Семинар
Үйлс 17:1–14


Үйлс 17:1–14

Судраас эрэлхийлэх

A young woman sits in her bedroom and reads her scriptures

Та судраас судлах нь яагаад ийм чухал юм бол гэж өмнө нь бодож байсан уу? Паулын хоёр дахь номлолын аяллын үеэр Паул, түүний хамтрагчдад тохиолдсон үйл явдлын зарим нь Бурханы үгийн бидэнд үзүүлдэг хүчийг дүрслэн харуулдаг. Энэ хичээл нь өдөр бүр судраас судлахын адислалыг хүлээн авах илүү их хүсэлтэй болоход танд тусална.

Өдөр бүр судраас судлахыг урамшуулах. Өдөр бүр хувиараа судраас судлах нь багш, суралцагчдад сайн мэдээнээс тогтмол суралцах, гэрчлэлээ хөгжүүлэх, Их Эзэний дуу хоолойг сонсох боломжийг олгодог. Өдөр бүр судраас судлахыг дэмжихийн тулд хичээл дээрх тогтмол боломжуудыг хайж ол. Мөн суралцагчдад суралцаж буй зүйлээ хуваалцах боломж олгох нь бусдад өдөр бүр судраас судлах үйл явцад оролцох сэдлийг төрүүлж болох юм.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өдөр бүр судраас судалж байхдаа хамгийн сүүлд олж мэдсэн утга учир бүхий нэг зүйлээ хуваалцахад бэлдэж ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Судраас судлах явцдаа олж авсан ойлголт

Суралцагчдыг хамгийн сүүлд судраас судалсан үйл явцынхаа талаар эргэцүүлэн бодоод, олж авсан утга учир бүхий ойлголтоо хуваалцахад урь. Энэ хэлэлцүүлгийг хөтлөн явуулахдаа дараах асуултуудыг ашиглах талаар бодож үз. Суралцагчдад семинар дээр тавьсан судраас судлах зорилгыг нь хичээлийн эхэнд сануулах нь тустай байж болно. Тэдэнд зорилгоо үнэлж дүгнэх боломжийг хичээлийн төгсгөлд олгоно.

  • Та хамгийн сүүлд судраас судлахдаа Есүс Христийн тухай болон Түүний сайн мэдээний талаар ямар ойлголт олж авсан бэ?

  • Та сүүлийн үед өөрийн тань хувьд утга учиртай ямар шүлэг эсвэл түүхийг судалсан бэ? Яагаад?

  • Хэрэв найз тань судраас тогтмол судлах нь яагаад чухал гэж бодож байгаа тухай асуусан бол та юу гэж хариулах байсан бэ?

Судрын үнэ цэнийн талаарх жишээ

Паулын хоёр дахь номлолын үеэр болж өнгөрсөн зарим үйл явдал судраас судлахын үнэ цэнийг харуулдаг. Судлах тэмдэглэлдээ дараах гарчгийг бич. Судраас судлах нь миний амьдралыг хэрхэн адислах вэ? Өнөөдөр судалж байхдаа энэ гарчгийн доор жагсаан бичих боломжтой ойлголтуудыг хайж ол.

Та мөн энэ гарчгийг самбарт бичээд, хичээлийн туршид жагсаалтдаа нэмж бичихийг бод.

Боломжтой бол Паулын хоёр дахь номлолынхоо үеэр явсан Тесалоник болон бусад газрыг олохын тулд Библийн газрын зургийн д. 13-т буй “ Төлөөлөгч Паулын номлолын аяллууд ”-ыг ашигла.

Үйлс 17:1–4 -ийг уншаад, Паул Тесалоник дахь иудейчүүдийн дунд юу хийснийг олж мэд.

  • Паулын хүчин чармайлтын юу нь онцгой ач холбогдолтой гэж та бодож байна вэ?

  • Энэ түүх судрын үнэ цэнийн талаар юуг ойлгоход танд тусалж байна вэ?

