Семинар
Үйлс 8


Үйлс 8

Филип этиоп хүнд заав

Philip (New Testament figure) teaching the gospel to an Ethiopian as they ride in a chariot. Another man is pictured driving the horses and chariot. A lake or river can be seen beside of the road they are riding on. Scriptural Reference: Acts 8:26-39

Филип бол Их Эзэний зарлигаар цөл рүү явсан эрч хүчтэй, үнэнч номлогч байв. Сүнс Филипийг тэргэндээ суугаад судар уншиж байсан этиоп хүн рүү чиглүүлэв. Филипийг түүнээс уншиж байгаа зүйлээ ойлгож байна уу гэж асуухад, тэр “Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн чадах билээ?” (Үйлс 8:31) гэж хариулжээ. Филип судар ойлгодог, сударт дуртай нэгэн байсан учраас этиоп хүнд Есүс Христийн тухай зааснаараа түүнийг итгэж, баптисм хүртэхэд хүргэсэн. Та Үйлс 8:26–40-ийг судлахдаа, Есүс Христэд итгэж, Түүн дээр ирэхэд нь бусдад туслахын тулд судруудыг хэрхэн ашиглаж болох талаар эргэцүүл.

Өнөө үеийн бошиглогчдын үгсийг ашиглах. Өнөө үеийн бошиглогчид эдгээр түүхээс сурч мэдэж болох сургаал, зарчмуудыг заахын тулд ихэвчлэн судрын түүхүүдийг ашигладаг. Судрууд дээрх сургаал, зарчмуудыг тодорхойлж, ойлгож, эдгээр үнэнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар суралцахын тулд орчин үеийн бошиглогчдын үгсийг судлахад суралцагчдыг урь.

Суралцагчийн бэлтгэл: Сайн мэдээнд өсөж хөгжихөд тусалсан сүнслэг хэрэгсэл эсвэл чадваруудын талаар бодоход суралцагчдыг урь. Тэдэнд санаа бодлоо хичээлийн үеэр хуваалцах боломж олдоно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Зөв багаж хэрэгслийг ашиглах

Алх юм уу халив ангид авчир эсвэл тэдгээрийн зургийг харуулахыг бод. Нэг суралцагчийг уг багажийг хэрхэн зөв ашиглахыг харуулахад урь. Дараа нь багаж ашиглахгүйгээр хадаас хадах эсвэл шураг эрэгдэх гэж оролдвол юу болохыг суралцагчдаас асуу.

Зөв багажийг ашиглах нь эд юмсыг илүү хурдан, хялбархан засаж, босгоход тусална. Зөв багажгүйгээр эд юмсыг засаж, босгох хэр хэцүү байж болохыг төсөөл. Дараах багажууд юунд хэрэглэгддэг болохыг бодож ол.

Hammer
Saw
Combination Wrench (english)
  • Эдгээр багаж хэрэгсэл хэзээ хэрэг болдог вэ?

  • Би тэдгээрийг хэрхэн үр дүнтэй ашиглаж болох вэ?

Үүнтэй адил бид бас Аврагчийг дагаж, Түүний сайн мэдээний дагуу амьдрах хүслээ хурцалж, бас засаж залруулахын тулд зарим арга хэрэгсэл, ур чадварыг ашиглаж болно.

Суралцагчдыг дараах асуултуудад хариулах үедээ хичээлийн бэлтгэлээс олж мэдсэн санаагаа эргэн санахад урь. Хуваалцахад хэт их цаг зарцуулахгүй байхад анхаар.

  • Сайн мэдээнд өсөж хөгжихөд тань тусалсан ямар сүнслэг багаж хэрэгсэл буюу зааварчилгаа, ур чадвар байдаг вэ?

  • Та өөр хэн нэгнийг Аврагчид ирэхэд урихын тулд тэдгээрийг хэрхэн ашиглаж болох вэ?

Эдгээр арга хэрэгслийн нэг нь судрыг ойлгож, тэдгээрийг ашиглах бидний чадвар юм. Энэ нь ялангуяа Есүс Христийн тухай зааж, гэрчлэхэд хэрэгтэй. Бусдыг Есүс Христэд ирэхэд урихад судрыг ашиглах нь танд хэр амар байдаг талаар хэдэн хором тунгаан бод. Энэ хичээлийг судлахдаа, бусдыг Аврагчид авчрахад судруудыг хэрхэн илүү сайн ашиглаж болохыг мэдэхийн тулд Ариун Сүнсээр дамжуулан удирдамж авахыг эрэлхийл.

