Семинар
Үйлс 17:16–34


Үйлс 17:16–34

“Бид Бурханы үр удам”

Төлөөлөгч Паул номлолынхоо хамтрагчдыг Афинд ирж нэгдэхийг нь хүлээж байхдаа, Афины хүмүүсийн хуурамч бурхад шүтдэгийг болон Бурханы жинхэнэ мөн чанарыг ойлгохгүй байгаад маш их санаа зовж байсан. Афинчуудыг Бурханы талаар ойлгож, Түүнд ойртоход нь туслахын тулд Паул синагогт болон гудамж зээл дээр Есүс Христийн сайн мэдээг зааж байлаа. Гүн ухаантнууд Арейпа гэдэг газарт Паулыг “энэ шинэ сургаал” (Үйлс 17:19) юу гээч болохыг тайлбарлахад урьжээ. Паул гүн ухаантнуудад Бурханы жинхэнэ мөн чанарын тухай зааж, Түүнтэй холбогдох тэдний тэнгэрлэг холбооны талаар гэрчилсэн байна. Энэ хичээл нь Бурханы хүүхдийн хувьд мөн чанарынхаа ач холбогдлыг мэдрэхэд тань тусална.  

Суралцагчдадаа итгэх. Суралцагчдынхаа сайн мэдээний сургаал, зарчмуудаас суралцаж, зааж, хэрэгжүүлэх үүрэг хариуцлагаа биелүүлэх чадварт итгэ.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдийг нь хамгийн сайн дүрсэлдэг үг, хэллэгүүдийн жагсаалт гаргаад, аль нь тэдний хувьд хамгийн чухал болох талаар эргэцүүлэн бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Би Бурханы хүүхэд

Хичээл эхлэхийн өмнө суралцагчидтай хамт “Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дууны ном, х. 2–3) дууг дуулах талаар бод.

“Би Бурханы хүүхэд” (Хүүхдийн дууны ном, х. 2–3) дууллыг Gospel Library аппликэйшн эсвэл ChurchofJesusChrist.org дээрээс сонс.   Та сонсож эсвэл дагаж дуулахдаа энэ дууллын захиасны ач холбогдлын талаар тунгаан бод.

  • Энэ дууны ямар үг эсвэл хэллэг танд онцгой санагдсан бэ? Яагаад?

2:54

Далын ахлагч Доналд Л. Холлстром биднийг “Би Бурханы хүүхэд” дууллын захиасыг тунгаан бодоход урьсан.

Official Portrait of Elder Donald L. Hallstrom. Photographed March 2017.

Энэ гайхалтай дуулал бол энэ Сүмд хамгийн их дуулагддаг дууллуудын нэг юм. Гэвч хамгийн чухал асуулт бол бид үүнийгээ үнэхээр мэддэг үү? Бид оюун ухаан, зүрх сэтгэл болон бодгальдаа үүнийг мэддэг үү? Бид Тэнгэрлэг эцэг эхтэй гэдэг нь өөрсдийгөө хэн гэж боддогийн анхны бөгөөд гүн гүнзгий үндэс суурь мөн үү?

(Доналд Л.Холлстром, “Би Бурханы хүүхэд,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 10)

Ахлагч Холлстромын хэлсэн мэдэгдлээс авсан дараах асуултуудыг самбарт бичих талаар бодож үз. Суралцагчдад асуултуудыг тунгаан бодох цаг гаргаж өг. Хүсвэл Бурханы хүүхэд гэдгээ хэрхэн мэдсэн талаар хуваалцахад суралцагчдыг урь. Бурханд итгэх итгэл, Түүнтэй харилцах харилцаандаа эргэлзэж байж болох суралцагчдыг эвгүй байдалд оруулахгүйн тулд болгоомжтой ханд.

Дараах асуултуудыг ахлагч Холлстромын мэдэгдлээс авсан бөгөөд “тийм” эсвэл “үгүй” гэж хариулж болно. Эдгээр асуултад хариулахдаа асуулт тус бүрд яагаад ийн хариулснаа тайлбарла.

  • Та үнэхээр Бурханы хүүхэд гэдгээ мэдэх үү?

  • Та үүнийг оюун ухаан, зүрх сэтгэл, бодгалиараа мэддэг үү?

  • Та өөрийгөө өөр зүйлээр тодорхойлохоосоо өмнө Бурханы хүүхэд гэдгээр нь хардаг уу?

