Семинар
Еврей 7–13


Еврей 7–13

Тойм

Паул еврейчүүдэд бичсэн захидлынхаа хоёр дахь хагаст Есүс Христэд итгэх итгэлийн ач холбогдлыг онцолсон. Тэр Христэд итгэх итгэлээр үйлдэж, адислагдсан хувь хүмүүсийн талаарх судрын олон зуун жишээг эш татжээ. Тэрээр мөн Бурханы зан чанарын талаар зааж, Бурханыг “Өөрийг нь хайгчдад Шагнагч нь болдог” (Еврей 11:6) болон “Сүнсний Эцэг” (Еврей 12:9) гэж нэрлэв. Тэр бидэнд “Эзэний сахилгажууллыг бүү хөнгөн үз, … Учир нь, хайрладаг хүнээ Эзэн сахилгажуулдаг” (Еврей 12:5–6) хэмээн урамшуулжээ.

Заахад бэлдэх

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлдэхэд хэрэгтэй байж болох зүйлсийн талаарх санааг багш нарт өгнө.

Еврей 11, 1-р хэсэг

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христэд итгэх итгэл гэж юу болох болон энэ нь тэдэнд яагаад чухал талаар ойлгоход суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Итгэл бол ________” гэсэн мэдэгдлийг гүйцээж бичээд, хариултаа ангийнхантай хуваалцахаар бэлдэхэд урь. 

  • Үзүүлэх агуулга: Хичээлийн төгсгөлд суралцагчийн суралцах үйл ажиллагаанд зориулж эх сурвалж, асуултуудыг үзүүлэхэд бэлд.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Видео хурлаар хичээл заах программынхаа цагаан самбар үйлдлийг ашиглан, итгэлийн талаарх тодорхойлолтоо ангийнханд харагдахаар бичих эсвэл ангиараа нэг тодорхойлолтыг бичих боломжийг суралцагчдад олго. Суралцагчдыг өөрсдийн эсвэл хамтдаа бичсэн тодорхойлолтоо хичээлийн туршид тохируулан өөрчлөхийг уриалан дэмжиж болно.

Еврей 11, 2-р хэсэг

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христэд итгэх итгэлийн дагуу амьдрах мөн итгэлийнх нь төлөө Бурханы өгсөн адислалуудыг танин мэдэх хүслээ нэмэгдүүлэхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдөө эсвэл тэдний таньдаг хэн нэгэн итгэлээр үйлдсэнийхээ ачаар хэрхэн Бурханаар адислагдсан талаар бодоход урь. Тэднийг ангийнхантай туршлагаа хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

  • Зураг: Судар эсвэл Сүмийн түүх дээрээс Есүс Христэд итгэх итгэлээ харуулсан хувь хүмүүсийн зургуудыг үзүүлэхээр бэлд.

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад итгэлийн жишээний талаар өгүүлсэн Еврей 11 дээрх өөр шүлгүүдийг судлуулахаар оноож өгөх талаар бодож үз. Суралцагчдыг өөр шүлэг судалсан бусад суралцагчтай хамт онлайн жижиг өрөөнүүдэд байрлуулж болох ба тэд судалсан шүлгээсээ олж мэдсэн зүйлээ хуваалцаж болно.

Еврей 12

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэгийн залруулгыг даруухнаар хүлээн авах нь Түүнтэй адилхан болж, амар амгаланг олж авахад хэрхэн туслах талаар олж мэдэхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Бурханаас аль эсвэл өөр хэн нэгнээс ирсэн байхаас үл хамааран залруулга авсандаа талархаж байсан үеэ бодоход урь.

  • Зураг: Ядарсан байдалтай харагдаж буй тамирчин болон морин тойруулгын зургуудыг үзүүлэхээр бэлд.

  •  

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийг эхлүүлэхдээ онлайн санал асуулга үүсгээд, суралцагчдыг амьдрал нь хэрхэн холын зайн уралдаан шиг санагдаж байгааг нэрээ нууцлан хуваалцахад урьж болно.

Еврей 12:9

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэгийг илүү сайн таньж мэдэхэд болон Түүнтэй харилцах харилцаа, энэ талаарх мэдлэг нь хэрхэн амьдралд нь эергээр нөлөөлж болох талаар ойлгоход суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Би Бурханы хүүхэд” (Дууллууд, ду. 157) дууллын үгийг уншаад, өөрсдийн хэн болох талаар мэдэж авсан нь амьдралд нь хэрхэн нөлөөлөх талаар бодоход урь.

  •  

  •   Бурханы талаар болон Түүнтэй харилцах өөрсдийн тэнгэрлэг харилцааны талаар мэдэж авах нь бидний хандлага, зан чанарт хэрхэн нөлөөлөх тухай гэрчил.

Төгс эзэмших сургаал: Еврей 12:9

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Еврей 12:9 -ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад нь суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд гэдгээ ойлгож эсвэл санаж явбал тустай өсвөр насныханд тохиолдох нөхцөл байдлуудын талаар бодоход урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг онлайн жижиг өрөөнүүдэд хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваан оруулаад, жишээгээр дадлага хийх үйл ажиллагааны хоосон зайг бөглөх хэд хэдэн арга замыг хамтдаа бодож олох боломж олгох талаар бодож үз. Суралцагчдад бодож олсон жишээнүүдээ ангийнхантай хуваалцах боломжийг олго.