Семинар
Еврей 11, 1-р хэсэг


Еврей 11, 1-р хэсэг

Есүс Христэд итгэх итгэл

A woman holding a small picture of Jesus Christ. The picture is a reproduction of a painting by Robert Barrett.

Олон хүн өөртөө болон бусдад, тэр ч бүү хэл ямар нэг үйл явдал, эд зүйлсэд итгэх итгэлийн талаар ярьдаг. Тэгвэл юу Есүс Христэд итгэх итгэлтэй байхыг хүчирхэг бөгөөд чухал болгодог вэ? Еврей 11-д Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх талаарх төлөөлөгч Паулын сургаалыг бид уншдаг. Энэ хичээл нь Есүс Христэд итгэх итгэл гэж юу вэ мөн энэ нь таны хувьд яагаад чухал болох талаар ойлгоход тусална.

Хөрвүүлэх зарчмууд дээр төвлөрөх. Хичээлийн хурдцыг тодорхойлохдоо хөрвүүлэх зарчмууд дээр төвлөрдөг хичээлийн хэсэгт суралцагчдыг татан оролцуулахад хангалттай цаг зарцуулсан байхад анхаар.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Итгэл бол ________” гэх мэдэгдлийг гүйцээж бичээд, хариултаа ангид хуваалцахаар бэлдэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христэд итгэх итгэлийн баталгаа

Энэ нь Еврей 11 дэх итгэлийн талаарх Паулын сургаалыг онцолж үзэх хоёр хэсэг хичээлийн эхнийх нь юм. Хэрэв хичээлийн цаг хүрэлцэхгүй, Еврей 11-ийг нэг л хичээлээр заах боломжтой бол хоёр хичээлийг хэрхэн үр дүнтэй нэгтгэж болох талаар бодож үз.

Суралцагчид суралцагчийн бэлтгэлээ дараах үйл ажиллагаанд ашиглаж болно. Самбарт итгэлийн талаар ангиараа гаргасан тодорхойлолтыг бичээд, хичээлийн туршид үгнүүдийг засаж залруулах боломжийг суралцагчдад олгох нь тустай байж болох юм.

  • Хэрэв хэн нэгэн танаас итгэл гэж юу вэ гэж асуувал та юу гэж хариулах байсан бэ?

Тодорхойлолтоо судлах эсвэл цахим тэмдэглэлдээ бич. Өнөөдөр суралцахдаа уг тодорхойлолтод өөрчлөлт, нэмэлт оруулж, төрсөн өөр бусад бодол санаа, сэтгэгдлээ бичиж тэмдэглэх талаар бодож үз.

Еврей 11:1 -ийг уншаад, төлөөлөгч Паул итгэлийг хэрхэн тодорхойлсныг тэмдэглэ. Энэ шүлгийн Иосеф Смитийн Орчуулга дээр бошиглогч мөн чанар гэсэн үгийг тодорхой байдал эсвэл итгэл найдвар гэсэн утгатай баталгаа гэсэн үг болгож өөрчилснийг мэдэх нь тустай байж болох юм ( Еврей 11:1 , зүүлт тайлбар b-г үзнэ үү).

Уг шүлгийн үгийг ойлгосон эсэхийг шалгахын тулд Еврей 11:1 -ийг өөрсдийн үгээр хэлэхэд суралцагчдыг урих талаар бодож үз.

  • Найддаг зүйлсийн баталгаа буюу үүнд итгэх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

  • Өөрт харагдахгүй зүйлсийн баталгааг хэрхэн олж авах боломжтой вэ?

  • Энэ шүлгэн дээр тулгуурлан та итгэлийн талаарх өөрийн тодорхойлолтыг хэрхэн өөрчлөх вэ эсвэл юу нэмэх вэ?

Ижил төстэй бодол санааг багтаахын тулд дараах тодорхойлолтыг самбарт бич эсвэл ангиараа гаргасан тодорхойлолтыг тохируулан өөрчлөхөд суралцагчдыг урих талаар бодож үз.

