Семинар
Үйлс 1–5


Үйлс 1–5

Тойм

Есүс Христ амилснаасаа хойш 40 өдрийн дараа шавь нартаа тохинуулжээ. Тэрээр төлөөлөгчдөдөө Өөрийг нь дээш одсоны дараа Эцэг “Туслагч буюу Ариун Сүнс[ийг]” (Иохан 14:26) илгээх болно хэмээн хэлжээ. Насаараа алхаж чадаагүй хүн Петр, Иохан нартай уулзсан ба Петр Есүс Христийн эрх мэдлийг ашиглан уг хүнийг эдгээжээ. Петр, Иохан хоёр Есүс Христийн нэрээр эдгээж, гэрчилснийхээ төлөө баривчлагдаж, шоронд хоригдсон бөгөөд тэнгэр элч тэднийг чөлөөлсөн юм.

Заахад бэлд

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлдэх шаардлагатай зүйлсийн санааг багш нарт өгнө.

Үйлс 1

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христ бошиглогч, төлөөлөгчдөөр дамжуулан Өөрийн Сүмийг удирдаж байгаа нь ямар ач холбогдолтой болохыг мэдрэхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хожмын өдрүүдэд Есүс Христ Өөрийн Сүмийг удирдаж байгааг харуулсан жишээнүүдийг хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

  • Тараах материал: Есүс төлөөлөгчдөөр дамжуулан хэрхэн Өөрийн Сүмийг удирдсан тухай тараах материал

  • Видео: This Is Our Time!” (11:14; цагийн код 3:34-өөс 5:12 хүртэл үзнэ үү); “Gather Together in One All Things in Christ” (15:46; цагийн код 10:09-өөс 13:57 хүртэл үзнэ үү)

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн эхэнд байх өөрийгөө үнэлэх үйл ажиллагааг хийж гүйцэтгэхдээ нэрээ нууцалсан онлайн санал асуулгыг ашиглаж, суралцагчийн хариултыг хичээлийг хөтлөн явуулахад ашиглах талаар бодож үз. Доорх зургийг санал асуулгын хариултын сонголтоор хангахад ашиглаж болно.

Diagram with words Strongly Disagree and Strongly Agree.

Үйлс 2

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Ариун Сүнс тэднийг ямар ямар арга замаар адисалдаг талаарх ойлголтыг нь гүнзгийрүүлж, тэдгээр адислалыг амьдралдаа хэрхэн урин авчрах талаар сурч мэдэхэд нь туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Ариун Сүнс амьдрал дээр тэдэнтэй хамт байдгийг олж харж байснаа хайртай хүнтэйгээ ярилцахад суралцагчдыг урь. Түүнчлэн суралцагчдыг Ариун Сүнсний талаар асууж болох аливаа асуултаа бэлтгэж ирэхэд урь.

Үйлс 3

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тэдэнд тулгарсан сорилт бэрхшээлээ даван туулахад тусалдаг гэсэн итгэлийг нь бэхжүүлэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос тусламж эсвэл даван туулах хүч авахыг хүсэж буй тулгарсан сорилт бэрхшээл, зовлон зүдүүрийнхээ талаар эргэцүүлэн бодоход урь. Энэхүү сорилт бэрхшээл эсвэл зовлон зүдүүрээ дотроо бодон Үйлс 3:1–8-ыг судлаад, тэдэнд туслах үнэнүүдийг хайж олоход урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэг дээрх зургуудыг үзүүлээд, хүссэн суралцагчдыг тэдгээр зургийг ашиглан Үйлс 3:1–8 дээр дүрсэлсэн үйл явдлуудыг нэгтгэн дүгнэхэд урь.

Үйлс 4–5

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад өөр хэн нэгнийг биш, Бурханыг дуулгавартай дагах хүсэл нь өсөн нэмэгдэхийг мэдрэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг бусдын дарамт шахалтын улмаас Бурханыг дуулгавартай дагахад хэцүү байж болох нөхцөл байдлын талаар хуваалцахад бэлдэж ирэхэд урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг эдгээр түүхийн үйл явдлын талаар мэдлэгтэй болгох үүднээс хичээлийн өмнө “Peter and John Are Judged” болон “Peter and John Continue Preaching the Gospel” видеонуудыг үзэхэд урих талаар бодож үз.

Төгс эзэмших сургаалын давтлага 12

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын 13 хэсгийг олоод, тэмдэглэх боломжийг олгоно.

Тайлбар: Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болох юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээл бүрийг семинар явагдаж байх үед заахын тулд бүсийн захирал эсвэл зохицуулагчийн өгсөн цагийн хуваарийг үзнэ үү.

  • Хүснэгт: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд болон тэдгээрийн үг хэллэгийн хүснэгт

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг онлайн жижиг өрөөнүүдэд хуваарил. Тэдэнд төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг судар дээрээ тэмдэглэх (хүсвэл), “таньж мэдэх” асуултуудыг тавьж, судалж буй судруудынхаа талаар ярилцах цагийг гаргаж өг. Тогтоосон хугацаа нь өнгөрсний дараа өрөөнүүдийг сольж, суралцагчдад өөр хүмүүстэй ажиллаж, ярилцах боломж олго.