Семинар
Үйлс 8:1–3; 9:1–20


Үйлс 8:1–3; 9:1–20

“Та надаар юу хийлгэмээр байна вэ?”

Saul on the road to Damascus having a vision.

“Сүмийн эсрэг хүчтэй хавчлага” (Үйлс 8:1) өрнөж байх үед, Саул айлаас айлд орж, Есүс Христэд итгэдэг хүмүүсийг баривчлан шоронд хорьж байлаа (Үйлс 8:3-ыг үзнэ үү). Саулыг гэгээнтнүүдийг үргэлжлүүлэн хяхаж хавчихаар Дамаск руу явах замд Есүс Христ Өөрийгөө түүнд илчлэв (Үйлс 9:3–5-ыг үзнэ үү). Ихэд гайхсан Саул Их Эзэнээс “Та надаар юу хийлгэмээр байна вэ?” гэж асуужээ. (Үйлс 9:6). Энэ хичээл нь Их Эзэн таныг илүү сайн хүн болж өөрчлөгдөхөд туслахын тулд юу хийдэг талаар тунгаан бодоход мөн танаас юу хүсэн хүлээж байгааг олж мэдэхийг эрэлхийлэхэд туслах зорилготой.

Судрын хэд хэдэн түүхийг ашиглах. Заримдаа судруудад нэг ижил үйл явдлын талаарх хэд хэдэн түүх багтсан байдаг. Түүхийг судалж, ингэснээр олж мэдэх боломжтой нэмэлт үнэнийг тодорхойлоход суралцагчдыг урих боломжийг хайж ол. Үүнийг хувиараа судраас судлах цагаараа гүйцэтгэх боломжийг эрэлхийлэхэд тэднийг урамшуулан дэмж.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христ биднийг өөрчлөгдөхөд урьж мөн тусалдаг арга замын талаар гэр бүлийнхээ гишүүн эсвэл найзтайгаа ярилцахад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Чиглэлээ өөрчлөх

Back of young woman on soccer field, with soccer ball in hand, contemplating goal. (horiz)

Суралцагчдыг тэгш гадаргуу дээр бөөрөнхий чулуу эсвэл бөмбөг өнхрүүлээд, ямар нэг зүйлийг цохин чиглэлээ өөрчлөхийг ажиглахад урь.

  • Юу бөөрөнхий чулуу эсвэл бөмбөгийг чиглэлээ өөрчлөхөд хүргэдэг вэ?

  • Өнхөрч буй эд зүйлийг хүнтэй харьцуулбал, тэдэнд илүү сайн хүн болон өөрчлөгдөж, амьдралынхаа зүг чигийг өөрчлөх ямар ямар шалтгаан байж болох вэ? Өөрчлөгдөхгүй байх ямар ямар шалтгаан байж болох вэ?

Өөрсдийнхөө амьдралыг үнэлэх боломжийг суралцагчдад олго. Үүнийг гүйцэтгэх нэг арга замыг доорх догол мөрд заасан болно. Суралцагчид судлах тэмдэглэлдээ эдгээр асуултын заримд хариулж болно.

Өөрийнхөө амьдралын чиглэлийн талаар бод. Та ямар арга замаар Бурханы хайр, сайшаалыг мэдэрдэг вэ? Их Эзэн таныг амьдралынхаа аливаа чиглэлийг өөрчлөхөд урьж байна уу? Энэ хичээлийг судлахдаа эдгээр асуултад илчлэл эрэлхийл.

“Саул аа, Саул аа, чи юунд Намайг хавчина вэ?”

Их Эзэн Саул гэх эрд амьдралаа өөрчлөхөд нь тусалсан. Эхэндээ Саул “чуулганыг тарамдуулж байсан” ( Үйлс 8:3) фарисай хүн байжээ. Тэрээр шавь болох Стефаныг алахыг зөвшөөрсөн ( Үйлс 7:58 ; 8:1 ; 22:20 -ийг үзнэ үү) бөгөөд “[Эзэнд] итгэгчдийг синагог бүрд жанчиж, шоронд хийж байжээ” ( Үйлс 22:19).

