Төгс эзэмших сургаалын давтлага 15
Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амьдралд хэрэгжүүлэх
Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол Есүс Христийн сайн мэдээг бусдад заахдаа төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг зохих ёсоор ашиглаж сурахад тань туслах явдал юм. Энэхүү хичээл нь төгс эзэмших сургаалын судрын зарим хэсгийг янз бүрийн сургалтын нөхцөл байдалд ашиглах дадлага хийх боломжийг танд олгоно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Жишиг бүтээлүүдэд судар ашиглан бусдад заасан хүмүүсийн олон түүх байдаг. Зарим жишээнд Есүс Христ Еммау орох замд хоёр шавьдаа заасан ( Лук 24:27), Нифай гуулин ялтаснуудыг авахад ах нараа уриалсан ( 1 Нифай 4:2) мөн Моронай залуухан Иосеф Смитэд зааварласан ( Иосеф Смит—Түүх 1:36–41) зэрэг багтана.
-
Та эсвэл таны таньдаг хүн хэзээ бусдад заахдаа судруудыг ашигласан бэ?
-
Бусдад заахдаа өөрсдийн тайлбараас гадна судруудыг ашиглах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийн дараах жагсаалттай танилц. Та бусдад заахын тулд эдгээр судрын хэсгийг ашиглаж болох янз бүрийн нөхцөл байдлын талаар тунгаан бод.
Шинэ Гэрээний төгс эзэмших сургаал: 1 Коринт–Илчлэл
“Та нарын бие бол Ариун Сүнсний сүм.” | |
“Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.” | |
“Адам дотор бүгд үхдэгчлэн, Христ дотор бүгд амьд болгогдоно.” | |
Амилалтад алдар суугийн гурван зэрэг бий. | |
“Цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд … бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.” | |
Сүм “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.” | |
“Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй.” | |
“Ариун судрууд мэргэн ухааныг чамд өгөх чадалтай.” | |
Тэнгэрлэг Эцэг бол “сүнсний Эцэг” болой. | |
“Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, Бурханаас гуйг.” | |
“Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.” | |
“Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан.” | |
“Үхэгсэд үйлсийнхээ дагуу … шүүгдэв.” |
Оршуулга
Танаас хайртай хүнийхээ оршуулгын ёслол дээр үг хэлэхийг хүссэн гэж төсөөл.
-
Та төгс эзэмших сургаалын судрын ямар гурван хэсгийг хуваалцаж болох вэ?
-
Та эдгээр хэсэг хэрхэн тус болно гэж бодож байна вэ?
Энэ жишээнд зориулж нэг судар сонгоод, тухайн хэсгийг бүхэлд нь унш.
-
Судрын түлхүүр үг хэллэгээс гадна та өөр юу сурч мэдсэн бэ?
Номлол
Бидэнд яагаад сэргээгдсэн сүм хэрэгтэй юм бол гэж боддог хүнд та номлолын хамтрагчтайгаа хамт зааж байна гэж төсөөл.
-
Та төгс эзэмших сургаалын судрын ямар гурван хэсгийг хуваалцаж болох вэ?
-
Та эдгээр хэсэг хэрхэн тус болно гэж бодож байна вэ?
Энэ жишээнд зориулж нэг судар сонгоод, тухайн хэсгийг бүхэлд нь унш.
-
Судрын түлхүүр үг хэллэгээс гадна та өөр юу сурч мэдсэн бэ?
Өсвөр үеийнхний онцгой цугларалт
Та гадас эсвэл дүүрэгт тань удахгүй болох гэж байгаа өсвөр үеийнхний онцгой цугларалтад зориулсан сэдвийг сонгох үүрэгтэй өсвөр үеийнхнийг хариуцсан хорооны гишүүн болжээ гэж төсөөл.
-
Та төгс эзэмших сургаалын судрын ямар гурван хэсгийг хуваалцаж болох вэ?
-
Та эдгээр хэсэг хэрхэн тус болно гэж бодож байна вэ?
Энэ жишээнд зориулан нэг судар сонгоод, тухайн хэсгийг бүхэлд нь унш.
-
Судрын түлхүүр үг хэллэгээс гадна та өөр юу сурч мэдсэн бэ?
Найз
Танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойртож чадахгүй байгаа нэг найз байдаг гэж төсөөл. Найз тань танаас зөвлөгөө авахыг хүсжээ.