Семинар
Үйлс 3


Үйлс 3

Суунги хүнийг эдгээсэн нь

Peter reaches out his hand to a crippled man and commands him to rise and walk.

Бүхэл амьдралынхаа туршид алхаж байгаагүй нэгэн хүнийг хүмүүс өдөр бүр Иерусалим дахь ариун сүмийн дэргэд авчирч суулгадаг байсан ба тэр тэнд гуйлга гуйдаг байжээ. Тэрээр Петр, Иохан хоёроос гуйлга гуйсан бөгөөд тэд түүнд түүний гуйж байсан мөнгөтэй харьцуулшгүй агуу бэлгийг өгсөн юм. Петр санваарын эрх мэдлийг ашиглан, Есүс Христийн нэрээр түүнийг эдгээжээ. Энэ үйл явдал Петрт болон бусад төлөөлөгчид Есүс Христийг гэрчлэх олон боломж олгосон байна. Энэ хичээл нь тулгарах сорилт бэрхшээлээ даван туулахад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр тусалдаг гэсэн итгэлийг тань бэхжүүлэхэд туслах зорилготой.

Суралцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэх. Сүнсээр заах нь хичээлд шаргуу, няхуур бэлтгэхийг шаарддаг бөгөөд өгөгдсөн сургалтын хөтөлбөрийг ашиглах явдал үүнд багтдаг. Гэхдээ Сүнсээр заахад болон Сүнс суралцагчдын хувийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, хувийн нөхцөл байдалдаа зарчмуудыг хэрэгжүүлэхэд нь суралцагчдад тусалдаг байхад анхаарах үүднээс хичээлийн төлөө залбирч, бодож, нийцүүлэн өөрчлөх явдал шаардагддаг. Заахаар бэлдэхдээ суралцагчдын хэрэгцээ шаардлагад хэрхэн нийцүүлэх талаар Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийл.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос тусламж, хүч чадал олж авахыг хүсэж буй өөрсдөд тулгарсан сорилт бэрхшээл эсвэл зовлон шаналлынхаа талаар эргэцүүлэн бодоход урь. Энэхүү сорилт бэрхшээл эсвэл зовлон шаналлаа дотроо бодон Үйлс 3:1–8 -ыг судалж, тэдэнд туслах үнэнүүдийг хайж олоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бурханы эдгээгч хүчийг хүлээн авах

Үйлс 3 -ын агуулгыг олон өөр арга замаар заах боломжтой. Дараах суралцах үйл ажиллагаа нь энэ бүлгийг заах нэг арга зам юм. Ашиглах боломжтой өөр суралцах үйл ажиллагааг хичээлийн төгсгөлд байгаа “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсгээс үзнэ үү.

Сорилт бэрхшээл ба зовлон шаналал гэсэн үгсийг самбарт бич. Дараах асуултад өгөх суралцагчдын хариултыг мөн бичих талаар бодож үз.

  • Хүмүүс амьдралдаа бие махбод, сүнслэг байдал, сэтгэл санааны ямар ямар сорилт бэрхшээл эсвэл зовлон шаналалтай тулгардаг вэ?

Дараах үйл ажиллагааг судлах тэмдэглэл дээрээ хийж гүйцэтгэхдээ, бичиж байгаа зүйл нь бусдад харагдахгүй байх хангалттай зайг суралцагчдын хооронд гаргаж өгөхөд анхаар. Хэрэв ингэх боломжгүй бол суралцагчдыг тулгарч буй сорилт бэрхшээл, зовлон шаналлаа зүгээр л бодоод, дараа нь дараах гурван асуултад өгөх хариултаа бичихэд урихыг бодож үз.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос тусламж дэмжлэг, хүч чадал авахыг хүсэж буй өөрсдөдөө тулгарсан сорилт бэрхшээл, зовлон шаналлынхаа талаар эргэцүүлэн бод. Үүнийгээ судлах тэмдэглэлдээ бичээд, дараах асуултуудад өгсөн хариултаа багтаа.

  • Та энэ сорилт бэрхшээл эсвэл зовлон шаналалд тусламж авахын тулд ямар ямар үйлдэл хийсэн бэ?

  • Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёр тусална гэсэн итгэлийг танд төрүүлсэн Тэдний талаарх ямар зүйлийг та мэдэх вэ?

  • Энэ сорилт бэрхшээл, зовлон шаналлыг даван гарахтай холбоотой ямар асуулт эсвэл асуудал танд байна вэ?

Петр, Иохан хоёр эрэмдэг хүнийг эдгээв

Энэ хичээлээр танд Петр, Иохан хоёр эрэмдэг хүнийг эдгээсэн талаарх Үйлс 3 дээрх түүхээс сайн мэдээний зарим үнэнийг судлах боломж олдоно. Судалж байхдаа, хүлээн авч буй сүнслэг өдөөлтөө анхаар. Есүс Христ мөнх бус амьдралд тулгарах сорилтуудад маань тусална гэсэн итгэлээ бэхжүүлэхийг эрэлхийл.

Үйлс 3:1–3 -ыг уншаад, 40 гаруй настай энэ хүний талаар зарим нарийн ширийн мэдээллийг олж мэд ( Үйлс 4:22 -ыг үзнэ үү). 2–3-р шүлэгт дурдсан “гуйлга” гэдэг нь ядууст хүмүүсийн хандивладаг байсан зүйлийг хэлж байгааг мэдэх нь тустай байж болох юм.

  • Энэ хүнийг болон түүний нөхцөл байдлыг дүрслэхдээ та ямар ямар үг ашиглаж болох вэ? Яагаад?

  • Энэ хүнийхтэй адил нөхцөл байдалд орсон хэн нэгэнд хүмүүсийн үзүүлдэг ямар ямар ердийн хандлага байдаг вэ?

Үйлс 3:4–8 -ыг уншаад, сорилт бэрхшээл эсвэл зовлон шаналлаа даван гарах талаар энэ түүхээс сурч мэдэж болох үнэнүүдийг хайж ол. Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “Peter and John Heal a Man Crippled since Birth” (3:21) видеог үзэж болно.

3:21
  • Энэ түүхийн юу нь таны анхаарлыг татсан бэ?

  • Энэ үйл явдал Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юуг сурч мэдэж эсвэл мэдрэхэд тусалж байна вэ?

Суралцагчдыг энэ үйл явдлаас олж мэдсэн янз бүрийн үнэнээ хуваалцахад урь. Энэ үнэнийг судрын түүхээс хэрхэн олж харсан мөн яагаад энэ үнэнийг чухал гэж бодож байгаагаа хуваалцахыг тэднээс хүс.

Петр үүнийг уг гайхамшгийн гэрч болсон хүмүүст Есүс Христийн нэрд итгэх итгэлээр үйлдэгдсэн хэмээн заажээ ( Үйлс 3:16 -г үзнэ үү). Энэ түүхээс Есүс Христээр дамжуулан бид эдгэх боломжтой гэсэн үнэнийг мэдэж авч болно.

  • Энэ хичээлийн эхэнд тодорхойлсон бие махбод, сүнслэг байдал, сэтгэл санааны сорилт бэрхшээл, зовлон шаналалтай тулгарсан хэн нэгэнд туслах юуг та эдгээр шүлгээс хуваалцаж болох вэ?

  • Эдгээр сорилт бэрхшээлд бидэнд туслах Тэнгэрлэг Эцэгийн болон Аврагчийн хүчийг хүлээн авахын тулд бид юу хийж болох вэ?

ChurchofJesusChrist.org дээрх “The Wounded Shall be Healed” (5:45) видеог үз. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны гэрчлэлийг сонсоод, уг видеог үзэж байхад өөрт тань онцгой санагдсан аливаа үг, хэллэг эсвэл төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.

5:45
  • Ахлагч Андэрсэны сургаалаас юу нь таны анхаарлыг татсан бэ?

Дараах асуултын хариуд хувийн жишээгээ хуваалцах талаар бодож үз. Гэхдээ хариулж буй суралцагчдад хэт хувийн чанартай зүйлээ хуваалцахгүй гэдгийг ойлгоход нь тусал.

