Семинар
Үйлс 4–5


Үйлс 4–5

Хүнд биш, Бурханд дуулгавартай байх

A priest questions Peter.

Петр, Иохан хоёрыг Есүс Христийн нэрээр эдгээж, гэрчилснийх нь төлөө баривчилж, шоронд хорьжээ. Тэднийг дараа нь суллан, Христийн нэрээр ярьж мөн заахгүй байхыг зааварчилсан байна. Гэсэн хэдий ч Петр, Иохан хоёр Есүс Христийг үргэлжлүүлэн гэрчилж, улмаар дахин баривчлагдан, шоронд хоригджээ. Тэнгэр элч тэднийг шоронгоос чөлөөлөн, буцаж очоод Христийн нэрээр үргэлжлүүлэн номло гэж хэлсэн бөгөөд тэд ч үгийг нь дагав. Иудейн удирдагчид тэднийг дахин баривчлуулж, зодуулжээ. Удирдагчид Христийн талаар номлохоо боль хэмээн тушаасан боловч Петр, Иохан хоёр хүнд биш, Бурханд дуулгавартай байх ёстой гэж хариулав. Петр, Иохан хоёр Есүс Христийн төлөө мөрдлөг хавчлагад өртөж байсандаа баярлаж байлаа. Өнөөдөр судалж байхдаа та өөр хэн нэгэнд биш, харин Бурханд дуулгавартай байх хүслээ хэрхэн нэмэгдүүлэх талаар бодож үз.

Есүс Христийн үлгэр жишээг онцол. Хэдийгээр судар дээрх үйл явдал Аврагчийг шууд дурдаагүй байсан ч та Тэрээр зааж буй зарчмыг хэрхэн үлгэрлэн харуулдаг болохыг олж харахад нь суралцагчдадаа туслах замаар Түүн рүү тэднийг чиглүүлэх боломжтой.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг бусдын дарамт шахалтаас болж Бурханд дуулгавартай байхад хэцүү байж болох нөхцөл байдлын талаар хуваалцахад бэлдэж ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Зөв зүйлийн төлөө зогсох

Дараах асуултуудыг үзүүл. Суралцагчдыг хичээлийн бэлтгэлийнхээ талаар эргэцүүлэн бодоход уриад, дараа нь асуултуудыг хамтдаа ярилц. Эхний асуултад өгсөн суралцагчдын хариултуудыг самбарт жагсаан бичихийг бодож үз. Дараа нь эдгээр хариултыг хичээл дээр эргэж харах нь тустай байж болно.

  • Бусдаас ирэх дарамт шахалтаас болж танд эсвэл бусдад Бурханд дуулгавартай байхад хэцүү байж болох ямар ямар нөхцөл байдал байж болох вэ?

  • Юу эдгээр нөхцөл байдлыг хүндрүүлж байна вэ?

Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) ийн хэлсэн.

Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Биднийг амьдарч байхад итгэл маань өдрөөс өдөрт соригдох нь зайлшгүй юм. Бидэнд заримдаа цөөнхийн нэгэн хэсэг болоод юм уу бүр юу болох, болохгүй талаар ганцаар бусдаар хүрээлүүлэн зогсох цаг ирнэ. Хэдийгээр бид цор ганцаар зогсох байсан ч өөрсдийн итгэлийн төлөө бат гуйвшгүй зогсох ёс суртахууны эр зоригтой юу?

(Томас С.Монсон, “Ганцаар зогсох зоригтой бай,” Ensign, Nov. 2011, 60 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 75)

Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.

  • Бусдын дарамт шахалтаас болж бууж өгөхийн оронд Бурханд дуулгавартай байх хүсэлдээ та ямар үнэлгээ өгөх вэ?

  • Та бусдад биш, Бурханд дуулгавартай байхыг сонгох хэрэгтэй ямар ямар нөхцөл байдалтай ирээдүйд тулгарч болох вэ?

Энэ хичээлийг судлахдаа та өөр хэн нэгэнд биш, Бурханд дуулгавартай байх хүслийг тань нэмэгдүүлэхэд туслах үнэнүүд болон жишээнүүдийг хайж ол.

Петр, Иохан хоёр Есүс Христийн нэрээр номлож, хүн эдгээснийхээ төлөө баривчлагдав.

