Еврей 1–6
Тойм
Төрөл бүрийн дарамт хавчлагад өртсөн Еврейн Христийн шашинтан олон хүн Сүмийг орхиж, харьцангуй аюулгүйг нь бодож синагог дахь Еврейн онгод шүтээнийг шүтэхээр эргэн очиж байлаа. Паул эдгээр Еврейн Христэд итгэгчид Есүс бол Мосегоос агуу бөгөөд Түүний тохинуулал нь Мосегийн хуулийн хуучин гэрээнээс илүү дээгүүр болох шинэ гэрээг авчирсан гэдгийг харуулахыг хүсэж байлаа. Паул Есүс Христ дэлхий дээр мөнх бус хүн болж амьдарч, бидний төлөө хязгааргүй Цагаатгалыг үйлдэхээр Өөрийн тэнгэрлэг хаан сэнтийнээс буусан гэж заасан. Паул гэгээнтнүүдэд үл итгэгч байхаа болихыг уриалах замаар тэдэнд байгуулсан гэрээндээ эргэж ирэхэд нь туслахыг эрэлхийлсэн.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан заахад бэлдсэн байх ёстой зүйлсийн талаарх санааг багш нарт өгдөг.
Еврей 1–10
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Түүний нэр цол, үүргүүдийн заримыг тодорхойлж, судлах замаар бүх зүйл дэх Түүний хүчний талаар судлах үедээ Аврагчид итгэх итгэлээ бэхжүүлэхэд нь суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хувиараа эсвэл гэр бүлээрээ судраас суралцах үедээ Есүс Христийн нэрийг хайж олоод, олсон нэрсээ хуваалцах бэлтгэлтэй ангид ирэхэд урь.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Есүс Христийн зургийг харуулаад, Еврей дээрээс олсон Христийн нэр цол, үүргүүдийг жагсаан бичих боломжийг суралцагчдад олгохын тулд чаатын онцлогийг ашиглах талаар бодож үз. Суралцагчид мөн судлахаар сонгосон нэр цол эсвэл үүргээ бичиж болно. Энэ нь ихэнх суралцагчийн судалсан нэр цол эсвэл үүргийг тодорхойлоход тусална. Дараа нь суралцагчид тэрхүү нэр цол эсвэл үүрэг яагаад хамгийн их судлагдсаныг эсвэл энэ нь өсвөр насныханд яагаад утга учиртай болох талаар юу бодож байгаагаа хуваалцаж болно.
Еврей 2–4
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь шаардлагатай үед Есүс Христ тэдэнд туслах болно гэдэгт итгэх суралцагчдын итгэлийг нэмэгдүүлэх зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсэг болох Алма 7:11–13 -ыг давтаад, үүнийг яагаад ойлгох ёстой чухал хэсэг гэж бодож байгаагаа хуваалцах бэлтгэлтэй хичээлд ирэхэд урь.
-
-
Үзүүлэх материал: Суралцагчдаар бөглүүлэх хүснэгт
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хүснэгт дээрх үйл ажиллагаагаар хүснэгт зурж, ангийнхантай хуваалцахын тулд цагаан самбар эсвэл онлайн хүснэгт үйлдлийг ашиглах талаар бодож үз. Суралцагчдыг судлах тэмдэглэл, дэлгэц дээрх хүснэгтийг олж мэдсэн зүйлсээрээ бөглөхөд урь.
Еврей 3–4
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад итгэлгүй байдлаа даван туулахад туслах зорилготой. Ингэснээр тэд Аврагчийн амласан адислалуудыг хүлээн авна.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христэд итгэдэг шалтгаануудыг болон Түүнд итгэснээр хэрхэн адислагддаг талаараа бодож үзэхэд урь.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Израил хүүхдүүдийн талаар хам сэдвийн мэдээлэл хуваалцах үедээ Мосегийн болон хээр талд байгаа Израилын хүүхдүүдийн зургийг харуулсан дэлгэц хуваалцах нь тустай байж болно.
Еврей 7–10
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Мосегийн хуулин дээр гардаг эртний бэлгэ тэмдгүүдийг ойлгоход нь туслах замаар өөрсдийн Аврагч ба Гэтэлгэгч Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхэд нь туслах зорилготой.
Жич: Энэ хичээлээр Ирээд, Намайг дага дээрх энэ долоо хоногийн хуваарьт багтаагүй зарим агуулгыг авч үзнэ. Дараа долоо хоногийн Ирээд, Намайг дага дээрх төгс эзэмших сургаал болон бусад холбогдох агуулгыг авч үзэх боломжийг олгох үүднээс энэ хичээлийг ийш нь шилжүүлсэн болно. Суралцагчид энэ хичээлийн агуулгыг аль ч долоо хоногийн үеэр судлах боломжтой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ямар нэг эд зүйл ангид авчраад энэ нь тэдэнд Есүс Христийг хэрхэн гэрчилж эсвэл сануулж буйг тайлбарлахад урь. Жишээлбэл: нэг суралцагч баллуур авчраад, Есүс Христ бидний нүглийг арилгаж эсвэл уучилж чадах учраас энэ нь тэдэнд Түүнийг сануулж байна гэж тайлбарлаж болох юм.
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн тохиромжтой үед зураг болон үгнүүдийн тодорхойлолтыг харуулах PowerPoint дээрх илтгэл эсвэл харж суралцах боломжтой бусад илтгэлийг бэлтгэх талаар бодож үз.
Төгс эзэмших сургаалын давтлага 22
Хичээлийн зорилго: Энэхүү хичээл нь Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын эшлэл, гол үг хэллэгүүдийн заримыг цээжлэхэд суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг судруудыг цээжлэх нь гэр бүлийн гишүүн эсвэл найзад нь хэрхэн урам зориг өгч эсвэл Аврагчид ойртоход нь тусалсан талаар тэрхүү гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа ярилцахад урь.
-
Материал: Суралцагч бүрд зориулсан хуудас цаас ба бичгийн хэрэгсэл
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Тэмдэглэх функцийг ашиглан зураг зурах боломжийг суралцагчдад олгох талаар бодож үз. Суралцагчид ээлжлэн төгс эзэмших сургаалын хэсгүүдийг тааж, таахад санаа өгөх зураг зурж болно.