Үйлс 2
“Ариун Сүнсээр дүүргэгдсэн”
Есүс нас барахаасаа өмнө төлөөлөгчдөдөө Өөрийг нь явсны дараа Эцэг нь “Туслагч буюу Ариун Сүнс” (Иохан 14:26)-ийг илгээх болно гэдгийг хэлсэн. Амласны дагуу Ариун Сүнс Пентекостын өдөр арван хоёр төлөөлөгчид гайхамшигт арга замаар иржээ. Энэ хичээлийн зорилго бол Ариун Сүнсний таныг адислах арга замын талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, тэдгээр адислалыг амьдралдаа хэрхэн урьж авчирч болох талаар сурч мэдэхэд тань туслах явдал юм.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Өөрсдийн ур чадварыг өргөжүүлэх
Та “Би амьдралдаа Ариун Сүнсийг мэдэрч байгаагаа таньж чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн мэдэгдэлтэй хэр санал нийлж байгаагаа нэгээс долоо хүртэл оноогоор тодорхойлоод, судлах тэмдэглэлдээ хариултаа бичиж тэмдэглэ.
-
Ариун Сүнсний талаар танд ямар асуулт байдаг вэ?
Судлах тэмдэглэлдээ “Ариун Сүнс надад тусалж чадах арга зам” гэсэн гарчгийг бич. Хичээлийн туршид жагсаалт дээр нэмэхэд бэлэн бай.
Өнөөдөр судалж байхдаа та Ариун Сүнс хүмүүсийн амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг жишээг олж харна. Ариун Сүнс амьдралд тань ямар үүрэг гүйцэтгэж чадах талаар юуг эдгээр жишээнээс суралцаж болохоо бод. Эдгээр жишээнд Тэнгэрлэг Эцэг бидэнд Ариун Сүнсээр дамжуулан Есүс Христэд ирэхэд тусалдаг гэх үнэнийг онцолсон болно.
Пентекостын өдөр Ариун Сүнс дээрээс цутгав
Есүс нас барахаасаа өмнө төлөөлөгчдөдөө дэлхий ертөнцийг орхин одсоных нь дараа Эцэг тэдэнд Ариун Сүнсийг илгээх болно гэдгийг заасан. Тэрээр Ариун Сүнс тайтгаруулж, удирдамж заавар өгч, Түүнийг гэрчлэх болно гэдгийг гэрчилсэн байна ( Иохан 14:16, 26 ; 15:26 -г үзнэ үү).
Пентекост гэдэг нь Алгасал баярын найраас хойш 50 хоногийн дараа болдог иудейчүүдийн баяр юм. Эргэн тойрны улс орны иудейчүүд улирлын анхны ургац хураалтыг тэмдэглэдэг энэхүү баярт оролцохоор Иерусалим руу ирдэг байв (Судруудын удирдамж, “ Пентекост ,” scriptures.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү). Үйлс 2:1–8 -ыг уншаад, төлөөлөгчид Ариун Сүнсийг хүлээн авах тухай Аврагчийн амлалт энэ өдөр хэрхэн биелсэн болохыг олж мэд. ( 3-ршүлэг дэх “галынх мэт хуваагдсан хэлүүд” гэдэг нь Сүнсний оршихуйн үзэгдэх илэрхийллийг хэлж байгааг анхаар.)
4–8-р шүлэгт төлөөлөгчид “хүмүүст мэдэхгүй хэлээрээ ярьж, ойлгож, тайлбарлах боломжийг олгодог Ариун Сүнсний бэлэг” буюу хэлний бэлгийг хүртсэн тухай гардаг (Судруудын удирдамж, “ Хэлний бэлэг ,” scriptures.ChurchofJesusChrist.org).
-
Ариун Сүнс шавь нарыг болон тэднийг сонсож байсан хүмүүсийг хэрхэн адисалсан бэ?
-
Хэлний бэлэг Христэд ирэхэд бусдад туслах төлөөлөгчдийн чадварыг хэрхэн сайжруулсан гэж та бодож байна вэ?
-
Өнөөдөр бид энэ бэлгийг хэрхэн мэдэрч чадах вэ?
Өнөөг хүртэл судалсан шүлгүүдээс олж авсан ойлголтоо судлах тэмдэглэл дэх жагсаалтдаа нэмэхийг бодож үз.
Петр Есүс Христийг гэрчлэв
Петрийн зоригтой зааж, гэрчилж байсныг харснаар Ариун Сүнсний бидэнд тусалдаг өөр нэг аргыг харж болно.
