Иаков
Тойм
Та хүнд хэцүү асуулт гарч ирвэл юу хийж чадах вэ? Итгэлээр үйлдэх нь хэр чухал вэ? Их Эзэн танаас ямар үг хэл ашиглан ярихыг хүсдэг вэ? Энэ долоо хоногийн хичээлээр та эдгээр болон өөр олон асуултад хариулахад туслах төлөөлөгч Иаковын үгсийг судлах болно.
Заахад бэлд
Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.
Онлайн багш нарт зориулсан зөвлөмж
Иаков
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг таны залбиралд хариу болгож мэргэн ухаан өгөх болно гэсэн гэрчлэлийг нь бэхжүүлэхэд суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Иаков 1:5–6 -г уншаад, амьдралдаа юунд Бурханаас чиглэл эсвэл мэргэн ухаан авах хэрэгтэй байгаа талаараа бодоход урь.
-
Видео: “Иосеф Смит: Сэргээлтийн бошиглогч” (1:02:04; цагийн код 5:07-оос 8:42 хүртэл үзнэ үү).
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Зарим суралцагчийн эцэг эхээс хичээлд оролцоод, залбиралдаа хариулт болгож Бурханаас мэргэн ухаан хүлээн авсан туршлагаа хуваалцахыг нэг эсвэл хоёр өдрийн өмнө хүсэх талаар бодож үз. Эдгээр эцэг эх хичээлийн үеэр харуулах боломжтой өөрсдийн туршлагын бичлэгийг илгээх боломжтой.
Төгс эзэмших сургаал: Иаков 1:5–6
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Иаков 1:5–6 -ын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад нь суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:10–14 -ийг уншаад, Иосеф Смит амьдралдаа сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн ашигласан болохыг олж мэдэхэд урь.
-
Харуулах зураг: Иосеф Смитийн Анхны үзэгдлийн зураг
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:8, 11–17 -г уншихад урихын оронд ChurchofJesusChrist.org дээрх “Сэргээлт” (19:12; цагийн код 2:53-аас 15:28 хүртэл үзнэ үү) видеог үзүүлэхийг бод. Иосеф Смит сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг харуулахын тулд юу хийсэн талаар ажигласан зүйлээ онлайн жижиг өрөөнүүдэд хуваалцах боломжийг суралцагчдад олгохын тулд видеог тохиромжтой газруудад нь хэд хэдэн удаа түр зогсоо. Видеог үзсэний дараа суралцагчдыг юу олж мэдсэнээ ангийнхантайгаа хуваалцахыг урь.
Иаков 2
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад зөв зүйтэй үйлдлээр дамжуулан Есүс Христэд итгэх итгэлээ илүү бүрэн дүүрнээр хэрхэн хэрэгжүүлэхээ шалгаж үзэх боломжийг олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл: Есүс Христэд итгэх хүчтэй итгэлтэй өөрсдийн таньдаг хэн нэгний талаар бодоход суралцагчдыг урь. Боломжтой бол суралцагчдыг энэ хүнээс дараахтай адил зүйлийг асуухад урь. “Есүс Христэд итгэх итгэл тань таны үйлдэл, зан авирт хэрхэн нөлөөлдөг вэ? Есүс Христэд итгэх итгэлийнхээ ачаар та юуг өөрөөр хийж болох вэ?” Суралцагчдыг жишээгээ хуваалцах бэлтгэлтэй ирэхийг урь.
-
Харуулах зураг: Самбарт галын зураг зурах эсвэл харуулах талаар бодож үз.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг итгэлийн жишээнүүдэд өгсөн хариултаа хичээлээр дүрсэлсний дагуу хоёр цаасан дээр бичихийг урь. Дараа нь суралцагчдыг өрөөнүүдээр явахад урихын оронд тэднийг онлайн жижиг өрөөнүүдэд хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүд болгон оруул. Суралцагчдыг хоёр гартаа тус бүр нэг нэг цаас барихыг зааварла. Суралцагчид жижиг өрөөнүүддээ нөгөө суралцагчийнхаа баруун эсвэл зүүн гарыг сонгож, хариултыг нь сонсож болно. Суралцагчид энэ үйл ажиллагааг шинэ бүлэг суралцагчтай хамт өөр жижиг өрөөнд гүйцэтгэж болно.
Төгс эзэмших сургаал: Иаков 2:17–18
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Иаков 2:17–18 -ын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад нь суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг итгэдэг боловч үйлдэхэд хэцүү сайн мэдээний нэг зарчмыг бодоход урь. Тэрхүү зарчмын дагуу үйлдэхэд тэдэнд юу саад болж байгааг тунгаан бодохыг суралцагчдаас хүс.
-
Суралцагчдад зориулсан материал: Цаас ба хайч.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Уг хичээлийн дадлага хийх үйл ажиллагаагаар хамтдаа ярилцах нэг жишээг сонгоход суралцагчдыг урих талаар бод. Нэг суралцагчийг тухайн жишээн дээр гарч буй хүнд туслахын тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн ашиглахаа хуваалцахад урь. Өөр нэг суралцагчаас тэрхүү зарчмын талаар нэмж ойлгосон зүйлээ хуваалцахыг хүс. Хэрэв сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын аль нэгийг хэрэгжүүлэх нь суралцагчдад хэцүү байвал хичээлийн төгсгөл хавьд жишээний дараа гарч ирдэг гарчгийн доорх нэмэлт асуултуудын заримыг чаатлах үйлдлийг ашиглан нийтэлж, суралцагчдыг бодол санаагаа хуваалцахад урьж болно.
Иаков 3
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад хэлдэг үгсээ болон тэдний үгс Аврагчтай илүү адил болох өөрсдийнх нь хүчин чармайлтад хэрхэн нөлөөлж буйг үнэлэхэд туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг бидний ашигладаг үг хэл бидэнд болон бусдад хэрхэн нөлөөлдгийг ажиглахад урь. Тэднийг ажигласан зүйлээ хуваалцахаар бэлдэж ирэхийг урь.
-
Харуулах зураг: Өөр өөр төрлийн харилцан яриа өрнүүлж буй хүмүүсийн зургийг харуулах талаар бодож үз.
-
Тараах материал: Суралцагчдад зориулж тараах материалын хувийг хурэлцэхуйц тоогоор бэлд.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Иаковын гаргасан харьцуулалтыг Иаков 3:2–12 -оос суралцагчдын хэрхэн хайхаас шалтгаалан, цахим цагаан самбар нь суралцагчдад оролцох болон нэг нэгэндээ заахад тусална. Жишээлбэл: Хэрэв Иаков 3:2–12 дээрээс бэлгэдэл олохыг суралцагчдаас хүссэн бол тэд тэдгээр бэлгэдлийг олох зуураа Иаковын ашигласан бэлгэдлүүдийг цахим цагаан самбарт товчхон сараачиж эсвэл бичиж болно. Эсвэл суралцагчдыг шүлгүүдээ судлахын өмнө бэлгэдлүүдийг хуваалцсан бол суралцагчид Иаковын харьцуулалт дахь бүх зүйлтэй хэл нь хэрхэн адилхан болохыг цахим цагаан самбарт жагсаан бичиж болно.