Семинар
Еврей 12:9


Еврей 12:9

Бурхан бол бидний сүнсний Эцэг

Зураг
Gilbert Temple Dedication - Father & Son

Бид Бурханы хүүхдүүд байх талаар яагаад ингэж их ярьдаг гэж та бодож байна вэ? Энэ мэдлэг таны амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Паул еврей гэгээнтнүүдэд дэлхий дээрх эцгээсээ хүлээн авсан залруулгын талаар сануулахын зэрэгцээ “Сүнсний Эцэг” ( Еврей 12:9) болох Тэнгэрлэг Эцэгийн талаар заасан. Энэ хичээл нь танд Тэнгэрлэг Эцэгийг илүү сайн таньж мэдэн, Түүнтэй харилцах харилцаагаа мөн Түүний талаарх мэдлэг амьдралд тань хэрхэн эергээр нөлөөлөх талаар ойлгоход тань туслах зорилготой.

Суралцагч бүрийн тэнгэрлэг мөн чанар, зорилгыг танин мэдэх. Бурханы мэлмийгээр суралцагчдыг харахыг хичээ. Суралцагчид өөрсдөд нь итгэж, өөрсдийг нь дэмжиж байгааг мэдэрснээр Есүс Христийн шавийн хувьд өөрсдийн хүчин чадалдаа бүрэн хүрэх урам зоригийг хүлээн авах болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Би Бурханы хүүхэд” (Дуулал, ду. 157) дууллын үгийг уншаад, өөрсдийн мөн чанарыг мэдэх нь амьдралд нь хэрхэн нөлөөлөх талаар бодож үзэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Амьтны хүрээлэн дэх арслангаас авсан гайхалтай сургамж

Өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалтын үеэр далын ахлагч Л.Витни Клэйтоны эхнэр Кэти Клэйтон эгч Аргентин дахь нэгэн амьтны хүрээлэнд очсон туршлагаа хуваалцсан юм. Тэр энэ үед торон дотор орж, арслан зэрэг зэрлэг амьтадтай харилцсан байна. Клэйтон эгч аюултай амьтдад яагаад хүнтэй ийм ойрын зайнаас харилцах боломж олгосныг асууж лавласнаар нэгэн гайхшруулсан зүйлийг олж мэджээ.  

Зураг
Kathy Ann Kipp Clayton, wife of Elder L. Whitney Clayton who is a General Authority Seventy. This is taken in 2019.

Амьтан сургагч нар тэдгээр торон дотор өсгөж үржүүлсэн хэд хэдэн жижиг нохойг надад харуулсан юм. Тэдний хийсэн зүйлсийн нэг нь тэдгээр нохойг арслангуудтай хамт нэг торонд тэжээсэн явдал байсан гэж тэд хэлэв. Арслангуудыг жаахан байхад тэдгээр нохой арслангийн гүегүүдээс том байсан байна. Ноход өөрсдийгөө удирдагч гэж үзээд, арслангуудыг өршөөлгүйгээр элдэн хөөж, тэдний саврыг хайр найргүйгээр хаздаг байв. Арслангийн бяцхан гүегүүд буланд шигдэж, жижигхэн зэвүү хүргэм нохдоос үнэхээр их айж байгаа мэт аашилж байлаа.

Арслангууд өсөж том болсон ч буланд нуугдаж, жижиг нохдоос айсан хэвээр байжээ. Тэдгээр том арслангийн аль нь ч савраараа хөнгөхөн шүргэх төдийд л тэдгээр нохойг торноос хялбархан шидэн гаргаж чадах байсан ч тэд тэгж чадна гэдгээ мэдэхгүй байв. Тэд хаан мөн чанараа мэдэхгүй байсан нь хөөрхийлөлтэй. Тэд өөрсдийнхөө боломж бололцоог дутуу үнэлсний улмаас ийнхүү тэр хэвэндээ үлдэж, хязгаарлагдсан байлаа. Тэд өөрсдийгөө жижигхэн, сул дорой гэж бодсон учраас зэвүү хүргэм, яршигтай нохдод өөрсдийг нь хянаж, эрхшээлдээ байлгах боломжийг олгосон байв.

