Семинар
Үйлс 6–7


Үйлс 6–7

Стефан Христ шиг үйлчлэв

Зураг
Young man and young woman helping an elderly woman with her groceries.

Ядуу болон тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах нь Христэд итгэгч байхын нэг чухал хэсэг ямагт байсаар ирсэн. Бэлэвсэн эмэгтэйчүүдийг хайхрахгүй орхидог байх үед төлөөлөгчид тэдний хэрэгцээ шаардлагад тохинуулахаар Стефаныг бас өөр зургаан хүнийг сонгожээ. Хэдийгээр Стефан Бурханы хүчээр агуу гайхамшгуудыг үйлдсэн боловч иудейчүүд Есүс Христийг гэрчилснийх нь төлөө түүнийг чулуугаар цохин алсан нь эмгэнэлтэй. Суралцаж байхдаа та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дагаж, Тэдэнтэй адил болж, Тэднийг гэрчлэхийг хичээснээр бусдыг адисалж болох арга замуудын талаар тунгаан бод.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адил болох. Судар дээрх Христийнхтэй адилхан зан чанар, үйлдэл, хандлагыг тодорхойлоход суралцагчдад тусал. Эдгээр зан чанар, хандлагыг хөгжүүлж, үйлдлээр харуулах нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход нь хэрхэн тусалж болохыг олж харахад тэдэнд тусал.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрт тавьсан зорилгоо эргэн харж, Аврагчтай хэрхэн илүү адил болж байгаагаа бодож үзэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Тойргийн зөвлөл гэж юу вэ гэдгийг товч тайлбарлаад, зөвлөлийн зарим гишүүнийг жагсаан бич (бишоп, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгч, тойргийн номлолын удирдагч гэх мэт). Ангийнхныг нэг эсвэл хэд хэдэн тойргийн зөвлөлд хуваагаад (суралцагчдын тооноос хамааран), суралцагч тус бүрд тодорхой дуудлага өг. Зөвлөл тус бүрд дараах жишээг өгөөд, туслахын тулд юу хийж чадахаа ярилцахад тэднийг урь. Уг жишээг самбарт нэгтгэн дүгнэх нь тустай байж болох юм.

Тойргийн зөвлөл гэдэг нь өөрсдийн тойрогт үүссэн янз бүрийн нөхцөл байдал, тулгарсан сорилт бэрхшээлийг авч хэлэлцэхийн тулд тогтмол цуглан хуралддаг тодорхой дуудлагатай гишүүдийн бүлэг юм (бишоп, ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчид гэх мэт). Танай тойрог эсвэл салбарт дараах нөхцөл байдал үүссэн гэж төсөөл. Лидиа гэдэг нэртэй өрх толгойлсон эх 16 настай хүү, 7 настай охин, 6 сартай нялх хүүхэдтэй. Лидиа энэ долоо хоногт мэс засалд орох бөгөөд эмнэлэгт таван хоног хэвтэх байв. Тойргийн зөвлөлийн өөр өөр гишүүн энэ гэр бүлд хэрхэн туслах боломжтой вэ?

Хангалттай цаг өгсний дараа, тойргийн зөвлөлийн тодорхой гишүүд энэ нөхцөл байдалд ямар туслалцаа үзүүлэх боломжтой талаар хуваалцахад суралцагчдыг урь.

  • Яагаад тойргийн зөвлөл болон үүнтэй ижил төстэй бусад байгууллагыг чухал гэж та бодож байна вэ?

  • Тойргийн зөвлөл болон ижил төстэй бүлгээс тусламж авч буй хүмүүст ямар байх вэ?

Үйлс 6:1 -ийг уншаад, эртний Сүмд тулгарсан нэг асуудлын талаар олж мэд.

Сүмд ядуу эсвэл тусламж хэрэгтэй бэлэвсэн эмэгтэйчүүдийн тоо их байсан тул Арван хоёрын гишүүд тэдэнд туслахын тулд асар их цаг зарцуулж, Аврагчийн хүссэнээр сайн мэдээг номлоход цаг зав гаргаж чадахгүй болжээ.

Үйлс 6:2–8 -ыг уншаад, Арван хоёрын гаргасан шийдлийг тодорхойл.