Филип цөл рүү дуудагдав

Төлөөлөгчдийн тохинуулалд дуудагдсан долоон эрийн нэг болох Филипт тохиолдсон зарим үйл явдлыг Үйлс 8 -д цэдэглэсэн байдаг. Иерусалимд өсөн нэмэгдэж буй дарамт хавчлагаас зугтахын тулд Филип сайн мэдээг үргэлжлүүлэн хуваалцахаар Самари руу явжээ. Санваараар дамжуулан тэрээр гайхамшгуудыг үйлдэж, олон хүнийг эдгээж, “тэдэнд Христийг тунхаглав” ( Үйлс 8:5–8 -ыг үзнэ үү). Дараах түүхийг судлахдаа та Их Эзэнээс гэнэт хүлээн авсан даалгавраа амжилттай биелүүлэхийн тулд Филипийн ашигласан багаж хэрэгслүүдийг олж мэд.

Хэрэв судрын урт хэсгийг бие даан унших нь зарим суралцагчид хэцүү байвал дараах шүлгүүдийг ангиараа эсвэл хоёр хоёроороо чанга уншихад урих тухай бодож үз.

Үйлс 8:26–39-ийг уншаад, энэ түүхэд дүрсэлсэн үйл явдлыг төсөөлөн бод. Өөрт утга учиртай санагдсан үг, хэллэгүүдийг та тэмдэглэж болно. (Тайган хүн гэдэг нь итгэлтэй зарц, Исаиас гэдэг нь бошиглогч Исаиагийн грек нэр болохыг анхаар.)

Хэдэн суралцагчийг тэмдэглэсэн үг, хэллэгүүдээ мөн тэдгээр нь тэдэнд уг түүх дээрх сургамжуудыг таньж мэдэхэд хэрхэн тусалж байгааг хуваалцахад урь. Суралцагчдад ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь туслахын тулд дараах асуултын заримыг ашиглахыг бодож үз.

Та тэдний тодорхойлсон сургамжуудыг самбарт бичиж (эсвэл суралцагчдаар бичүүлж) болно.

  • Их Эзэн ямар арга замаар Филипийг удирдан чиглүүлсэн бэ? Бидний хувьд бусдыг Их Эзэнд ирэхэд нь туслахыг хичээхдээ Түүний өдөөлтийг дагах нь яагаад чухал вэ?

  • Филип этиоп хүнд Есүс Христийн тухай заахын тулд судрын мэдлэгээ хэрхэн ашиглаж чадсан бэ?

  • Энэ түүх дээрх ямар сургамж танд онцгой санагдаж байна вэ?

Энэ түүх дээрх олон үнэнээс та Бид судруудыг ойлгож мөн тэдгээрийг ашиглан Аврагчийн тухай зааснаар Түүнд ирэхэд нь бусдад тусалж чадна гэсэн зарчмыг тодорхойлсон байж болох юм.

Суралцагчдын хэрэгцээ шаардлагад үндэслэн, дараах үйл ажиллагааг Филип Сүнсний өдөөлтөд хэрхэн хариулсан тухай нэмэлт суралцах үйл ажиллагаагаар сольж болно.

Есүс Христийн тухай заахын тулд судруудыг ашиглах

Уншиж байгаа судар нь бошиглогч Исаиагийн тухай юу эсвэл “өөр хэн нэгний тухай” юу хэмээн этиоп хүнийг асуухад, Филипийн судрын мэдлэг нь нэн даруй “тэрхүү Бичвэрээс эхлэн Есүсийн тухай түүнд ярьж өг[өх]” ( Үйлс 8:34–35) боломж олгосныг анхаар.

Этиоп хүний уншсан судрын хэсэг бол бидний Аврагч Есүс Христийн тухай гайхамшигт бошиглол байсан бөгөөд үүнийг Исаиа 53 -аас олж болно. Та Үйлс 8:32–33 -ыг Исаиа 53:7–8 -тай холбогдох эшлэл болгон авч эсвэл тэдгээрийг холбож болно.

Зарим суралцагч өөрийгөө судруудыг ойлгох эсвэл тэдгээрийг өөр хэн нэгэнд тайлбарлах чадваргүй гэж бодож байж болох тул болгоомжтой ханд. Тэдний ойлголт цаг хугацаа зарцуулж, хүчин чармайлт гаргаснаар өсөн нэмэгдэнэ гэдгийг суралцагчдад батал. Заримдаа хамгийн үр дүнтэй заах арга бол судрын хэсгийн талаарх бодол санаагаа зүгээр л хуваалцах явдал гэдгийг тэдэнд сануул. Учир нь Ариун Сүнс тэдний үг үнэн гэдгийг гэрчлэх болно.