Петр, Иохан хоёр Бурханд дуулгавартай байхыг аль эсвэл бусдын дарамт шахалтад орохын аль нэгийг сонгох шаардлага бүхий нөхцөл байдалтай тулгарчээ. Петр, Иохан хоёрыг ариун сүмд суунги хүнийг эдгээж, Есүс Христийн нэрээр номлосных нь дараа баривчилж, шоронд хорьсон бөгөөд Иудейн удирдагчид байцаасан байна ( Үйлс 3:1–11 ; 4:1–7 -г үзнэ үү).

Үйлс 4:8–21 -ийг уншаад, Петр, Иохан хоёр энэ нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлснийг олж мэд. Эдгээр шүлэг дээрх онцгой санагдсан эсвэл бүхнээс илүү Бурханд дуулгавартай байхыг сонгохыг сүнслэгээр өдөөж буй үг эсвэл хэллэгүүдийг тэмдэглэх талаар бодож үз. Та судраасаа унших зуураа ChurchofJesusChrist.org дээрх “Peter and John Are Judged” (2:51) видеог үзэж болох юм.

2:51
  • Эдгээр шүлэг дээрх ямар үг эсвэл хэллэг танд онцгой санагдсан бэ? Яагаад?

Ямар үйл ажиллагаа Үйлс 5:12–32 -т заасан сайн мэдээний үнэний тухай судлахад нь суралцагчдад хамгийн сайн туслах талаар бодож үз. Судрын энэхүү түүх дээрх өөр өөр хүний хэлсэн үгийг суралцагчдад оноож уншуулж болох юм. Суралцагчдыг өгүүлэгч, тэнгэр элч, цэрэг, Петр, дээд прист болгон хуваарилж болно. Эсвэл дараа нь юу болохыг олж мэдэхийн тулд суралцагчид доорх видеог үзэж болно.

Үйлс 5:12–32 -ыг уншаад, энэ түүхийг үргэлжлүүлэн судал. Өөрт тань онцгой санагдсан аливаа номлол, зарчим эсвэл үг хэллэгийг тэмдэглэх талаар бодож үзэж болох юм. Эсвэл та “Peter and John Continue Preaching the Gospel” видеог цагийн код 3:51 хүртэл үзэж болно. Үйлс 5:12–32 -ыг уншаад, энэ түүхийг үргэлжлүүлэн судал. Өөрт тань онцгой санагдсан аливаа номлол, зарчим эсвэл үг хэллэгийг тэмдэглэх талаар бодож үзэж болох юм. Эсвэл та “Peter and John Continue Preaching the Gospel” видеог цагийн код 3:51 хүртэл үзэж болно.

5:38
  • Та юу олж мэдсэн бэ?

  • Та энэ түүхээс ямар ямар үнэнийг олж мэдсэн бэ?

Зарчмуудыг өөрсдийнхөө үгээр тодорхойлоход суралцагчдыг уриад, тэдгээрийг самбарт бич.

Энэ түүхээс Хэрэв бид бусдаас эмээхээсээ илүү Бурханд дуулгавартай байхыг сонговол Тэр бидэнтэй байх болно гэсэн үнэнийг мэдэж авч болно.

Та уг хичээлийн эхэнд тодорхойлсон, бусдын дарамт шахалтаас болж Бурханд дуулгавартай байх хэцүү байж болох нөхцөл байдлуудыг бодож үз.

  • Бусдаас эмээхийн оронд Бурханд дуулгавартай байснаар бид ямар ямар адислал хүлээн авч болох вэ?

  • Бусад хүн таныг дарамт шахалтад оруулж байсан ч Бурханы талаар Түүнийг дагах итгэлийг тань төрүүлдэг юуг та мэдэх вэ?

Хэрэв дараах асуултуудад суралцагчдад тусламж хэрэгтэй бол багшид өгөх зөвлөмж хэсэгт санал болгосон “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэгт байгаа Аврагчийн амьдралын жишээнүүдийг хуваалц. Өөр жишээнүүд нэмэлт суралцах үйл ажиллагаан дээр “Сүнслэгээр өдөөх түүхүүд” гарчигтай орсон байгаа.

  • Та эсвэл бусад хүн бусдаас эмээхийн оронд Бурханд дуулгавартай байх нь илүү ухаалаг зүйл юм байна гэдгийг хэзээ олж харсан бэ? (Та мөн Аврагчийн амьдралаас жишээнүүдийг тодорхойлж болно.)

Орчин үеийн жишээ

Хүмүүст гэхээсээ илүү Бурханд дуулгавартай байх жишээг өгөхийн тулд ChurchofJesusChrist.org дээрх “Leave the Party” (6:25) видеог үзүүлэхийг бодож үзнэ үү. Эсвэл энэ зарчмыг дүрслэн үзүүлсэн хувийн туршлагаа хуваалц.

