Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг олж, тэмдэглэхэд тань туслах явдал юм. Энэ хичээл нь Шинэ Гэрээний хоёр дахь хагасын төгс эзэмших сургаалын судрын 13 хэсгийг олж, тэмдэглэх боломжийг танд олгоно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Судрын эшлэл, түлхүүр үг хэллэг
Найз тань таныг судраас судалж, тэмдэглэл үйлдэж байхыг харсан гэж төсөөл. Олон тэмдэглэгээ бүхий хуудсыг хараад, тэр танаас яагаад судар дээрээ тэмдэглэгээ үйлдсэн болохыг асуув.
Судар дээр тэмдэглэх эсвэл доогуур нь зурах нь судрын тодорхой хэсгийг бусдаас нь ялгах үр дүнтэй арга бөгөөд энэ нь танд тэдгээр судрын хэсгийг цаашид илүү хялбар олох боломжийг олгодог. Энэ хичээл танд Шинэ Гэрээний эхний хагас дээрх төгс эзэмших сургаалын судрын 13 хэсгийг олоод, тэмдэглэх боломжийг олгоно. Үүнийг хийхэд тусламж хэрэгтэй бол дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ хуулах талаар бодож үз.
Шинэ Гэрээний төгс эзэмших сургаал: 1 Коринт–Илчлэл
1 Коринт 6:19–20
|
“Та нарын бие бол Ариун Сүнсний сүм.”
|
1 Коринт 11:11
|
“Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.”
|
1 Коринт 15:20–22
|
“Адам дотор бүгд үхдэгчлэн, Христ дотор бүгд амьд болгогдоно.”
|
1 Коринт 15:40–42
|
Амилалтад алдар суугийн гурван зэрэг бий.
|
Ефес 1:10
|
“Цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд … бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.”
|
Ефес 2:19–20
|
Сүм “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.”
|
2 Тесалоник 2:1–3
|
“Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй.”
|
2 Тимот 3:15–17
|
“Ариун судрууд мэргэн ухааныг чамд өгөх чадалтай.”
|
Еврей 12:9
|
Тэнгэрлэг Эцэг бол “сүнсний Эцэг” болой.
|
Иаков 1:5–6
|
“Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, Бурханаас гуйг.”
|
Иaков 2:17–18
|
“Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.”
|
1 Петр 4:6
|
“Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан.”
|
Илчлэл 20:12
|
“Үхэгсэд үйлсийнхээ дагуу … шүүгдэв.”
|
Нэмэлт суралцах үйл ажиллагаа