Семинар
Үйлс 10, 1-р хэсэг


Үйлс 10, 1-р хэсэг

“Бурхан бол нүүр тал хардаггүй”

Cornelius greets Peter outside of his home. Outtakes include Cornelius kneeling, Peter raising Cornelius from the ground, surrounding landscape, and others involved in the filming.

Есүс амилсныхаа дараа шавь нартаа үзэгдэхдээ, тэдэнд сайн мэдээг бүх дэлхийд түгээхийг зарлиглажээ (Матай 28:19–20-ийг үзнэ үү). Урьд өмнө нь сайн мэдээг ихэвчлэн иудейчүүдтэй хуваалцдаг байсан ба Петр болон бусад шавь номлолын ажлаа тэдэн дээр үргэлжлүүлэн төвлөрүүлэв. Бурханыг хайрлаж, удирдамжийг нь эрэлхийлдэг Корнел гэгч харь хүнийг тэнгэр элч төлөөлөгч Петрийг хайж олоход чиглүүлжээ. Үүний зэрэгцээ, Петр Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийн тухай юу гэж боддог талаар илүү сайн ойлгоход тусалсан үзэгдлийг харсан. Энэ хичээл танд бусад хүнийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адил харахад тусална.

Христтэй илүү адил болох. Суралцагчдад сайн мэдээний дагуу амьдрах, Христтэй илүү адил болох хоёрын хоорондын холбоог олж харахад тусал. “Болох гэж суралцагчдын зан ааш, мөн чанарыг өөрчлөх үйл явцыг хэлнэ. Энэ нь Есүс Христийн гэтэлгэгч хийгээд хүчирхэгжүүлэгч хүчээр дамжин гүйцэтгэгддэг” (Ким Б.Кларк, “Deep Learning and Joy in the Lord” [Шашны институт, семинарын жил бүрийн сургалт дээр хэлсэн үг], 2017 оны 6-р сарын 13, broadcasts.ChurchofJesusChrist.org).

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдийн эргэн тойронд байгаа хүмүүсийг хэрхэн харж, ханддаг мөн яагаад ийн харж, ханддагтаа анхаарал хандуулахад урь. Ажиглаад олж авсан ойлголтоо хуваалцахад бэлэн байхыг тэднээс хүс.

Та юу харж байна вэ?

Clouds in a sunny sky

Үүл рүү хараад (гадаа гарч эсвэл энэ зургаас), харж байгаа зүйлээ дүрсэл.

  • Яагаад хоёр хүн нэг үүл рүү хараад, хоёр өөр зүйл олж харж болох вэ?

  • Яагаад хоёр хүн нэг хүнийг хараад, тэр хүнийг өөр өөрөөр олж харж болох вэ?

  • Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидний хүн нэг бүрийг хэрхэн хардаг талаар юу мэдэх вэ?

Суралцагчид суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааг дуусгасан бол тэднийг ажигласан зүйлс, олж авсан ойлголтоо хуваалцахад урь.

Судалж байхдаа та хүмүүсийг харах өнцөг тань заримдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хардаг өнцгөөс өөр байж болохыг санаарай. Та өөрийнхөө харах өнцгийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн харах өнцөгтэй бүрэн тааруулахын тулд юу хийх хэрэгтэйг зааж өгөх боломжийг Ариун Сүнсэнд олго.

Петр харь хүн Корнелд заав

Шинэ Гэрээний энэ цаг үед сайн мэдээг цөөн онцгой тохиолдлыг эс тооцвол, Аврагчийн зааварласнаар зөвхөн иудейчүүдэд номлосон байв ( Mатай 10:5–6 -г үзнэ үү). Христийн Сүмд, төрөхдөө л харийн хүн (иудей биш) гэгдсэн хэдэн гишүүн байсан боловч тэд Есүсийг дагахаасаа өмнө аль хэдийн Иудейн шашинд хөрвөгдсөн байжээ. Хэдий тийм ч Ариун Сүнсийг шавь нар дээр нь ирсний дараа тэд сайн мэдээг “дэлхийн хязгаар хүртэл” ( Үйлс 1:8) номлох болно гэдгийг Аврагч тэдэнд мөн хэлсэн байв. Үүнийг хэрэгжүүлэхэд туслах том өөрчлөлт Сүмийн үйл ажиллагаа явуулах арга барилд гарсан талаар бид Үйлс 10 -аас уншдаг.

