Семинар
Төгс эзэмших сургаал: Иаков 1:5–6


Төгс эзэмших сургаал: Иаков 1:5–6

“Бурханаас гуй”

The Prophet Joseph Smith, Jr. in the Sacred Grove (in Manchester, New York) when he received the First Vision. Joseph is depicted kneeling before God the Father and Jesus Christ. Both God the Father and Christ are portrayed wearing white robes. The Father is presenting Christ to Joseph. There are trees in the background. (Joseph Smith - History 1:15-20)

Өмнөх хичээл болох “Иаков 1” дээр та Бурханаас итгэлээр гуйвал Тэрээр биднийг мэргэн ухаанаар адислах болно гэдгийг сурч мэдсэн. Энэ хичээл танд Иаков 1:5–6-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тусална.

Бурханд хандан хариултаа авах. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн “Сүнслэг асуултад өгөгдөх сүнслэг хариулт гагцхүү Бурханаас ирэх ёстой” хэмээн заасан (“Иосеф Смит,” Ensign, Nov. 2014, 28 эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31). Асуух зүйл байвал мэргэн ухаан эрэлхийлэн Бурханд хандахыг суралцагчдад заа.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:10–14 -ийг уншаад, Иосеф Смит сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлсэн болохыг олж мэдэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг “Иаков 1”-ийн төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хам сэдвийн талаарх Иаков 1:5–6 гэх хичээлийн дараа заахад зориулсан болно. Хэрэв энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол тухайн долоо хоногийн үеэр холбогдох хам сэдвийн хичээлийг заасан байхад анхаар.

Цээжлэх ба тайлбарлах

Иаков 1:5–6 -ийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, тайлбарлахад нь суралцагчдад тусал. Энэхүү зорилгоор дараах үйл ажиллагаануудыг өгсөн болно.

Найз тань амьдралдаа чухал шийдвэр гаргах гээд чадахгүй байна гэж төсөөл. Энэ найз тань залбирлаар Бурхантай шууд ярьж чадна гэдэгт итгэж өсөөгүй гэдгийг та мэдэж байгаа.

Өмнөх хичээлээр та Иаков 1:5–6 -аас Хэрэв бид Түүнээс итгэлээрээ гуйх юм бол Бурхан бидэнд мэргэн ухааныг соёрхох болно гэх үнэнийг судалснаа сана.

  • Тэнгэрлэг Эцэгийн биднийг урьдаг харилцаа холбооны талаар тайлбарлахын тулд та Иаков 1:5–6 -г хэрхэн ашиглаж болох вэ? (Хэн нэгэн хүний залбирлаар Бурханаас асуух асуултууд эсвэл эрэлхийлэх мэргэн ухааны жишээ, хувийн туршлага, судрын жишээнүүдийг багтаах нь тустай байж болно.)

Дээрх асуултад хэрхэн хариулахаа тунгаан бодох цагийг суралцагчдад гаргаж өгсний дараа бүх хүнд хариултаа чанга хэлэх боломж олгож, хариултаа хамтрагчтайгаа хуваалцахад урих талаар бодож үз. Суралцагчдын хариултыг сонс. Шаардлагатай бол энэхүү судрын тухайн хэсгийг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд өмнөх хичээлийн материалыг эргэн хар.

Суралцагчдыг дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэж байх зуур хичээлийн эхэнд үзүүлсэн зургийг харуулахыг бод.

Энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийг олж, тайлбарлах чадвартай байх нь амьдралынхаа туршид сайн мэдээг бусадтай хуваалцахад тань тус болж болно. “Хэрэв та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал Бурханаас гуй” ( Иаков 1:5–6) хэмээх судрын энэ хэсгийг цээжээрээ мэддэг болоход туслах үүднээс дараах судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг нэг минутад аль болох олон удаа давт.

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээрээ илүү сайн мэддэг болоход нь суралцагчдад туслахын тулд хэд хэдэн удаа түр зогсож, Анхны үзэгдлийн зургийг дээш өргөн, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг дахин цээжээрээ уншихад суралцагчдыг урь.

Дадлага хийх үйл ажиллагаа

Young Joseph Smith sits in a chair reading the bible.

Хичээлийн дараагийн хэсгийн үеэр Иосеф Смитийн энэ эсвэл үүнтэй ижил өөр зургийг үзүүлж болно.

Иосеф Смит бол сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг дагаснаар адислагдсан, сударт гардаг олон хүний нэг жишээ юм. Дараах дадлага хийх үйл ажиллагаагаар тэрээр эдгээр зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлсэн талаарх нэг жишээг судална. Эхлэхийнхээ өмнө 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12 дахь догол мөр дэх зарчмуудыг товчхон эргэж харахад хэдэн минут зарцуул.

Суралцагчдыг гурван бүлэгт хувааж, бүлэг бүрд хичээлийн үлдсэн хэсэгт сүнслэг мэдлэг олж авах өөр өөр зарчим дээр төвлөрөх боломж олгохыг бод. Шаардлагатай бол бүлэг бүрийг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дээрх өөрсдийн зарчимтай хамааралтай догол мөрийг эргэн харахад урь.

  • Иосеф Смитийн туршлагаас юуг аль хэдийн мэддэгээ бод. Иосефт ямар асуулт байсан бэ? ( Иосеф Смит—Түүх 1:8–10 -ыг үзнэ үү.)

