Үйлс 1
Үйлс номын оршил
Есүс Христ амилснаасаа хойш 40 өдрийн дараа шавь нартаа тохинуулжээ. Энэ хугацаанд Тэрээр тэнгэрт дээш одсоных нь дараа Сүмийг нь удирдан жолоодох өөрийн төлөөлөгчдийг бэлдсэн аж. Эрт үед удирдаж байсан шиг Есүс Христ сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан Өөрийн Сүмийг өнөөдөр ч удирдан чиглүүлсээр байна. Энэ хичээл танд Есүс Христ төлөөлөгч, бошиглогчдоор дамжуулан Өөрийн Сүмийг удирдах нь ямар ач холбогдолтой болохыг мэдрэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Христ тэнгэрт одсон нь
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн биш найз тань танаас “Чиний явдаг сүмийг хэн үндэслэсэн юм бэ, бас хэн өнөөдөр удирддаг юм бэ?” гэж асууж байгаагаар төсөөл.
-
Та юу гэж хариулах байсан бэ? Яагаад?
Үйлс ном нь Есүс Христийг тэнгэрт гарсны дараа төлөөлөгчдөд тулгарсан үйл явдлуудыг дүрсэлсэн байдаг. Аврагч Өөрийн биеэр хамт байхгүй байхад Түүний Сүмийг удирдан авч явах нь Сүмийн удирдагчдын хувьд сүрдмээр үүрэг даалгавар байсан нь гарцаагүй. Гэхдээ төлөөлөгчид энэ ажлыг ганц ганцаараа хийгээгүй. Үйлс номд цэдэглэсэн төлөөлөгчдөд тохиолдсон үйл явдлууд нь Есүс Христ төлөөлөгч, бошиглогчдоороо дамжуулан Өөрийн Сүмийг удирддаг гэсэн үнэнийг харуулдаг.
Есүс Христ Өөрийн Сүмийг удирдаж байгаатай холбоотой өөрийн бодол санааг бодож үз. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.
-
Есүс Христ Өөрийн Сүмийг удирддаг гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?
-
Есүс Христээр удирдуулсан сүмээс та юу хүсэн хүлээх вэ?
-
“Есүс Христ өнөөдөр бошиглогч, төлөөлөгчдөөрөө дамжуулан Өөрийн Сүмийг удирддаг” гэсэн мэдэгдэлтэй хэр санаа нийлж байгаагаа дараах оноогоор тодорхойл. Хариултаа тайлбарла.
Энэ хичээлийг судалж байхдаа, Есүс Христ тэнгэр өөд гарсныхаа дараа Өөрийн Сүмийг удирдаж байсан бөгөөд өнөөдөр ч гэсэн Өөрийн Сүмийг удирдсаар байгаа гэдгийг мэдрэхэд туслах Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуул.
Есүс Христ тэнгэр өөд гарсныхаа дараа Өөрийн Сүмийг удирдсаар байна
“Есүс Христ Өөрийн Сүмийг удирдаж байгааг харуулсан жишээнүүд” гэсэн гарчигтай тэмдэглэл үйлд. Энэ хичээлийн туршид жишээнүүдийг тэмдэглэлдээ нэмж, тэдгээр нь Есүс Христ, Түүний Сүмийн талаарх таны гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлж байгааг тунгаан бод.
Үйлс 1–5 -аас дараах судрын хэсгүүдийг уншаад, Есүс Христ дээш одсоныхоо дараа Өөрийн төлөөлөгчдөд хэрхэн тусалсаар байсныг олж мэд. Эдгээр үйл явдал нь Есүс Христ Өөрийн Сүмийг удирдаж байсныг хэрхэн харуулдаг талаар бодож үз. Тэмдэглэлдээ өөрийн ойлголтыг нэм.
