзэл бодолтой нийцэхгүй байсныг авч үзсэн. Эдгээр ёс заншлыг Паулын зааж байсан үнэнүүдтэй холихгүй байх нь чухал.

Их Эзэн төлөөлөгч Паулаар дамжуулан 1 Коринт 11:11–12 -т эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэнгэрлэг үүрэг хариуцлагын талаарх мөнхийн үнэнийг илчилжээ.

1 Коринт 11:11–12 -ыг уншаад, Бурхан, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн талаар сурч болох үнэнүүдийг ол.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс Их Эзэнтэй бүрэн түншлэлд оршдог

Бид 1 Коринт 11:11 -ээс Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд амин чухал болохыг мэдэж авдаг.

Доорх мэдэгдлүүдийг үзүүлээд, дагалдах асуултуудыг хосоороо эсвэл жижиг бүлгээр уншиж, ярилцахад суралцагчдыг урих талаар бодож үз. Тэд хамтран ажилладаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн жишээг ангийнхантай хуваалцаж болох юм.

Гэр бүлийн тунхаг, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийн дараах мэдэгдлийг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэдэг амин чухал үүргийг олж мэд.

Гэр бүлийн тунхгаас бид дараахыг уншиж болно.

Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно. Аз жаргалтай гэрлэлт ба гэр бүлүүд нь итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр, гэр бүлээрээ үр бүтээлтэй үйл ажиллагаа зохиох зэрэг зарчмуудыг баримтлан амьдарна. Тэнгэрийн загвараар эцэг нь гэр бүлээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдаж, хэрэгцээт зүйлсээр нь хангаж, хамгаалах үүрэгтэй. Эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм. Энэхүү нандин үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард ийн заасан.

Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Тэнгэрлэг Эцэгийн маань санваараар адислагдсан агуу төлөвлөгөөнд санваарыг ашиглах онцгой үүрэг хариуцлага эрчүүдэд өгөгдсөн ч тэд өөрсдөө санваар биш юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр өөр үүрэгтэй боловч адил үнэ цэнтэй байдаг. Эмэгтэй хүн эр хүнгүйгээр үр хүүхэдтэй болж чадахгүйтэй адил эрэгтэйчүүд эмэгтэй хүнгүйгээр мөнхийн гэр бүлтэй болоход санваарын хүчээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй. Мөнхийн төлөвт авч үзэхэд хүүхэд төрүүлэх хүч болон санваарын хүчийг эхнэр нөхөр хоёр хуваалцдаг.

(M.Рассэлл Баллард, “Энэ нь Миний ажил болон алдар суу бөлгөө” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 21)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан.

Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Эрэгтэй, эмэгтэй хүний сүнсний болон бие махбод, оюун ухаан, сэтгэл санааны өвөрмөц нэгдэл нь аз жаргалын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэрэгтэй байсан. “Эзэн дотор эр хүнгүйгээр эмэгтэй хүн гэж үгүй бөгөөд эмэгтэй хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм” ( 1 Коринт 11:11). Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биеэсээ суралцах, бие биеэ хүчирхэгжүүлэх, адислах, тусалж дэмжих мөн нэг нэгнээ төгс болгохын тулд бүтээгджээ.

(Дэвид А.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50)

Суралцагчдад олж мэдсэн зүйлс, байгаа асуултаа ярилцах хангалттай цаг өг. Тэдний хариултыг анхааралтай сонсоод, ойлголтыг нь гүнзгийрүүлэн туслахын тулд дараах асуултуудыг тавих талаар бодож үз. Үүнд: Энэ сургаалыг ойлгох нь яагаад чухал гэж та бодож байна вэ? Бид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаарх Тэнгэрлэг Эцэгийн үзэл бодлоос юу олж мэдэж болох вэ? Энэ үзэл бодол нь дэлхийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаар ярьдаг зүйлээс хэрхэн өөр байна вэ? Энэ үнэн нь таны хандлага, зан байдалд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд яагаад Түүний хөвгүүд, охид мөнх амийг хамтдаа олж авна гэж байдаг гэж та бодож байна вэ?

  • Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь өгч буй Тэнгэрлэг Эцэгийн хайр, хүндлэлийг хэрхэн харуулж байна вэ?

  • Эдгээр үнэнийг ойлгох нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг, хариуцлагын талаар эсрэг үзэл бодолтой тулгарах үед хэрхэн танд тусалж болох вэ?

  • Та эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаарх эдгээр үнэнийг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлж болох вэ (жишээлбэл: гэртээ, бусад залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн хамт сүмдээ, ирээдүйн гэр бүлийн амьдралаа бэлтгэхдээ)?

Хичээлийн цагийн боломжоос хамааран суралцагчдад 1 Коринт 11 -ийг үргэлжлүүлэн судалж, ариун ёслолын талаар ярилцах нь тустай байж болно. Суралцагчид “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгийг үзэх нь ариун ёслолыг судлах нэг арга зам юм.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Миний хайртай хүмүүс гэрлээгүй эсвэл хүүхэдтэй болоогүй бол яах вэ?

Зарим хүн гэрлээгүй эсвэл хүүхэдтэй болоогүй хүмүүсийн хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө хэрхэн гүйцэлдэх талаар бодож эсвэл санаа зовж байж болох юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) дараах тайтгаруулах үгсийг хуваалцсан.

14:43
Final official portrait of Elder Boyd K. Packer, President of the Quorum of the Twelve Apostles, 2000. Passed away 3 July 2015.

Гэрлээгүй эсвэл хүүхэдтэй болох боломжгүй хүмүүст мөнхийн эдгээр адислал ерөөсөө боломжгүй гэсэн үг биш, харин тэд хүрч чадах зүйлдээ хараахан хүрээгүй байгаа хэрэг юм.

Та бүхний нууцхан хүсэл эрмэлзэл, нулимс дуслуулан хүссэн гуйлтууд Эцэг, Хүү хоёулангийнх нь зүрх сэтгэлд хүрэх болно. Амьдрал тань бүрэн дүүрэн байх болно, өөрт тань туйлын чухал нэг ч адислал танаас алдагдаагүй гэсэн хувийн баталгааг та Тэднээс хүлээн авах болно.

Би Их Эзэний үйлчлэгчийн хувьд томилогдсон албандаа үйлчлэхдээ гэрлээгүй болон хүүхэдтэй болох боломжгүй хүмүүст зохих цагтаа өгөгдөх өргөмжлөл болон авралаас өөр юу ч чухал биш гэдгийг тэдэнд амлаж байна.

(Боид K.Пакэр, “Гэрч,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 114)

Яагаад Сатан биднийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд талцуулахыг хүсдэг вэ?

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан Жийн Б.Бингам ийн заасан.

2:3
Official Portrait of Sister Jean B. Bingham. Photographed in 2017.

Дайсан бодгалийг маань эзэмдэн авахын тулд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хооронд нь хагаралдуулан салгах гэсэн зорилгоо тун амжилттай биелүүлсээр яваа. Люсифер эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн мэдэрдэг нэгдмэл байдлыг эвдэж, бидний тэнгэрлэг үнэ цэн, гэрээт хариуцлагын талаарх үзэл бодлыг төөрөгдүүлж чадах юм бол мөнх амьдралын амин чухал нэгж болох гэр бүлүүдийг амжилттай устгаж чадна гэдгээ мэддэг.