  • Бидний хувьд яагаад Иосеф Смитийн адил өөрсдөд байгаа асуултынхаа хариултыг Бурханаас эрэлхийлэх нь чухал вэ?

Өөрт байгаа аливаа асуулт, эрэлхийлж буй мэргэн ухааныхаа талаар бод. Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэхдээ, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг амьдралд хэрэгжүүлсэн Иосефын жишээ Бурханы мэргэн ухаан шаардагдах нөхцөл байдалд хэрхэн танд туслах талаар бод.

Эсвэл энэхүү дадлага хийх үйл ажиллагааг суралцагчдад байгаа асуулт эсвэл эрэлхийлж буй мэргэн ухаанд тохируулан өөрчилж болно.

Бүлэг бүрийг дараах шүлгүүдийг хамтдаа судлахад урь. Тэдэнд бүлэг дотроо олж мэдсэн, үүнд суралцагчийн бэлтгэл үйл ажиллагаагаар сурсан зүйлийнхээ талаар ярилцах хангалттай цаг өг. Дараа нь бүлэг бүрийг Иосеф тэдний төвлөрөн судалж буй зарчмыг хэрхэн амьдралд хэрэгжүүлсэн талаар ажигласан зүйлээ ангийнхандаа тайлагнахад урь.

Иосеф Смит—Түүх 1:8, 11–17 -г судлаад, Иосеф өсвөр насандаа сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн дагасныг харуулсан үг хэллэг бүрийг тэмдэглэхийг бод. Хэдийгээр та түүний түүхтэй аль хэдийн танил байж болох ч өмнө нь ажиглаж байгаагүй Иосефын хүсэл, хандлага, итгэл үнэмшлийг илчилсэн нарийн ширийн мэдээллийг эдгээр шүлгээс хайж ол.

  • Та Иосефын итгэлээр үйлдэж, мөнхийн талаас нь шинжлэн судалж, тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудыг ашиглаж буй ямар жишээнүүдийг олж харсан бэ?

Дараах асуултууд нь Иосеф сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлсэн талаар ярилцан, эдгээр зарчим тэдний амьдралд хэрхэн тустай болох талаар олж мэдэх болон үнэнийг олж мэдэхийн тулд Бурханд хандахад суралцагчдад туслах зорилготой. Суралцагчдад хамгийн хамааралтай байж болох асуултуудыг сонго.

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголттой болохыг эрэлхийлэх

  • Яагаад Иосеф Смитийн хувьд асуултдаа шууд Бурханаас хариулт авахыг эрэлхийлэх нь чухал байсан гэж та бодож байна вэ?

  • Хариултаа авахын тулд Бурханд хандаагүй байсан бол юу тохиолдох байсан гэж Иосеф итгэж байсан бэ? ( Иосеф Смит–Түүх 1:13 -ыг үзнэ үү.)

  • Залбирлаас гадна та өөр ямар арга замаар Бурханаас хариулт авахаар эрэлхийлэх вэ?

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Бурханд шууд хандан асуултынхаа хариултыг авч болно гэсэн итгэлийг өгсөн юуг Иосеф Түүний талаар мэддэг байсан гэж та бодож байна вэ?

  • Таны асуултын хариулт хурдан ирэхгүй байвал Тэнгэрлэг Эцэг үнэнүүдийг хүүхдүүддээ хэрхэн илчилдэг болохыг ойлгох нь хэрхэн тустай вэ?

  • Сатан яагаад Иосефыг болон таныг Бурханд залбиран хариултаа авахад саад болдог вэ?

Итгэлээр үйлдэх

  • Сатан залбирахад нь саад болсон ч гэсэн Иосеф Смит “ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуй” ( Иаков 1:6) гэдгийг хэрхэн харуулсан бэ? ( Иосеф Смит—Түүх 1:15–16 -г үзнэ үү.)

  • Иосефын жишээ таны асуулт, асуудалд хэрхэн туслах вэ? Итгэлээр үйлдэх тусгай төлөвлөгөө гаргах талаар бодож үз.

Биднийг Түүнээс итгэлээр гуйвал мэргэн ухаанаар дуртайяа адислах хайрт Тэнгэрлэг Эцэгийн талаар гэрчлэл хуваалц. Түүнээс итгэлээр эрэлхийлсний дараа хүлээн авсан энэрэнгүй удирдамж зааварчилгааг харуулсан хувийн туршлагаасаа хуваалцахыг бод.

Төгс эзэмших сургаалын давтлага

Дараа дараагийн хичээлийн үеэр гурваас таван минутаас хэтрэхгүй хугацааг зарцуулан, Иаков 1:5–6 -ийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг давт. Үүнийг гүйцэтгэх нэг арга зам бол судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэх зуур энэ хичээлд ашиглаж байсан зургаа суралцагчдад үзүүлэх явдал юм. Суралцагчид уг үг хэллэгийг санаж байгаа эсэхийг хар. Тэдэнд эргэн харах, шаардлагатай бол дахин оролдож үзэх цаг гаргаж өг.

Өөр нэг арга бол Анхны үзэгдлийн зургийг үзүүлээд, дараагийн хэдэн хичээлийн эхэнд судрын түлхүүр үг хэллэгийг хоёр эсвэл гурван удаа цээжээр уншихад суралцагчдыг урих явдал юм.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

 

       

19:13

//media.ldscdn.org/webvtt/feature-films/the-restoration/2008-06-01-the-restoration-ceb.vtt