Семинар
Үйлс 10, 2-р хэсэг


Үйлс 10, 2-р хэсэг

Илчлэлт хүлээн авах зарчмууд

Зураг
A young woman with a book in her lap and holding a candle looking over her shoulder at a bright light.

Хайр энэрлээр дүүрэн Тэнгэрлэг Эцэг Өөрийнх нь тааллыг илүү сайн ойлгоход Корнел, Петр хоёрт туслахын тулд тэднийг илчлэлтээр адисалжээ. Тэд хүлээн авсан илчлэлтийнхээ дагуу үйлдсэнээр нэмэлт гэрэл, мэдлэгээр адислагдсан. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг танд Өөрийн тааллыг хэрхэн илчлэх талаарх ойлголтыг тань нэмэгдүүлэхэд тусална.

Суралцагчдыг асуухад урих. Хичээлийн туршид суралцагчдыг асуулт тавихад урих нь уг хичээлийг суралцагчдын хэрэгцээ шаардлагад тохируулан өөрчилж, сэдвийг суралцагчдад илүү холбоотой болгоход танд тусална.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг амьдралдаа илчлэлт хүлээн авмаар байгаа ямар нэг хэрэгцээ шаардлага эсвэл асуудлаа тодорхойлоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Чухал захиас илгээх

Ангийн өмнө сайн дураараа гарч ирэхэд нэг суралцагчийг урь. Уг суралцагчид “Тэнгэрлэг Эцэг чамайг хайрладаг” гэсэн захиасыг үг хэлэхгүйгээр бусад суралцагчид дамжуулах даалгавар өг. Суралцагч үг хэлэлгүй бичих, дохиж зангах эсвэл бусад харилцааны хэлбэрийг ашиглаж болно.

Тантай хамт байхгүй байгаа хэн нэгэнд чухал захиас дамжуулах хэрэг гарсан гэж төсөөл.

  • Та уг захиасыг ямар ямар арга замаар тэдэнд дамжуулж болох вэ?

  • Тэнгэрлэг Эцэг танд ямар арга замаар чухал захиасыг дамжуулж болох вэ?

Тэнгэрлэг Эцэгт Өөрийн хүүхдүүдтэй хуваалцах олон чухал захиас бий. Зарим захиас нь бүх хүнд зориулагдсан байхад зарим нь зөвхөн танд зориулагдсан байдаг. Тэнгэрлэг Эцэг хувийн илчлэлтээр дамжуулан хувь хүнтэй харилцдаг. Та энэ хичээлийг судлахдаа, Бурхан Өөрийн чухал захиасыг танд илчлэх арга замуудыг олж мэд. Ингэснээр та илчлэлт ирэх үед үүнийг таньж мэдэж чадна.

Тэнгэрлэг Эцэг Өөрийн тааллыг Петр, Корнел хоёрт хоёуланд илчилдэг.

Үйлс 10:1–28, 44–48 дээрх Петр, Корнел хоёрын түүхийг эргэж хар (мөн “Үйлс 10, 1-р хэсэг” гэх хичээлийг үзнэ үү). Эргэн харахдаа та Тэнгэрлэг Эцэгийн илчилж байгаа зүйлийг тэд хэрхэн ойлгосон болохыг олж мэд.

Суралцагчид Үйлс 10-ыг ангиараа авч үзэн, түүхийг уншиж, үе үе түр зогсож, олж мэдсэн зүйлээ хуваалцаж болно. Эсвэл суралцагчид хос хосоороо ажиллаж, нэг суралцагч нь Корнелд тохиолдсон явдалд ( 1–8, 44–48-р шүлэг), нөгөө суралцагч нь Петрт тохиолдсон явдалд ( 9–28, 44–48-р шүлэг) төвлөрч болно. Авч үзэж байхдаа олж мэдсэн зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцаж болох юм.

  • Та энэ түүхээс илчлэлтийн талаар юу олж мэдсэн бэ?