Үйлс 2 -т дүрслэгдсэн үйл явдлууд Есүсийг цовдлогдсоны дараахан болсон гэдгийг санан Үйлс 2:22–24, 32–33, 36 -г уншаад, Ариун Сүнс энэ нөхцөл байдалд Петрт Есүс Христийн талаар зоригтойгоор номлоход нь хэрхэн тусалсныг олж мэд. (Мөн Үйлс 3:12–20 -ийг үзнэ үү.)
-
Та юу олж харсан бэ?
-
Та энэ түүхээс Ариун Сүнс танд хэрхэн тусалдаг талаар юу сурч мэдсэн бэ? (Мөн Үйлс 1:8 ; 4:31 -ийг үзнэ үү.)
Бодол санаагаа судлах тэмдэглэл дээрх жагсаалтдаа нэм.
Петрийн сургаалын бусдад үзүүлсэн нөлөө
Ариун Сүнс Есүс Христийн талаарх Петрийн сургаалыг сонссон хүмүүст нөлөөлсөн. Үйлс 2:37–38, 41 -ийг уншаад, Ариун Сүнс эдгээр хүнд хэрхэн тусалсан тухай олж мэд. 37-р шүлэг дэх хөндсөн гэдэг үг нь уй гашуу эсвэл зовлон шаналал мэдрэх гэсэн утгатай бөгөөд хүмүүс өөрчлөгдөхийг хүсэж байсныг илэрхийлдэг.
-
Энэ шүлгээс юу нь танд онцгой санагдсан бэ?
-
“Зүрхээ хөндүүлсэн нь” Есүс Христэд ойртоход эдгээр хүнд хэрхэн тусалсан бэ? ( 37-р шүлэг).
Петрийн заасан хүмүүст тохиолдсон зүйлийг Сургаал ба Гэрээ 100:5–8 -д Бурханы үйлчлүүлэгчдэдээ өгсөн амлалттай харьцуул.
-
Биднийг Есүс Христ рүү ойртоход туслах Ариун Сүнсний хийхэд өдөөдөг өөрчлөлтийн ямар ямар жишээ байна вэ?
Үйлс 2:37–38, 41 -ээс олж авсан ойлголтуудаа судлах тэмдэглэл дээрх жагсаалтдаа нэмэх талаар бодож үз.
Судалсан зүйлээ эргэцүүлэн бодох
-
Ариун Сүнсний ямар ямар адислал танд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-
Ариун Сүнс яагаад бидэнд Есүс Христэд ирж, бусдыг Түүнд авчрахад туслахад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг вэ?
-
Ариун Сүнсний адислалыг илүү бүрэн дүүрэн хүртэхийн тулд та ямар алхмуудыг хийж болох вэ?
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Ариун Сүнс бидэнд Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд илүү ойртоход хэрхэн тусалдаг вэ?
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х. Өүкс ийн заажээ.
Ариун Сүнсний үүрэг бол Эцэг, Хүүг гэрчлэх ( Иохан 15:26 ; 2 Нифай 31:18 ; 3 Нифай 28:11 -ийг үзнэ үү), биднийг үнэн рүү хөтлөх ( Иохан 14:26 ; 16:13 -ыг үзнэ үү) болон бидний хийх ёстой бүх зүйлийг бидэнд харуулах явдал юм ( 2 Нифай 32:5 -ыг үзнэ үү). Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах энэ хувийн суваг нь үнэний тухай бидний гэрчлэл, мэдлэг болон энэрэл хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгээсээ авдаг хувийн удирдамжийн маань эх сурвалж юм. Энэ нь Түүний сайн мэдээний төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэг бөгөөд Түүний хүүхэд бүрд үнэний тухай хувийн гэрчлэлтэй болох боломжийг олгодог.
(Даллин Х.Өүкс, “Харилцааны сувгууд,” Ensign, Nov. 2010, 83 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 91)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч М. Рассэлл Баллард ийн гэрчилжээ.
Хувь хүмүүс … Сүнс өөрсөдтэй нь ажиллаж буйг мэдрээд эсвэл амьдралдаа Их Эзэний хайр, нигүүлслийн нотолгоог хараад, сүнслэгээр сэнхрэн, хүчирхэгжиж, Түүнд итгэх итгэл нь өсөн нэмэгддэг.
(M. Russell Ballard, “Now Is the Time,” Ensign, Nov. 2000, 75)
Ариун Сүнстэй байхад ямар мэдрэмж төрдөг вэ мөн та түүнийг хэрхэн урин авчирдаг вэ?
“Feeling the Holy Ghost” (3:17) видео нь хүмүүс Ариун Сүнсийг ямар арга замаар мэдэрдэг жишээнүүдийг өгдөг. Энэ видео ChurchofJesusChrist.org дээр тавигдсан байгаа.
ChurchofJesusChrist.org дээрх “Feeling the Holy Ghost” (2:56) видео нь Ариун Сүнсийг хэрхэн урих жишээнүүдийг өгдөг.