Үйлс 22–26
Паулын гэрчлэл
Хилсээр гүтгэж, бие махбодыг нь тамласан ч Паул дуугүй байгаагүй. Гавлуулж гинжлүүлэн, удирдагч, хаадын өмнө баригдан ирж байхдаа ч Паул Есүс Христийн тухай мөн Түүний сайн мэдээний талаарх хүчирхэг гэрчлэлээ үнэнчээр хуваалцаж байсан. Энэ хичээл нь Есүс Христийг болон Түүний сайн мэдээг өдөр тутмын амьдралдаа гэрчлэхдээ Паулын үлгэр жишээг дагах хүслийг тань нэмэгдүүлэхэд туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Гэрчлэлээ хуваалцах
Шашны эсвэл сүнслэг ойлголтын хувьд гэрчлэх эсвэл гэрчлэл хуваалцах гэдэг нь ихэвчлэн Ариун Сүнсний өгсөн сүнслэг мэдлэгийн талаарх хувийн итгэл үнэмшлээ хуваалцахыг хэлнэ (Судруудын удирдамж, “ Гэрчлэх ” ба “ Гэрчлэл ”-ийг үзнэ үү).
-
Та өөрийн гэрчлэлийг хуваалцахын хүч эсвэл өөр хүний гэрчлэлийг сонсохын хүчийг хэзээ мэдэрсэн бэ? Энэ нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Тэр бусадтай гэрчлэлээ хуваалцах дуртай юу? Яагаад зарим хүн гэрчлэлээ хуваалцах дургүй байж болох вэ?
-
Бусдад итгэл үнэмшлээ гэрчлэх талаар танд ямар асуулт, асуудлууд байдаг вэ?
Энэ хичээлээр та Паулын Аврагчийн тухай мөн Аврагч амьдралд нь хэрхэн нөлөөлсөн талаарх гэрчлэлийг судална. Та мөн бусад хүн Паулын гэрчлэлд хэрхэн хандаж байсан талаар олж мэдэх болно. Судлахдаа таны гэрчлэл хэр хүчирхэг гэдгээс үл хамааран Түүний тухай мөн Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлээ дуртайяа хуваалцах үед Аврагч таны амьдралыг хэрхэн адислах тухай бодож үз.
Төлөөлөгч Паулын гэрчлэл
Зодуулж, чулуу шидүүлж, хилсээр шоронд хоригдсон ч гэсэн Паул Есүс Христийн тухай, Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлээ ахин давтан хуваалцсан. Паулын түүхийг уншихдаа, уг түүхэд өрнөж буй үйл явдлыг төсөөлөн бодох дадлага хий.
Дараах судрын хэсгүүдэд Паулын гэрчлэл, мөн түүнийг сонссон хүмүүсийн үзүүлсэн хариу үйлдлийн зарим хэсэг багтсан. Судрын нэг хэсгийг сонгон уншаад, хэрэв та тэнд байсан бол түүний гэрчлэл танд хэрхэн нөлөөлөх байсан тухай бодож үз.
Паулын гэрчлэл |
Хүмүүсийн хариу үйлдэл |
Паул Иерусалимд баривчлагдсаныхаа дараа гавлуулж гинжлүүлсэн байв. Түүнд Антониа цайзын гадна зогсож байхдаа хүмүүст хандан үг хэлэхийг зөвшөөрчээ. Үйлс 22:6–16 -г уншина уу | |
Паулыг Иерусалим дахь ариун сүмийн гадаа баривчилсан бөгөөд дараа нь Иудейн удирдагчдын өмнө авчирчээ. Эдгээр Иудейн удирдагч түүнийг байцааж, шоронд хорив. Паулыг баривчилсан Ромын жанжин Паулыг алахаар хуйвалдсан Иудейн бүлэглэлийн талаар олж мэдээд, түүнийг Кайсари руу илгээсэн байна. Кайсарид Паулд Ромын захирагч Феликийн өмнө өөрийгөө өмгөөлөн үгээ хэлэхийг нь зөвшөөрчээ. Үйлс 24:10–16 -г уншина уу. | |
Хоёр жил шоронд хоригдсоныхоо дараа Паул шинэ захирагчийн өмнө ирэн, Цезарийн өмнө гэрчлэх боломж олгохыг шаардав. Хаан Агрийп Ром руу явахаасаа өмнө Паулын гэрчлэлийг сонсохыг зөвшөөрчээ. Үйлс 26:1–3, 13–23 -ыг унших |
Судлах тэмдэглэлдээ олж мэдсэн зүйлсээ жагсаан бич. Доорх санаануудыг оруулсан байхад анхаар.
-
Есүс Христийн тухай, Түүний сайн мэдээний талаарх Паулын гэрчлэлээс танд юу нь онцгой санагдсан бэ?