(Kathy Kipp Clayton, “A Regal Identity” [worldwide devotional for young adults, September 13, 2015], broadcasts.ChurchofJesusChrist.org)

  • Клэйтон эгчийн туршлагатай бид ямар сүнслэг харьцуулалтыг хийж болох вэ?

  • Бид хэрхэн заримдаа энэ амьтны хүрээлэн дэх арслангуудтай адилхан байдаг вэ?

Бурхан бол “бидний сүнсний Эцэг”

Паул Бурханы сахилгажуулалт буюу залруулгад хэрхэн хариулах талаар еврейчүүдэд хандаж хэлэхдээ ( Еврей 12:6–8 -ыг үзнэ үү) Тэнгэрлэг Эцэгтэй харилцах бидний харилцааны талаар нэгэн чухал үнэнийг заасан. Өнөөдөр суралцахдаа энэ үнэнийг илүү сайн ойлгоход танд туслах Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуул.

Еврей 12:9 -ийг уншаад, Тэнгэрлэг Эцэгтэй харилцах бидний харилцааны талаар заадаг үг, хэллэгүүдийг тэмдэглэх талаар бодож үз. “Захирагдан амьдрах” гэдэг нь хэн нэгэнд захирагдах эсвэл нөлөөнд нь байхыг хэлж байгааг анхаар.

Энэ шүлгээс бид Бурхан бол бидний сүнсний Эцэг гэдгийг мэдэж авсан.

  • Энэ үнэнийг мэдэх нь өөрийн болон бусдын талаарх таны бодол санаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Далын ахлагч Тэд Р.Каллистэр Бурханы хүүхэд хэмээх мөн чанараа санаж явах нь бидэнд хэрхэн нөлөөлөх талаар нэгэн жишээг хуваалцсан.

Зураг
Brother Tad R. Callister, Sunday school General President. Official Portrait 2018.

Ерөнхий чуулганы саяхны нэг сургалтын уулзалт дээр ийм асуултыг асуусан байдаг: “Порнографын донтолтоосоо салж чадахгүй байгаа хүмүүст бид хэрхэн тусалж болох вэ?”

Ахлагч Рассэлл М.Нэлсон босож зогсоод, “Тэдэнд өөрсдийнх нь мөн чанар болон зорилгыг зааж өг” хэмээн хариулсан.

Тэрхүү хариулт нь зөвхөн тодорхой нэг асуултын хариулт бус харин амьдралд тулгардаг ихэнх сорилт бэрхшээлд өгөхөд зохих хариулт юм шиг надад сонсогдсон.

(Tad R. Callister, “Our Identity and Our Destiny” [Brigham Young University devotional, Aug. 14, 2012], 1, speeches.byu.edu)

  • Өөрсдийгөө Бурханы хүүхэд гэдгээ ойлгох нь тулгарах сорилт бэрхшээлд хэрхэн бидэнд туслах вэ?

  • Бурханлаг мөн чанараа санаж явахад дэлхийн ямар ямар нөлөөлөл саад болох вэ?

  • Бурханлаг мөн чанараа санаж, эрхэмлэн дээдлэхэд бидэнд юу туслах вэ?

Тэнгэрлэг Эцэгийн талаарх үнэн зөв мэдлэг

Цаг гарган Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаагаа болон Түүний талаарх ойлголтынхоо талаар эргэцүүлэн бод. Түүний хүүхэд учраас та ямар ямар адислал авсан бэ мөн ирээдүйд ямар ямар адислал авахаа бодож үз. Та Түүнийг илүү сайн мэддэг, Түүнтэй илүү ойрхон байсан бол таны амьдрал хэрхэн өөр байх байсан талаар бод.

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн ерөнхийлөгч асан Брайн К.Аштон ах Тэнгэрлэг Эцэг, мөн Түүнтэй харилцах өөрсдийн харилцааны талаар үнэн зөв ойлголттой байхын нөлөөг онцолсон.

