Семинар
Үйлс 16


Үйлс 16

“Бурхан [биднийг] сайн мэдээг тунхагла гэж дуудлаа”

In a vision, Peter baptizes a Gentile.

Аврагч салах ёс гүйцэтгэхдээ төлөөлөгчдөдөө “бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ” (Матай 28:19) хэмээн зарлигласан. Паул ба түүний хамтрагчид энэ зарлигийг нь биелүүлэхдээ гайхамшигт үр дүнд хүрсэн. Энэ хичээлийн зорилго бол сайн мэдээг бусадтай хуваалцахыг эрэлхийлэх үед тань Аврагчийн танд өгөхийг хүсэж буй тусламжийг ялган танихад туслах явдал юм.

Сургаал, зарчмуудыг хэрэгжүүлэх. Багш нар суралцагчдыг үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд урамшуулах ёстой. Суралцагчид өөрсдийн мэдэж авсан зарчмын дагуу бодож, ярьж амьдрах үед энэ нь тэдний амьдралд хэрэгжиж эхэлдэг. Суралцагчид сайн мэдээний зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэх тусам амлагдсан адислалуудыг хүлээн авч, хэрэгжүүлсэн зүйлсийнхээ талаар илүү гүн гүнзгий ойлголт, гэрчлэлтэй болох болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн сайн мэдээг сонсгохоор Тэнгэрлэг Эцэгийн бэлдсэн хэн нэгнийг олж тогтоохдоо Түүнээс тусламж хүсэн залбирахад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэ хичээл нь Үйлс 16 -д цэдэглэсэн Паулын номлолын ажлын талаарх хоёр түүхийг онцлон авч үзнэ. Хичээлийн бүх цагийг эдгээр хүүрнэлийн нэг эсвэл хоёулан дээр нь төвлөрөхөд зарцуулах эсэхийг тодорхойлохын тулд Сүнсний удирдамж, суралцагчдын хэрэгцээ шаардлагад анхаарлаа хандуул.

Сайн мэдээг бусадтай хуваалцах

Дараах зургийг үзүүлээд, уг зураг дээр юуг дүрслэн үзүүлсэн талаар мэдэх зүйлээ тоймлохыг нэг суралцагчаас хүс. Тусламж хэрэгтэй бол тэднийг Матай 28:19 -ийг уншихад урь.

The resurrected Jesus Christ standing with the apostles outside the city of Jerusalem. Christ is dressed in white robes and has His arms extended as He speaks to the eleven apostles. Christ is commanding the apostles to preach the gospel to all nations. The city Jerusalem is visible in the background.

Аврагч амилсныхаа дараа төлөөлөгчдөө цуглуулаад,“Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ” ( Матай 28:19) хэмээн зарлигласныг та санаж байгаа байх.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф сайн мэдээг номлох Аврагчийн зарлигийн талаар бодлоо хуваалцжээ.  

2:3

Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм

Ахлагч Угдорф номлолын ажилд хэрхэн оролцох талаар таван санаа өгөв.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Би Аврагчийн “Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ” [ Матай 28:19 ] хэмээн Өөрийн шавь нарт өгсөн агуу үүргийн талаар олон удаа тунгаан бодож, залбирсан.

“Христийн Сүмийн гишүүд мөн шавь нарын хувьд бид энэ агуу үүрэг хариуцлагыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хамгийн сайнаараа гүйцэтгэж болох вэ?” гэсэн асуултын талаар би чин сэтгэлээсээ залбирч асуусан юм.

Өнөөдөр би та бүхнийг яг энэ асуултыг зүрх сэтгэл, оюун ухаандаа тунгаан бодоход урьж байна.

(Дийтр Ф.Угдорф, “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,Ensign, May 2019, 15–16 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 14–15)

Ахлагч Угдорфын танаас тунгаан бодохыг хүссэн асуултаас гадна дараах асуултуудад өгөх хариултаа бод. Хариултаа судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэхийг бодож үз.