Тесалоникт Паулын иудейчүүдэд өгсөн захиас судрууд нь Есүс Христийг болон Түүний тэнгэрлэг үйл хэргийг гэрчилдэг болохыг бидэнд сануулдаг ( Иохан 5:39 -ийг үзнэ үү). Энэ үнэнийг судлах тэмдэглэл дээрх жагсаалтдаа нэмэхийг бодож үз.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсон судруудын зорилгын талаар дараах зүйлийг заажээ. Та “Судрын адислал” видеог цагийн код 10:49-өөс 11:21 хүртэл үзэж эсвэл доорх мэдэгдлийг уншиж болно.

2:3
Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

“Эцэст нь, судруудын гол зорилго бол Бурхан Эцэгт болон Түүний Хүү Есүс Христэд итгэх итгэлээр бидний оюун санааг дүүргэх явдал юм. Тэд байдаг гэдэгт итгэх итгэлээр, бидний үхэшгүй байдал болон мөнх амьдралд зориулсан Эцэгийн төлөвлөгөөнд итгэх итгэлээр, аз жаргалын төлөвлөгөөг боломжтой болгогч Есүс Христийн Амилалтад болон Цагаатгалд итгэх итгэлээр, Есүс Христийн сайн мэдээг амьдралынхаа замнал болгох итгэлээр, “Цорын ганц үнэн Бурхан болон Түүний илгээсэн Есүс Христийг ( Иохан 17:3)” танин мэдэх тэрхүү итгэлээр судрууд бидний бодгалийг дүүргэх болно.

(Д.Тодд Кристоффэрсон, “Судрын адислал,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39)

  • Та судраас судлах явцдаа ахлагч Кристоффэрсоны дурдсан аль адислалыг өөрийн биеэр мэдэрсэн бэ?

  • Судрын ямар шүлгүүд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх таны итгэлийг нэмэгдүүлсэн бэ? Эдгээр шүлэгт заасан үнэнүүд таны итгэлийг нэмэгдүүлэхэд хэрхэн тусалсан бэ?

Тесалоникийн олон эрэгтэй, эмэгтэй хүн Паулын сургаалаар дамжин хөрвөгдөж, итгэсэн ч гэсэн өөр олон хүн нэгдэн бүлэглэж, Паул, Силас хоёрыг баривчлахыг оролджээ ( Үйлс 17:4–5 -ыг үзнэ үү). Паул, Силас хоёр тэр бүлэг дээрэмчдээс зугтаж чадсан бөгөөд ойролцоох Берой хотод очиж, тэнд номлолоо үргэлжлүүлжээ.

Үйлс 17:10–12 -ыг уншаад, Паул, Силас хоёрыг Берой хотын хүмүүс хэрхэн хүлээн авсныг олж мэд. Таны хувьд ач холбогдолтой санагдсан үг, хэллэгийг тэмдэглэх талаар бодож үз.

  • Өдөр бүр судраас судлах нь энэ хүмүүст хэрхэн тусалсан бэ?

Энэ түүхээс судруудыг тогтмол судлах нь биднийг үнэнийг таньж мэдэн, итгэхэд бэлтгэдэг гэх үнэнийг тодорхойлж болно. Энэ үнэнийг судлах тэмдэглэл дээрх жагсаалтдаа нэмэх талаар бодож үз.

Энэ үнэнийг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах байдлаар асуухыг бодож үз.

  • Амьдралд тань тулгарч болох аливаа нөхцөл байдалд энэ үнэнийг хэрэгжүүлж болох ямар ямар жишээ танд байна вэ?

Хэрэв суралцагчдад тусламж хэрэгтэй бол дараах жишээг ашиглах талаар бодож үз.

Судраас тогтмол судлах нь дараах нөхцөл байдлуудад танд хэрхэн тусалж болох тухай бод.