  • Өнөөгийн Сүм болон тойргийн зөвлөл дэх дуудлагууд нь эртний төлөөлөгчдийн гаргасан шийдэлтэй юугаараа ижил төстэй вэ?

  • Та төлөөлөгчдөд туслахаар сонгогдсон долоон хүний талаар уншиж байхдаа, тэдэнд байсан Христийнхтэй адилхан ямар зан чанаруудыг ажигласан бэ?

  • Эдгээр зан чанар тус бүр нь үйлчлэх болон тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг адислахад хэн нэгэнд хэрхэн туслах вэ?

Эдгээр шүлгээс Бид Христийнхтэй адил зан чанарыг хөгжүүлснээр тусламж хэрэгтэй хүмүүст илүү сайн тохинуулж, тэднийг адислах боломжтой гэсэн нэг үнэнийг тодорхойлж болно.

  • Тусламж хэрэгтэй хүмүүсийг тохинуулахад тусалсан өөр ямар ямар зан чанар Есүс Христэд байдаг вэ?

Та эдгээр Христийнхтэй адил зан чанарыг хэр сайн хөгжүүлснээ хэдэн хором тунгаан бод. Эдгээрийн дунд Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр дээр тавьсан таны хувийн аль нэгэн зорилготой холбоотой зан чанар байна уу? Байвал хэдэн хором зарцуулан тухайн зан чанарыг хөгжүүлэхийн тулд юу хийж байгаагаа судлах тэмдэглэлдээ бич. Байхгүй бол, тусламж хэрэгтэй хүмүүст илүү сайн тохинуулж, адислахын тулд Христийнхтэй адил тухайн зан чанарыг хөгжүүлэхийн тулд хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө судлах тэмдэглэлдээ гаргах талаар бодож үз.

Стефаны гэрчлэл ба эрүү шүүлт

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки (1915–1985) ийн бичжээ.

Зураг
Head and shoulders portrait of Elder Bruce R. McConkie.

Агуу зүйлс амар хялбар тохиодоггүй. Дэлхий ертөнцийг донсолгодог үйл явдлууд асар их эсэргүүцлийг туулан байж тохиодог.

(Bruce R. McConkie, “Once or Twice in a Thousand Years,” Ensign, Nov. 1975, 18)

Ахлагч Макконкигийн мэдэгдэл Стефанд хамаатай. Хэдийгээр тэр “агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дунд үйлдсээр бай[сан ч,] … Синагогийн хэсэг хүмүүс … [түүнтэй] маргалдав” ( Үйлс 6:8–9). Стефаныг Иудейн зөвлөлийн өмнө авчирсан бөгөөд түүний эсрэг гэрчлүүлэхээр хуурамч гэрчүүдийг авчиржээ.

Стефан Иудейн удирдагчдын өмнө зогсохдоо, иудейчүүд олон үеэрээ Ариун Сүнсийг хэрхэн эсэргүүцэж, тэдэнд илгээсэн Бурханы бошиглогчдыг хүлээн зөвшөөрөлгүй, хөнөөсөн болохыг дурдсан. Дараа нь Стефан энэхүү тэрслүү хандлага нь уг өдрийг хүртэл үргэлжилж, тэр ч бүү хэл хүмүүс нь Бурханы Хүү болох Есүс Христийг хөнөөсөн болохыг гэрчилсэн байна ( Үйлс 7:51–52 -ыг үзнэ үү).

Үйлс 7:54–60 -ыг уншаад, Стефан ийм их уур хилэн, эсэргүүцлийг үл хайхран юу үйлдсэнийг олж мэд.

“The Martyrdom of Stephen” видеог цагийн код 3:25-аас 5:34 хүртэл үзүүлэх талаар бодож үз (ChurchofJesusChrist.org дээр тавигдсан байгаа). Зарим суралцагчид Стефаныг чулуудаж алж буй дүр зургийг харахад хүнд байж болохыг анхаар.

Хэрэв видеог ашиглаагүй бол дараах зургийг үзүүлэхийг бод.