Тэмдэглэлийнхээ нэг хуудсыг хоёр хуваагаад, нэг талд нь “Их Эзэн Саулд өөрчлөгдөхөд нь хэрхэн тусалсан бэ?” гэсэн гарчиг тавь. Нөгөө талд нь “Саулын Их Эзэнд өгсөн хариу” гэсэн гарчиг тавь.Дамаск орох замд Саулд тохиолдсон үйл явдлын талаарх нэг эсвэл хэд хэдэн түүхийг уншаад, олж мэдсэн зүйлс дээрээ тулгуурлан хүснэгтийг бөглө.

Суралцагч бүр өөр өөр түүхийг уншиж болохуйцаар тэднийг жижиг бүлгүүдэд хуваарил. Тэд хамтран ажиллаж, Саулд тохиолдсон үйл явдлын түүх бүр дээр тулгуурлан, олж мэдсэн зүйлээ жагсаан бичиж болно. Ангийнхныг жижиг бүлгүүдэд хуваахдаа суралцагчдын хэрэгцээ шаардлага, чадварыг бодолцож үзээрэй. Бүх суралцагчийн суралцах туршлагыг сайжруулж болох бүлгүүдэд суралцагчдыг хуваарил.

Хэрэв “эсрэг босож өөрийгөө гэмтээх” ( Үйлс 9:5) гэсэн үгийг ойлгоход суралцагчдад тусламж хэрэгтэй бол уг хичээлийн “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх тайлбарыг ашигла.

Үйлс 9:3–20 (Лук Саулын хөрвөлтийн талаар бичив)

Үйлс 22:6–16 (Саул бусдад өөрийн хөрвөлтийн түүхийг ярив)

Үйлс 26:12–20 (Саул Агрийп хаанд өөрийн хөрвөлтийн түүхийг ярив)

 

Back of young woman on soccer field, with soccer ball in hand, contemplating goal. (horiz)

Олж мэдсэн зүйлээ хуваалцахад хэдэн суралцагчийг урь. Дараахтай адил нэмэлт асуулт тавих талаар бодож үз. Их Эзэн Саулын талаар мөн түүний хэн болж болохыг хэрхэн мэдэж байсан бэ? Их Эзэн Саулыг хэрхэн даруусгасан бэ? Их Эзэн хэнийг Саулд туслуулахаар илгээсэн бэ? Яагаад?

Тэмдэглэлдээ бичсэн зүйл дээрээ үндэслэн та энэ түүхээс сурч мэдсэн үнэн эсвэл сургамжийнхаа талаар бод.

Суралцагчдыг олж мэдсэн зарим үнэнээ хуваалцахад урь. Есүс Христ бидэнд өөрчлөгдөхөд мөн биднээс олж харсан чадавхдаа хүрэхэд тусалж чадна гэсэн үнэнд илүү их төвлөрөн авч үзэж болох юм.

Их Эзэн биднийг өөрчлөгдөөсэй гэж хүсдэг

Амьдралд нь үзүүлсэн Есүс Христийн нөлөөний ачаар өөрчлөгдсөн өөрийн таних нэг хүний талаар хэдэн хором бод.

Их Эзэн Есүс Христэд хөрвөсөн хувийн туршлагаа хуваалцахыг бодож үз. Мөн хичээлийн бэлтгэлийнхээ талаар тайлагнахыг суралцагчдаас хүсэж болох юм.

  • Есүс Христ хэрхэн энэ хүнд өөрчлөгдөхөд нь нөлөөлсөн гэж та бодож байна вэ?

Өөрчлөгдсөн хэн нэгний жишээг үзэхийн тулд “His Grace: Change Is Possible through Christ” (3:29) видеог үзээд, Их Эзэн Кэнни гэх эрд амьдралынхаа зам мөрийг өөрчлөхөд нь хэрхэн тусалсныг олж мэд. Энэ видео ChurchofJesusChrist.org дээр бий.