  • Сургуулийн тань нэг багш таны итгэл үнэмшилтэй зөрчилддөг ойлголтыг тайлбарлав.

  • Зарим найз тань таныг “Ганц удаа яав л гэж” хэмээн хэлж, жишигтэй тань зөрчилдөх зан үйлд оролцохыг уриалдаг.

  • Ерөнхий чуулганаар дэлхийн одоогийн чиг хандлагын эсрэг зүйлийг төлөөлөгч заав.

Судраас судлахын бусад адислал

Үйлс 17-оос таны тодорхойлсон үнэнүүд судар судалснаар хүлээн авах боломжтой адислалуудын зөвхөн цөөн хэдийг дүрслэн харуулдаг.

Дараах судрын хэсгүүдийн заримыг эсвэл бүгдийг судлахад хэдэн минут зарцуулаад, Бурханы болон Түүний бошиглогчдын үгийг судалснаар хүлээн авах боломжтой бусад адислалыг хайж ол. Судлах тэмдэглэл дээрх жагсаалтдаа ойлголтуудаа нэм.

Суралцагчдыг хэдэн бүлэгт хуваагаад, бүлэг тус бүрд нэг шүлэг оноож өгөх талаар бод. Бүлэг бүрийн суралцагчдыг судалсан судрын хэсгээсээ олж авсан ойлголтоо самбар дээрх жагсаалтад нэмэхэд урь.

  • Таны гаргасан жагсаалтаас юу нь танд онцгой санагдсан бэ?

  • Та яг одоо жагсаалт дээрх аль адислалыг хүлээн авахыг хамгийн их хүсэж байна вэ? Яагаад?

  • Судар судлах үйл явцаа илүү үнэ цэнтэй, ариун нандин туршлага болгохын тулд та юу хийж болох вэ?

  • Та судар дээрх Бурханы үгсийг тогтмол судалснаар ямар ямар адислал хүлээн авсан бэ?

Судраас тогтмол судалснаар хүлээн авсан адислалуудынхаа талаарх хувийн туршлага, гэрчлэлээ хуваалцахыг бодож үз.

Төлөвлөгөө гаргах

Семинарын хүрээнд таныг өдөр бүр судраас судлахтай холбоотой зорилго тавихад урьсан. Та энэ зорилготой холбоотой гаргаж буй ахицаа цаг гарган үнэлж дүгнээд, цааш үргэлжлүүлэхдээ илүү их амжилтад хүрэхэд туслах шаардлагатай аливаа өөрчлөлтийг хий.

Гаргаж буй ахицаа үнэлж дүгнэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудыг ашигла.

  • Та судраас судлах ямар зорилго өөртөө тавьсан бэ?

  • Энэ зорилго нь хувиараа судраас судлах үйл явцаа илүү утга учиртай болгоход танд хэрхэн тусалж байна вэ?

  • Та ямар өөрчлөлт хийх хэрэгтэй байна вэ?

Суралцагчдыг судраас судлах үйл явцдаа үргэлжлүүлэн ахиц гаргахад урамшуул. Жилийн туршид тэдэнд судлах зорилгыг нь сануулж, ахиц гаргасан үед нь магтан сайшаах арга замуудын талаар бодож үз.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Өдөр бүр судраас судалснаар өөр ямар ямар адислал хүлээн авах боломжтой вэ?

Мормоны Номыг өдөр бүр унших талаар ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон дараах зүйлийг амлажээ.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Хайрт ах, эгч нар аа, та нар өдөр бүр Мормоны Номыг залбирч байгаад судалбал өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно гэдгийг би амлаж байна. Судалж байгаа зүйлийнхээ талаар тунгаан бодох үед тэнгэрийн цонх нээгдэн, та нар асуултуудынхаа хариултыг болон хувийнхаа амьдралд удирдамж хүлээн авах болно гэдгийг би амлая. Та нар өдөр болгон Мормоны Номд өөрсдийгөө эзэмдүүлбэл порнограф, биднийг хэврэг болгох өөр бусад донтолтын салдаггүй тахлын эсрэг мөн тухайн өдрийн хилэнцийн эсрэг дархлаатай болох боломжтой гэдгийг би амлаж байна.

(Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 58)

Ерөнхийлөгч Даллин Х. Өүкс судрыг Их Эзэнээс илчлэлт хүлээн авахын тулд ашиглаж болох Урим ба Туммимтай харьцуулсан.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Судар бидний хүн нэг бүрд хувийн илчлэлт хүлээн авахад туслах Урим ба Туммим болж болно гэж бид хэлдэг нь хэтрүүлж байгаа хэрэг биш юм.

Судраас унших нь бидэнд илчлэлт хүлээн авахад тусална гэдэгт бид итгэдэг тул судрыг ахин дахин уншихад уриалдаг. Энэ арга замаар бид Тэнгэрлэг Эцэгийнхээ биднээс мэдээсэй, хувийнхаа амьдралд хэрэгжүүлээсэй хэмээн хүссэн зүйлийг олж мэдэх боломжийг олж авдаг. Энэ нь хожмын үеийн гэгээнтнүүд өдөр бүр судраас судлахад итгэдэг шалтгааны нэг юм.

(Dallin H. Oaks, “Scripture Reading and Revelation,” Ensign, Jan. 1995, 8)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Дэлхийг орхих

Суралцагчдад судраас судлах, амьд бошиглогчдын үгсийг хүлээн авах хоёрыг хооронд нь холбоход туслахын тулд тэдэнтэй хамт Үйлс 17:5–7 -г уншаад, дараах асуултуудыг ярилцах талаар бодож үз.

  • Итгэлгүй иудейчүүд яагаад Аврагчийн талаарх Паулын сургаалыг “дэлхийг үймүүлсэн” ( Үйлс 17:6) гэж үзэж байсан бэ?

  • Судраас тогтмол судлах нь хэрхэн таны оюун санаа, зүрх сэтгэлийг амьд бошиглогчдын сургаалыг хүлээн авахад бэлдэх вэ?

  • Амьд бошиглогчдоор дамжуулан өгсөн Аврагчийн сургаал, өнөөгийн дэлхийн итгэл үнэмшил, соёлын хооронд ямар том ялгаанууд байдаг вэ?

Үйлс 17:11 . “Тэд үгийг дуртайяа хүлээн авч байлаа”

Сайн мэдээг хүлээн авахад Берой хотын хүмүүс хэр бэлэн байсан гэдэгт төвлөрөн, Үйлс 17:10–12 -ыг ярилцахад цаг гаргахыг бодож үз.

Эдгээр шүлгийг судлахын өмнө, шидсэн бөмбөгийг барьж авах, уралдаанд гүйх, хоол идэх, хүнд зүйл өргөх эсвэл нүх ухах зэрэг тодорхой ажлыг хийж гүйцэтгэхэд бэлэн байж, сайн дураараа гарч ирэн үйлдэл хийн дүрслэн үзүүлэхэд суралцагчдыг урих нь тустай байж болно. Сайн мэдээнээс судлахад бэлэн хүнийг зөвхөн үйлдэл ашиглан үзүүлэхэд нэг эсвэл хэд хэдэн суралцагчийг урих талаар бодож үз. Ангийн үлдсэн суралцагчид юу болж байгааг тааж болно.

Суралцагчдыг сайн мэдээг судлахад бэлэн хүнийг харуулах үйлдэл, хандлага, зан байдлын жагсаалт гаргахад урьж болно. Дараа нь суралцагчдыг Үйлс 17:10–12 -ыг уншаад, юу Беройгийн хүмүүст Паул, Силас хоёрын сургаалд итгэж, хүлээн авахад бэлэн байхад тусалсан болохыг олж мэдэхэд урь.