Зураг
This painting depicts the stonong of Stephen as described in Acts 7:54-60. From a reclining position Stephen acknowledges through gesture the presence of the Father and the Son who stand in white at the top of the painting in the opened heavens. Those stoning Stephen do so with hatred and gross violence. Saul holds the garments of two of them. Two priests with indifferent looks stand to the right. The painting is signed, “Walter Rane.”
  • Стефаныг эрүүдэн шүүсэн тухай түүхээс танд юу нь онцгой санагдсан бэ?

Суралцагчид янз бүрийн хариулт хуваалцаж болно. Дараахтай адил ямар дагалдах асуултууд суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхэд туслах талаар залбирч байгаад бодож үз.

  • Хэдийгээр Стефан амиа алдсан ч хэрхэн адислагдсан бэ? Та яагаад түүнийг үзэгдэл харсан гэж бодож байна вэ?

  • Стефаны харсан үзэгдэл бидэнд бидний Тэнгэрлэг Эцэгийн тухай мөн Түүний Хайртай Хүүгийн талаар юу заадаг вэ?

  • Стефан ийм ширүүн эсэргүүцэл дунд ч гэсэн хэрхэн Есүс Христ шиг байж чадсан бэ?

Стефаны эрүү шүүлтийн тухай түүх нь сайн хүмүүс болон үйл хэргүүд ихэвчлэн “асар их эсэргүүцэл[тэй]” тулгардаг болохыг харуулдаг.

  • Та үүнийг амьдралдаа хэрхэн олж харсан бэ?

Та Стефаны нэгэн адил Аврагчийн тухай, Түүний сайн мэдээний талаарх итгэл, гэрчлэлээ хуваалцах сонголтыг хийснээр эсэргүүцэл, бүр хавчлага дарамттай тулгарч болох юм.Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.

Зураг
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Би бүх хүнд, тэр тусмаа Сүмийн өсвөр үеийнхэнд хандан, өмнө нь та нарт тохиолдож байгаагүй байж болох ч гагцхүү Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн учраас та нарт өөрсдийн итгэлийг хамгаалахаар дуудагдах, магадгүй бүр хувь хүний хувьд гутаан доромжлуулах өдөр ирэх болно гэдгийг хэлье. Энэ үед та нар зоригтой бас найрсаг байх хэрэгтэй.

(Жэффри Р.Холланд, “Шавь байхын адислал ба төлөөс,” Ensign, May 2014, 6 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19)

  • Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг гэрчилж, хамгаалах нь яагаад ач холбогдолтой гэж бодож байна вэ?

  • Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг гэрчилж, хамгаалсныхаа төлөө хавчлага дарамттай тулгарах үедээ Тэднийг хэрхэн тусална гэж бодож байна вэ?

Та хэдэн хором гарган, ирэх долоо хоногийн турш өөрийн Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайртай Хүүг гэрчилж, хамгаалахыг хэрхэн сонгож болох тухай тунгаан бод.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Үйлc 6:1–6 . Өнөөдөр төлөөлөгчдийн материаллаг асуудалд туслахын тулд хэн дуудагддаг вэ?

Их Эзэн Сүмийн материаллаг хэрэгцээг хангахад нь арван хоёрт туслуулахаар долоон зохистой хүнийг дуудсан шиг Их Эзэн өнөөдөр ч гэсэн Сүмийн материаллаг хэрэгцээг хангахад арван хоёрт туслуулахаар Тэргүүлэх бишопын зөвлөлийг дууджээ. Тэргүүлэх бишоп болон түүний хоёр зөвлөх Тэргүүн Зөвлөлийн удирдлаган доор Сүмийн цаг зуурын ажил хэргийг гүйцэтгэхээр үйлчилдэг. Мацаг барих нь энэ хөтөлбөрийн нэгэн чухал хэсэг бөгөөд цаг зуурын болон амьдрал тэтгэх тусламжийг дэлхий даяарх ядуучуудад үзүүлдэг. (Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл, newsroom.ChurchofJesusChrist.org дээрх “Presiding Bishopric” сэдвийг үзнэ үү.)

Би хавчлага дарамттай тулгарах уу аль эсвэл итгэл үнэмшлээ хамгаалах ёстой юу?

“Шавь байхын адислал ба төлөөс” (ChurchofJesusChrist.org дээрх) видеог цагийн код 1:01-ээс 2:31 хүртэл үз эсвэл доорх мэдэгдлийг унш.

