Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 16


Төгс эзэмших сургаалын давтлага 16

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх

Зураг
Mother and young woman in New Zealand are sitting together reading scriptures. Also shots of woman along pondering.

Судрын хэсгүүдийг мөн тэдгээрт заасан зүйлсийг санаж явах нь танд олон арга замаар тусална. Энэ хичээл нь танд Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын зарим эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд туслах зорилготой.

Суралцагчдын оролцоог дэмжихийн тулд төрөл бүрийн арга замыг ашиглах. Заах олон арга барилыг ашиглах нь суралцагчдад илүү үр дүнтэй суралцахад тусална. Хичээлийн материалыг суралцагчдын сонирхлыг татахуйц бөгөөд суралцахад нь хамгийн сайн тусалж болохоор тохируулан өөрчил.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг судалж буй төгс эзэмших сургаалын хэсгүүдээсээ нэг эсвэл хоёрыг уншихад урь. Тэднийг судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж эсвэл боломжтой бол төгс эзэмших сургаалын судрын хэсгийг бүхэлд нь цээжлэхэд уриал.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болох юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээл бүрийг семинарын үеэр заахын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал болон зохицуулагчийн өгсөн цагийн хуваарийг үзнэ үү.

  • Та дууны үг, хуваарь болон тамирчид, урлагийнхны талаарх мэдээллийг яагаад цээжилж тогтоодог вэ?

  • Таны цээжилж тогтоосон зүйлсийн өөр ямар жишээнүүд байгаа вэ? Та яагаад тэдгээрийг тогтоодог вэ?

Ямар нэг зүйлийг цээжилж байсан хувийн жишээгээ мөн үүнийг цээжлэх болсон шалтгаанаа хуваалцах талаар бодож үз.

  • Ямар ямар шалтгаанаар судруудыг цээжилдэг вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г. Скоттын (1928–2015) дараах мэдэгдлийг уншина уу. Цээжилсэн судруудынхаа танд өгч болох дор хаяж гурван адислалыг олж мэд.

Зураг
Final official portrait of Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, 2004. Passed away 22 September 2015.

Би зүрх сэтгэлийг тань хөндөж, сүнслэг ойлголтоор дүүргэдэг судруудыг цээжлэхийг танд зөвлөж байна. Судруудыг Их Эзэний зарлигаар цэдэглэгдсэнээр ашиглах үед өөрийн үгээр илэрхийлэх боломжгүй дотоод хүч чадал өгөгддөг. Заримдаа амьдралд томоохон асуудал тулгарах үед надад хүч чадал өгсөн судруудыг би дотроо уншдаг. Судруудаас, нэн ялангуяа Их Эзэний үгсээс асар их тайтгарал, удирдамж заавар, хүч чадал ундран гардаг билээ.

(Richard G. Scott, “He Lives,” Ensign, Nov. 1999, 87–88)

  • Та судруудыг эсвэл судрын түлхүүр үг хэллэгийг цээжилснээр ямар ямар адислал хүлээн авч байсан бэ?

  • Судруудад цэдэглэгдсэн Их Эзэний үгийг цээжлэх нь танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход хэрхэн тусалсан бэ?

     

Цээжлэхэд туслах карт

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх нэг арга бол цээжлэхэд туслах картыг ашиглах явдал юм. Цээжлэхэд туслах карт бүтээхийн тулд цэвэрхэн цаасыг дундуур нь нугалаад, нугалсан хэсгээ дахин нугалж дөрвөн хэсэгт хуваа. Цаасаа тэнийлгээд, нугалсан шугамын дагуу хайчлан, дөрвөн карт хий.

Шаардлагатай бол дараах судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг суралцагчдын судалж байгаа төгс эзэмших сургаалын судрын хэсгийн эшлэл, түлхүүр үг хэллэгүүдээр соль.

Дараах эшлэлүүдийг карт бүрийн нэг тал дээр бич. Нөгөө тал дээр нь судрын түлхүүр үг хэллэгийг бич.

Эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Ефес 1:10

“Цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд … бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.”

Ефес 2:19–20

Сүм “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.”

2 Тесалоник 2:1–3

“Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй.”

2 Тимот 3:15–17

“Ариун судрууд мэргэн ухааныг чамд өгөх чадалтай.”

Цээжлэхдээ туслалцаа авахын тулд бүтээлч бай. Дараах санаануудын нэгийг сонго эсвэл өөрөө нэг санаа бодож ол.

  • Өөрийгөө шалгах: Цээжлэхэд туслах картыг зөвхөн судрын эшлэл эсвэл түлхүүр үг хэллэг нь харагдаж байхуйцаар барь. Холбогдох судрын түлхүүр үг хэллэг эсвэл эшлэлийг цээжээр хэлэхийг хичээ. Үүнийг эшлэл, холбогдох үг хэллэг бүрээр хэд хэдэн удаа давт.

  • Зурвас илгээж давтах: Семинарын ангийн найзууддаа эшлэлийг зурвасаар илгээгээд, хэн нь зөв түлхүүр үг хэллэгийг эргүүлэн илгээхийг хараарай.

  • Тохируулах үйл ажиллагаа: Ангийнхаа өөр нэг суралцагч эсвэл гэр бүлийн гишүүнтэй хамтар. Нэг нь картынхаа эшлэл бүхий талыг, нөгөө нь түлхүүр үг хэллэг бүхий талыг тус тус дээш харуулна. Судрын түлхүүр үг хэллэг бүхий картаа эшлэл бүхий картын дээр байрлуулах замаар судрын түлхүүр үг хэллэгийг холбогдох эшлэлтэй нь тохируул.

  • Аппликэйшн ашиглах: Цээжлэхэд туслах Doctrinal Mastery аппликэйшныг ашигла.

Суралцагчдыг дөрөв дөрвөөр нь бүлэг болгон хуваах талаар бодож үз. Цээжлэхэд туслах нэг багц картыг ашиглахад мөн тэдгээрийг бүлгийн гишүүдэд хувааж өгөхөд бүлэг тус бүрийг урь. Судрын түлхүүр үг хэллэгийг ангийнханд уншиж өг. Тохирох эшлэл бүхий картыг авсан бүлэг бүрийн суралцагч уг картаа багшдаа авчирч өгнө. Заасан хугацаанд (жишээлбэл: таван секундэд) багтаан зөв картыг багшдаа өгөхийг бүлэг бүрд даалга. Суралцагчдыг багийнхаа бусад гишүүнд туслахад урамшуул. Мөн бүлгийнхээ өөр гишүүнд судрын бүх эшлэл, түлхүүр үг хэллэгийг судлахад нь туслах зорилгоор картуудаа харилцан солилцоход суралцагчдыг урьж болно.

Төгс эзэмших сургаалын хэсгүүдээс аль нэгийг сонго.

  • Яагаад та судрын тухайн хэсэг эсвэл түлхүүр үг хэллэгийг цээжлэхийг хүсэж байна вэ?

  • Энэ нь Есүс Христийн тухай, Түүний сайн мэдээний талаарх таны ойлголтыг гүнзгийрүүлэхэд хэрхэн туслах вэ?

Хэрэв цаг үлдвэл, суралцагчид өөр судрын эшлэл, холбогдох түлхүүр үг хэллэгт зориулан цээжлэхэд туслах картыг хийж болно.

Хэвлэх