Еврей 11:1итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн гэсэн энгийн үнэнийг заадаг.

Дараагийн шүлгүүдийг арай өөрөөр уншихын тулд ангийнхныг хоёр хэсэгт хуваах эсвэл суралцагчдыг хоёр хоёроороо ажиллахад урих талаар бодож үз. Суралцагчдын нэг хэсгээс Алма 32:21 -ийг, нөгөө хэсгээс Итгэлийн тунхаг 1:4 -ийг уншихыг хүс. Дараа нь суралцагчид олж мэдсэн зүйлсээ харьцуулж болно.

Алма 32:21 , Итгэлийн тунхаг 1:4 -ийг уншаад, итгэлийн талаарх нэмэлт ойлголтыг олж мэд. Та энэ хоёр шүлгийг Еврей 11:1 -тэй холбогдох эшлэл болгож эсвэл хоёуланг нь холбож болно.

  • Та итгэлийн талаар өөр юу олж мэдсэн бэ?

  • Сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн та итгэлийн талаарх тодорхойлолтоо хэрхэн өөрчлөх вэ эсвэл юу нэмэх вэ?

“Christ and the Rich Young Ruler,” by Heinrich Hofmann.

Итгэлийн тухай өмнөх мэдэгдлийг Есүс Христэд итгэх итгэл гэдэг нь найддаг зүйлсийн маань бодит байдал, үнэн боловч харагддаггүй зүйлсийн баталгаа мөн хэмээн өөрчилж болно.

Хэрэв өмнөх мэдэгдэл эсвэл ангиараа гаргасан тодорхойлолтыг самбарт бичсэн бол “Есүс Христэд итгэх итгэл” гэдгийг тодорхой илэрхийлсэн байхаар үгийг нь өөрчил.

Есүс Христэд итгэх итгэлийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудын заримыг асуух талаар бодож үз. Тэдэнд авралын төлөвлөгөөнд болон өөрсдийнх нь амьдралд гүйцэтгэдэг Аврагчийн үүргийг таньж мэдэхэд нь тусал.

Уг хичээлийн “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дээрх ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсоны эхний мэдэгдлийг хуваалцах нь тустай байж болно.

  • Есүс Христэд итгэх итгэлтэй байх нь өөр хэн нэгэнд эсвэл ямар нэг зүйлсэд итгэх итгэлтэй байхаас юугаараа ялгаатай гэж та бодож байна вэ?

  • Асуух зүйл гарч ирэхэд эсвэл эргэлзээ төрүүлэх зүйлтэй тулгарах үед таны Есүс Христэд итгэх итгэл Түүнд итгэж найдахад тань хэрхэн туслах вэ?

Есүс Христэд итгэх итгэлийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх

Та хувь хүнийхээ хувьд Есүс Христэд итгэх өөрийн итгэлийн талаар юу гэж боддогоо эргэцүүлэн бод. Түүнд итгэх итгэл тань юун дээр хүчирхэг байгааг та мэдэрдэг вэ? Түүнд итгэх итгэлээ юун дээр илүү хүчирхэг болгох боломжтой гэж та бодож байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л. Андэрсэн ийн заасан.

15:1
Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Итгэл нь тохиолдлоор бидэн дээр ирдэггүй бөгөөд гарал үүслээс шалтгаалан бидэнтэй хамт байдаггүй. … Есүс Христэд итгэх итгэл нь биднийг итгэхээр сонгож, түүнийг эрэлхийлж, хамгаалах үед тэнгэрээс ирдэг бэлэг юм. Таны итгэл нэг бол хүчирхэгжиж, эс бөгөөс суларч байдаг. Итгэл нь хүч чадлын зарчим бөгөөд энэ амьдралд төдийгүй ирэх амьдрал дахь бидний өсөлт хөгжилд чухал юм. Бид Христийн ач ивээлээр Түүний нэрд итгэх итгэлээр дамжуулан нэгэн өдөр аврагдах болно [ Ефес 2:8 -ыг үзнэ үү]. Та нар ирээдүйд хэр их итгэлтэй байх нь санамсаргүй байдлаас бус, харин сонголтоос шалтгаалдаг.