Back of young woman on soccer field, with soccer ball in hand, contemplating goal. (horiz)

Паул гэх латин нэрээрээ олонд танигдсан Саулын хувьд ( Үйлс 13:9 -ийг үзнэ үү), Их Эзэний замыг дагасан явдал амьдралыг нь орвонгоор нь өөрчилсөн билээ. Паул Христэд итгэгчдийг хяхаж хавчихаа больж, оронд нь Есүс Христийн хүчирхэг шавь болсон. Паул номлогчийн хувиар олон улс үндэстнээр аялж, гэгээнтнүүдэд урам зориг өгч, сургамжтай захидлууд бичжээ. Эдгээр захидлын арван дөрөв нь Шинэ Гэрээнд орсон байдаг (Судруудын удирдамж, “ Паул ,” scriptures.ChurchofJesusChrist.org эсвэл Bible Dictionary, “ Paul ”-ыг үзнэ үү). Есүс Христийг дагах болсон Паулын шийдвэр өнөөдөр ч гэсэн тоо томшгүй олон хүнийг адисалсаар байна.

Паулын амьдралын мэдээллийн хүснэгтийг харуулаад, үүнтэй танилцахад суралцагчдыг урих талаар бодож үз. Паулын амьдрал, бичвэрүүдийг судлахдаа үе үе энэхүү мэдээллийн хүснэгтийг харах нь суралцагчдад тустай байж болох юм.

New Testament Seminary Teacher Manaul - 2023

Түүнчлэн Их Эзэн бидний талаар мэддэг бөгөөд биднийг амьдралаа өөрчлөхөд урьдаг. Эдгээр нь томоохон өөрчлөлт байж болох ч мөн багахан өөрчлөлт ч байж болно.

Тэмдэглэлдээ өөр нэг хуудсыг хоёр хуваагаад, нэг талд нь “Их Эзэн намайг өөрчлөгдөхөд хэрхэн урьдаг вэ?” мөн нөгөө талд нь “Миний Их Эзэнд өгөх хариу гэж гарчигла. Судлах тэмдэглэлдээ “Их Эзэн намайг өөрчлөгдөхөд хэрхэн урьдаг вэ?” гарчгийн доор хариултаа бичихэд тань туслах дараах асуултуудыг тунгаан бод.

  • Хэдийгээр Их Эзэн танд үзэгдлээр харагдаагүй ч амьдралдаа эерэг өөрчлөлт гаргахад тань туслахын тулд юу хийсэн бэ эсвэл юу хийж байна вэ?

  • Тэр танд илүү сайн болж өөрчлөгдөхөд тань туслахын тулд хэнийг илгээсэн бэ?

“Миний Их Эзэнд өгөх хариу” гарчгийн доор илүү сайн болж өөрчлөгдөхөд тань туслахын тулд Их Эзэний гаргасан хүчин чармайлтад та хэрхэн хариулахыг хүсэж байгаагаа бич.

Дараагийн хичээлээр Их Эзэнд хариулахын тулд гаргаж буй хичээл зүтгэлээ эргэцүүлэн бодох, хувийн өсөлт хөгжлөө үнэлэх боломжтой гэдгийг суралцагчдад хэлэх нь тустай байж болох юм.

Хэрэв бид Их Эзэний урилгад даруухнаар хариулбал, өөрчлөгдөхөд маань төдийгүй Түүний биднээс олж хардаг чадавхад хүрэхэд тусална гэдгийг суралцагчдад гэрчил.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Үйлс 9:5 . “Жад руу үсчих” гэдэг нь ямар утгатай вэ?

Амьтдыг урагш алхуулах зорилгоор ихэвчлэн хурц үзүүртэй жад эсвэл саваагаар хатгадаг. Урагш алхахын оронд өшиглөн эсэргүүцсэнээр амьтад өөрсдөө илүү хохирдог. Энэ зүйрлэлийг ашиглан Их Эзэн Түүний эсрэг тэмцэх нь хүнд өөрт нь илүү их зовлон авчирна гэдгийг олж харахад Саулд тусалсан.

Их Эзэн надаас яаж өөрчлөгдөөсэй хэмээн хүсэж байж болох вэ?

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Бэки Крэйвэн эгч ийн заасан.

Sister Rebecca L. Craven, second counselor, Young Women general presidency. Official Portrait as of October 2018.

Энэ нь бодол санаа, дадал хэвшил эсвэл бидний зорьж буй чиглэлийн өөрчлөлт байж болно. Их Эзэн бидний төлөөх хязгааргүй төлөөснийхөө хариуд биднээс зүрх сэтгэлээ өөрчлөхийг хүсдэг. Түүний биднээс хүсдэг өөрчлөлт нь Түүний төлөө бус зөвхөн бидний сайн сайхны төлөө юм.

