Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 22


Төгс эзэмших сургаалын давтлага 22

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх

Family in New Zealand sitting in the living room reading scriptures together.

Судруудыг цээжлэх нь яагаад чухал болох талаар та өмнө нь бодож байсан уу? Судруудыг цээжлэх нь сүнслэг өдөөлт хүлээн авч, Аврагчийг санаж, сайн мэдээг бусдад заахад тань тусална. Энэ хичээл нь танд Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн зарим эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд туслах зорилготой.

Хүлээн зөвшөөрч, хүндэлдэг аюулгүй суралцах орчныг бүрдүүлэх. Багшдаа болон ангийнхандаа хайрлагдаж, хүлээн зөвшөөрөгдсөн гэдгээ мэддэг суралцагч суралцахад бэлэн хичээлдээ ирж, суралцах туршлагад хувь нэмрээ оруулах магадлал өндөр байдаг. Суралцагчдад хайрлагдсан гэдгээ мэдрэхэд нь мөн нэг нэгэндээ хайраа зохистойгоор илэрхийлэхэд нь туслах аргуудыг хайж ол.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг судруудыг цээжлэх нь гэр бүлийн гишүүн эсвэл найзыг нь хэрхэн сүнслэгээр өдөөж, Аврагчид ойртоход нь тусалсан талаар тэдэнтэй ярилцахад урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Яагаад судруудыг цээжлэх ёстой вэ?

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг энэ давтлага хичээлийн оронд зааж болох юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээл бүрийг семинарын үеэр заахын тулд орон нутгийн эсвэл бүсийн захирал, зохицуулагчийн өгсөн цагийн хуваарийг үзнэ үү.

Та өөрийгөө Залуучуудын бат бөх байдлын төлөө сэтгүүлийн судалгаанд оролцож байна гэж төсөөл. Хэрэв танаас дараах асуултыг асуусан бол та юу гэж хариулах байсан бэ?

  • Судруудыг цээжлэх таван гол шалтгаан юу вэ?

Суралцагчид уг асуултад хариулж байхдаа суралцагчийн бэлтгэл ажиллагааны үеэр олж мэдсэн зүйлсийнхээ талаар бодож болно.

Судруудыг цээжлэх олон сайн шалтгаан бий. Цээжлэгдсэн судрууд нь шаардлагатай үед бидэнд урам зориг, тайтгарал болон сэдэл өгдөг найз нөхөд байж чадна (Ричард Г. Скотт, “Судрын хүч,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5). Судруудыг цээжлэх нь бидэнд “Санаа бодол болгондоо Аврагч уруу харахад” тусална ( Сургаал ба Гэрээ 6:36). Судруудыг цээжлэх нь бусдад заахын тулд “Бурханы үгийг олж авахад” бидэнд тусална ( Сургаал ба Гэрээ 11:21).

  • Судруудыг цээжлэх нь таны Есүс Христтэй харилцах харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?

Судрын хэсгүүдийг цээжлэх

Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын дараах хэсгүүдийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийг цээжлэхэд эсвэл эргэн санахад цөөн хэдэн минутыг зарцуул. Та эдгээр эшлэл, түлхүүр үг хэллэгийг мэддэг болсон гэдэгтээ итгэлтэй болмогцоо хэр цээжилсэн болохоо шалгахын тулд дараах үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл хэд хэдийг сонго.

Color Handouts Icon

Дараах хүснэгтийг харуул эсвэл үүнийг суралцагчдад тараах материал болгож өг.

Doctrinal Mastery

Шинэ Гэрээний төгс эзэмших сургаал: 1 Коринт–Илчлэл

1 Коринт 6:19–20

“Та нарын бие бол Ариун Сүнсний сүм.”

1 Коринт 11:11

“Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.”

1 Коринт 15:20–22

“Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно.”

1 Коринт 15:40–42

Амилалтад гурван төрлийн гялбаа байдаг.

Ефес 1:10

“Цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд … бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.”

Ефес 2:19–20

Сүм бол “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.”