//media.ldscdn.org/webvtt/general-conference/april-2014-general-conference/2014-04-1020-elder-jeffrey-r-holland-en.vtt

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р. Холланд Христийг гэрчлэхийг хичээнгүйлэн чармайснаар хавчлага дарамтад өртсөн нэгэн хүний жишээг ийн дурджээ.

Зураг
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Саяхан нэгэн номлогч эгч надад бичихдээ: “Хамтрагч бид хоёр хотын төв гудамжны сандал дээр нэгэн эрэгтэй үдийн хоолоо идэж байхыг харсан юм. Биднийг дөхөж очих үед тэрээр дээш харан, бидний номлогчийн энгэрийн тэмдгийг олж харав. Тэр бидэн рүү муухай харж, үсэрч босоод, гар далайн, намайг цохих гэлээ. Би амжиж зайлсхийсэн боловч тэр өөрийнхөө идэж байсан хоолыг над руу нулимж, биднийг маш муухай үгээр харааж эхэлсэн. Бид юу ч хэлэлгүй түүнээс холдов. Би нүүрэн дээрх хоолны үлдэгдлээ арчин цэвэрлэж байтал ар дагз руу маань овоорсон төмсний нухаш онохыг мэдэрч билээ. Зарим үед номлогч байх үнэхээр хэцүү, яагаад гэвэл яг тэр үед би тэр жижиг биетэй эрэгтэй дээр очин заамдаж аваад, “УУЧЛААРАЙ” гэж хэлүүлэхийг үнэхээр их хүсэж байсан. Гэвч би тэгээгүй” гэжээ.

Би энэ үнэнч номлогчид хандан; охин минь, та даруу үйлдэл хийснээр Мормоны Номд бошиглогч Иаковын хэлсэнчлэн, “Есүс Христийн үхлийг тунгааж, мөн түүний загалмайг үүрэлцэж бас дэлхийн шившгийг хуваалцсан” [Иаков 1:8] онцгой эрэгтэй, эмэгтэйчүүдийн эгнээнд нэгдэн орлоо гэж хэлсэн.

(Жэффри Р.Холланд, “Шавь байхын адислал ба төлөөс,” Ensign, May 2014, 6 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Видео: “Sheri Sought to Ease Suffering—His Hands”

“Sheri Sought to Ease Suffering—His Hands” (4:17)-ыг үзүүлээд, нэгэн сувилагч үйлчлэлээр дамжуулан Христтэй илүү адилхан болох талаар юу сурч мэдсэнийг олж мэдэхэд суралцагчдыг урих талаар бодож үз. Видеог үзүүлсний дараа дараах асуултуудыг тавь.

  • Та Шеригээс Христийнхтэй адил ямар зан чанарыг олж харсан бэ?

  • Стефаны тохинууллаар адислагдсан хүмүүсийн адил, эдгээр зан чанар нь Шеригийн үйлчилж, адисалсан хүмүүст хэр чухал байсан бэ?

  • Шеригийн өмнө нь ээждээ үйлчилж байсан туршлага нь Христтэй илүү адил хайрлаж, үйлчлэхээр эрэлхийлэхэд нь түүнд хэрхэн тусалсан бэ?

Бурхан Тэргүүтэн бол тусдаа гурван хүн юм

Суралцагчдыг Стефаны харсан үзэгдлийн талаар уншсаны дараа, энэ нь Бурхан Тэргүүтний талаар юу зааж байгааг асуу. Энэ түүхээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ болон Ариун Сүнс нь гурван ялгаатай, тусдаа биес юм гэсэн нэг үнэнийг мэдэж авч болно. Суралцагчид Topical Guide эсвэл Судруудын удирдамж аас “Бурхан Тэргүүтэн” гэсэн гарчигтай тайлбарыг харж, энэ сургаалыг илүү гүн гүнзгий ойлгоход тэдэнд туслах холбогдох эшлэлийг хайж олж болох юм. Суралцагчид мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр нэг хүн гэж зарлаж буй хүнд хэрхэн хариулахаа судлах тэмдэглэлдээ бичиж болно.

Хэвлэх