Корнелын талаар олж мэдэхийн тулд Үйлс 10:1–8 -ыг уншина уу. Тэнгэрлэг Эцэг түүнийг ямар өнцгөөс харж байсныг олж мэд.

  • Та эдгээр шүлгээс Корнелын тухай юу олж мэдсэн бэ?

  • Тэнгэрлэг Эцэг Корнелын талаар юу гэж бодож байсныг илтгэх юуг та олж мэдсэн бэ?

Корнелын хүмүүс төлөөлөгч Петрийг олохоор замдаа явж байхад Их Эзэн бүх хүнийг ямар өнцгөөс хардаг талаараа Петрт зааж байв. Үйлс 10:9–16 -г уншаад, Петрийн харсан үзэгдэл ямар байсан гэж бодож байгаагаа дүрслэн зур.

Суралцагчид дор бүрдээ эсвэл хэн нэг нь уг үзэгдлийг самбарт зурж болно. Суралцагчдад хичээлийн үлдсэн хэсэгт хангалттай цаг үлдээхийн тулд зураг зурах цагийг богиносго.

Суралцагчдыг зурсан зүйлээ хуваалцахад урь. Суралцагчдыг уг үзэгдэл ямар утга агуулгатай болох талаар төрсөн бодлоо хуваалцахад урих талаар бодож үз.

  • Уг үзэгдлээр өөрт нь хийхийг зааварласан зүйлийн талаар Петр яагаад санаа зовж байсан бэ?

Петр өсөх насандаа Мосегийн хуулийн зарлиг, уламжлалыг баримтлан дагадаг байжээ. Уг хуульд хүмүүсийн идэж болох, болохгүй зүйлсийн талаар хатуу заасан байдаг байв ( Леви 11 -ийг үзнэ үү). Иудейчүүдийн идэж болох амьтдыг “цэвэр” гэдэг байсан бол иудейчүүд идэж болохгүй хэмээн Бурханы хориглосон амьтдыг “бохир” гэдэг байв.

Петр анхандаа уг үзэгдлийн бүрэн утгыг ойлгоогүй. Түүнийг эргэцүүлэн бодож байх зуур Корнелын илгээсэн эрчүүд иржээ. Сүнс Петрээс тэр эрчүүдтэй хамт Корнелын гэр лүү явахыг хүссэн ( Үйлс 10:17–20 -ийг үзнэ үү).

Үйлс 10:25–29, 34–35 -ыг уншаад, өөрийн харсан үзэгдлийн утга агуулгын талаар юу сурч мэдсэнийг олж мэд.  

Clouds in a sunny sky

Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ ямар өнцгөөс хардаг талаар Петрийн сурч мэдсэн үнэнийг 3-р шүлгээс олно уу. Олсон үнэнээ тэмдэглэх талаар бодож үз.

Петр Бурхан бол нүүр тал хардаггүй гэдгийг олж мэдсэн. Хэрэв энэ үнэнийг онцолсон бусад судрыг унших нь суралцагчдад тустай гэж үзвэл 2 Нифай 26:13, 28, 33 ; Сургаал ба Гэрээ 1:34–35 -ыг хамтдаа унш.

Шаардлагатай бол энэ хэлэлцүүлгийн үеэр “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх мэдэгдлийг хуваалцахыг бод.

“Бурхан бол нүүр тал хардаггүй” гэдэг нь ямар утгатай болохыг судлах тэмдэглэлдээ бич.

  • Тэнгэрлэг Эцэгийн илчлэлт Петрийн зүрх сэтгэл, харах өнцгийг хэрхэн өөрчилсөн гэж та бодож байна вэ? Энэ илчлэлтийг ойлгох нь өнөөгийн хүмүүсийн зүрх сэтгэлийг хэрхэн өөрчилж болох вэ?

