Семинар
Төгс эзэмших сургаал: Еврей 12:9


Төгс эзэмших сургаал: Еврей 12:9

Тэнгэрлэг Эцэг бол “Сүнсний Эцэг”

A young man reading scriptures.

Та Еврей 12:9-ийг судлахдаа, “Сүнсний Эцэг” болох Бурхантай харилцах харилцааныхаа талаар мөн энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлөх талаар сурч мэдсэн. Энэ хичээл танд Еврей 12:9-ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдрал дээрх нөхцөл байдалд ашиглахад тусална.

Ойлгох, хэрэгжүүлэх, цээжлэх. Суралцагчид эхлээд ойлгож, дараа нь ойлголтоо амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар сурч мэдэх нь төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг цээжлэх явцыг амар хялбар болгодог. Судрын хэсгүүд дээрх сургаал, зарчмууд илүү урт удаан хугацаанд үлдэх магадлал өндөр байдаг нь илүү чухал юм.

Суралцагчийн бэлтгэл: Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд гэдгээ ойлгож эсвэл санаж явахад туслах нөхцөл байдлуудын талаар бодоход суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын хичээлийг төгс эзэмших сургаалын судрын хэсэг болох Еврей 12:9 -ийн хам сэдвийн хичээл “Еврей 12:9”-ийн дараа заахад зориулсан болно. Хэрэв энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол тухайн долоо хоногийн үеэр холбогдох хам сэдвийн хичээлийг заасан байхад анхаар.

Тайлбарлах ба цээжлэх

Сургаалыг өөрсдийн үгээр тайлбарлах дадлага хийхэд нь суралцагчдад тусал. Дараах нь үүнийг хийж гүйцэтгэх нэг арга зам юм. Энэ нөхцөл байдлыг хоёр хоёроороо, жижиг бүлгээр эсвэл ангиараа жүжигчлэн үзүүлэх зэргээр уг үйл ажиллагааг тохируулан өөрчлөхөд суралцагчдыг урьж болно.

Өмнөх хичээлээр та Бурхан бол бидний сүнсний эцэг гэдгийг мэдэж авсан. Хэн болохоо мэдэхийг хүсэж байгаа найзтайгаа ярилцаж байгаагаар өөрийгөө төсөөл. Тэдэнд туслахын тулд Еврей 12:9 -ийг ашигла. Тэдний асуултуудад хариулахдаа эсвэл асуудлуудыг авч үзэхдээ дараахыг багтааж болно. Үүнд:

  • Бид Бурханы хүүхдүүд гэдэг нь ямар утгатай, үүнийг мэдэх нь яагаад чухал талаар

  • Энэ үнэнийг ойлгох эсвэл ойлгохгүй байх нь бидний хэн болоход төдийгүй өөртөө итгэх итгэлд хэрхэн нөлөөлөх талаар

  • Бидний хэн болоход мөн Бурхантай харилцах харилцааны талаарх мэдлэгт дэлхийнхэн ямар ямар арга замаар нөлөөлөхийг оролдож байгаа талаар болон бид эдгээр нөлөөг яагаад эсэргүүцэх ёстой талаар

“Тэнгэрлэг Эцэг бол ‘Сүнсний Эцэг’ болой” гэсэн Еврей 12:9 -ийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд суралцагчдад тусал. Ийн үйлдэх нэг арга зам бол судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийн үг тус бүрийн эхний үсгийг самбарт үзүүлэх явдал юм. Е 12:9, Т Э б “С Э б.”

Суралцагчдыг эхний үсгүүдийг ашиглан судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг хэд хэдэн удаа давтахыг урь. Хэдэн удаа давтсаныхаа дараа, эхний үсгүүдийн заримыг арилгаад, суралцагчдыг цээжээр зөв хэлж чадах эсэхийг үзнэ үү. Дараа нь бүх үсгийг арилгаад, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг ангиараа давт.

Дадлага хийх үйл ажиллагаа

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг эргэж харахад нь суралцагчдад тусал. Дараах үйл ажиллагаа бол үүнийг хийх нэг арга зам юм. Дараах түлхүүр үгсийг үзүүлээд, доорх асуултуудыг тавих талаар бодож үз.

Сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг давтахад туслах дараах түлхүүр үгсийг авч үз. Үүнд:

  • Итгэл

  • Харах өнцөг

  • Эх сурвалж

Дараах асуултуудад хариул. Шаардлагатай бол 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрийг эргэн харж болно.

  • Эдгээр үг бүр сүнслэг мэдлэг олж авах гурван зарчимтай хэрхэн холбогдох вэ?

  • Эдгээр зарчмыг ойлгож, хэрэгжүүлэх нь яагаад чухал вэ?

Суралцагчдыг Еврей 12:9 -д заасан сургаал, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглахад бэлдэж ирэхэд урь. Ийн үйлдэх нэг арга зам бол самбарт дараах жишээг хоосон зай үлдээн үзүүлээд, ангиараа дутуу зүйлийг нь нөхөж бичих явдал юм. Эсвэл уг жишээний дараа өгөгдсөн дараах жишээг ашиглах талаар бодож үз.