Сүнслэгээр өдөөгдсөн дагалдах асуултыг тавихад бэлдэхийн тулд суралцагчдын хариултыг анхааралтай сонс.Суралцагчдыг самбарт үнэнүүдийг бичихэд урих талаар бодож үз. Суралцагчид Тэнгэрлэг Эцэг Өөрийн үнэнийг шат шатаар илчилдэг мөн Тэнгэрлэг Эцэг биднийг хүлээн авсан илчлэлтээ дагахад нэмэлт илчлэлтээр адислах болно гэсэн илчлэлтийн талаарх үнэнийг тодорхойлж болох юм. Түүнчлэн суралцагчид эдгээр үнэнийг судлах тэмдэглэлдээ эсвэл судар дээрээ бичиж тэмдэглэж болно.Хувийн туршлагаа хуваалцаад, тодорхойлсон үнэнийг харуулсан туршлагаа хуваалцахад суралцагчдыг урих талаар бодож үз.

  • Та тодорхойлсон илчлэлтийн талаарх үнэнүүдээс Тэнгэрлэг Эцэгийн тухай юу сурч мэдэж болох вэ?

  • Хэрэв Петр, Корнел хоёр хүлээн авсан илчлэлтийнхээ дагуу үйлдээгүй бол ямар адислал болон үнэнийг хүлээж авч чадахгүй байх байсан бэ?

Шат шатаар

Дараах хэлэлцүүлгийг энэ үнэний талаар суралцагчдын аль хэдийн ойлгосон зүйл дээр тулгуурлан тохируулан өөрчил. Хэрэв суралцагчид энэ үнэний талаар хангалттай сайн ойлголттой байвал тэднийг энэ талаар бусад суралцагчид заахад урих талаар бодож үз.

2 Нифай 28:30 -ийг уншаад, Петр, Корнел хоёр илчлэлтийг хэрхэн шат шатаар хүлээн авсан талаар ярилцах нь суралцагчдад тустай байж болно.

Энэ түүхэд Тэнгэрлэг Эцэг Өөрийн үнэнийг шат шатаар илчилдэг гэсэн илчлэлтийн талаарх үнэнийг харуулсан болно ( 2 Нифай 28:30 -ийг үзнэ үү).

Петр, Корнел хоёрын хэн нь ч Бурханы тэдэнд өгсөн бүх зааврыг шууд хүлээн аваагүй болохыг анхаар. Тэнгэр элч Корнелд Петрийг олж уулзахыг зарлигласан бөгөөд “тэр чамд юу хийх хэрэгтэйг чинь хэлнэ” ( Үйлс 10:5–6) хэмээсэн. Петр үзэгдэл хүлээн авсныхаа дараа “үзсэн үзэгдэл нь ямар утгатай болохыг ойлгож ядан байсан” ( Үйлс 10:17). Тэр Корнелтай уулзах хүртэл энэ үзэгдлийн утгыг бүрэн ойлгоогүй байв.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар бидний хувьд энэ нь ямар байж болох талаар дүрсэлжээ.  

Зураг
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Мандах нарны алгуур нэмэгдэх туяа нь Бурханаас “шат шатаар, дүрэм дүрмээр” ( 2 Нифай 28:30) өгөгдөх захиастай адил юм. Ихэнх тохиолдолд илчлэлт бага багаар бидний хүсэл, зохистой байдал, бэлтгэлийн дагуу ирдэг … Илчлэлтийн энэ хэв маяг илүү элбэг тохиолддог.

(Дэвид А.Бэднар, “Илчлэлтийн Сүнс,Ensign, May 2011, 88 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 153)

  • Тэнгэрлэг Эцэг бидэнд илчлэлтийг нэгмөсөн өгөхийн оронд багаар багаар өгдөг нь яагаад адислал байж болох вэ?

  • Энэ загвар нь Христийнхтэй адил ямар зан чанарыг хөгжүүлэхэд бидэнд тусалж чадах вэ?