  • 1–5 хүртэлх хэмжүүрээр хэмжиж үзвэл, сайн мэдээг бусадтай хуваалцах таны хүсэл хэр зэрэг байна вэ? Та яагаад ингэж хариулсан бэ?

  • Танд сайн мэдээг бусадтай хуваалцахад ямар саад бэрхшээл тулгардаг вэ?

Төлөөлөгч Паул номлолоороо дамжуулан олон бодгалийг Есүс Христэд авчирсан хүчирхэг номлогч байсан. Энэ долоо хоногийн турш та Паулын хоёр, гурав дахь номлолын аяллын үеэр тохиолдсон үйл явдлуудын заримыг судална (Үйлс 15:36–18:22 ба Үйлс 18:23–21:15-ыг үзнэ үү).Дараах газрын зураг дээр Паулын эдгээр аяллын үеэр явсан замыг харуулсан болно.

2:3

Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм

Ахлагч Угдорф номлолын ажилд хэрхэн оролцох талаар таван санаа өгөв.

Та энэ хичээлээр Паулын хоёр дахь номлолд болж өнгөрсөн зарим үйл явдлыг судлахдаа, Их Эзэн сайн мэдээг нь хүлээн авахад бэлтгэсэн хүмүүс рүү биднийг хөтөлж чадна гэсэн үнэний жишээг олж харах болно. Сайн мэдээг бусадтай хуваалцах хүчин чармайлтад тань туслах Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуул.

Паул хамтрагчидтайгаа Македонид номлов

Depicton of Lydia, “a seller of purple” in the New Testament.

Үйлс 16:6–15 -ыг уншаад, Паулд болон түүний хамтрагчдад хоёр дахь номлолын аяллынх нь эхэн үед ямар үйл явдал тохиолдсоныг олж мэд.

  • Энэ түүхээс та сайн мэдээг нь хүлээн авахад Их Эзэний бэлтгэсэн хүмүүсийг хайж олохын тулд гаргаж буй хүчин чармайлтад тань Тэнгэрлэг Эцэгийн зүгээс туслах ямар зүйлийн талаар олж мэдсэн бэ?

  • Их Эзэн сайн мэдээг нь хүлээн авахад бусдыг бэлдэж байгааг та хэрхэн олж харсан бэ? Их Эзэнийг хайж буй хүмүүсийг олоход Тэрээр хэрхэн таныг бэлдсэн бэ эсвэл бэлдэж чадах вэ?

 

Depicton of Lydia, “a seller of purple” in the New Testament.

Мөн сайн мэдээг хуваалцахтай холбоотой хувийн туршлагаа хуваалцахыг бодож үз.

Паул, Силас хоёр шоронд хоригдсон ч номлохоо больсонгүй

Paul and Silas are whipped and put in prison. - ch.61-4

Паул болон түүний хамтрагчид Лудиад зааж, баптисм хүртээсний дараа Паул нэгэн залуу эмэгтэй шивэгчнээс муу ёрын сүнсийг хөөж гаргав ( Үйлс 16:16–18 -ыг үзнэ үү). Дараа нь Паулыг болон түүний хамтрагч Силасыг зодож жанчин, шоронд хорьсон ( Үйлс 16:19–24 -ийг үзнэ үү). Сайн мэдээг номлосныхоо төлөө шоронд орох хэрэгтэй бол энэ нь номлохоо болих хүндэтгэх шалтгаан мэт санагдаж байж болно. Харин Паул, Силас хоёрын хувьд энэ нөхцөл байдал нь Христэд ирэхэд нь бусдад туслах боломж байв.

Үйлс 16:25–36 -г уншаад, Их Эзэн Паул, Силас хоёрын шоронд орсон явдлыг хэрхэн сайн мэдээг номлох боломж болгон хувиргасан болохыг олж мэд.

  • Энэ түүхэд Паул, Силас нар Христийнхтэй адил ямар зан чанарыг харуулсан бэ?

