Үйлс 6–9
Тойм
Стефан Бурханы хүчээр хүчирхэг гайхамшгуудыг үйлдсэн боловч еврейчүүд түүнийг Есүс Христийг гэрчилснийх нь төлөө чулуугаар шиджээ. Филип этиоп хүнд Есүст итгэж, баптисм хүртэхэд хүргэсэн арга замаар Есүсийн тухай заасан. Саул гэгээнтнүүдийг үргэлжлүүлэн хяхаж хавчихаар Дамаск явах үед Есүс Өөрийгөө түүнд илчлэв (Үйлс 9:3–5-ыг үзнэ үү). Дараа нь Есүс Ананиад Өөрийнхөө өнцгөөс Саулыг харахад тусалсан.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.
Үйлс 6–7
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дагаж, Тэдэнтэй адил болж, Тэднийг гэрчлэхийг хичээснээр бусдыг адислах арга замын талаар тунгаан бодоход тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрт тавьсан зорилгоо эргэн харж, Аврагчтай хэрхэн илүү адил болж байгаагаа эргэцүүлэн бодоход урь.
-
-
Зураг: Стефаны зураг
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг тойргийн зөвлөлд байгаагаар жүжигчлэн үзүүлэхэд урихдаа нэг эсвэл хоёр суралцагчийг зөвлөлийг удирдаж, тэднээс хүн бүрийг оролцуулахад анхаарахыг хүсэх нь тохиромжтой байж болох юм. Хэрэв нэгээс олон зөвлөлтэй байх нь илүү үр дүнтэй гэж үзвэл, зөвлөл бүрийг тусдаа өрөөнд оруулахыг бодож үз.
Үйлс 8
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад бусдыг Есүс Христэд итгэж, Түүнд ирэхэд туслахын тулд судруудыг хэрхэн ашиглаж болох талаар тунгаан бодоход туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Сайн мэдээнд өсөж хөгжихөд тусалсан сүнслэг хэрэгсэл эсвэл чадварын талаар бодоход суралцагчдыг урь. Тэдэнд хичээлийн үеэр бодол санаагаа хуваалцах боломж олдоно.
-
Эд зүйлс: Алх, хадаас, халив, эрэг шураг эсвэл бусад багаж хэрэгсэл
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Исаиа 53:3–9 -ийг судлаад, уг судрын хэсгийн талаар хоёр асуултад хариулсныхаа дараа ангиараа жүжигчлэн үзүүлэх талаар бодож үз. Та тайган хүний дүр аваад, эдгээр шүлгийг ойлгоход туслахыг ангийнхнаас хүс. Хэдэн суралцагчийг бодол санаагаа хуваалцахад урь.
Үйлс 8:1–3; 9:1–20
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь илүү сайн болж өөрчлөгдөхөд болон Тэрээр тэднээр юу хийлгэхийг хүсэж байгааг мэдэхийг эрэлхийлэхэд туслахын тулд Их Эзэн юу хийдэг талаар тунгаан бодоход суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Есүс Христийн биднийг өөрчлөгдөхөд урьж, тусалдаг арга замын талаар гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа ярилцахад суралцагчдыг урь.
-
Эд зүйл: Бөөрөнхий чулуу эсвэл бөмбөг
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Нэг суралцагчийг ангид бөөрөнхий чулуу авчрахад урь. Хичээлийг эхлүүлэхийн тулд тухайн суралцагчаас ангийнханд харагдахаар чулуу өнхрүүлэхийг хүс. Дараа нь уг хичээлийн эхний хоёр асуултыг тавь.
Үйлс 9:10–31
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Их Эзэн бусдын сул тал, өмнөх алдааг үл харгалзан чадавхыг нь хардаг болохыг олж харахад суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Хэрэв би гэр бүлийнхэн эсвэл найз нөхдөө Аврагчийн өнцгөөс хардаг байсан бол тэдэнтэй харилцах харилцаа маань хэрхэн өөр байх байсан бол?” гэсэн асуултыг тунгаан бодоход урь.
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн төгсгөлд гурван асуулт байгаа бөгөөд эхнийх нь “Та хүмүүсийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хардаг өнцгөөс харахын тулд юу хийж болох вэ?” гэсэн асуулт байх юм. Энэ гурван асуултыг гурвууланг харуулаад, нэгийг нь сонгон, өгөх хариултаа тунгаан бодоход суралцагчдыг урь. Дараа нь хэдэн суралцагчаас асуулт, хариултаа хуваалцахыг хүс.
Төгс эзэмших сургаалын давтлага 13
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Шинэ Гэрээний зарим төгс эзэмших сургаалын судрын хэсгийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын түлхүүр үг хэллэг, эшлэлийг өөрсдийн арга замаар цээжлэх дадлага хийхэд урь. Энэ хичээл дэх хүснэгтийг өг эсвэл боломжтой бол Doctrinal Mastery аппликэйшныг ашиглахад тэднийг урь.
-
Хүснэгт: Самбарт харуулах эсвэл тарааж өгөх төгс эзэмших сургаалын хүснэгт
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Зураг зурахын оронд зургийг хайж олоход суралцагчдыг урьж болно. Дараа нь тэднийг олсон зүйлээ дэлгэцээ хуваалцан харуулахад урьж болно. Ангийнхан тухайн зурагтай нь таарах төгс эзэмших сургаалын судрын түлхүүр үг хэллэгийг тааж болно.