Илчлэлтийн дагуу үйлдэх

Петр, Корнел хоёр анх хүлээн авсан илчлэлтийнхээ дагуу үйлдсэнээр илүү сайн ойлголтоор адислагдсан. Энэ нь Үйлс 10 дээрх Биднийг хүлээн авсан илчлэлтээ дагах үед Тэнгэрлэг Эцэг нэмэлт илчлэлтээр адислах болно гэсэн өөр нэгэн үнэнийг харуулдаг.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбанд Тэнгэрлэг Эцэгээс ирсэн илчлэлтийн дагуу үйлдэхийн ач холбогдлын талаар тайлбарлажээ. ChurchofJesusChrist.org дээрх “Ариун Сүнс биднийг хөтлөг” видеог цагийн код 14:41-ээс 15:19 хүртэл үз эсвэл дараах мэдэгдлийг унш.

Зураг
Official Portrait (as of June 2016) of Elder Ronald A. Rasband of the Quorum of the Twelve Apostles.

Хэрэв бид өөрт ирдэг сүнслэг мэдрэмждээ анхаарлаа хандуулбал илчлэлтийн сүнсээр өсөж хөгжин, Сүнсээр удирдуулсан ойлголт, удирдамжийг улам бүр хүлээн авах болно. “Сайныг үйлдэхэд хөтөлдөг тэр Сүнсэнд итгэлээ тавигтун” [ Сургаал ба Гэрээ 11:12 ] хэмээн Их Эзэн хэлсэн.

Бид Их Эзэний “зоригтой бай, учир нь би та нарыг удирдах болно” [ Сургаал ба Гэрээ 78:18 ] гэх урилгыг чухалчлан авч үзээсэй. Тэрээр биднийг Ариун Сүнсээр удирддаг. Бид Сүнстэй ойр байж, эхний төрсөн мэдрэмжээ Бурханаас ирсэн гэдгийг мэдэж, тэдгээрийн дагуу хурдан үйлддэг байх болтугай.

(Роналд А.Расбанд, “Ариун Сүнс биднийг хөтлөг,” Ensign, May 2017, 96 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 83)

  • Та хувийн илчлэлт хүлээн авахад өөрийгөө хэрхэн бэлдэж болох вэ?

Таны амьдралд зориулсан илчлэлт

  • Таны хувийн нөхцөл байдалд туслах илчлэлтийн талаар та юу олж мэдсэн бэ?

  • Тэнгэрлэг Эцэг танд үйлдэх ёстой ямар илчлэлтийг өгсөн бэ? Та үүний дагуу хэрхэн үйлдэх вэ?

  • Таныг гэх Тэнгэрлэг Эцэгийн хайрыг олж харахад туслах юуг та олж мэдсэн бэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Би Ариун Сүнсээр дамжуулан илчлэлтийг хэрхэн ялган таних вэ?

Хүмүүс Ариун Сүнсийг таньж мэдэн, мэдэрдэг өөр өөр арга замын талаар сонсохын тулд ChurchofJesusChrist.org дээрх “Feeling the Holy Ghost” (3:17) видеог үзэх талаар бодож үз.

Илчлэлт эрэлхийлсэн ч гэсэн Тэнгэрлэг Эцэгээс хүлээн авахгүй байгаа мэт санагдах үед би яах ёстой вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн тайлбарласан.

Зураг
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Бидний амьдралд эргэлзээтэй зүйл болон олон саад бэрхшээл тулгарах үед Бурхан биднийг чадах бүхнээ хийж, өөрсдийн төлөө үйлдэж, өөрсөд дээрээ үйлдүүлэхгүй байж, ( 2 Нифай 2:26 -г үзнэ үү), Түүнд найдахыг хүсдэг. Бид тэнгэр элчүүдийг харж, тэнгэрлэг дуу хоолойнуудыг сонсож, хязгааргүй их сүнслэг илэрхийлэлтүүдийг хүлээн авахгүй байж болно. Олон тохиолдолд бид Бурханы тааллын дагуу үйлдэж байгаа гэсэн бүрэн баталгаагүйгээр итгэн найдаж, залбиран урагш тэмүүлж болно. Гэвч гэрээнүүддээ үнэнч байж, зарлигуудыг сахиж, байнга сайныг хийхийг эрэлхийлэн, илүү сайн хүн болохыг хичээх аваас бидний алхмыг Бурхан залан чиглүүлэх болно гэсэн итгэлтэйгээр алхаж чадна.