2 Тесалоник 2:1–3

“Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй.”

2 Тимот 3:15–17

“Авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүд.”

Еврей 12:9

Тэнгэрлэг Эцэг бол “махбодын эцэг.”

Иаков 1:5–6

“Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, Бурханаас гуйг.”

Иаков 2:17–18

“Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.”

1 Петр 4:6

“Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан.”

Илчлэл 20:12

“Үхэгсэд үйлсийнхээ дагуу шүүгдэв.”

Сонголт 1: Зураг зурах

Нэг суралцагчийг ямар хэсэг болохыг нь бусад суралцагчид хэлэхгүйгээр төгс эзэмших сургаалын судрын нэг хэсгийг сонгоход урь. Өөр суралцагч судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг зөв тодорхойлох хүртэл уг суралцагч санаа өгөх зураг зурна (тоо эсвэл үсэг ашиглахгүйгээр). Суралцагчид хоёр хоёроороо, жижиг бүлгээр эсвэл ангиараа ажиллаж болно. Дасгалын дараа суралцагчид дараах асуултын талаар ангиараа эсвэл жижиг бүлгээр ярилцаж болно.

  • Та цээжилсэн судрууд нь шаардлагатай үед бидэнд урам зориг, тайтгарал болон сэдэл өгдөг найз нөхөд хэрхэн болж чадна гэж бодож байна вэ?

Сонголт 2: Бичих

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваах талаар бодож үз. Бүлэг тус бүрд хуудас цаас өг. Бүлгийн гишүүдийг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг сонгоход урь. Дараа нь тэд уг хэсгийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгээс нэг удаад нэг үг ээлжлэн бичиж болно. Бүлгийн гишүүн нэг үг бичсэнийхээ дараа цаасыг бүлгийн дараагийн гишүүнд дамжуулаад, тэрхүү гишүүн дараагийн үгийг бичих бөгөөд, судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бүхэлд нь зөв бичих хүртэл бүлэг дотроо үүнийг үргэлжлүүлнэ. Бүлгүүд энэ үйл ажиллагааг давтан гүйцэтгэж, хэр сайжирч байгаагаа харахын тулд цаг тавьж болно. Дасгалын дараа суралцагчид дараах асуултын талаар ангиараа эсвэл жижиг бүлгээр ярилцаж болно.

  • Судруудыг цээжлэх нь “бодол санаа болгондоо Аврагч уруу харахад” тань хэрхэн тусална гэж та бодож байна вэ? ( Сургаал ба Гэрээ 6:36).

Сонголт 3: Судрын эшлэлийг нэрлэх

Ангийнхныг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваа. Нэг суралцагчийг судрын эшлэлийг таахад хэдэн үг хэрэгтэй гэж бодож байгаагаа хуваалцахад урь. Өөр нэг суралцагч судрын нэг түлхүүр үг хэллэгийг сонгоод, уг түлхүүр үг хэллэгт орсон үгийн тоог чангаар хэлж болно. Дараа нь эхний суралцагч судрын эшлэлийг тодорхойлохыг хичээнэ. Суралцагчид энэ дасгалыг хүссэнээрээ хэд хэдэн удаа давтаж, судрын түлхүүр үг хэллэгийг хэдэн үгээр таах тоог өөрчилж болно. Дасгалын дараа суралцагчид дараах асуултын талаар ангиараа эсвэл жижиг бүлгээр ярилцаж болно.

  • Судруудыг цээжлэх нь сайн мэдээг бусадтай хуваалцахаар бэлтгэхэд тань хэрхэн тусална гэж бодож байна вэ?

Туршлагаа эргэцүүлэн бодох

  • Та судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхдээ туслалцаа авахын тулд ямар дасгалуудыг ашигласан бэ?

  • Та Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсгийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг хэр цээжилж байна вэ? Танд ажиллаж буй хэсгүүдээ цээжлэх ямар төлөвлөгөө байна вэ?

  • Та судруудыг цээжлэх нь амьдралыг тань хэрхэн адисална гэж бодож байна вэ?