Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 14


Төгс эзэмших сургаалын давтлага 14

Ойлгох ба тайлбарлах

Jesus Christ is standing on a hill over looking a river

Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг дэх Аврагчийн сургаалыг ойлгож, өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болоход тань туслах явдал юм. Энэ хичээл нь Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын нэг эсвэл хэд хэдэн хэсгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, үнэнийг тайлбарлах боломжийг танд олгоно.  

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг энэ хичээлээр судлах төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг давтаад, ярилцахад бэлдэж ирэхэд урь. Давтахад нь тусламж хэрэгтэй бол суралцагчид 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалыг эсвэл Doctrinal Mastery аппликэйшныг ашиглаж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болох юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээл бүрийг семинарын үеэр заахын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал болон зохицуулагчийн өгсөн цагийн хуваарийг үзнэ үү. Шаардлагатай бол энэ хичээлээр авч үзсэн аль нэгэн судрын хэсгийг суралцагчдын төвлөрөх шаардлагатай байж болох өөр судрын хэсгээр соль.

Давтах

Суралцагчдад энэ хичээлийн төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд болон холбогдох түлхүүр үг хэллэгүүдийг давтах боломж олго. Дараах тохируулах үйл ажиллагааг эсвэл өөр үйл ажиллагааг ашиглах талаар бодож үз. (Энэ үйл ажиллагааны зөв хариултууд: 1-б, 2-г, 3-a, 4-в.)

  1. 1 Коринт 6:19–20

  2. 1 Коринт 11:11

  3. 1 Коринт 15:20–22

  4. 1 Коринт 15:40–42

a. Хайртай хүн нь саяхан нас барсан тул танай гэр бүлийн зарим гишүүнд маш хэцүү байгаа бөгөөд тэд түүнийг дахин хэзээ ч харахгүй гэж бодож байна.

б. Зарим хүн бие махбодоо зөвхөн өөрсдийнх гэж мөн хүссэнээрээ ашиглаж болно гэж боддог. Аврагч биднийг гэтэлгэхийн тулд үнэ төлбөр төлснийг тэд мэддэггүй бөгөөд энэ нь “буцааж худалдан авсан” гэсэн утгатай. Тиймээс бидний бие зөвхөн биднийх биш бөгөөд бид Аврагчид өртэй юм.

в. Олон хүн там, диваажин зэрэгт итгэдэг боловч үхлийн дараах амьдрал, амилуулагдсан биеийн талаарх үнэнүүдийг ойлгодоггүй.

г. Найз тань танаас ажил мэргэжилдээ амжилт олж, мөнгө төгрөгтэй болохоос илүү бат бөх гэрлэлт, гэр бүлийн харилцааг яагаад нэн тэргүүнд тавьдаг болохыг асуув.

Ойлгох ба тайлбарлах

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон судрууд хэрхэн биднийг Есүс Христтэй холбодог талаар заасан.  

0:59
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

[Судрууд] бидэнд Есүс Христийн тухай, Түүний сайн мэдээ, Цагаатгалын цар хүрээ, Эцэгийн маань аз жаргалын болон гэтэлгэлийн агуу төлөвлөгөөний талаар заадаг. Өдөр бүр Бурханы үгэнд шимтэх нь гай гамшиг улам бүр ихсэж буй энэ үед сүнслэг байдлын хувьд амьд гарахад нэн чухал. Өдөр бүр Христийн үгэн дээр найрлавал, Христийн үгс бидэнд төсөөлж ч байгаагүй саад бэрхшээлтэй тулгарах үед юу хийхийг хэлж өгөх болно.

(Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” Ensign, May 2020, 89 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 110)

Суралцагчдад төгс эзэмших сургаалын судрын хэсэг дээрх сургаалыг илүү сайн ойлгоход нь тусал. Дараах үйл ажиллагаа нь үүнийг гүйцэтгэх нэг арга юм. Суралцагчид дээр давтсан судрын хэсгүүдэд эсвэл Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын аль ч хэсэгт төвлөрч болно.

Хэрэв дараах үйл ажиллагааг ашигласан бол суралцагчдад сонгосон хэсгээсээ Есүс Христтэй холбогдох утга учир бүхий холбоог олж харахад туслахад бэлэн бай. Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, хариултаа бүлгийнхэнтэйгээ хуваалцахад урих нь тустай байж болно.

Өсвөр үеийнхэнд зориулсан үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд танаас Есүс Христийн талаар ямар нэг зүйлийг сурч, мэдрэхэд тусалсан судраа хуваалцахыг хүссэн гэж төсөөл. Энэ хичээлийн төгс эзэмших сургаалын судрын нэг хэсгийг эсвэл Шинэ Гэрээний өөр судрын хэсгийг сонго. Аврагчийн тухай мөн Түүний сайн мэдээ, Цагаатгал эсвэл Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний тухай таны ойлголтыг гүнзгийрүүлсэн үнэнийг тодорхойлохын тулд Ариун Сүнсийг урин тусламж ав.

  • Та төгс эзэмших сургаалын судрын аль хэсгийг сонгосон бэ?

  • Та тухайн судрын хэсгээс ямар үнэн эсвэл сургаалыг тодорхойлсон бэ?

  • Хэрэв хэн нэгэн таны тодорхойлсон үнэнийг мэдэхгүй байсан бол түүний амьдрал хэр өөр байх байсан бэ?

  • Энэ үнэнийг ойлгох нь Аврагчид илүү ойртоход танд хэрхэн туслах вэ?

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Doctrinal Mastery аппликэйшныг ашиглан давтах

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг давтах эсвэл цээжлэхэд суралцагчдад туслахын тулд Doctrinal Mastery аппликэйшныг ашиглаж болох арга замуудын талаар бодож үз.

Ойлгож, тайлбарлахад суралцагчдад туслах өөр арга зам

Ойлгох—Суралцагчид төгс эзэмших сургаалын судрын сонгосон хэсгийнхээ үгийн утгыг хайж олон, олж мэдсэн нэмэлт ойлголтынхоо талаар тайлагнаж болно. Суралцагчид үгийн утгыг олохын тулд толь бичиг эсвэл Судруудын удирдамжийг ашиглаж болно.

Ойлгох—Суралцагчид сонгосон төгс эзэмших сургаалын судрын хэсгээ өөрсдийн үгээр бичиж болно.

Тайлбарлах—Төгс эзэмших сургаалын судрын хэсэг дээрх үнэнийг тайлбарлахад суралцагчдад туслахын тулд хичээл дээр жижиг эд зүйлсийн цуглуулга авчраад, суралцагчдыг сонгосон төгс эзэмших сургаалын судрын хэсэг дээрх үнэнийг дүрслэн харуулна гэж бодож буй зүйлээ сонгоход урих талаар бодож үз. Дараа нь тэд үнэнийг тайлбарлахад туслах сонгосон зүйлээ ашиглаж болно.