Энэ хичээлийн туршид өмнөх асуултуудад өгсөн хариултаа мөн таны хариултууд Тэнгэрлэг Эцэгийн талаарх бодол санааг тань хэрхэн илэрхийлж байгааг бодож үз. Бурханы хүүхэд хэмээх тэнгэрлэг мөн чанараа ойлгож, Түүний таныг гэсэн гүн гүнзгий хайрыг илүү их мэдрэхэд туслах сүнслэг өдөөлтийг Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс авахыг эрэлхийл.

Паул Афинд номлов

Төлөөлөгч Паул хоёр дахь номлолын аяллаараа Афинд номложээ. Афины хүмүүс маш олон янзын үзэл, бодол санаа, итгэл үнэмшилтэй байв. Паул хүмүүс “шүтээнээр дүүрэн” ( Үйлс 17:16) байхыг олж харсан бөгөөд энэ нь тэд Бурханыг биш өөр зүйлсийг шүтэн биширдэг гэсэн үг юм. Тиймээс Паул өдөр бүр Есүс Христийн тухай мөн Түүний Амилалтын талаар номлож байв. Паулыг Арейпагт барьж авчирсан бөгөөд тэнд тэрээр хэсэг гүн ухаантны өмнө номлосон байна ( Үйлс 17:17–21 -ийг үзнэ үү).

Үйлс 17:22–23 -ыг уншаад, Паул захиасаа хэрхэн танилцуулсныг олж мэд. &nbsp

4:26
  • Паулын дурдсан тахилын ширээн дээрх бичиг Бурханы талаарх афинчуудын итгэл үнэмшлийн талаар юу хэлсэн байж болох вэ?

  • Энэ бичгийг судар дээрх Бурханы талаар заадаг зүйлтэй хэрхэн харьцуулж болох вэ?

Эртний афинчууд олон хуурамч бурханд итгэдэг байсан бөгөөд тэднийгээ өргөмжлөн, хөшөө дурсгал, сүм хийд барьдаг байжээ. “Эс танигдсан бурханд” ( Үйлс 17:23) зориулан барьсан тахилын ширээ нь хэнийг нь мэдэхгүй буюу нэрийг нь ч мэдэхгүй аливаа бурхдыг аргадах гэсэн афинчуудын оролдлого байсан байж болох юм.

Арейпагийн талаарх семинарын ангийн (энэ хичээлийн сүүл хэсэгт оруулсан) зургийг суралцагчдад үзүүлэхийг бодож үз. Ард талд нь байгаа туурь балгас нь Грекийн бурхдыг өргөмжлөн барьсан сүмүүдийн жишээ юм.

  • Та Бурханы тухай мөн Түүнтэй харилцах бидний харилцааны талаар өнөөгийн дэлхий ертөнцөд ямар ямар нийтлэг буруу ойлголт байгааг анзаарч харсан бэ?

  • Хэрэв танд Тэнгэрлэг Эцэгийн талаар сайн мэдэхгүй хүнд заах боломж олдсон бол та уг хүнийг Түүний талаар юуг олж мэдээсэй гэж хүсэх байсан бэ?

Суралцагчдад дараах үйл ажиллагааг ганцаараа, хосоороо эсвэл жижиг бүлгээр хийж гүйцэтгэх хангалттай цаг олго. Суралцагчдыг судалж байх хооронд 24–31-р шүлгийн дугаарыг самбарт жагсаан бичих талаар бодож үз. Суралцагчдыг самбарт гарч ирээд, шүлгийн дугаар тус бүрийн хажууд шүлэг тус бүрээс олж мэдсэн нэг эсвэл хэд хэдэн үнэнийг бичихэд урь. Суралцагчдыг аль үнэн нь тэдний хувьд хамгийн утга учиртайг мөн яагаад гэдгээ хуваалцахад урьж болно.

Үйлс 17:24–31 -ийг уншаад, Бурханы мөн чанарын тухай болон Түүнтэй харилцах харилцааны талаар төлөөлөгч Паулын заасан үнэнүүдийн жагсаалтыг гарга. Жагсаалтаа “Үнэн бөгөөд амьд Бурхан ба Түүнтэй харилцах миний харилцаа” гэж нэрлэж болох юм. 27-р шүлгийн Иосеф Смитийн Орчуулга байдгийг анхаарна уу ( Үйлс 17:27, тайлбар зүүлт b -г үзнэ үү). Жагсаалтаа гаргасныхаа дараа дараах асуултад хариул.