Бичсэн зүйлээ сайн дураараа хуваалцахад суралцагчдыг урь.

Бурхан сайн мэдээг бүх хүнд заахыг хүссэн гэдгийг ойлгосноор Петр Есүс Христийн захиасыг Корнелд болон түүний гэр бүлийнхэн, найз нөхдөд номлосон ( Үйлс 10:36–43 -ыг үзнэ үү).

 

Clouds in a sunny sky
  • Есүс Христийн амьдрал, үйл хэрэг бүх хүнийг гэх Бурханы хайрыг хэрхэн харуулдаг гэж та бодож байна вэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бүх хүнийг хэрхэн үнэлдэг болохыг санах нь бусдыг харах өнцөг, тэдэнд хандах хандлагад тань хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Та Тэнгэрлэг Эцэгийн адил бусдыг харахад Түүний тусламжийг эрэлхийлэхийн тулд юу хийж болох вэ?

Петрийг Есүс Христийг гэрчилж байхад Ариун Сүнс Корнел болон түүний гэрийнхэн дээр буув. Үүний дараа Петр тэднийг баптисм хүртэхэд урьсан ( Үйлс 10:44–48 -ыг үзнэ үү). Бурханы Петрт өгсөн илчлэлт Сүмийн зан үйлийг өөрчилсөн бөгөөд сайн мэдээ бүх хүнд номлогдож эхэлсэн юм.

Суралцагчид судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэж болно. Мөн энэ хичээлээс олж мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад суралцагчдыг урих талаар бодож үз.

Хэрэв Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэд бие биеэ Түүний нүдээр хардаг байсан бол дэлхий ертөнц, танай улс орон, хөрш, сургууль эсвэл гэр бүл хэрхэн өөр байх байсан талаар бодож үз.

Эдгээр орчноос аль нэгийг сонго. Уг орчинд байгаа хүмүүс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын нүдээр бусдыг хардаг байсан бол юуг өөрөөр харах байснаа тайлбарла.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Есүс Христ хэнийг Өөрийн Сүм болон хаанчлалд хүлээн авах вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан.

18:51
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Бидний хүн нэг бүр Бурханы хүүхэд тул тэнгэрлэг чадавх хүн бүрд бий. Хүн бүр Түүний мэлмийн өмнө эрх тэгш юм. Энэхүү үнэн гүн гүнзгий үр дагавартай. Ах, эгч нар аа, миний хэлэх гэж байгаа үгийг чих тавин сонсоно уу. Бурхан нэг үндэстэн ястныг нөгөөгөөс илүүд үздэггүй. Энэ талаарх Түүний сургаал маш тодорхой. Тэрээр “хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм бүх хүнийг Өөр дээрээ ирэхэд” [ 2 Нифай 26:33 ] урьдаг.

Бурханы өмнө эзлэх байр суурийг тань арьсны өнгөөр тодорхойлдоггүй гэдгийг би баталж байна. Бурханы тааллыг олох, алдах нь таны арьсны өнгөнөөс биш, харин Бурханд болон Түүний зарлигуудад хэр үнэнч байгаагаас хамаардаг.

(Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” Ensign, Nov. 2020, 94 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 103)

Үйлс 10:45 . “Ариун Сүнсний бэлэг” гэдэг нь ямар утгатай вэ?

Үйлс 10:45 дээрх “Ариун Сүнсний бэлэг” гэсэн үг хэллэг нь эдгээр харь хүн дээр буусан Ариун Сүнсний хүчийг хэлж байгаа болно. Энэ нь баптисм хүртсэний дараа Сүмийн гишүүнээр батлуулах ёслолоор дамжуулан хүлээн авдаг Ариун Сүнсний бэлгээс өөр юм ( Үйлс 8:14–17 -г үзнэ үү; мөн “Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит” [2007], 97-г үзнэ үү).