Зураг
Brother Brian K. Ashton - Sunday school General Presidency Second Counselor. Official Portrait 2018.

Тэнгэрлэг Эцэгийн зан чанар, төгс байдал, шинж байдлыг “зөвөөр ойлгох нь өргөмжлөлийг хүртэхэд хангалттай итгэлийг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай [Lectures on Faith (1985), 38]. Тэнгэрлэг Эцэгийн мөн чанарыг зөвөөр ойлгох нь бидний өөрсдийгөө болон бусдыг үзэх үзлийг өөрчилж, Бурханы Өөрийн хүүхдүүдийг хайрлах агуу хайрыг болон Өөртэйгөө илүү адилхан болоход туслах Түүний агуу хүслийг ойлгоход бидэнд тусалж чадна. Түүний мөн чанарыг буруугаар ойлгох нь бидэнд Түүний дэргэд хэзээ ч буцаж очиж чадахгүй мэт санагдуулдаг.

(Брайн К.Аштон, “Эцэг,” Ensign, Nov. 2018, 93–94 эсвэл 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 92)

Өөрсдийн Тэнгэрлэг Эцэгийн талаар үнэн зөв ойлголттой болох нэг арга зам бол Түүний талаарх судруудыг судлах явдал юм.

Бурханы зан чанарын талаар заадаг хэдэн судрыг уншин, тунгаан бодоход хэдэн минут зарцуул. Та дараах судрын эшлэлүүдийг ашиглаж болно эсвэл Topical Guide дээрх “Бурханы зан чанарууд” (энэ гарчгийн доор хайж болох бусад гарчгийг жагсаасан) эсвэл Судруудын удирдамж дээрх “Бурхан, Бурхан Тэргүүтэн” (Бурхан Эцэгийн талаарх дэд хэсэг) зэргийг хайж болно. Судлах тэмдэглэлдээ эдгээр судар нь Тэнгэрлэг Эцэгийн зан чанар, шинж байдлын талаар болон Түүний тантай харилцах харилцааны тухай юу зааж байгааг жагсаан бич.

Тооллого 23:19

Дуулал 103:8

Үйлс 10:34–35

Үйлс 17:28

Иаков 1:17

1 Нифай 9:6

Мосе 7:30, 35

  • Таны хувьд хамгийн утга учиртай болох ямар үнэнүүдийг та Бурханы талаар олж мэдсэн бэ? Тэдгээр нь яагаад утга учиртай вэ?

  • Таны сурч мэдсэн зүйл өөрийгөө хэн болох мөн хэн болж болох талаарх бодол санаанд тань хэрхэн нөлөөлөх вэ?

  • Өнөөдөр сурч мэдсэн, мэдэрсэн зүйлс дээрээ тулгуурлан ямар үйлдэл хийх өдөөлтийг та хүлээн авсан бэ?

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Би Бурханы хүүхэд гэдгээ мэдэх нь надад хэрхэн туслах вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.

Зураг
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Бидний дуртай дуунуудын нэг болох “Би Бурханы хүүхэд” [Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, ду. 58] дуун дээр заасан санаа ямар хүчтэй болохыг бодож үз. … Амьдралын хамгийн чухал асуултуудын нэг болох “Би хэн бэ?” гэсэн асуултын хариулт энд байна. Би тэнгэрлэг эцэг эхтэйгээ сүнсээрээ холбогдсон Бурханы хүүхэд. Тэрхүү эцэг эх маань бидний мөнхийн чадавхыг тодорхойлдог. Тэрхүү хүчирхэг үзэл санаа нь гутрангуй үзлийг эмчлэх хүчтэй эм юм. Энэ нь бидний хүн нэг бүрийг зөв шударга сонголт хийн, өөрийн доторх хамгийн сайн талуудаа олоход хүчирхэгжүүлж чадна.

(Dallin H. Oaks, “Powerful Ideas,” Ensign, Nov. 1995, 25)

Бид Тэнгэр дэх Эхийнхээ талаар яагаад тэр болгон яриад байдаггүй вэ?