  • Эдгээр зан чанар нь хэрхэн тэдэнд сайн мэдээг илүү үр дүнтэй хуваалцах боломжийг олгосон бэ?

  • Их Эзэний сайн мэдээг нь хүлээн авахад бэлдсэн хүмүүсийг хайж олохоор хичээж чармайхад тань туслах юуг та энэ түүхээс олж мэдсэн бэ?

Сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэх

Үйлс 16 дээрх түүхийг судалсныхаа дараа цаг гарган, сайн мэдээг бусадтай илүү үр дүнтэй хуваалцаж болох арга замын талаар ярилцахыг бодож үз. Энэ ярилцлагын хүрээнд суралцагчдыг сайн мэдээг хуваалцсан туршлагаасаа хуваалцахад урьж болно.  

Ариун Сүнсээр дамжуулан Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцахын тулд хийж чадах ямар нэгэн зүйлийг тодорхойлохын тулд Тэнгэрлэг Эцэгээс сүнслэг өдөөлт эрэлхийл. Танд хамгийн тустай байж болох дараах урилгуудын аль нэгийг сонго.

  • Их Эзэний сайн мэдээг нь хүлээн авахад бэлдсэн хэн нэгэн рүү хөтлөн аваачихыг хүсэн, Түүнд өдөр бүр залбир.

  • Есүс Христийн сайн мэдээг сонсоход бэлэн байж болох хоёр найзаа эсвэл ангийнхаа хүүхдүүдийн нэрийг жагсаан бичих талаар бодож үз. Дараа нь тэднийг Аврагчид авчрах Түүний мутар дахь зэмсэг болохын тулд юу хийхээ олж мэдэхэд туслахыг Тэнгэрлэг Эцэгээс хүс.

  • Эцэг эх, удирдагчдаасаа зохих зөвшөөрөл авч, номлолын хамтрагчидтай хэдэн цагийн турш хамт ажилла. Дараа нь туршлагаа ангийнхантайгаа хуваалц.

  • Сайн мэдээг бусадтай хуваалцахын тулд хийж болох ямар нэгэн зүйлийн талаарх өөрийн гэсэн санааг бодож ол.

Суралцагчдад төлөвлөгөө гаргах цаг өгснийхөө дараа төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж болох ямар ямар саад бэрхшээл тулгарч болох талаараа бодож үзэхэд тэднийг урь. Тэднийг эдгээр саад бэрхшээлийг Их Эзэний тусламжтай даван гарах арга замуудын талаар бодож үзэхэд урамшуул. Урам зориг, дэмжлэг тусламж үзүүл мөн ярилцсан үнэнүүдийг гэрчил.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь хэрхэн надад сайн мэдээг хуваалцахад тусалж болох вэ?

     

Paul and Silas are whipped and put in prison. - ch.61-4

Хэрэв хүмүүс илүү ихийг сурч мэдэх миний урилгыг энэ удаад хүлээн авахгүй бол би яах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф. Угдорф ийн заасан.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Бурхан сэргээгдсэн сайн мэдээг эсвэл Есүс Христийн Сүмийг “худалдахыг” биднээс хүсдэггүй. Тэрээр зүгээр л та бүхнээс үүнийг савны доор нуухгүй байхыг хүсдэг. Хэрвээ хүмүүс Сүмийг өөрсдөд нь тохирохгүй гэж үзвэл, энэ нь тэдний өөрсдийнх нь шийдвэр. Энэ нь та нар унасан, бүтэлгүйтсэн гэсэн үг биш. Та үргэлжлүүлэн тэдэнд найрсаг хандах хэрэгтэй. Энэ нь тэднийг дахин урьж болохгүй гэсэн үг биш. Өдөр тутмын нийгмийн харилцаа ба нинжин сэтгэлийн урам зоригтой шавь байх хоёрын ялгаа бол урилга юм.