  • Аврагч танд хүч чадал өгч эсвэл таныг эдгээж байсан ямар туршлага байгаа вэ эсвэл энэ талаар та юу мэдэх вэ?

  • Та өнөөдөр Есүс Христийн талаар санаж явахыг хүсэж буй юуг сурч мэдэж, мэдэрсэн бэ?

  • Өнөөдөр сурч мэдсэн зүйлийнхээ ачаар танд юу хийх сэдэл төрсөн бэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Бид яагаад заримдаа Аврагчийн эдгэрэлтийг хүссэн цаг, арга замаараа хүлээн авдаггүй вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Зарим тохиолдолд бидний хамгийн эрч хүчтэй, чин сэтгэлийн залбирал хариулагдахгүй өнгөрдгийг би ажигласан. Бид “Яагаад?” хэмээн гайхдаг. Би энэхүү мэдрэмжийг мэднэ! Би тийм агшны айдас ба нулимсыг мэднэ. Гэвч бидний залбирлыг хэзээ ч хайхрахгүй орхихгүй гэдгийг би мэднэ. Бидний итгэл хэзээ ч талархалгүй үлдэхгүй. Бүхнээс цэцэн мэргэн Тэнгэрлэг Эцэгийн хэтийн төлөв биднийхээс хамаагүй өргөн цар хүрээтэйг би мэднэ. Бид мөнх бус байдлынхаа асуудал, зовлонг мэддэг бол Тэрбээр бидний мөнх байдлын өсөлт болон чадавхыг мэддэг. Хэрэв бид Түүний тааллыг мэдэхийн тулд залбирч, үүнд нь тэвчээртэй, зоригтой захирагдах юм бол тэнгэрлэг эдгэрэлт Түүний арга зам, тогтоосон цаг хугацаанд тохиох болно.

(Russell M. Nelson, “Jesus Christ—the Master Healer,” Ensign эсвэл Liahona, Nov. 2005, 86)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Зөв шударга байдал болон итгэл нь өвчтөнийг, дүлийг эсвэл доголонг эдгээх зэмсэг гэдэг нь үнэн—хэрэв энэ эдгэрэлт Бурханы зорилгыг гүйцэлдүүлж, мөн энэ нь Түүний хүслийн дагуу байвал шүү дээ. Хүчирхэг итгэлтэй байсан ч олон уул нүүхгүй байж болно. … Мөн өвчтэй, сул дорой хүмүүс ч бүгд эдгэрэхгүй. Бүх сөрөг тал багасаж, бүх өвчин эмгэгээсээ ангижирдаг байсан бол Эцэгийн төлөвлөгөөний үндсэн зорилго нуран унах байсан.

(David A. Bednar, Accepting the Lord’s Will and Timing, Ensign эсвэл Liahona, Aug. 2016, 34)

Би сүнслэг байдлын хувьд зовлон бэрхшээлтэй тулгарахдаа Аврагчийн эдгээгч хүчийг хэрхэн хүлээн авах вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Зовлон шаналал нь сүнслэг байдал болон бие махбодын шалтгаанаар урган гарч болно. Залуу Алма өөрийнх нь нүгэл маш ихээр өвтгөн тарчлааж байсныг санан, “сүнсээр мөн биеэрээ ч үл орших болж чаддаг болоосой, би үйлсээрээ шүүгдэхээр, Бурханыхаа дэргэд зогсохоор аваачигдахгүй байж болохын тулд” [ Алма 36:15 ] гэж хүсжээ. Ийм цаг үед бид Түүнээс эдгээлт хэрхэн хүлээн авах вэ?

Бид илүү бүрэн дүүрэн наманчилж болно! Бид илүү бүрэн дүүрэн хөрвүүлэгдэж болно! Дараа нь “Зөв шударгын Хүү” Өөрийн эдгээгч мутраар биднийг илүү бүрэн дүүрэн адислах болно.

… Итгэл үнэмшил, наманчлал, баптисм, гэрчлэл болон хөрвүүлэлтийг хүлцэх нь Их Эзэний эдгээгч хүч рүү хөтлөх болно.