“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бүх хүн төрөлхтөн эрэгтэй эмэгтэй ялгаагүй тэнгэрлэг эцэг эх болох Тэнгэрлэг Эцэг ба Тэнгэрлэг Эхийн сүнсний хайртай хүүхдүүд юм гэж заадаг. …

Сайн мэдээнд бусад олон үнэн байдаг ч Тэнгэр дэх Эхийн тухай бидний одоогийн мэдлэг хязгаарлагдмал байна. Гэсэн хэдий ч бид энэхүү сургаалын ариун нандин мөн чанарыг бишрэн хүндэтгэж, тэнгэрлэг эцэг эхийн хүүхдүүдийн хувиар бидэнд өгөгдсөн тэнгэрлэг загварыг ойлгож ухамсарлах хангалттай мэдлэгийг хүртсэн билээ” (Gospel Topics Essays, “Mother in Heaven,” ChurchofJesusChrist.org).

Есүс Христийн амьдрал бидэнд Тэнгэрлэг Эцэгийн зан чанарын талаар юу заадаг вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.

Зураг
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Есүсийн хэлж, хийхээр ирсэн бүх зүйл, ялангуяа Өөрийн цагаатгагч зовлон шаналал, золиосоор Тэр бидэнд Бурхан бидний Мөнхийн Эцэг хэн болох мөн ямар болохыг, түүнчлэн бүх насны болон бүх үндэстний хүүхдүүддээ Өөрийгөө бүрэн зориулдгийг харуулсан. Есүс үг, үйлдлээрээ Өөрийн Эцэг, бидний Тэнгэр дэх Эцэгийн үнэн мөн чанарыг илчилж, бидэнд хамааруулах гэж хичээж байв. …

Тэгээд өлссөнийг хооллох, өвчтөнийг эдгээх, хоёр нүүртнийг зэмлэх, итгэлтэй байхыг гуйх—энэ бүхэн Христ бидэнд “өршөөнгүй, нинжин сэтгэлтэй, уурлахдаа удаан, тэсвэртэй, сайн сайхнаар дүүрэн” Эцэгийн маань арга замыг харуулж байгаа нь тэр юм [Lectures on Faith (1985), 42]. Христ амьдралынхаа туршид, ялангуяа Өөрийнхөө үхлээр “энэ бол Бурханы болон Өөрийнхөө нинжин сэтгэлийг та нарт үзүүлж байгаа минь юм” хэмээн тунхагласан билээ. Төгс Эцэгийн хайр халамжийн төгс Хүүгийн илэрхийллээс нь, мөн бидний нүгэл, сэтгэлийн зовуурийн төлөө хамтдаа үүрэлцсэн зовлон шаналал, хуваалцсан уй гашуугаас нь “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ” [ Иохан 3:16–17].

(Jeffrey R. Holland, “The Grandeur of God,” Ensign эсвэл Liahona, Nov. 2003, 70, 72)

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Хичээлийг эхлүүлэх өөр арга

Эцэг эх, хүүхдийн зургийг үзүүлээд, эцэг эх ба хүүхдийн хоорондын харилцаа холбооны ач холбогдлын талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урих талаар бодож үз. “Эцэг эх нь хүүхдийнхээ амьдралд ямар нөлөө үзүүлж болох вэ?,” “Эцэг эх тань таны хэн бэ мөн хэн болж байгаад хэрхэн нөлөөлсөн бэ?” зэрэг асуултуудыг асуу. Суралцагчдыг Бурхантай харилцах харилцаа мөн Түүний талаарх ойлголтоо, Түүнийг илүү сайн таньж мэдэх нь амьдралд нь хэрхэн эергээр нөлөөлж болох талаар тунгаан бодохыг уриал. Жич: Хэрэв та энэ үйл ажиллагааг сонгон хийхээр бол зарим суралцагч эцэг эхтэйгээ таагүй харилцаатай байж болохыг анхаараарай. Тэднээс “Та өөрийнхөө хүүхдийн амьдралд ямар нөлөө үзүүлэхийг хүсэж байна вэ?” гэх мэт өөр асуултыг асуух нь тустай байж болох юм.

Хэвлэх