(Нийл Л.Андэрсэн, “Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 54)

  • Ахлагч Андэрсэны хэлсэн үгийн юу нь таны анхаарлыг татсан бэ?

  • Есүс Христэд итгэх итгэлийн талаар юуг ойлгоход тэр танд тусалсан бэ?

Цаг гарган дараах эх сурвалжуудын заримыг нь судлах замаар Есүс Христэд итгэх итгэлийн талаар илүү ихийг олж мэд. Ойлголтоо судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ. Няхуур байж, өнөөдөр хэрэгтэй зүйлээ сурч мэдэхэд тань туслахад Ариун Сүнсийг урь.

Суралцаж байхдаа лавлаж харах боломж олгож дараах асуулт, санал болгосон эх сурвалжуудыг харуул. Эдгээр материалыг цахим төхөөрөмжөөр орж авч чадахгүй суралцагчдад зориулан нэг эсвэл хэд хэдэн хэлсэн үгийн хэвлэсэн хуулбарыг гаргаж өгөх нь тустай байж болно.

Анги дахь суралцагч бүрийн суралцах чадвар эсвэл хэрэгцээ шаардлагыг анхааралтай бодолцож үз. Заримд нь хамтрагчтай суралцах нь тустай байж болох юм. Шаардлагатай бол даалгаврыг эсвэл холбогдох асуултуудыг өөрчил.

Та суралцаж байхдаа эдгээр эсвэл өөрийн бодож олсон асуултуудын талаар бодож болох юм.

  • Есүс Христэд итгэх итгэл гэдэг нь таны хувьд ямар утга агуулгатай вэ?

  • Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэх нь яагаад чухал вэ?

  • Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэхийн тулд би юу хийж чадах вэ?

Суралцагчдыг суралцаж байхад нь ангиар явж асуулттай байж болох эсвэл тусламж хэрэгтэй байгаа суралцагчдыг тодорхойлох талаар бодож үз. Тэднийг үргэлжлүүлэн хичээхийг урамшуул эсвэл суралцагчдаас бодол санаагаа илүү боловсронгүй болгоход туслах тодруулах асуултуудыг асуу.

Санал болгосон судар, сургалтын материалууд

Алма 32:26–34

Ифер 12:6–9

Bible Dictionary эсвэл Судруудын удирдамж, “ Итгэл

Та “Есүс Христэд итгэх итгэл” гэсэн нэр томьёог хайх замаар Gospel Library аппликэйшн эсвэл судрууд дээрх бусад эх сурвалжийг олох боломжтой.

Сүмийн удирдагчдын өгсөн зөвлөгөө

Рассэлл М. Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104–107

Нийл Л. Андэрсэн, “Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 54–57

Ричард С. Эжли, “Итгэл—сонголт таных,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 36–38

Ангийнхныг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваах талаар бодож үз. Энэ нь суралцагчдад олж мэдсэн зүйлээ хуваалцах боломж олгоно. Цаг гарвал суралцагчид ойлголтоо ангийнхантайгаа сайн дураараа хуваалцаж болно. Сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ эсвэл сүм дээр хуваалцах боломжийг эрэлхийлэхэд суралцагчдыг урамшуул. Суралцагчдаас Есүс Христэд итгэх итгэлийн талаарх тодорхойлолт нь хичээлийн туршид хэрхэн өөрчлөгдсөн болохыг асуух талаар бодож үз.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Есүс Христэд итгэлээ харуулах нь яагаад чухал вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон ийн зөвлөсөн.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Бид уулыг нүүлгэх хүчтэй итгэлийн талаар ярихдаа итгэлийн тухай ерөнхийд нь биш харин Есүс Христэд итгэх итгэлийг онцлон ярьдаг билээ. …

Бидний итгэл хаана уягдсаныг бид бүгд өөрсдөөсөө асууж болно. Энэ нь аль нэг багт уягдсан байна уу? Эсвэл аль нэг брэндэд үү? Аль эсвэл бидний итгэл алдар нэрд уягдсан байна уу? Бүр хамгийн шилдэг баг ч ялагдаж болно. Мөн алдар нэр замхрах лугаа адил алга болж ч мэднэ. Өөрт нь итгэснээр итгэл тань үргэлж аюулгүй, найдвартай байж болох цорын ганц Хүн байдаг. Тэр бол Их Эзэн Есүс Христ юм.