Сатан харьцуулалтыг нэгийг нь нөгөөгөөс нь дээгүүр эсвэл доогуур гэсэн мэдрэмж төрүүлэх арга замаар ашиглан, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох төрөлхийн ялгаа Бурханаас өгөгдсөн бөгөөд адил тэгш үнэ цэнтэй гэсэн мөнхийн үнэнийг нуухыг оролддог. Тэрээр эмэгтэй хүмүүсийн гэр бүл, нийгэмд оруулдаг хувь нэмрийг дорд үзэх замаар сайныг үйлдэх, урамшуулан зоригжуулах нөлөөг нь багасгахыг оролдсон. Түүний зорилго бол нэг нь нөгөөгөө нөхөж, нэгдмэл байхад нөлөөлдөг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өөр өөрийн гэсэн өвөрмөц хувь нэмэрт талархан баярлахын оронд эрх мэдлийн төлөөх тэмцлийг өөгшүүлэх явдал байсаар ирсэн.

(Жийн Б.Бингам, “Бурханы ажлыг гүйцэлдүүлэхдээ эв нэгдэлтэй байх нь,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 74)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Гэрлэлт дэх харилцан бие биеэ нөхсөн үүрэг

   

2:3

Аврагч эрэгтэй, эмэгтэй хүмүүст хэрхэн ханддаг байсан бэ?

Есүс Христ эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй хэрхэн харилцаж, тэдний аль алиныг нь үнэлдэг байсан талаар бодоход нь суралцагчдад туслахын тулд Түүний амьдралыг дүрсэлсэн янз бүрийн зургийг үзүүлэх талаар бодож үз. Эдгээрт Лазарыг үхлээс амилуулсан, худаг дээрх эмэгтэй, садар самуун үйлдсэн эмэгтэй, баян залуу захирагч, Иаир ба түүний охин, цусны өвчтэй эмэгтэйн болон бусад түүх багтаж болно. Аврагчийн үлгэр жишээ хэрхэн тэднийг амьдралдаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг үнэлж, хүндлэх ёстой болохыг харуулдаг болохыг эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.

Бид ариун ёслолоос хүртэхдээ амьдралаа үнэлж дүгнэдэг байх ёстой.

1 Коринт 11:23–32 -ыг судлаад, дээр жагсаасан үнэнийг тодорхойлох нь суралцагчдад тустай байж болно ( 28-р шүлгийг үзнэ үү). Паул коринтчуудад Сүүлчийн зоогийн талаар сануулсан бөгөөд тэр үеэр Есүс Христ Өөрийн золиосыг санууулахаар ариун ёслолыг үндэслэсэн ( 23–27-р шүлгийг үзнэ үү). Суралцагчдыг 28-р шүлэг дээрх үнэнийг тодорхойлсны дараа, ерөнхийлөгч Ховард В.Хантэрын (1907–1995) дараах мэдэгдлийг хуваалцах талаар бодож үз.

Howard W. Hunter

Би өөртөө ‘Би Бурханыг бүх зүйлээс илүү чухалчилж, Түүний бүх зарлигийг дагадаг уу?’ гэсэн асуулт тавьсан. Тэр үед би үүнийг тунгаан бодож, хийх хэрэгтэй зүйлсээ хийх шийдвэр гаргасан. Их Эзэний зарлигуудыг үргэлж дагахаар Түүнтэй гэрээ хийнэ гэдэг нь тун чухал үүрэг бөгөөд ариун ёслолоос хүртэж, тэрхүү гэрээгээ шинэчлэх нь адилхан чухал зүйл билээ. Ариун ёслолын үеэр бодож эргэцүүлэх цаг гаргах нь агуу ач холбогдолтой. Энэ нь өөрийгөө шалгах, дүгнэх, цэгнэх хийгээд тунгаах—шийдвэрлэх цаг юм.

(Howard W. Hunter, “Thoughts on the Sacrament,” Ensign, May 1977, 25)

Суралцагчид өөрсдийн амьдралыг үнэлж дүгнэхийн тулд дараагийн долоо хоног ариун ёслолын үеэр ямар ямар асуултын талаар тунгаан бодохоо авч үзэж болно. Эдгээр асуултыг самбарт жагсааж болно.