6:26

Далын ахлагч Тиерри К.Мутомбо хүмүүст биш, Бурханд дуулгавартай байхыг сонгосон нэгэн гэр бүлийн жишээг хуваалцжээ. Энэ түүхийг сонсохын тулд ChurchofJesusChrist.org дээрх “Ye Shall Be Free” видеог цагийн код 6:43-аас 8:51 хүртэл үз.

9:53
  • Энэ гэр бүлийн тулгарсан сорилт бэрхшээлдээ үзүүлсэн хариу үйлдлээс юу нь танд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн бэ?

  • Энэ нөхцөл байдалд гэр бүлийн Есүс Христэд итгэх итгэл яагаад ийм чухал байсан бэ?

Петр, Иохан хоёрыг суллав

Иудейн удирдагчид Петр, Иохан хоёрыг хэрхэхээ ярилцжээ. Олонд нэр хүндтэй Иудейн удирдагч Гамалиел гэгч хүн Петр, Иохан хоёрыг үнэхээр Бурханы ажлыг хийж байсан юм бол Иудейн удирдагчид тэднийг зогсоож чадахгүй гэдгийг ухааран ойлгож, тэднийг суллаж явуулахыг уриалж байв ( Үйлс 5:29–39 -ийг үзнэ үү).

Үйлс 5:40–42 -ыг уншаад, Петр, Иохан хоёрын өөрсдөд нь тохиолдсон зүйлсийн дараах мэдрэмжээ дүрсэлсэн үг, хэллэгүүдийг тэмдэглэх талаар бодож үз.

  • Хүмүүст гэхээсээ илүү Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байхад сүнслэгээр өдөөсөн ямар зүйлийг та өнөөдөр сурч мэдсэн бэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Би Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байхыг сонгосноороо бусадтай нийцэхгүй байвал яах вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) ийн заасан.

Final official portrait of Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, 2004. Passed away 22 September 2015.

Та бусадтай нийцэхгүй байгаагаасаа болж заримдаа ганцаардаж, үл ойлголцолд хүрч болох юм. Надад ч бас тийм үе байсан. Зөв шударга амьдрал тань таныг болж бүтэхгүй газарт таарч нийцэхгүй болгон өөрчилсөнд та талархаарай. Энэ бол хувь хүний тань хувьд сорьж, өсөж хөгжих боломж олгодог түр зуурын цаг хугацаа юм. Энэ нь цаг нь болоход жинхэнэ найз нөхөд, илүү их аз жаргалаар солигдох болно.

(Richard G. Scott, “The Power of Righteousness,” Ensign, Nov 1998, 68)

Би итгэл үнэмшлээ хэрхэн хамгаалах ёстой вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн тайлбарласан.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Зоригтой бай. Эргэн тойрныхон чинь сайн мэдээг үргэлж дагадаггүй байсан ч та нар итгэлтэйгээр сайн мэдээний дагуу амьдар. Найрсаг байж, өрөвдөж хайрласан ч гэсэн та өөрийн итгэл үнэмшлийг хамгаалаарай.

(Жэффри Р.Холланд, “Шавь байхын адислал ба төлөөс,” Ensign, May 2014, 9 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 21)

Аврагч хүмүүсээс илүү Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байснаа хэрхэн харуулсан бэ?

Дараах Библийн видеонууд нь хүмүүсийн үзэл санааг дагахын оронд Бурханд үйлчлэх Аврагчийн хүслийг үзүүлдэг.

Аврагч бусад хүн шүүмжилж байсан ч гэм нүглийг өршөөх хүчтэй, өршөөхөд бэлэн гэдгээ хэрхэн харуулсныг олж харахын тулд “Jesus Forgives Sins and Heals a Man Stricken with Palsy” (2:57) видеог үзнэ үү.

2:57

Иудейн удирдагчид Хүндэтгэлийн өдөр үйлдэх нь зохисгүй гэж байсан ч Аврагч нэгэн хүнийг хэрхэн эдгээснийг олж харахын тулд “Jesus Heals A Lame Man on the Sabbath” (2:23)-ыг үзнэ үү.

2:23

Хүмүүс Түүнээс шахаж шаардаж байсан ч Аврагч уг хүнийг яагаад буруушаагаагүйг олж харахын тулд “Go and Sin No More” (3:21)-ийг үз.