Та Филипийн оронд өөрийгөө тавиад, Есүс Христийн талаар найзтайгаа гэрчлэлээ хуваалцах боломж олдлоо гэж төсөөл. Исаиа 53:3–9 -ийг уншаад, уншиж байхдаа Аврагчийн талаарх бодол санаа, мэдрэмждээ анхаарлаа хандуул.

Дараах асуултуудад сайтар бодож хариулах хангалттай цагийг суралцагчдад гаргаж өг. Та суралцагчдыг найзтайгаа хуваалцаж байгаагаар жүжигчлэн үзүүлэхэд эсвэл хүсвэл бичсэн зүйлсээ ангийнхантай хуваалцахад урьж болно.

  • Судрын энэ хэсгээс та найзыгаа Есүс Христийн тухай юуг мэдэж, мэдэрч эсвэл ойлгоосой гэж хүсэх байсан бэ? Яагаад?

  • Та Есүс Христийн талаар мэддэг эсвэл мэдэрдэг зүйлээ ашиглан найзыгаа хэрхэн Түүнийг илүү сайн дагахад урамшуулж болох вэ?

Бэлтгэлээр дамжин хүчирхэгжүүлсэн нь

Филипийн гаргасан хүчин чармайлтын ачаар этиоп хүн хөрвөгдөж, баптисм хүртсэн ( Үйлс 8:36–38 -ыг үзнэ үү). Бид ч гэсэн Филипийн адил бусдад Есүс Христтэй адил болж, Түүнийг дагах урам зориг өгч, тэднийг урамшуулан дэмжих боломжтой. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Үлиссэс Соарэс бидний хувийн бэлтгэл бусдад Бурхан руу ойртох урам зориг өгөхөд тусална хэмээн заасан.

Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Бид Есүс Христийн сайн мэдээнээс чин зүрхнээсээ, тууштай, үнэн сэтгэлээсээ суралцахыг эрэлхийлж, үүнийг үнэн зорилготой мөн Сүнсний нөлөөгөөр заавал заасан зүйлс маань хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж, Бурханы үнэний дагуу амьдрах хүсэлтэй болгож чадна.

(Үлиссэс Соарэс, “Би хэрхэн ойлгож чадах билээ?,” Ensign, May 2019, 8 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 5)

Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бичихэд суралцагчдыг урих талаар бодож үз. Цаг гарвал ойлголтоо ангийнхантайгаа хуваалцахад суралцагчдыг урь.

  • Христ рүү ирэхэд нь бусдад туслахад таныг бэлтгэх ямар өөрчлөлтийг та өөрийн хувиараа судраас судлах үйл явцад оруулж болох вэ? Энэ өөрчлөлт нь судрыг ашиглаж чадна гэсэн итгэлийг тань ямар арга замаар хүчирхэгжүүлэх вэ?

  • Өнөөдрийн судар судлах үйл явцын аль хэсэг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход тусалсан бэ? Яагаад судрын тэр хэсэг бусад хэсгээс илүү гүн гүнзгий нөлөөлсөн гэж та бодож байна вэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Үйлс 8:27 . Тайган хүн гэж хэн бэ?

Тайган гэдэг нь засуулсан эрэгтэй хүмүүс бөгөөд тэд эртний Ойрх Дорнод, Дундад Азийн олон улс оронд зарц боолоор үйлчилдэг байв. Тэд цэрэг, хааны татвар эмсийн хамгаалагч гэх зэрэг үүрэг гүйцэтгэдэг байсан төдийгүй ихэвчлэн хааны ордонд итгэл хүлээлгэсэн алба хашдаг байжээ. Үйлс 8:26–39 дэх этиоп тайган эр Этоипын хааны ордны эрдэнэсийн санг хариуцан хамгаалдаг байв. (Bible Dictionary, “ Eunuch ”-ийг үзнэ үү.)

Итгэлтэй суралцагч Сүнсээр өдөөгдсөн багш болж чадна

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Үлиссэс Соарэс ийн заасан.

Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Чухамдаа сайн мэдээний суралцахуй, заахуйн хүрээнд, заримдаа яг энэ этиоп хүн шиг бидэнд итгэлтэй бөгөөд Сүнсээр өдөөгдсөн багшийн тусламж хэрэгтэй болдог ба заримдаа Филип шиг бид бусдад зааж, хүчирхэгжүүлж, хөрвөгдөхөд нь туслах хэрэгтэй байдаг.

(Үлиссэс Соарэс, “Би хэрхэн ойлгож чадах билээ?,” Ensign, May 2019, 6 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 5)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

 

  Исаиа дээрх эдгээр шүлгийн хэсгээс уншиж, Есүс Христийг гэрчилж буй хүмүүсийн талаар энэ видеонд гардаг.

2:14

Филип Сүнсний өдөөлтөд хариулав

Үйлс 8:26–35 -ыг эргэж хараад, Филип Их Эзэний өөрөөр нь хийлгэхийг хүссэн зүйлийг хэрхэн мэдэж мөн хариулсныг харуулсан үг хэллэгийг тодорхойлоход суралцагчдыг урь. Суралцагчдыг сүнслэг өдөөлтөд хариулах нь яагаад нэн чухал болох талаар бодож үзэхэд уриад, дараах мэдэгдлийг хуваалц.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбанд номлолд үйлчилж байхад нь тохиолдсон, сүнслэг өдөөлтийг дагах тухай нэгэн түүхийг хуваалцсан.

15:43
Official Portrait (as of June 2016) of Elder Ronald A. Rasband of the Quorum of the Twelve Apostles.

Нэгэн шатам халуун өглөө хамтрагч бид хоёрт Ариун сүмийн талбайгаас мэдээллийг нь ирүүлсэн нэгэн хүн дээр оч гэсэн мэдрэмж төрсөн юм. Бид Элвүүд Шаффэрын гэрийн хаалгыг тогшив. Хатагтай Шаффэр биднийг хүлээж авсангүй.

Түүнийг хаалгаа хаах үед надад урьд өмнө болон түүнээс хойш хэзээ ч хийгээгүй нэгэн зүйлийг хий гэсэн мэдрэмж төрөв. Би хөлөө хаалганд нь хавчуулаад, “Бидний захиасыг сонсохыг хүсэж байгаа өөр хэн нэгэн хүн байна уу?” гэж асуулаа. Түүний 16 настай охин Марти сонирхсон тул өмнөх өдөр нь удирдамж авахаар чин сэтгэлээсээ залбирсан байжээ. Марти бидэнтэй уулзаж, удалгүй ээж нь ч ярианд оролцов. Тэд хоёулаа Сүмд нэгдсэн юм.

Марти баптисм хүртсэнээр гэр бүлийнхнийг нь оролцуулаад нийт 136 хүн баптисм хүртэж, сайн мэдээний гэрээнд нэгдсэн билээ. Би тэр долоодугаар сарын аагим халуун өдөр Сүнсийг сонсож, хөлөө хаалганд нь хавчуулсандаа хэчнээн их баярладаг гээч!

(Роналд А.Расбанд, “Ариун Сүнс биднийг хөтлөг,” Ensign, May 2017, 94 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 81)

  • Ахлагч Расбанд Сүнсний өдөөлтөд хэрхэн хариулсан бэ? Үр дүнд нь юу болсон бэ?

  • Та хэзээ Сүнсний өдөөлтөд хариулж байсан бэ? Юу тохиолдсон бэ?

  • Та Сүнсний өдөөлтөд хэрхэн анхаарлаа илүү түлхүү хандуулж болох вэ?

  • Уг өөрчлөлтийг гаргах нь бусадтай сайн мэдээг илүү итгэлтэй хуваалцахад танд хэрхэн туслах вэ?

Их Эзэн таныг хэнтэй уулзаж, нөхөрлөж эсвэл сайн мэдээг хуваалцаасай гэж хүсэж байгаа талаар тунгаан бод.

Хичээл дээр төвлөрч болох өөр зүйл

Хэрэв Үйлс 8:5–24 дээр өгүүлсэн, санваарын эрх мэдлийг мөнгөөр худалдаж авах гэсэн Симоны хүслийн талаар сурч мэдэх нь суралцагчдад тустай гэж үзвэл Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Шинэ Гэрээ 2023 гарын авлагын “7-р сарын 10–16. Үйлс 6–9: ‘Та надаар юу хийлгэмээр байна вэ?’” дээрх “Бурханы өмнө зүрх чинь зөв байх ёстой” гэдэгт өгүүлсэн санааг хуваалцахыг бодож үз.