(Рассэлл М.Нэлсон, “Итгэлээ харуул,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 46–47)

Би яагаад Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэхийг хичээх ёстой вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон ийн заасан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Би та бүгдийг … өнөөдрөөс эхлэн итгэлээ өсгөхийг уриалж байна. Таны хувийн асуудлууд Эверест уул шиг том байсан ч итгэлээр тань дамжуулан Есүс Христ амьдрал дахь уулсаа нүүлгэх чадварыг тань хүчирхэгжүүлнэ [ 1 Нифай 7:12 -ыг үзнэ үү].

Таны уулс ганцаардал, эргэлзээ, өвчин болон бусад хувийн асуудал байж болно. Та нарын уул хоорондоо адилгүй ч хүн нэг бүрийн асуудлуудын хариулт итгэлийг тань нэмэгдүүлэх болно. Ийн үйлдэхэд зүтгэл хэрэгтэй. …

Есүс Христэд итгэх итгэл бол бидний энэ амьдралд авч болох хамгийн агуу хүч юм. Итгэдэг тэдэнд бүх юм боломжтой [ Марк 9:23 -ыг үзнэ үү].

(Рассэлл М.Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 105, 107)

Итгэлээр суралцахад надаас юу шаардагдах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А. Бэднар ийн хэлсэн.

Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Өөр хүний өгсөн хариултыг удаан хугацаанд санах бараг боломжгүй гэдгийг би өөрийн туршлагаас ойлгосон юм. Харин итгэлээ хэрэгжүүлэх замаар нээн илрүүлсэн эсвэл олж авсан хариулт нь амьдралын туршид хадгалагддаг. Амьдралын хамгийн чухал сургамжийг заалгадаггүй, харин олж авдаг.

Та бидний адислагдан хүлээн авсан, бидний зүрх сэтгэлд үнэн гэдэг нь батлагдсан сүнслэг ойлголтыг өөр хэн нэгэнд зүгээр өгдөггүй. Ийм мэдлэгийг олж авч, хувьдаа “эзэмшихийн” тулд шаргуу байж, итгэлээр суралцах хэмээх төлбөрийг төлсөн байх ёстой. Зөвхөн ийм арга замаар оюун ухаандаа мэдэх зүйлээ зүрх сэтгэлдээ мэдэрдэг зүйл болгон хувиргах боломжтой. Зөвхөн ийм арга замаар аливаа хүн сүнслэг мэдлэг, бусдын туршлагад итгэж найдахаа больж тэдгээр адислалыг өөрөө өөртөө хүлээн авч болно. Зөвхөн ийм арга замаар бид ирж буй зүйлсэд сүнслэг байдлын хувьд бэлтгэгдэж чадна. Бид “бүр судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцахыг эрэлхийлэх” ( С ба Г 88:118) ёстой.

(David A. Bednar, “Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 67)

Есүс Христэд итгэх итгэл миний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

     

3:25

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсоны итгэлээ нэмэгдүүлэх талаарх таван зөвлөгөө

Ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсоны өгсөн Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэх таван зөвлөгөөг хуваалцах талаар бодож үз. Тэдгээрийг түүний хэлсэн “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна” (2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104–107) үгээс олох боломжтой. Суралцагчдыг аль нэгэн зөвлөгөөг сонгоод, долоо хоногийн турш үүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргахад уриал. Тэднийг гаргасан ахиц эсвэл тулгарсан саад бэрхшээлээ ангийнхандаа тайлагнахад урь.