(Бэки Крэйвин, “Хариултыг өөртөө үлдээ,” Ensign, Nov. 2020, 58 эсвэл 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 64)

Би өөрийн сонголт мөн амьдралынхаа чиглэлийн талаар юу ойлгох ёстой вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Та нарын хаана байсан, одоо хаана байгаа, хаашаа явах хүсэлтэй байгаа чинь Бурханд тийм ч чухал биш юм.

(Jeffrey R. Holland, “The Best is Yet to Be,” Ensign, Jan. 2010, 27)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф ийн заасан.

Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Биднийг нүгэл үйлдсэн л бол замаа өөрчлөхөд нэгэнт оройтож, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил “буцах гарцгүй” болсон гэж бодоосой хэмээн Сатан хүсдэг. …

Христ биднийг аврахаар ирсэн билээ. Хэрэв бид буруу замаар орсон бол нүгэл бол эргэх гарцгүй цэг биш гэдэг итгэлийг Есүс Христийн Цагаатгал бидэнд өгч чадна. …

Есүс Христийн Цагаатгалын бэлэг биднийг бүх цаг үед, бүх газарт наманчлалын болон уучлалын адислалуудаар хангаж байдаг. Энэ бэлгийн улмаас, нүгэл хилэнцийн аюултай замаас эсэн мэнд эргэх боломж бид бүгдэд байдаг.

(Dieter F. Uchtdorf, “Point of Safe Return,” Ensign эсвэл Liahona, May 2007, 2007, 101)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Шинэчлэлт ба Их Эзэний өөрчлөгдөх урилга

Их Эзэний тусламжтайгаар амьдралдаа өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагаа хүлээн зөвшөөрөхөд нь суралцагчдад туслахын тулд зүйрлэл ашиглахыг бодож үз. Нэг санаа бол ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн “Нээлтийн захиас” гэх үгийн хэсгийг эсвэл бүгдийг нь унших явдал юм. Энэ үгэндээ тэрээр Солт Лэйк ариун сүмийн сэргээн засварлах ажлыг биднийг “өөрчлөгдөж, өсөж хөгжиж, илүү цэвэр ариун бол” хэмээх Аврагчийн урилгатай харьцуулсан байдаг (2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х. 3–4-ийг үзнэ үү). Дараах асуултууд суралцагчдад хэрхэн өөрчлөгдсөнөө эсвэл хэрхэн өөрчлөгдөж болохоо бодож үзэхэд тусалж болох юм.

Өөрийг нь дагахын тулд урагш алхсан жижиг алхам бүрийг тань Их Эзэн хэрхэн адисалсан бэ?

Өөрийн амьдралд хэрхэн өөрчлөлт гаргахыг олж харахад туслах юуг ерөнхийлөгч Нэлсон хэлсэн бэ?

Есүс Христээр дамжуулан гаргасан өөрчлөлтийн жишээ

Дараах жишээнүүд бол Есүс Христийг дагах урилга хүлээж авч өөрчлөгдсөн хүмүүсийн нэмэлт жишээнүүд юм.

Нэгэн залуу эр баптисм хүртсэн бөгөөд өөрчлөгдөхийг нь харсан гэр бүлийнх нь үлдсэн гишүүд Есүс Христийг дагах урилгыг мөн хүлээн авав (Sam Lofgran and Annelise Gardiner, “His Example for Change,” New Era, Aug. 2020-ийг үзнэ үү).

Хуан Мэндоза дотоод сэтгэл нь хоосон байгааг мэдэрч, Сүнсний өдөөлтийг дагах замаар дүүргэхийг хичээжээ. Энэ нь Хуанд Их Эзэнийг танин мэдэж, Түүнд үйлчлэх хүслээ мэдрэхэд тусалсан. ChurchofJesusChrist.org дээрх “Acting on Inspiration: Juan Mendoza” (3:52) видеог үзүүлэхийг бодож үз.

3:52

Доминик Стилл амьдралыг нь орвонгоор нь эргүүлэхэд туслах Их Эзэний нөлөөг мэдэрсэн. Энэ жишээнд амиа хорлох тухай эмзэг сэдэв орсон болохыг анхаар.  

4:35