Судлах шүлгүүд |
Эдгээр шүлгийг судлахын өмнө таны мэдвэл зохих мэдээлэл |
Төлөөлөгчид болон Христийн бусад дагалдагч арван хоёр төлөөлөгчийн нэг болох Иудас Искариотын үүргийг хэн орлох талаар ярилцахаар цуглав. | |
Төлөөлөгчид Христийг тэнгэр өөд гарснаас хойш удалгүй Иерусалимд цугларах үед Ариун Сүнс тэдний хүн нэг бүрд хүчирхэг аргаар мэдрэгджээ ( Үйлс 2:1–8 -ыг үзнэ үү). Сүнсээр дүүрсэн Петр Есүс Христийн талаар гэрчилсэн ( Үйлс 2:14–36 -г үзнэ үү). Судрын энэ хэсэгт уг сүнслэг дүүргэлт үүнийг гэрчилсэн олон хүнд хэрхэн нөлөөлсөн тухай дүрсэлсэн байдаг. | |
Петр, Иохан хоёр Иерусалимын ариун сүмийн дэргэд төрөлхийн суунги хүнтэй харц тулгарчээ. | |
Иудейн удирдагчид Есүс Христийн талаар цаашид ярихгүй байхыг төлөөлөгчдөд өмнө нь сануулсан байв ( Үйлс 4:13–18 -ыг үзнэ үү). | |
Петр, Иохан хоёр Есүс Христийн талаар гэрчилж, Түүний нэрээр гайхамшгийг үйлдсээр байсан тул шоронд хоригдсон. |
-
Та эдгээр шүлгээс Есүс Христэд итгэх итгэл, найдварт тань нөлөөлөх юуг олж мэдсэн бэ?
-
Эдгээр үйл явдал Есүс Христ төлөөлөгчдөөрөө дамжуулан Өөрийн Сүмийг удирдаж байсныг хэрхэн харуулдаг вэ?
Есүс Христ өнөөдөр ч Өөрийн Сүмийг удирдсаар байна
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Аврагч өнөөдөр ч гэсэн Өөрийн Сүмийг хэрхэн үргэлжлүүлэн удирдаж байгаа тухай заасан.
Их Эзэний Сүмийн гишүүд бидний хувьд тэргүүнд нь хэн зогсдогийг буюу Есүс Христ Өөрөө зогсдог гэдгийг мэднэ. …
Тиймээс, нэрэнд юу оршдог вэ? Хариулт нь юу вэ гэвэл, Их Эзэний Сүмийн нэрэнд “Бүх зүйл!” орших болно. Есүс Христ Сүмийг Өөрийнхөө нэрээр нэрлэхэд биднийг чиглүүлж удирдсан, учир нь энэ бол Түүний хүчээр дүүргэгдсэн Түүний Сүм юм.
Би Бурхан амьдыг мэднэ. Есүс бол Христ. Тэр өнөөдөр Өөрийн Сүмийг удирддаг.
(Рассэлл М.Нэлсон, “Сүмийн зөв нэр,” Ensign, Nov. 2018, 88–89 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 85, 86–87)
-
Есүс Христ өнөөдөр Өөрийн Сүмийг удирдаж байгааг мэдэх нь таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
-
Таны амьдралд эсвэл Сүмийн түүхэд Есүс Христ өнөөдөр Өөрийн Сүмийг удирдсаар байгааг олж харахад танд туслах ямар ямар жишээ байна вэ? (Эдгээр жишээг тэмдэглэлдээ нэмэхээ бүү март.)
Хэрэв энэ асуултын хариултыг бодож олоход тань туслах зарим жишээг харах хэрэгтэй бол ChurchofJesusChrist.org дээрх “This Is Our Time!”-ийг цагийн код 3:34-өөс 5:12 хүртэл эсвэл “Gather Together in One All Things in Christ” видеог цагийн код 10:09-өөс 13:58 хүртэл үзнэ үү.
-
Аврагч Өөрийн Сүмийг удирдаж байгаа тухай эдгээр жишээ бидний талаарх Түүний бодол санааг ойлгоход хэрхэн туслах вэ?
Тунгаан бодох
Аврагч Өөрийн Сүмийг удирдаж байгаа талаар өнөөдөр гаргасан жишээнүүдийнхээ жагсаалтыг эргэн хар. Үйлсийн талаар судалж, Аврагч ба Түүний Сүмийн талаар нэмэлт үргэлжлүүлэн туршлага олж авахдаа энэ жагсаалт дээр юу нэмэхээ бодож үз. Энэ үнэний талаарх гэрчлэлээ тэмдэглэл дээрх бичсэн зүйлс дээрээ нэмж болох юм.
Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Үйлс номыг хэн бичсэн бэ?
