Семинар
Үйлс 10–15


Үйлс 10–15

Тойм

Есүс Христ амилсныхаа дараа төлөөлөгчдөдөө бүх үндэстний хүмүүст зааж, баптисм хүртээхийг зарлигласан (Матай 28:19-ийг үзнэ үү). Корнел гэгч зөвт харийн хүн, төлөөлөгч Петр хоёр илчлэлт хүлээн авч, харилцан тэнгэрлэгээр хөтлөгдөн уулзсанаар энэ зарлиг гүйцэлдэж эхэлжээ. Петр Корнелд баптисм хүртээснээр сайн мэдээ харийнханд хүрч эхэлсэн юм. Гэвч зарим нь төлөөлөгчдийн ажлыг эсэргүүцсээр байсан бөгөөд улмаар төлөөлөгч Иаковын аминд хүрч, Петрийг шоронд хоригдоход хүргэж байсан юм. Зөв шударга хүмүүс олон удаа залбирсны үр дүнд Петрийг тэнгэр элч шоронгоос чөлөөлжээ. Төлөөлөгч Паул, Барнаб хоёр бүх үндэстэнд заах үүргээ биелүүлэх хүсэлдээ хөтлөгдөн номлолд гарсан. Мөн тэд маш их эсэргүүцэлтэй тулгарсан ч нэлээдгүй амжилтаар адислагдав. Тэдний заасан харийнхны ихэнх нь Христийн сайн мэдээг хүлээн авсан юм. Харийн хөрвөгчдийн хувьд хөвчөө хөндүүлэх, Мосегийн хуулийг мөрдөх хэрэгтэй эсэх тухайд асуулт урган гарав. Энэ асуулт Петрт болон Сүмийн бусад удирдагчийн сонорт хүрч, тэд хамтдаа зөвлөлдөж, уг асуудлаар илчлэлт хүлээн авсан байна.  

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Үйлс 10, 1-р хэсэг

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь бусдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хардагтай адилаар харахад суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг эргэн тойронд байгаа хүмүүсээ хэрхэн харж, тэдэнд хэрхэн ханддаг мөн яагаад ийн ханддагтаа анхаарлаа хандуулахад урь. Ажигласан зүйлээсээ олж мэдсэн зүйлээ хуваалцахад бэлэн байхыг тэднээс хүс.

  • &nbsp

  • Зураг: Үүлний зураг

  • Суралцагчдад зориулсан материал: Суралцагчдад зориулсан зураг зурах цаас, өнгийн харандаа зэрэг материалууд

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хэрэв суралцагчид Петрийн харсан үзэгдлийг зурах бол тэднийг харах тохиргоогоо оролцогчид руу харуулан тохируулахад урьснаар хүн нэг бүрийг хуваалцаж, тайлбарлах үед тухайн зургийг дэлгэцэн дээр гаргах боломжтой болно. Энэ нь бүх суралцагчид нэг нэгнийхээ зургийг амархан харах боломжийг олгоно.

Үйлс 10, 2-р хэсэг

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг Өөрийн тааллыг тэдэнд хэрхэн илчлэх талаарх суралцагчдын ойлголтыг нэмэгдүүлэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг илчлэлт хүлээн авахыг хүсэж байгаа ямар нэг хэрэгцээ шаардлага эсвэл асуудал амьдралд нь байгаа эсэхийг тодорхойлоход урь.

  • Видео: Ариун Сүнс биднийг хөтлөг” (15:45; цагийн код 14:41-ээс 15:18 хүртэл үзнэ үү)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Үйлс 10:1–28, 44–48 дээрх үйл явдлуудыг судалж байхад эдгээр шүлгийн бичвэрийг харуулан, тэдэнд “Тэмдэглэх” үйлдлийг ашиглан ангиараа таалагдсан шүлгээ тодруулах эсвэл тэмдэглэх боломж олгох талаар бодож үз.

Үйлс 11, 15

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Аврагч Өөрийн бошиглогч, төлөөлөгчид өгсөн илчлэлтээр дамжуулан Өөрийн сүмийг хэрхэн удирдан чиглүүлдэг талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Судруудын удирдамжаас “Илчлэлт”-ийг scriptures.ChurchofJesusChrist.org руу орж уншаад, Их Эзэн Өөрийн тааллыг бошиглогчдодоо хэрхэн илчилдэг талаар ойлгосон зүйлээ хуваалцахад бэлдэж ирэхэд урь.

Үйлс 12:1–19

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэгт болон Түүний залбиралд өгөх хариултад найдах илүү их итгэл найдварыг хөгжүүлэхэд нь суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг залбирлынх нь хариулт өөрсдийнх нь эсвэл бусдын хүсэн хүлээж байснаар ирсэн эсвэл хүсэн хүлээж байснаар нь ирээгүй туршлагаа хуваалцахад бэлдэж ирэхэд урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдын таньдаг, Сүмийн орон нутгийн удирдагчийг залбирлынхаа хариултыг хүсэн хүлээж байсан арга замаараа авсан, аваагүй туршлагуудыг нь хуваалцуулахаар ирж оролцоход урихыг бодож үзээрэй. Эсвэл нэг суралцагчийг гэр бүлийнхээ нэг гишүүнийг залбиралтай холбоотой туршлагаа ангийнхантайгаа хуваалцахаар авч ирэхэд урь. Ангид үг хэлэх зочдыг урихын өмнө орон нутгийн Сүмийн удирдагчид, Семинар ба институтийн зохицуулагчаас зохих зөвшөөрлийг авсан байхад анхаар.

Төгс эзэмших сургаалын давтлага 14

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын нэг эсвэл хэд хэдэн хэсгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, үнэнийг тайлбарлах боломжийг суралцагчдад олгоно.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг энэ хичээлээр судлах төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг давтаад, ярилцахад бэлдэж ирэхэд урь. Суралцагчид давтахдаа 2022 оны Төгс ззэмших сургаалыг судлах үндсэн материалыг эсвэл Doctrinal Mastery аппликэйшныг ашиглаж болно.

Тайлбар: Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болно. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээл бүрийг семинарын хичээл орж байх үеэр заахын тулд орон нутгийн эсвэл бүс хариуцсан захирал болон зохицуулагчийн өгсөн цагийн хуваарийг үзнэ үү.

  • Үзүүлэх агуулга: Тохируулах үйл ажиллагаа

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн төгсгөлд асуултуудыг ярилцах боломж олгохын тулд суралцагчдыг онлайн жижиг өрөөнүүдэд хуваан оруулж болох юм.