_______________________(Нэр) бол __________________________________________________________________ (нөхцөл байдалд эсвэл зөрчилд) орсон залуу хүн юм. Энэ нь түүнийг ____________________________________________________________ болгодог. Бурхантай харилцах харилцааныхаа талаар тэр ___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________ гэж боддог.

Үүнтэй адил гүйцэтгэсэн нэг жишээг үзүүлье.

Лэсли бол олон төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, нөхдийнхөө дунд манлайлагч залуу хүн юм. Энэ нь түүнийг аз жаргалтай болгодог. Бурхантай харилцах харилцааны тухайд, тэр амьдрал нь угаасаа л сайн сайхан байгаа тул Түүнд тэгтлээ их төвлөрөх хэрэггүй гэж боддог.

Сүнслэг мэдлэг олж авах дараах зарчим бүрийн доорх асуултуудыг үзүүлэхийг бодож үз. Суралцагчид тэдгээрийг ангиараа, хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр ярилцах боломжтой.

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Тэнгэрлэг Эцэг энэ хүний талаар юу гэж боддог гэж та бодож байна вэ? Тэнгэрлэг Эцэг өөрийнх нь талаар юу гэж боддог болохыг мэдэх нь энэ хүний хувьд яагаад чухал вэ?

  • Бурханы хүүхдийн хувьд өөрийн тэнгэрлэг мөн чанарыг илүү сайн ойлгох нь энэ нөхцөл байдалд байгаа хүнд хэрхэн туслах вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголттой болохыг эрэлхийлэх

  • Та энэ нөхцөл байдалд тус болох юуг Еврей 12:9 -өөс олж мэдсэн бэ?

  • Таны жишээн дээр гарсан хүн ямар бусад эх сурвалжийг бие даан судалж, нэмэлт ойлголт олж авах боломжтой вэ?

Дээрх асуултад дурдсан нэмэлт эх сурвалжуудын заримыг олох, судлах, хуваалцах боломжийг суралцагчдад олго. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол “Еврей 12:9” гэх өмнөх хичээлийн төгсгөлд байгаа “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсгийг зааж өгөхийг бод.

Итгэлээр үйлдэх

  • Итгэлээр үйлдэх талаар бодох үед танд ямар хувийн буюу өөр бусад туршлага санаанд тань орж ирж байна вэ? Жишээн дээрх хүндээ туслахын тулд та эдгээрийг хэрхэн ашиглах вэ?

  • Та жишээн дээрх хүндээ итгэлээр үйлдэхэд нь туслахын тулд ямар зөвлөгөө өгөх вэ?

Бурханы хүүхэд гэх өөрийн тэнгэрлэг мөн чанарыг гэрчлэх эсвэл суралцагчдыг гэрчлэлээ хуваалцахад урих замаар үйл ажиллагааг өндөрлөхийг бодож үз. Мөн олж мэдсэн, мэдэрсэн зүйлээ асуулт тавих замаар хуваалцах боломжийг суралцагчдад олгох нь үр дүнтэй байж болно. Жишээлбэл: Та яагаад “ Еврей 12:9 -ийг төгс эзэмших сургаалын судрын хэсэг гэж бодож байна вэ?” “Та судрын энэ хэсгийг судалснаар урьд өмнө мэдээгүй байсан юуг олж мэдсэн бэ?” эсвэл “Та судрын энэ хэсгийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?”

Төгс эзэмших сургаалын давтлага

Энэ хичээлийн дараа удахгүй заах хичээлээр дараах давтах үйл ажиллагааг ашиглавал зохино.

Еврей 12:9 -ийг болон судрын түлхүүр үг хэллэгийг цээжилж, ойлгоход нь суралцагчдад туслахын тулд эшлэлийг хэлээд, “Тэнгэрлэг Эцэг бол “Сүнсний Эцэг” гэсэн хэллэгийг давтан хэлэхэд тэднийг урь. Дараа нь уг хэллэгийг давтаад, эшлэлийг хэлэхэд суралцагчдыг урь. Мөн энэхүү давтах үйл ажиллагааны үеэр Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын бусад хэсгийг оруулах нь үр дүнтэй байж болно.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Өөр жишээ

Хичээлд өмнө нь өгсөн жишээг суралцагчдаар нөхөж бичүүлэхийн оронд дараахтай адил энгийн хэдэн жишээ үзүүлээд, аль нэгд нь хариулах боломж олгож болно.

  • Сүзи эцэг эхтэйгээ таагүй харилцаатай. Тэрээр Бурханы хүүхэд байх талаар бодох үедээ, Түүнийг өөрийнх нь сонголт таалагддаггүй, юу хийхийг нь заахыг хүсдэг өөр нэг хүн гэж боддог.

  • Амари дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэхийн тулд маш их цаг зарцуулдаг. Тэр заримдаа Бурханы зарлигуудтай нийцдэггүй зан ааш гаргадаг бөгөөд амьдралдаа яагаад илүү их аз жаргал мэдрэхгүй байгаагаа гайхдаг.