Лук төлөөлөгчдийн үйлсийг “хоёр хэсэг ажлын хоёр дахь хэсэг болгож бичсэн. … Эхний хэсгийг нь Лукийн сайн мэдээ гэдэг” (Судруудын удирдамж, “Төлөөлөгчдийн үйлс,” scriptures.lds.org-ийг мөн Лук 1:1–4 ; Үйлс 1:1 -ийг үзнэ үү).
Энэ номд юуны тухай өгүүлдэг вэ?
Төлөөлөгчдийн үйлс нь Есүс Христийн амьдралын цэдэг, Сайн мэдээний дөрвөн сургаал, Түүний төлөөлөгчдийн бичээс болон ажлуудыг холбосон гүүр болдог. Үйлс ном нь Аврагч санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүсийг Ариун Сүнсээр өдөөж, хэрхэн Өөрийн сүмийг үргэлжлүүлэн удирдсаар байсныг үзүүлдэг. Ариун Сүнс төлөөлөгчдөд үнэнийг илчилж, тэгснээр тэд Сүмийг удирдаж, зааж байв. Төлөөлөгчид мөн Есүс Христийн нэрээр гайхамшгуудыг үзүүлжээ.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн тайлбарласан.
“[Үйлс номын] нэгдүгээр шүлэгт Сүм мөнх бус тэднээр бус, харин бурханлагаар удирдагдсаар байх болно гэдгийг тунхагладаг. … Үнэндээ, Үйлс номын бүтэн нэрийг “Өөрийн томилсон төлөөлөгчдийн амьдрал, тохинуулалд Ариун Сүнсээр дамжуулан ажиллаж байгаа амилсан Христийн Үйлс” гэвэл илүү зохилтой. …
Сүмийн чиг бодлого ч хэвээрээ. Аврагчийн байгаа газар солигдсон ч Сүмийн чиг бодлого, удирдлага хэвээр байгаа.”
(“Therefore, What?” [address given at the Church Educational System conference on the New Testament, Aug. 8, 2000], 6, si.ChurchofJesusChrist.org)
Төлөөлөгч гэж хэн бэ?
Төлөөлөгчдийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэх бол ChurchofJesusChrist.org дээрх “What Is an Apostle?” (6:25) видеог үзнэ үүү.
Их Эзэн өнөөдөр Өөрийн Сүмийг хэрхэн удирдан жолооддог вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күк ийн тайлбарласан.
Сүмийн тэнгэрлэгээр оноогдсон зорилгуудыг ерөнхийлөн тэргүүлдэг Сүмийн ахмад удирдагчид тэнгэрлэг туслалцаа хүлээн авдаг гэдэгт бат итгэлтэй байгаарай. Тэрхүү удирдамж Сүнснээс мөн заримдаа Аврагчаас шууд ирдэг. Сүнслэг удирдамжийн хоёр төрөл хоёулаа өгөгдсөн. Би ийм туслалцаа хүлээн авсандаа талархаж явдаг. Гэхдээ “бүхнийг чадагч Их Эзэн биднийг сургахаар зориуд сонгох” үед [ 2 Нифай 28:30 ; Сургаал ба Гэрээ 98:12 ; 128:21 ] удирдамж нь Их Эзэний цаг хугацаанд шат шатаар, дүрэм дүрмээр өгөгддөг” [Neal А. Maxwell, All These Things Shall Give Thee Experience, (2007), 31]. Сүмийг бүхэлд нь удирдах удирдамж зөвхөн Түүний бошиглогчид ирдэг.
(Квинтин Л.Күк, “Бурхантай уулзахаар бэлтгэх,” Ensign, May 2018, 117 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 145)
Нэмэлт жишээнүүдийг харах бол ChurchofJesusChrist.org дээрх “Jesus Christ’s Church” (1:27) эсвэл “We Need Living Prophets” (2:44)-ийг үзнэ үү.
Орчин үеийн бошиглогч, төлөөлөгчдийг хэрхэн дууддаг вэ?
Жишээнүүдийг харах бол ChurchofJesusChrist.org дээрх “Revelation for the Church, Revelation for Our Lives”-ийг цагийн код 9:41-ээс 11:49 хүртэл эсвэл “The Heart of a Prophet”-ийг цагийн код 4:08-аас 6:40 хүртэл үзнэ үү.