(Russell M. Nelson, “Jesus Christ—the Master Healer,” Ensign эсвэл Liahona, Nov. 2005, 86)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Үйлс 3:1–8 дээрх сургаалуудыг нэгтгэн дүгнэх

Үйлс 3:1–8 -ыг уншсаныхаа дараа дараах зургуудыг үзүүлээд, эдгээр зургийн цаадах түүхийг өөрийн үгээр ярихыг суралцагчдаас хүс. Энэ нь суралцагчдад түүхийг санаандаа тогтоож авахад тусална.

(1)

Men carry a cripple since birth and set him on the steps.

(2)

Peter and John healing a man sitting on steps.

(3)

Peter reaches out his hand to a crippled man and commands him to rise and walk.

(4)

A man crippled since birth is healed by Peter and John, and he thanks them with an embrace.

Энэ гайхамшгийн бусдад үзүүлэх нөлөө

Тэр өдөр ариун сүмд болсон эдгээлт олон хүнд хүчтэй нөлөөлсөн болохыг ойлгоход суралцагчдад тусал. Дараах шүлгүүдийг уншаад, энэ гайхамшиг доор жагсаасан хүмүүст хэрхэн нөлөөлсөн болохыг олж мэд.

Суралцагчдыг гурван бүлэгт хуваагаад, бүлэг тус бүрд дараах шүлгүүдийг судлуулахаар оноож өгөхийг бодож үз (нэг бүлэгт эхний хоёр хэсгийг оноож болно).

Үйлс 3:8 —Эдгэрсэн хүн Үйлс 3:9–13, 19 ; 4:4 —Ариун сүм дэх хүмүүс Үйлс 4:13–18 —Иудейн удирдагчид

Суралцагчдыг судалж дууссаны дараа, сурч мэдсэн зүйлсийнх нь талаар ярилц. Дараахтай адил асуултуудыг тавих талаар бодож үз.

Энэ гайхамшиг төрөл бүрийн бүлгийн хүмүүст хэрхэн нөлөөлсөн талаар та юу ажигласан бэ?

Яагаад зарим хүнд бусдаас өөрөөр нөлөөлсөн гэж та бодож байна вэ?

Хэрэв та нар ариун сүмд байсан хүмүүсийн дунд байсан бол Петр, Иохан хоёрын талаарх та нарын бодол энэ гайхамшгийг гэрчилсний дараа хэрхэн өөрчлөгдөх байсан бэ?

Үйлс 3:19–21 . Бүхнийг сэргээх үе

Петр, Иохан хоёр суунги хүнийг эдгээсний дараа уг гайхамшгийн талаарх мэдээ түргэн тархсан. Олон хүн Петр, Иохан хоёрыг сонсохоор цугларсан бөгөөд тэдний дунд урьд нь Есүс Христийг хүлээн зөвшөөрөөгүй зарим хүн байв.

Нэг суралцагчийг Үйлс 3:19–21 -ийг чанга уншихад урь. Дагаж уншаад, төлөөлөгч Петр тэнд цугласан хүмүүст юу хийхийг зөвлөсөн болохыг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

Үйлс 3:21 -д цэдэглэснээр, Есүс Христ “бүхнийг сэргээх үеийг хүртэл” тэнгэрт үлдэх болно гэдгийг Петр бошиглосон тухай тайлбарла. “Бүхнийг сэргээх үе” гэдгийн нэгэн хэсэгт хожмын үе дэх сайн мэдээний Сэргээлт багтдаг.

Дараахтай адилхан асуултуудыг авч ярилцах талаар бодож үз.

  • 21-р шүлэгт цэдэглэснээр, Петрээс гадна хожмын үе дэх сайн мэдээний Сэргээлтийг өөр хэн бошиглосон бэ?

  • Энэ бошиглол биелсэнтэй холбоотой ямар чухал үйл явдлууд аль хэдийн тохиосон байна вэ?

Олон эрин үеийн Их Эзэний бошиглогчид бидний амьдарч байгаа энэ цаг үеийн талаар бошиглосон бөгөөд сайн мэдээний Сэргээлтийг болон Их Эзэний Хоёр дахь ирэлтийг тэсэн ядан хүлээдэг байсан талаар гэрчлэлээ хуваалц.