  • Жагсаалтаас тань ямар үнэн танд хамгийн утга агуулгатай санагдсан бэ, мөн яагаад?

Бид Бурханы үр удам

photo of seminary on Mars Hill

Та Паулын сургаалаас “Бид Бурханы үр удам” гэсэн үнэнийг тодорхойлсон байж болох юм ( 29-ршүлэг).

  • Бурханы хүүхэд гэдэг нь зүгээр л Түүний бүтээлүүдийн нэг байхаас юугаараа ялгаатай вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “бид Бурханы үр удам” хэмээх үнэний ач холбогдлын талаар гэрчилсэн.

Official portrait of President M. Russell Ballard of the Quorum of the Twelve Apostles, 2004.

Тэнгэрлэг Эцэг, Эх байдгийн суурь үнэн бол зөвхөн миний эсвэл таны үнэн биш юм. Энэ бол мөнхийн үнэн билээ. Үүнийг томоор, тодоор, том үсгээр бичсэн байдаг. Энэ үнэнийг ойлгож буюу үнэхээр ойлгож, хүлээн авах нь амьдралыг өөрчилдөг. Энэ нь хэн ч танаас булаан авч чадахгүй онцгой мөн чанарыг танд өгдөг. Гэхдээ үүнээс ч илүү нь энэ нь өөрийн асар их үнэ цэн, хязгааргүй ач холбогдлыг мэдрэхэд танд туслах ёстой. Эцэст нь, энэ нь таны амьдралд тэнгэрлэг, эрхэм бөгөөд үнэ цэнтэй зорилгыг өгдөг.

(M. Russell Ballard, “Children of Heavenly Father” [Brigham Young University devotional, Mar. 3, 2020], 2, speeches.byu.edu)

  • Ямар ч эргэлзээгүйгээр “Бурханы үр удам” гэдгээ мэдэх нь таны амьдралыг болон гаргадаг шийдвэрийг тань хэрхэн өөрчлөх вэ?

  • Бурханы хүүхэд хэмээх тэнгэрлэг мөн чанараа илүү сайн ойлгоход ямар ямар туршлага танд тусалсан бэ?

Өөрийнхөө тэнгэрлэг мөн чанарыг ойлгох нь нэгэн эмэгтэйд хэрхэн нөлөөлсөн талаарх жишээг харахын тулд ChurchofJesusChrist.org дээрх “Am I a Child of God?” (10:24) видеог цагийн код 3:24-өөс 5:23 хүртэл үзнэ үү.

2:3

Суралцагчдад дараах асуултуудыг тунгаан бодож, хариулах цаг гаргаж өгсний дараа, хүсвэл ангийнхантайгаа хариултаа хуваалцахад суралцагчдыг урь. Заагдсан үнэнүүдийн талаарх гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз.

  • Та өнөөдөр өөрийн тэнгэрлэг мөн чанарын талаар санаж явахыг хүсэж буй юуг судалж эсвэл мэдэрсэн бэ?

  • Сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн та ямар үйлдэл хийхийг хүсэж байна вэ?

  • Бурхантай харилцах харилцааны тань талаар өөрт байгаа асуултынхаа хариултыг олохын тулд юу хийж болох вэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Мормоны Ном миний Бурхантай харилцах харилцааг хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон ийн тунхагласан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Бурханы хүүхдийг Түүний талаар болон Түүний Хайрт Хүүгийнх нь талаар илүү ихийг мэдэхийг эрэлхийлэх үед гайхамшигтай зүйл тохиолддог. Мормоны Номоос өөр хаана ч эдгээр үнэнийг илүү тодорхой, илүү хүчтэй заадаггүй.

(Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?,” Ensign, Nov. 2017, 61 эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 56)

Яагаад Бурханы хүүхдийн хувиар өөрийн үнэн мөн чанарыг ойлгох нь ийм чухал вэ?

Далын ахлагч Брайн К. Тэйлор дараах зүйлийг заажээ.

Official Portrait of Elder Brian K. Taylor. Photographed in March 2017.

Мосе Их Эзэнтэй нүүр тулан ярилцаж байхдаа өөрийн тэнгэрлэг өвийн тухай мэдэж авсан. Энэ явдлын дараа, Мосегийн мөн чанарыг мушгин гуйвуулахын тулд хорон нарийн санаагаар “Сатан түүнийг сорихоор ирж,” “Мосе, хүний хүү, намайг шүтэгтүн гэв. Тэгээд … Мосе Сатан уруу харж мөн хэлэв: Чи хэн бэ? Учир нь болгоогтун, Бурханы хүү байна би” (Мосе 11:12–13; тодотгол нэмсэн) гэж хариулсан.