Петрийн харсан үзэгдэл Сүмийн зан үйлийг хэрхэн өөрчилсөн бэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн тайлбарласан.

Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Петрт тохиолдсон энэ үйл явдал, хүлээн авсан илчлэлтээр дамжуулан Их Эзэн Сүмийн зан үйлийг өөрчилж, шавь нартаа сургаалын талаарх илүү бүрэн дүүрэн ойлголтыг илчилжээ. Түүнчлэн сайн мэдээг тунхаглан заах ажил бүх хүн төрөлхтнийг хамран тэлсэн юм.

(Д.Тодд Кристоффэрсон, “Христийн сургаал,” Ensign, May 2012, 88 эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 88)

Петрийн харсан үзэгдэл Сүмийн жишгийг хангасан бүх эрэгтэй гишүүнд санваар хүртээх илчлэлтэй юугаараа төстэй вэ?

Хэрэв та Сүмийн болзол хангасан бүх эрэгтэй гишүүнийг санваарт томилох талаарх Тэнгэрлэг Эцэгийн 1978 оны илчлэлтийн талаар илүү гүнзгий ойлгохыг хүсэж байгаа бол дараах эх сурвалж тус болж магадгүй.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Аврагч сайныг үйлдэж явсан

Суралцагчдыг Үйлс 10:38 -ыг уншаад, Аврагч бусдыг харж, тэдэнд хандах хандлагаараа хэрхэн “сайныг үйлдэж явсан” талаар бодож үзэхэд урих талаар бодож үз. Суралцагчдыг сайныг үйлдэхдээ Аврагчийг үлгэрлэн дуурайхын тулд юу хийж болох талаар бодож үзэхэд урьж болно.

Аврагчийн талаар бусдад заах

Петр Корнелд болон түүнтэй хамт байсан хүмүүст заахдаа, эхлээд Есүс Христ болон Түүний Цагаатгалын тухай ярьсан бөгөөд дараа нь зааж байсан хүмүүсээ ёслолуудыг хүлээн авах замаар эдгээр сургаалын дагуу үйлдэхэд урьсан ( Үйлс 10:35–48 -ыг үзнэ үү). Бусад номлогч энэ загварыг дагасан ( Мозая 18:1–10 ; Алма 18:24–39 -ийг үзнэ үү). Суралцагчдыг Корнелд заасан Петрийн сургаалыг уншин, сайн мэдээний тухай илүү гүн гүнзгий мэдэх сонирхолтой найзтайгаа хуваалцаж болох зүйлсийн өөрийн гэсэн хураангуй тоймыг бэлтгэхэд урьж болно. Тэд мөн Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүксийн дараах мэдэгдлийг унших талаар бодож үзэж болно.

Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Бид бусадтай ярилцахдаа Есүс Христ, Түүний сайн мэдээний тухай суралцах урилга нь манай Cүмийн тухай суралцах урилгаас илүү чухал гэдгийг санах хэрэгтэй. Бид хүмүүсийг сайн мэдээнд хөрвөгдөөсэй хэмээн хүсдэг. Үүнд Мормоны Номын агуу үүрэг оршино. Манай Сүмийн талаарх мэдрэмж Есүс Христэд хөрвүүлэгдсэний дараа ирдэг болохоос, өмнө нь ирдэггүй. Олон хүн Сүмийн талаар эргэлздэг ч Аврагчид хайртай байдаг. Чухал зүйлүүдийг эхэнд нь тавь.

(Даллин Х.Өүкс, “Сэргээгдсэн сайн мэдээг хуваалцах нь” Ensign, Nov. 2016, 59 эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50)

Орчин үеийн жишээ

  Суралцагчид Тэнгэрлэг Эцэг Өөрийн бүх хүүхдийг Өөрт нь ирэхийг урьдаг тухай түүх эсвэл сургаалыг Мормоны Номоос олж болно ( 2 Нифай 9:21–22 ; 2 Нифай 26:28 ; Мозая 27:23–25 ; Мозая 28:1–3 -ыг үзнэ үү).

12:2