3:21

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Ариулан адислах хуулийн дагуу амьдарч Аврагчтай адил болох

Тухайн цаг үед амьдарч байсан гэгээнтнүүд ариулан адислах хуулийн дагуу амьдарч байсныг Үйлс 4:31–5:11 -ээс олж мэдэж болно. Суралцагчдыг ариулан адислах хууль гэж юу болохыг илүү сайн ойлгохын тулд Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org) дээрх “ Ариулан адислах, ариулан адислах хууль ” эсвэл Church History Topics дээрх “Consecration and Stewardship” (ChurchofJesusChrist.org/study/history/topics) нийтлэлийг судлахад урь. Дараа нь тэд эдгээр тайлбарыг Үйлс 2:41–47 ; Үйлс 4:31–37 ; Үйлс 5:1–11 дээрх түүхтэй харьцуулж болно. Тэд мөн Мосе 7:18 , 4 Нифай 1:1–18 -ыг авч үзэж болно. Энэ хуулийн дагуу амьдрах нь хэрхэн бидэнд Аврагчтай адил болж, Түүний хайрыг бусдад харуулахад тусалдаг талаар бодож үзэхэд суралцагчдыг урь.

Шударга байж, гэрээгээ сахих

Шударга байж, Бурхантай байгуулсан гэрээгээ сахихын ач холбогдлыг дүрслэн харуулсан Үйлс 5:1–11 дээрх Ананиа, Сапфир хоёрын түүхийг судлах нь суралцагчдад тустай байж болно. Энэ цаг үед амьдарч байсан Сүмийн гишүүд ариулан адислах хуулийн дагуу амьдарч байсан (өмнөх үйл ажиллагааг үзнэ үү).

Бид энэ тохиолдолд үр дагавар нь яагаад ийм ноцтой байсныг ойлгохгүй ч Бурхантай байгуулсан гэрээгээ зөрчих нь ноцтой болохыг мэднэ ( Ром 6:16, 23 ; Сургаал ба Гэрээ 78:11–12 -ыг үзнэ үү). Суралцагчид мөн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбандын хэлсэн “Амлалт болон гэрээнүүдээ сахих нь” (Ensign, Nov. 2019, 53–56 эсвэл 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 58–61) үгийг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь судалж болно. Дараахтай адил асуултыг тэднээс асуух талаар бодож үз. “Шударга байж, гэрээгээ сахих нь Бурхантай адил болоход бидэнд хэрхэн тусалдаг вэ?”, “Гэрээгээ сахих нь гэр бүл, эргэн тойрныхонд маань ямар өөрчлөлтийг авчирдаг вэ?”

Хүнээс биш, Бурханаас эмээх

Үйлс 4:8–12, 18–21 , 5:17–32 дээрх эртний төлөөлөгчдийн жишээг Мормоны Номын 116 хуудас гар бичмэлийг бусдад харуулах гэсэн Мартин Харрисын хүсэлд бууж өгсөн бошиглогч Иосеф Смитийн түүхтэй харьцуулах нь суралцагчдад тустай байж болно. Суралцагчид Сургаал ба Гэрээ 3:1–11 -ийг судлан, Их Эзэний зөвлөгөө ба анхааруулгыг мөн 10-р шүлэг дээрх Түүний нигүүлслийн талаар уншиж болно. Энэ түүх нь тэднийг алдаа гаргасан байсан ч наманчлахад бэлэн байх юм бол Их Эзэн тэдэнд тусалж, тэднийг дэмжиж, уучлах болно гэдгийг ойлгоход суралцагчдад тусална.

Сүнслэгээр өдөөх түүхүүд

Нөхцөл байдал ямар байхаас үл хамааран Бурханд дуулгавартай байхад хүмүүсийг сүнслэгээр өдөөх түүхүүдийн жагсаалт гаргахад суралцагчдыг урь. Тэд энэ хичээл, өөрсдийн амьдралын туршлага эсвэл судрын түүхийг багтааж болно. Доорх эх сурвалжууд тус болж болох юм.

  • Аврагч ба завхайрсан эмэгтэй ( Иохан 8:1–11-ийг үзнэ үү)

  • Миссуригийн Ричмондын шоронд буй Иосеф Смит (Гэгээнтнүүд:Хожмын үеийн Есүс Христийн Сүмийн түүх,1-р боть, Үнэний жишиг, 1815–1846 [2018], 366–368)

Суралцагчдад жагсаалтаа нэг нэгэнтэйгээ эсвэл ангийнхантай хуваалцах хэдэн минут өг. Мөн тэдэнд сүнслэгээр өдөөх хувийн түүхээ жишээ болгон хуваалцах талаар бодож үз.