(Дийтр Ф.Угдорф, “Та нарын агуу адал явдал,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97–98)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л. Андэрсэн ийн хэлсэн.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Та нарт сайн мэдээг хуваалцах хүчтэй хүсэл байгаа ч хичээж зүтгэсний үр дүнд ирсэн амжилтад тийм ч баяртай бус байж болох юм. Та нар “Би гэр бүл, найз нөхөдтэйгөө Сүмийн талаар ярьсан боловч цөөн хэд нь л сонирхсон. Хүмүүсийг эсэргүүцэх бүрд би улам бүр эргэлзэж байна. Би илүү их зүйл хийх хэрэгтэй гэдгээ мэдэж байна л даа. Гэхдээ би яаж гэдгийг мэдэхгүй байна.” …

Сайн мэдээг хангалтгүй хуваалцсан гэх гэм буруутайн мэдрэмжээ орхихыг би та нарт зөвлөж байна. Харин Алмагийн зааснаар, “ямар ч цагт мөн бүх зүйлд мөн өөрийн байж болох хаана ч гэсэн Бурханы гэрчлэгч болж, …, бусад хүн мөнх амьдралыг авч болохын тулд, Бурханаар гэтэлгэгдэж, мөн та нар анхны амилуулалтын тэдний дунд тоологдож болохын тулд” [Мозая 18:9] боломжуудын төлөө залбир. Энэ нь гэм буруутайн мэдрэмжээс хавьгүй хүчирхэг өдөөлт болох юм.

(Нийл Л.Андэрсэн, “Бурханы гэрч2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 24–25)

Би хичээл заалгах хүмүүсийг хэрхэн олох вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүкс ийн заасан.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Бид бэлэн байгаа нэгний төлөө буюу өнөөдөр Түүний биднээс туслаасай хэмээн хүсэж байгаа нэгний төлөө Их Эзэний мутар дахь зэмсэг байхын тулд Түүний тусламж, зааврыг авахаар залбирах ёстой. Тэгээд бид юу хийх талаараа Түүний Сүнсний өдөөлтийг сонсож, анхаарал хандуулахдаа соргог байх ёстой.

Өдөөлтүүд ирэх болно. Бид тоолшгүй олон хувийн гэрчлэлээсээ Их Эзэн Өөрийн сайн мэдээг хүлээн авах хүмүүсийг Өөрийн арга замаар, Өөрийн цаг хугацаанд бэлтгэж байгааг мэддэг. Ийм хүмүүс эрэлхийлж байдаг бөгөөд биднийг өөрсдийг нь олж тогтоохоор эрэлхийлж байх үед Их Эзэн бидэнд хариулснаар тэдний залбирал хариулагддаг. Тэрээр хэрхэн, хаана, хэзээ мөн хэнтэй сайн мэдээг хуваалцах талаар удирдамж заавар авах хүсэлтэй, чин сэтгэлээсээ эрэлхийлж байгаа хүмүүсийг сүнслэгээр өдөөж, удирдан залах болно.

(Dallin H. Oaks, “Sharing the Gospel,” Ensign, Nov. 2001, 8)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Хичээлийг эхлүүлэх өөр арга

       

3:49

Sharing the Gospel

What we call “member missionary work” is not a program but an attitude of love and outreach to help those around us.

Ангид зочлон ирж үг хэлэх хүнийг урь

Хичээлийн хоёр дахь хагасын үеэр урьж авчирсан хүнээ Сүмийн гишүүдийн номлолын ажил хийж болох арга замуудын талаар гарч ирж хуваалцахад урь. Үг хэлэх хүнийг урихаасаа өмнө, И ба С-ын орон нутгийн зохицуулагчаас болон тухайн хүний санваарын удирдагчаас зөвшөөрөл авахаа бүү март.

Зочноосоо Үйлс 16-д Паул болон түүний хамтрагчдын үлгэрлэн үзүүлсэн номлолын ажлын зарчмыг багтаахыг хүсэх талаар бодож үз.