Семинар
Үйлс 16–21


Үйлс 16–21

Тойм

Үйлс 16–21 дээр бид төлөөлөгч Паулын хоёр ба гурав дахь номлолын аяллын талаар уншсан. Паул хамтрагчидтайгаа итгэмээргүй гайхамшгуудыг харсан ба олон хүнийг Христэд ирж, баптисмын ёслол үйлдэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авахад нь тусалсан. Түүнчлэн Паул хамтрагчидтайгаа сэтгэлийн зовлон, хавчлага дарамт, эсэргүүцлийг амссан.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлдэхэд хэрэгтэй байж болох зүйлсийн талаарх санааг багш нарт өгнө.

Үйлс 16

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Аврагчийн сайн мэдээг бусадтай хуваалцахыг хичээх үед Түүний тэдэнд өгөхийг хүсдэг тусламжийг таньж мэдэхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн сайн мэдээг сонсгох, Тэнгэрлэг Эцэгийн бэлдсэн хүнийг олж тодорхойлоход туслахыг хүсэн, Түүнд хандан залбирахад урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Зохих зөвшөөрлийг авсныхаа дараа Сүмийн гишүүд номлолын ажлыг хэрхэн хийж болох талаар хичээлийн хоёр дахь хагаст зочлон ирж заах хүнийг урь. Уг зочноос Үйлс 16-д Паул, түүний хамтрагчдын үлгэрлэн харуулсан номлолын ажлын зарчмын талаар ярихыг мөн хүсэж болно. Зочин тань номлолын удирдагч, саяхан буцаж ирсэн номлогч эсвэл одоо үйлчилж байгаа номлогчид байж болно. Хичээлийн төгсгөлд суралцагчдад асуух цаг гаргаж өг. Орон нутгийн И ба С-ын зохицуулагчидтай холбогдон, зочинд авсан байх шаардлагатай зөвшөөрлийг ав.

Үйлс 17:1–14

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь өдөр бүр судраас судалснаар хүлээн авах адислалыг хүртэх хүслээ нэмэгдүүлэхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өдөр бүр судраас судлах явцдаа хамгийн сүүлд олж мэдсэн утга учиртай ямар нэг зүйлээ хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

Үйлс 17:16–34

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Бурханы хүүхдийн хувьд өөрийн мөн чанарын ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдийг нь хамгийн сайн дүрсэлсэн үг, хэллэгүүдийн жагсаалт гаргаад, аль үг эсвэл хэллэг тэдэнд хамгийн чухал болох талаар эргэцүүлэн бодоход урь.

Үйлс 19:1–7

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Ариун Сүнсний бэлгээр дамжуулан тэдэнд өгөхийг хүсдэг адислалыг хүлээн авахад суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Ариун Сүнсний нөхөрлөлийг урин авчирдаг зан байдлын талаар бодож, тэдгээрийг амьдралдаа байнга хэрэгжүүлэхийг хичээхэд урь.

  • Үзүүлэх зураг: Бригам Янгад үзэгдсэн Иосеф Смитийн зураг

  • Газрын зураг:Төлөөлөгч Паулын номлолын аяллууд

  • Үзүүлэнт хичээл: Гурван аяга, ус халих үед ашиглахад зориулсан сав (цар гэх мэт), цаас эсвэл таглаа, нэг аяганы ихэнх зайг эзлэх хатуу эд зүйл (чулуу гэх мэт)

  • &nbsp &nbsp

Төгс эзэмших сургаалын давтлага 15

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг хичээл заах янз бүрийн нөхцөлд ашиглах дадлага хийх боломжийг суралцагчдад олгоно.

Тайлбар: Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болох юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээл бүрийг семинар явагдаж байх үед заахын тулд тухайн орон нутгийн эсвэл бүсийн захирал юм уу зохицуулагчийн өгсөн цагийн хуваарийг үзнэ үү.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг асуултад хариулахдаа эсвэл Есүс Христийн сайн мэдээг бусдад заахдаа судруудыг ашиглаж байсан туршлагынхаа талаар бодож үзэхэд урь.

  • Хүснэгт: Төгс эзэмших сургаалын судрын хэсэг болон түлхүүр үг хэллэгийн хүснэгт

  • Бүлгийн үйл ажиллагаа: Бүлгийн үйл ажиллагаанд ашиглах дөрвөн нөхцөл байдлыг бичсэн цаасыг хэвлэн гарга. Бүлгийн үйл ажиллагаагаар суралцагчдын ярилцах асуулт болон зааварчилгааг харуулахад бэлд.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Бодол санаагаа хуваалцах боломжийг илүү олон суралцагчид олгохын тулд тэднийг дөрвөн тусдаа онлайн жижиг өрөөнд хуваагаад, бүлэг тус бүрд бүлгийн үйл ажиллагааны нэг жишээг оноож өгөх талаар бодож үз.