Үйлс 22–28
Тойм
Та энэ долоо хоногийн хичээлээр Их Эзэний төлөөлөгчдөдөө өгсөн амлалтуудыг болон тэдгээр нь Паулын амьдралд хэрхэн биелсэн талаар судлах болно. Паулыг гавлаж гинжлэн, удирдагч, хаадын өмнө аваачсан ч тэр Есүс Христийн тухай, Түүний сайн мэдээний талаарх хүчирхэг гэрчлэлээ хуваалцсан юм. Хүчтэй шуурга, хөлөг онгоцны сүйрэл, бусад саад бэрхшээлтэй тулгарахдаа тэр хамт байгаа хүмүүсээ аврахын тулд сүнслэгээр өдөөгдсөн зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тэдэнд өгч байв. Энэ долоо хоногт та нарт төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд туслах хичээл орохын зэрэгцээ тавьсан зорилго, Шинэ Гэрээг судлах явцдаа сурч мэдсэн зүйл, хувийн өсөлт хөгжлөө үнэлж дүгнэх боломж олгоно.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
Үйлс 22–23, 26–28
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд үйлчлэхийг хичээх үед Тэднийг өгсөн амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Их Эзэний өгсөн амлалтуудыг тунгаан бодоход урь. Жишээлбэл: Тэд ариун ёслолын залбирлыг эсвэл бусад судар дээрх амлалтуудыг эргэцүүлэн бодож болно ( Моронай 4:3 ; 5:2 -ыг үзнэ үү). Патриархын адислалаа авсан суралцагчид тэдгээрийг уншаад, Их Эзэний өгсөн амлалтуудыг олж мэдэж болно.
-
-
Хүснэгт: Их Эзэний амлалтуудыг болон Тэрээр амлалтаа хэрхэн биелүүлдэг болохыг харуулсан хүснэгт
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Их Эзэний төлөөлөгчдөдөө өгсөн амлалтуудыг судалсны дараа, тэднээр өөрсдийнх нь тодорхойлсон нэг амлалтыг чаат үйлдэл ашиглан бичүүл. Дараа нь үргэлжлүүлэн судалж байхад нь Их Эзэн тодорхойлсон амлалтыг нь хэрхэн биелүүлсэн талаар чаат үйлдлийг ашиглан хуваалцахад тэднийг урь.
Үйлс 22–26
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христийг болон Түүний сайн мэдээг өдөр тутмын амьдралдаа гэрчлэхдээ Паулын жишээг дагах хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэхэд суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хэн нэгний гэрчлэл тэдэнд нөлөөлж байсан туршлагыг тунгаан бодож, хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.
-
Хүснэгт: Хүмүүс Паулын гэрчлэлд хэрхэн хариулсныг харуулсан хүснэгт
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн төгсгөлд суралцагчдад гэрчлэл, санаа бодлоо энгийнээр, өөрийнхөөрөө хэрхэн хуваалцах тал дээр туслахын тулд тэднийг тусдаа онлайн жижиг өрөөнүүдэд оруулахыг бодож үз.
Үйлс 27–28
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь бошиглогчийн зөвлөгөөг дагахын ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг орчин үеийн бошиглогчдын одоогийн зарим сургаалыг судлахад урь. Жишээлбэл: Тэд сүүлийн үеийн Ерөнхий чуулган дээр хэлсэн үгийг эсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүл дээрх бошиглогч, төлөөлөгчийн нийтлэлийг эсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээрх хэдэн сэдвийг уншиж болно. Бошиглогчдын зөвлөгөөг дагах талаар юу гэж бодож байгаагаа тунгаан бодоход суралцагчдыг урь.
-
Тараах материал: “Паулын Ром орох аялал”
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг тухайн үйл ажиллагааг судлах тэмдэглэл дээрээ хийж гүйцэтгэж байх үед тараах материалын хуулбарыг зөвлөлдөх зорилгоор тэдэнд үзүүлэхийг бод. Дараа нь цагаан самбар үйлдлийг ашиглан дөрвөн хайрцгийн аль нэгд болсон үйл явдлыг зурах эсвэл хураангуйлан бичих даалгаврыг өөр өөр суралцагчид өг. Дараа нь тэдний зурсан эсвэл бичсэн зүйлийг тайлбарлахыг суралцагчдаас хүс.
Төгс эзэмших сургаалын давтлага 16
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийн заримыг цээжлэхэд туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг судалж байгаа төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдээсээ нэг, хоёрыг уншихад урь. Тэдэнд судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг эсвэл боломжтой бол төгс эзэмших сургаалын судрын хэсгийг бүхэлд нь цээжлэх даалгавар өг.
-
-
Суралцагчдад зориулсан материал: Цээжлэхэд тус болох картны цаас
-
Хүснэгт: Үзүүлэх эсвэл тараах төгс эзэмших сургаалын хүснэгт
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэх дадлага хийсний дараа ангийнханд судрын түлхүүр үг хэллэгийг хэлээд, тогтоосон хугацаанд (жишээлбэл: таван секунд) камерынхаа урд зөв карт тавихыг тэднээс хүс.
Суралцахуйгаа үнэлэх 7
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Шинэ Гэрээнээс суралцах явцдаа тавьсан зорилго, сурч мэдсэн зүйл, мэдэрсэн хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христэд хөрвөгдсөн хүмүүсийн жишээг хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад A, Б үйл ажиллагаануудын тоймыг өгөөд, хоёр үйл ажиллагааны хоёулангийнх нь хуулбарыг илгээ. Дараа нь суралцагчдыг онлайн жижиг өрөөнүүдэд хуваарилаад, хамтдаа ямар үйл ажиллагаа хийж гүйцэтгэхээ сонгох боломжийг олго. Тэднийг хичээлдээ буцаж орж ирэхэд нь ярилцаж, сурч мэдсэн зүйлсийг нь хуваалцуул.