Тэнгэрлэг мөн чанарын талаарх энэ агуу дайн нь, Сатан бидний Бурханд итгэх итгэл болон Бурхантай харилцах харилцааг устгах зорилгоор илүү хөнөөлт зэвсгийг гаргаж ирсээр байгаа тул улам даамжирсаар байна. Талархууштай нь, бид өөрсдийнхөө бодит мөн чанарын талаарх тодорхой алсын хараа, ойлголтоор бүр анхнаасаа адислагдсан явдал юм. …

Эцэгээ мэдэж авах нь бүх зүйлийг өөрчилдөг бөгөөд ялангуяа, Түүний зөөлөн Сүнс бидний үнэн мөн чанарыг болон Түүний мэлмийд агуу үнэ цэнтэй гэдгийг баталснаар зүрх сэтгэл маань өөрчлөгддөг. Бид Түүнээс залбиран гуйж, судраас судалж, дуулгавартай хичээж чармайснаар, Түүнийг эрэлхийлэх үед Бурхан бидэнтэй хамт гэрээний замаар маань алхдаг.

(Брайн К.Тэйлор, “Би Бурханы хүүхэд үү?,” Ensign, May 2018, 12, 14 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 10, 12)

&nbsp &nbsp&nbsp

NaN:NaN

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Их Эзэнийг эрэлхийл

Суралцагчдаар хайлгаж олуулах чихэр гэх мэт таалагдаж болох зүйлийг ангид нуух талаар бодож үз. Суралцагчдыг нуусан гэнэтийн бэлгийг олох хүртлээ хайхад урь. Уг зүйлийг олохын тулд суралцагчид ямар хүчин чармайлт гаргасан мөн үнэ цэнтэй зүйлийг олж авахын тулд яагаад хүчин чармайлт гаргах хэрэгтэй талаар ярилц. Суралцагчдыг Үйлс 17:27 болон Иосеф Смитийн Орчуулгын зүүлт тайлбар b-г судлан, дүн шинжилгээ хийхэд урь. Паул афинчуудад Бурхан Өөрийн хүүхдүүдэд ойрхон байдаг бөгөөд бүгд Өөрийг нь эрэлхийлээсэй хэмээн хүсдэг гэж гэрчилснийг онцол. Суралцагчдад Хэрэв бид Бурханыг эрэлхийлэхэд бэлэн бол Тэрээр бидэнтэй ойрхон байгааг олж мэдэх болно хэмээх зарчмыг тодорхойлоход тусал. Дараах асуултуудыг тавих талаар бодож үз.

  • Бид ямар ямар арга замаар Бурханыг таньж мэдэн, Түүнд ойртохыг эрэлхийлж болох вэ?

  • Хэзээ та нар Тэнгэрлэг Эцэг тантай ойрхон байгааг мэдэрч байсан бэ?

&nbsp

3:59

Эцэгийг шүтэн бишрэх Есүс Христийн үлгэр жишээг дагах

Төлөөлөгч Паул Бурханы үнэн мөн чанарын талаар заахын зэрэгцээ Тэнгэрлэг Эцэгийг зохисгүйгээр шүтэн бишрэхгүй байх зөвлөгөөг афинчуудад өгсөн ( Үйлс 17:23–30 -ийг үзнэ үү). Есүс Христ бол Бурханыг хэрхэн шүтэн бишрэхийн төгс үлгэр жишээ юм. Аврагч хэрхэн үргэлж Тэнгэрлэг Эцэгийг хүлээн зөвшөөрч, магтаж, тэр ч бүү хэл Өөрийн хүслийг Эцэгийнхээ таалалд нийцүүлж байсныг суралцагчдад сануулах талаар бодож үз. Дараах судрын хэсгүүдийг суралцагчдад хувааж өгөөд, Тэнгэрлэг Эцэгийг шүтэн бишрэх талаар олж мэдсэн зүйлээ тодорхойлоход тэднийг урь. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцаад, дараа нь өдөр тутмын амьдралдаа Тэнгэрлэг Эцэгийг шүтэн биширч, гэрчилж болох янз бүрийн арга замын талаар ярилцахад урь.

Бид Бурханы хүүхэд гэдгээ мэдэхийн хүч

&nbsp &nbsp

17:34