(Дэвид А.Бэднар “Илчлэлтийн Сүнс,Ensign, May 2011, 90 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 91–94)

Илчлэлт хүлээн авахад ямар дадал хэвшил эсвэл үйлдэл надад саад болж байна вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн хэлсэн.

Зураг
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Судруудад Ариун Сүнсний нөлөөг “намуухан дуу хоолой” ( 1 Хаад 19:12 ; 1 Нифай 17:45 ; мөн 3 Нифай 11:3 -ыг үзнэ үү) болон “төгс зөөлөн тайван дуу хоолой” ( Хиламан 5:30) гэж дүрсэлсэн байдаг. Сүнс бидэнд намуухан, тайвнаар шивнэдэг учраас бид яагаад зохисгүй нэвтрүүлэг, порнограф, хөнөөлтэй донтуулагч зүйлс, донтуулах байдлаас зайлсхийх ёстойг ойлгоход хялбар юм. Дайсны эдгээр хэрэгсэл нь Бурханы Сүнсний хүчээр илгээгдсэн Түүний мэргэн захиаснуудыг таньж мэдэн, хариулах чадварыг маань сулруулан доройтуулж, улмаар устгаж ч болох юм.

(Дэвид А.Бэднар “Илчлэлтийн Сүнс,Ensign, May 2011, 88 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 151)

Илчлэлт хүлээн авах чадвараа нэмэгдүүлэхийн тулд би юу хийж чадах вэ?

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн хэлжээ.

Зураг
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Үйлчилж, ажиллах замаар урагшлах нь илчлэлтэд тэнцэхүйц болох чухал арга зам юм. Би судраас судалж байхдаа ихэнх илчлэлт Бурханы хүүхдүүдэд ирэхдээ Их Эзэн өөрсдөд нь анхны алхам заахыг хүлээн хаашаа ч хөдлөлгүй суухад биш, харин биднийг үйлдэл хийх үед ирдгийг мэдэж авсан. …

Бид хийх зүйлдээ удирдамж хүсэн сүүдэрт залбирч суухаас илүүтэй гадаа гарч, үйлдэх юм бол мөн чадах бүхнээ хийсэн үедээ Сүнсний өдөөлтүүдийг олж авах болно. Бурханы хүүхдүүд хөдөлж байх үед илчлэлт ирдэг.

Тэгээд бид чадах бүхнээ хийнэ. Дараа нь бид Их Эзэний илчлэлтийг хүлээнэ. Тэрбээр өөрийн цагийн хуваарьтай.

(Dallin H. Oaks, ”In His Own Time, In His Own Way,” Ensign, Aug. 2013, 22, 24)

Сүнсийг мэдэрч, илчлэлт хүлээн авах чадвараа хэрхэн нэмэгдүүлэх талаар илүү их санал зөвлөмж авах бол “Feeling the Spirit”-ийг унших талаар бодож үз (Paul VanDenBerghe, New Era, Oct. 2011).

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Илчлэлт хүлээн авч буй бусад хүний жишээ

Илчлэлт хүлээн авсан бусад хүний судар дээрх жишээг тодорхойлоход суралцагчдыг урих талаар бодож үз (жишээлбэл, 1 Нифай 4:6–18 ; Инос 1:1–18 ; Алма 5:43–47 -г үзнэ үү). Суралцагчдаас самбарт жишээнүүдийг жагсаан бичихийг хүс. Дараа нь тэд нэг жишээ сонгоод, үүнийгээ судраас олж, судлан, Тэнгэрлэг Эцэгээс ирэх илчлэлтийн талаарх ойлголтыг хайж олж болно.

  • Өөрийн сонгосон түүхийг Корнел, Петр хоёрт тохиолдсон явдалтай харьцуул. Та ямар ижил төстэй зүйлийг олж харсан бэ? Ямар ялгааг олж харсан бэ?

Хэвлэх