-
Эдгээр шүлгээс Паулын юу нь танд онцгой сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-
Яагаад Паулд ийм хүнд нөхцөл байдалд Христийг гэрчлэх зориг, хүч байсан гэж та бодож байна вэ?
-
Хүмүүс хүлээж авахгүй байсан ч гэрчлэлээ хуваалцах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Дараах мэдэгдлийг уншаад, энэ нь Паултай адил гэрчлэх зоригтой болоход хэрхэн танд туслахыг тунгаан бод.
Бусадтай гэрчлэлээ хуваалцахад төгс байх албагүй бөгөөд үүнд дадлага хэрэгтэй гэдгийг онцлоод, ахлагч Дийтр Ф. Угдорф дараах зүйлийг хуваалцсан.
Өөрийнхөө хувьд хамгийн энгийн, эвтэйхэн байдлаар Есүс Христ мөн Түүний Сүм яагаад таны хувьд чухал болохыг хүмүүстэй хуваалц. …
Хүмүүсийг хөрвүүлэх ажил бол таны ажил биш гэдгийг ойлго. Энэ нь Ариун Сүнсний үүрэг юм. Харин та зүрх сэтгэл доторхоо хуваалцаж, итгэл үнэмшлийнхээ дагуу амьдрах үүрэгтэй.
(Дийтр Ф.Угдорф, “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,” Ensign, Apr. 2019, 17 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 16–17)
Судлах тэмдэглэлдээ хоёр багана зур. Нэг баганад нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Тэдний сайн мэдээний талаарх таны гэрчлэлийг бэхжүүлсэн туршлагаа оруулан, хувийн гэрчлэлээ эргэцүүлэн бодож, бичиж тэмдэглэ. Нөгөө баганад та тэр гэрчлэлээ Паулын адилаар хэрхэн өдөр тутмын амьдралдаа бусадтай хуваалцаж болох талаар төрсөн бодол санаа, сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.
-
Ямар байдлаар Аврагч бусдын хариу үйлдэл ямар байхаас үл хамааран гэрчлэлээ хуваалцахын үлгэр жишээ болдог вэ? ( Сургаал ба Гэрээ 138:25–26 -г үзнэ үү).
-
Та Аврагчийн талаар гэрчлэхээс цааргалж эсвэл сандарч болох юм. Энэ нь Өөрийг нь гэрчлэхийн тулд гаргаж буй таны хүчин чармайлтын талаар Аврагч юу гэж боддог тухай бодож үзэхэд хэрхэн туслах вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Гэрчлэл гэж юу вэ мөн гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлэх талаар би хаанаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авах боломжтой вэ?
 
 
Өөрийнхөө гэрчлэлд нэн хүчтэй байх нь яагаад чухал вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л. Күк ийн заасан.
“Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй” [ Сургаал ба Гэрээ 76:79 ] байх нь селестиел хаант улсын адислалыг өвлөн авах тэдний болон арай доогуур террестриел хаант улсад байх тэдний хоорондох энгийн бөгөөд чухал шалгалт гэдгийг тодорхой харуулдаг. …
Бидний хувьд Есүсийн тухай нэн хүчтэй гэрчилдэг байх нь Аврагчийн нигүүлсэл, селестиел хаант улсад бэлтгэхэд туслах хэрэгсэл юм.
(Квинтин Л.Күк, “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байх нь,” Ensign, Nov. 2016, 43 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31)
Би гэрчлэлээ хэрхэн энгийн бөгөөд эвтэйхэн хуваалцаж болох вэ?
  Та мөн “Тохинууллын зарчмууд: Гэрчлэлээ илүү энгийн хэрхэн хуваалцах вэ?” (Лиахона, 2019 оны 3-р сар) нийтлэлийг унших талаар бодож үзэж болох юм.
Нэмэлт суралцах үйл ажиллагаа
Ирээд, Намайг дага материалтай холбогдох
Энэ долоо хоногийн Ирээд, Намайг дага дээр “Есүс Христийн шавь нар гэрчлэлээ зоригтой хуваалцдаг” гэсэн үнэнийг онцолно (“7-р сарын 31-ээс 8-р сарын 6. Үйлс 22–28: ‘Гэрч ба үйлчлэгч,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023-ыг үзнэ үү). Энэ нь гэрчлэлээ хуваалцах боломжийнхоо талаар бодоход хүн бүрийг урьдаг. Ийн үйлдсэн эсэхийг суралцагчдаас асуугаад, үүний дагуу үйлдсэн суралцагчдыг туршлагаасаа хуваалцахад урих талаар бодож үз. Хэрэв суралцагчид ийн үйлдээгүй бол Ирээд, Намайг дага хичээлээрээ үүнийг хийх боломж олдоно гэдгийг тэдэнд сануул.